Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

  улсын яллагч С.Амгаланбаатар,

          иргэдийн төлөөлөгч С.Тэгшээ

          шүүгдэгч С.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч Б.Энхтөр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Л.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Баатарцогт, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Б.Байгал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баатарцогт, Б.Байгаль нарт холбогдох эрүүгийн 2015 2502 1864 дугаартай хэргийг 2018 оны 6 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 2 эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Рашааны 120-16-2 тоотод оршин суух хаягтай, 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Сүхбатын Ганбат /РД:ТЯ89071215/

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй,яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, ээж, эгч, эмээ нарын хамт ХанУул дүүргийн 03 дугаар хороо Арьс ширний 19 дүгээр байрны 41 тоотод оршин суух хаягтай, 2006 онд Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 146 дугаар зүйлийн 146.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1  дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Баярсайханы Энхтөр /РД:ШУ88052074/

3. Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хадам аавын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-80 тоотод оршин суух, 1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,  2005 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн Сартуул овогт Лхавгасүрэнгийн Мөнх-Оргил /РД:ХЙ76080417/

4. Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, автын механик, цахилгаанчин мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Архустайн дэд станцын 13 тоотод оршин суух, 1990 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил тэнссэн, 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, 1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,  2005 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн Хоньч мэнд овогт Бавуугийн Баатарцогт /РД:ЙЕ66112419/                                                                            

5. Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Яншийбуу овогт Баатарын Байгал /РД:ХИ76070209/                                                                                              

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

1. С.Ганбат нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн задгайд байрлах гэрээс TJL маркын телевизор, 1.75х6 метрийн харьцаатай Эрдэнэт хивс 1ш, 1.75х2 харьцаатай Эрдэнэт хивс 2ш зэрэг  эд зүйлийг хулгайлж Ж.Баянзулд 470.000 төгрөгийн,

- 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Парис караокены хаалганы шилийг хагалан нэвтэрч 770.000 төгрөг, Самунг галакси нөүт маркын гар утас, HTC маркын гар утсыг хулгайлж Д.Өлзийбатад 1.090.000 төгрөгийн,

- 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-40А тоот байшингийн цонхоор нэвтэрч бугуйн цаг, савхин хүрэм, гар утас, зэс аяга, зэргийг хулгайлж  Ч.Лхагвасүрэнд  330,000 төгрөгийн,

- 2016 оны 05 дугаар сарын 05-09-ний хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зээлийн 1-45 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч TCL маркын 32 инчийн телевизорыг хулгайлж  С.Мөнх-Эрдэнэд 280,000 төгрөгийн,

- 2016 оны 04 дүгээр сарын 21 ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 23-а байрны гадна зогсоолд байрлуулсан 12-70 УНҮ дугаарын Тоёото саксеед маркын автомашины цонхыг хагалан  жижиг камер 8ш, том камер 2ш-ыг хулгайлж С.Баярмагнайд 2.100.000 төгрөгийн

- Б.Тамиртай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Нацагдоржийн номын сангийн үүдэнд байрлах номын дэлгүүрийн арын ханыг цөмлөн нэвтэрч 7 дугаар ангийн химийн ном 80ш, 7 дугаар ангийн математикын ном 40ш, 8 дугаар ангийн математикын ном 50ш, 8 дугаар ангийн биологийн ном 100ш,  12 дугаар ангийн утга зохиолын ном 30ш, 9 дүгээр ангийн физикын ном 200ш, Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтын ном 5ш-ийг хулгайлж Ц.Болор-Эрдэнэд 2.640.000 төгрөгийн,

- Л.Мөнх-Оргил, Б.Байгал нартай бүлэглэн машин механзм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч Б.Отгонжаргалын голден споомс тос 2кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20 кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, чокопай том 10 ширхэг, чокопай жижиг 9 ширхэг, Альфен голд шоколад 7 ширхэг, День бечень 6 ширхэг, Хрустик бечень 10 ширхэг, Ведан компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10кг, үрлэн лооль 6кг, орос алим 6 кг, лимон 8кг, нархамба 1кг, резенин чихэр 2кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.615.500 төгрөгийн, Ч.Энхтуяагийн гар утасны андройд холбогч 480ш, USB оролт 10ш,  гар утасны цэнэглэгч 132 ш, гар утасны адаптер 10ш, гар утас цэнэглэгчийн суурь 83ш, Зөөврийн цэнэг хадгалагч 46ш, гар утасны чихэвч 85ш, МП тоглуулагчийн удирдлага 20ш, автомашины хөгжимний оролт 6ш, гар утасны гэр 169ш, баттерей 36ш, эвлүүлдэг шоо 3ш, баттерей цэнэглэгч 22ш, 4 оролттой USB холбогч, МП тоглуулагч 9ш, флаш диск 7ш, гар утастай холбогддог спикер 6ш,  пудр шингээгч 5ш, өө дарагч крем 3ш, Мандухай сүүн шингэн 6ш, Мандухай нүүрний тос 30ш,хөмсөгний харандаа 25ш, хөмсөг зулгаагч 10ш, нүүрний хөвөн 4ш, нүүрний порлон 8ш, сормуусны цавуу 12ш, гарын тос 5ш, нойтон сальфетка 10ш, хуурай сальфетка 20ш, нэг удаагийн шампунь 60ш, детьский крем тос 6ш, азтонтой сальфетка 15ш, үсний гель 6ш, өнгийн цаас 15ш, тэмдэглэлийн дэвтэр 40ш, үзэг 36ш, үзэгний запас 109 ш, харандаа 48ш, харандааны запас 12ш, маркер арилгагч 8ш, баллуур 16ш, арилгагч 12ш, лего эвлүүлдэг тоглоом 11ш, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2ш, резенин бөмбөг 8ш, эвлүүлдэг шоо 8ш, дижитал зургийн аппарат 2ш, эрэгтэй үнэртэй ус 1ш, хуванцар хувин 2ш зэрэг эд зүйлийг хулгайлж 7.680.400 төгрөгийн,

- Л.Энхтөр Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 17-19 нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2ш, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень, зэргийг хулгайлж  М.Уянгад  827,500 төгрөгийн

- Л.Мөнхоргил, Б.Энхтөр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Монгол хотхоны  66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг хулгайлж Б.Оюунбилэгт 6.000.000 төгрөгийн,

- Л.Мөнх-Оргил  Б.Энхтөр нартай бүлэглэн, машин мехианизм ашиглан, 2016 оны 05 дугаар сарын 07-13-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожыг эвдэн нэвтэрч Тошиба маркийн хөргөгч, шарп маркийн 21 инчийн зурагт, гэрлийн абжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны чүүл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа, зэргийг хулгайлж Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн машин мехианизм ашиглан, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2кг, шар будаа 1кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэргийн хулгайж Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

- Б.Энхтөртөй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67 дугаар байрны гаднаас 07-71 УБМ улсын дугаартай Лексус алтеза маркийн автомашиныг хулгайлж А.Тэгшжанцанд  2.500.000 төгрөгийн,

- Б.Энхтөртөй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Нефтийн 2 дугаар байрны 30 айлын орон сууцны гадна зогсоолоос  06-06 УБВ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг хулгайлж Ж.Хазарханд 10.000.000 төгрөгийн,

- Б.Энхтөртөй бүлэглэн, 2016 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг  24 дүгээр байрны гадаа зогсоолоос 87-89 УНЧ улсын дугаартай Ниссан экстрайл маркийн автомашин хулгайлж Ч.Бат-Эрдэнэд 8.000.000 төгрөгийн,

- Б.Энхтөртөй бүлэглэн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны зогсоолоос 42-84 УНЛ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин, сд 12ш, нарны шил, дугуй хийлэгч, суудлын бүтээлэг, дугуй, данхрад, шалавч зэргийг хулгайлж Ж.Бат-Ундрахад 5.890.000 төгрөгийн,

- Б.Энхтөртөй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-21-ний хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангийн задгайд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч цүнх, таваг, шилэн стакан 10ш, төмөр сейф, радто, Эрдэнэт хивс, морин хуур зэрэг эд зүйл хулгайлан Ч.Цэрэнбүтэдэд 550,000 төгрөгийн нийт 16 удаагийн үйлдлээр 53.643.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

 

2. Б.Энхтөр нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 12 дугаар байрны зогсоолд байрлуулсан Приус-20 маркийн 12-66 УБВ улсын дугаартай машины цонхыг хагалан дирол бохь 65 боодол, халлс гаа 8 боодол, алпен голд набор, 10ш, хөөрөг, зөөврийн компютерийн цүнх, табын цүнх, түрүүвч, 45 амперын аккумлятор зэргийг хулгайлж Э.Жавхланд 1.437.300 төгрөгийн,

- 2016 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан Тоёото чезар маркын 20-02 УНК дугаарын автомашиныг хулгайлж Б.Билгүүнд 6.000.000 төгрөгийн, 

- 2016 оны 05 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23-б байрны гадна зогсоолоос  байсан 67-98 УНГ улсын дугаартай Хонда фит автомашиныг хулгайлж Д.Ариунтуулд 2.195.000 төгрөгийн,

- Э.Дашнямтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансар караоке барны гадна байсан Сузуки свит маркийн 19-80 ХЭҮ улсын дугаартай автомашины цонхыг хагалан lenova маркын зөөврийн компютер, зургийн аппарат, 150000 төгрөг, 18 ам.доллар, 60юань иргэний үнэмлэх, жолоны үнэмлэх зэргийг хулгайлан Б.Баясгаланд 2.590.408 төгрөгийн, dell inspiron M4010 загварын зөөврийн компютер, компютерийн цүнх, гар утас цэнэглэгч зэргийг хулгайлан Д.Батболдод 665000 төгрөгийн, цүнх, түрүүвч, 170000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахалын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгин хавтас, флаш, Жи-Мобайлын сим карт, зургийн аппарат, соёмбо архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хулгайлан Л.Эрдэнэбатад 1.281.000 төгрөгийн,

- С.Ганбат Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 17-19 нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2ш, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень, зэргийг хулгайлж  М.Уянгад  827,500 төгрөгийн

- С.Ганбат, Л.Мөнхоргил нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Монгол хотхоны  66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг хулгайлж Б.Оюунбилэгт 6,000,000 төгрөгийн,

- С.Ганбат, Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн, машин мехианизм ашиглан, 2016 оны 05 дугаар сарын 07-13-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожыг эвдэн нэвтэрч Тошиба маркийн хөргөгч, шарп маркийн 21 инчийн зурагт, гэрлийн абжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны чүүл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа, зэргийг хулгайлж Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- С.Ганбат, Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн машин мехианизм ашиглан, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2кг, шар будаа 1кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэргийн хулгайж Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

- С.Ганбаттай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67 дугаар байрны гаднаас 07-71 УБМ улсын дугаартай Лексус алтеза маркийн автомашиныг хулгайлж А.Тэгшжанцанд  2.500.000 төгрөгийн,

- С.Ганбаттай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Нефтийн 2 дугаар байрны 30 айлын орон сууцны гадна зогсоолоос  06-06 УБВ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг хулгайлж Ж.Хазарханд 10.000.000 төгрөгийн,

- С.Ганбаттай бүлэглэн, 2016 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг  24 дүгээр байрны гадаа зогсоолоос 87-89 УНЧ улсын дугаартай Ниссан экстрайл маркийн автомашин хулгайлж Ч.Бат-Эрдэнэд 8.000.000 төгрөгийн,

- С.Ганбаттай бүлэглэн давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны зогсоолоос 42-84 УНЛ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин, сд 12ш, нарны шил, дугуй хийлэгч, суудлын бүтээлэг, дугуй, данхрад, шалавч зэргийг хулгайлж Ж.Бат-Ундрахад 5.890.000 төгрөгийн,

- С.Ганбаттай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 17-21-ний хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслангийн задгайд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч цүнх, таваг, шилэн стакан 10ш, төмөр сейф, радто, Эрдэнэт хивс, морин хуур зэрэг эд зүйл хулгайлан Ч.Цэрэнбүтэдэд 550,000 төгрөгийн нийт 51.606.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

 

3. Л.Мөнх-Оргил нь С.Ганбат, Б.Байгал нартай бүлэглэн машин механзм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч Б.Отгонжаргалын голден споомс тос 2кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20 кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, чокопай том 10 ширхэг, чокопай жижиг 9 ширхэг, Альфен голд шоколад 7 ширхэг, День бечень 6 ширхэг, Хрустик бечень 10 ширхэг, Ведан компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10кг, үрлэн лооль 6кг, орос алим 6 кг, лимон 8кг, нархамба 1кг, резенин чихэр 2кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.615.500 төгрөгийн, Ч.Энхтуяагийн гар утасны андройд холбогч 480ш, USB оролт 10ш,  гар утасны цэнэглэгч 132 ш, гар утасны адаптер 10ш, гар утас цэнэглэгчийн суурь 83ш, Зөөврийн цэнэг хадгалагч 46ш, гар утасны чихэвч 85ш, МП тоглуулагчийн удирдлага 20ш, автомашины хөгжимний оролт 6ш, гар утасны гэр 169ш, баттерей 36ш, эвлүүлдэг шоо 3ш, баттерей цэнэглэгч 22ш, 4 оролттой USB холбогч, МП тоглуулагч 9ш, флаш диск 7ш, гар утастай холбогддог спикер 6ш,  пудр шингээгч 5ш, өө дарагч крем 3ш, Манхухай сүүн шингэн 6ш, Мандухай нүүрний тос 30ш,хөмсөгний харандаа 25ш, хөмсөг зулгаагч 10ш, нүүрний хөвөн 4ш, нүүрний порлон 8ш, сормуусны цавуу 12ш, гарын тос 5ш, нойтон сальфетка 10ш, хуурай сальфетка 20ш, нэг удаагийн шампунь 60ш, детьский крем тос 6ш, азтонтой сальфетка 15ш, үсний гель 6ш, өнгийн цаас 15ш, тэмдэглэлийн дэвтэр 40ш, үзэг 36ш, үзэгний запас 109 ш, харандаа 48ш, харандааны запас 12ш, маркер арилгагч 8ш, баллуур 16ш, арилгагч 12ш, лего эвлүүлдэг тоглоом 11ш, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2ш, резенин бөмбөг 8ш, эвлүүлдэг шоо 8ш, дижитал зургийн аппарат 2ш, эрэгтэй үнэртэй ус 1ш, хуванцар хувин 2ш зэрэг эд зүйлийг хулгайлж 7.680.400 төгрөгийн,

- С.Ганбат, Л.Энхтөр нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 17-19 нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шүүхийн 1-1 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2ш, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень, зэргийг хулгайлж  М.Уянгад  827,500 төгрөгийн

- С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Монгол хотхоны  66 дугаар байрны гадна зогсоолоос 69-33 УБР улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг хулгайлж Б.Оюунбилэгт 6,000,000 төгрөгийн,

- С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэн, машин мехианизм ашиглан, 2016 оны 05 дугаар сарын 07-13-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Бор толгойн задгайд байрлах гэр байшингийн цоожыг эвдэн нэвтэрч Тошиба маркийн хөргөгч, шарп маркийн 21 инчийн зурагт, гэрлийн абжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны чүүл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа, зэргийг хулгайлж Ш.Цэвээнд 2.455.000 төгрөгийн,

- С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэн машин мехианизм ашиглан, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2кг, шар будаа 1кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэргийн хулгайж Б.Наранбаатарт 1.215.000 төгрөгийн,

- Ганжигүүртэй бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 03 дугаартай сарын 11 ний шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч Samsonite брэндийн хар өнгийн үүргэвч, HP маркын зөөврийн комьпютер, Apple маркын зөөврийн комьпютер, Macbook цэнэглэгч, Ipad, Aser маркын зөөврийн комьпютер, Sony маркын Playstation тоглоом 3ш, улаан ногоон цэнхэр өнгийн залгуур, кабелын холбогч, USB холбогч, шар, хар өнгийн залгуур, унадаг дугуй, бал, морины дүрстэй хайрцаг, зааны сувинер, Sony маркын залгуур, 2 өнгийн салаалагч зэрэг эд зүйл хулгайлж  Ж.Төрболдод 1.645.000 төгрөгийн, 

- Б.Баатарцогттой бүлэглэн 2017 оны 12 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шадивлангийн задгайд байрлах И.Ханымханы байшингийн цонхоор орж хивс 1ш, срочикон цамц 3ш, костюмны хослол 1ш, хүүхдийн цамц 1ш, даавуу 15м, торго 6м, гоёлын алчуур 3ш, лапша гоймон, тэмдэглэлийн дэвтэр 1ш, майхан 1ш зэргийг орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан,

 - ганцаараа 2017 оны 12 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Ар согоотын 4-472 тоотод байрлах байшингийн цонхоор нэвтэрч хөшиг, орны бүтээлэг, майхны уут зэргийг хулгайлж Н.Энхболдод 70.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан гэмт хэрэг

 

4. Б.Баатарцогт нь Л.Мөнх-Оргилтой бүлэглэн 2017 оны 12 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шадивлангийн задгайд байрлах И.Ханымханы байшингийн цонхоор орж хивс 1ш, срочикон цамц 3ш, костюмны хослол 1ш, хүүхдийн цамц 1ш, даавуу 15м, торго 6м, гоёлын алчуур 3ш, лапша гоймон, тэмдэглэлийн дэвтэр 1ш, майхан 1ш зэргийг орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэрэг,

 

5. Б.Байгал нь С.Ганбат, Л.Мөнх-Оргил нартай бүлэглэн машин механзм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч Б.Отгонжаргалын голден споомс тос 2кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20 кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, чокопай том 10 ширхэг, чокопай жижиг 9 ширхэг, Альфен голд шоколад 7 ширхэг, День бечень 6 ширхэг, Хрустик печень 10 ширхэг, Ведан компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10кг, үрлэн лооль 6кг, орос алим 6 кг, лимон 8кг, нархамба 1кг, резенин чихэр 2кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.615.500 төгрөгийн, Ч.Энхтуяагийн гар утасны андройд холбогч 480ш, USB оролт 10ш,  гар утасны цэнэглэгч 132 ш, гар утасны адаптер 10ш, гар утас цэнэглэгчийн суурь 83ш, Зөөврийн цэнэг хадгалагч 46ш, гар утасны чихэвч 85ш, МП тоглуулагчийн удирдлага 20ш, автомашины хөгжимний оролт 6ш, гар утасны гэр 169ш, баттерей 36ш, эвлүүлдэг шоо 3ш, баттерей цэнэглэгч 22ш, 4 оролттой USB холбогч, МП тоглуулагч 9ш, флаш диск 7ш, гар утастай холбогддог спикер 6ш,  пудр шингээгч 5ш, өө дарагч крем 3ш, Манхухай сүүн шингэн 6ш, Мандухай нүүрний тос 30ш,хөмсөгний харандаа 25ш, хөмсөг зулгаагч 10ш, нүүрний хөвөн 4ш, нүүрний порлон 8ш, сормуусны цавуу 12ш, гарын тос 5ш, нойтон сальфетка 10ш, хуурай сальфетка 20ш, нэг удаагийн шампунь 60ш, детьский крем тос 6ш, азтонтой сальфетка 15ш, үсний гель 6ш, өнгийн цаас 15ш, тэмдэглэлийн дэвтэр 40ш, үзэг 36ш, үзэгний запас 109 ш, харандаа 48ш, харандааны запас 12ш, маркер арилгагч 8ш, баллуур 16ш, арилгагч 12ш, лего эвлүүлдэг тоглоом 11ш, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2ш, резенин бөмбөг 8ш, эвлүүлдэг шоо 8ш, дижитал зургийн аппарат 2ш, эрэгтэй үнэртэй ус 1ш, хуванцар хувин 2ш зэрэг эд зүйлийг авч 7.680.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Ганбатаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Сүхбат овогтой Ганбат миний бие нь өөрт холбогдох 201525021864 дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр урьдчилан хэлэлцүүлэг зарлан хуралдаж байх явцад даргалагч шүүгч Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт хэн нь ямар үүрэг оролцоотой болон шууд ба шууд бус хамааралтай эсэх нь тогтоогдоогүй байна. Мөн хэргийн эзэн холбогдогч, хамжигч, үйлдэгч, захиалагч нарыг олж тогтоох нарийвчлан шалгах, ялган салгах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан. Гэвч прокурор, мөрдөгч нар нь нэг талыг барьж ажилласан. Мөн хуурч мэхлэн байцаалт авч уг хэргийн зохион байгуулагч, захиалагч, болох Ичинноровыг уг хэргээс хамааралгүй болгосон. Хэрэв Ичинноров хамааралтай байсан бол өнөөдөр хэргийн ээдрээ төвөгтэй байдал нь байхгүй миний бие хийсэн хэрэгтээ зохих шийтгэлээ аваад явахаар хугацаа болсон билээ. Прокурор, мөрдөгч хэргийг бүх талаас нь харж үнэн зөвийг нь олж тогтоох ёстой байтал, миний хэрэгт хяналт тавьж буй прокурор, мөрдөгч нар нь өөрийн итгэл үнэмшил, ашиг сонирхолын байдлаар хандаж байгаа билээ. Уг нь хэргийн захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг шийтгэх ёстой байтал харин ч эсрэгээрээ нь захиалагчийг нь хэргээс хамааралгүй болгож байгаад миний бие маш их гомдолтой байна. С.Ичинноровыг уг хэрэгт хамааралтай гэх зуун хувь нотлох баримт гаргаж өгсөн боловч уг нотлох баримтуудыг шалгах ажиллагаа явагдаагүй байна. Миний зүгээс дараах нотлох баримтуудыг шалгуулах хүсэлтэй байна. Захиалагч гэх С.Ичинноровтой авто машин хулгайлах гэх орой болгоны 00-цагаас 03 цаг хүртэлх хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор өөрийн дугаараас холбогдож 500 метрийн зай барьж явдаг байсан. Хохирогч Бат-Эрдэнийн эзэмшилийн Ниссан экстрайл маркын 87-89 УНЧ улсын дугаартай авто машиныг хулгайлсны өмнөх өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нь намайг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах иргэн байгалийн эзэмшилийн Тулга хүнсний дэлгүүрт байж байтал Ичинноров нь ирж уулзаж ахад нь Ниссан экстрайл маркын хар өнгийн машин хэрэгтэй байна ах нь чамд яаж хулгайлахыг зааж өгнө гэж хэлэн дагуулж яваад 7-н буудлын эцэсээс цааш хамаатны гэх айлд нь явж очсон чинь журмын хашаанаас авчирсан гэх хар өнгийн Ниссан экстрайл маркын авто машин хашаанд нь байсан. С.Ичинноров нь уг машин дээр очиж жолооны хүрдны доор байдаг хайрцагийг задлан кундоктор эвдэж асаах аргыг зааж өгсөн. Тэгээд энэ машинтай ижилхэн машин хулгайлаад ир гэж захисан. Миний бие нь энэ журмын хашаанаас авсан гэх машин байсан, С.Ичинноровын хамаатны гэх айлын хашааг, би одоо ч санаж байгаа бөгөөд зааж өгч чадна. Эдгээр авто машинуудын урд болон ард байдаг улсын дугаарууд нь С.Ичинноровын хашаанд байрлах модон жорлонд хйиж байхыг Б.Энхтөр бид 2 харсан. Хохирогч Бат-Ундралын 42-84 УНЛ улсын дугаартай Жи королла маркын авто машиныг С.Ичинноровын хашаанд байсан уг машиныг зам, зам шалгалтаар явсан эрүүгийн төлөөлөгч Цэдэвсүрэн, Алтандорж, Тэмүүжин нар нь харсан ба зургийг нь авч байсан болно. Энэ бүгдийг зуун хувь нотлох баримт гэж миний бие үзэж байна. 2018 оны 04 сарын 04-ний өдөр мөрдөгч Бадраа болон прокурор Амгаланбаатар нар нь ирж уулзаад бид 2 чамайг бол даалтанд гаргаж чадахгүй харин түрээр авч яваад ар гэрийнхэнтэйгээ уулз, бас Ичинноровтой уулзуулсан чинь Ичинноров надад хэлэхдээ чи ахыгаа жийчих ах нь одоо хамаагүй 1.500.000 төгрөг дансанд чинь хийгээд өгье бас шоронд орохоор чинь ар гэрийг чинь эргэж тойрж байна гэж хэлж байсан. Энэ бүгдийг мөрдөгч Бадраа мэдэж байгаа гэхдээ гэрчлэх үгүйг би сайн мэдэхгүй байна. 2018 оны 04 сарын 26-ны өдөр Энхтөр бид хоёрыг даалтанд гаргасан орой Бадраа байцаагч та хоёр Ичинноровтой уулзаад хохирлоо төлүүл нэгэнт л жийгдэж байгаа юм чинь мөнгө төгрөг өгөх байлгүй гэсэн. Ичинноровтой утсаар ярьсан чинь хүрээд ир гэсэн тэгээд  очсон чинь Энхтөр бид 2-т 30.000 төгрөг өгсөн тэгээд ахыгаа жийчих гэж байсан. Энэ мэтчилэн хэргээс мултрах санаагаар мөнгө төгрөг өгнө гэж хуурч мэхлэж хэргээс хамааралгүй болгуулах ажил хийсэн. Яллаж байгаа 16 үйлдэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.Энхтөрөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Миний бие өөрийн оролцоогүй 42-84 УНЛ улсын дугаартай авто машиныг хулгайлахад байгаагүй. Байгаагүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагүй. Үүнээс гадна ямар ч нотлох баримт байхгүй байхад С.Ичинноровыг хэрэгт хамааралгүй болгосон. Ичинноровыг дахин өөр гэмт хэрэг үйлдэх боломжоор хангаж өгсөн гэж бодож байна. Прокурорын шийдвэрт гомдолтой байна. С.Ичинноровтой хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүгдэгч Л.Мөнх-Оргилоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Хүний хийсэн хэрэгт давхар шийтгэгдэж байгаадаа гомдолтой байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 8 үйлдэлээс 5 үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. З.Ганзоригийг буруу тусгаарласан гэж үзэж байна..” гэв.

Шүүгдэгч Б.Баатарцогтоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний дүү болох Нэргүй болох 2016 онд нас барсан түүний охин над дээр байгаа зэргийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү..” гэв.

Шүүгдэгч Б.Байгалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Хүний хийсэн хэрэгт давхар шийтгэгдэж байгаадаа гомдолтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. 2015 оны 09 сарын 12-ны өдөр шүүгдэгч С.Ганбат нь Сүхбаатар дүүргийн 15-р хороо Ар хустайн задгайд байрлах хохирогч Ж.Баянзулын гэрт нэвтэрч 470.000 төгрөгийн үнэ бүхий TJL маркын телевизор, 1.75х6 метрийн харьцаатай Эрдэнэт хивс 1ш, 1.75х2 харьцаатай Эрдэнэт хивс 2ш зэрэг  эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. 2015 оны 11 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат нь Баянгол дүүргийн 11-р хорооны нутагт байрлах Парис караокены хаалганы шилийг хагалан нэвтэрч хохирогч Д.Өлзийбатын 770.000 төгрөг, Самсунг галакси нөүт маркын гар утас, HTC маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 4 сарын 14-ний өдөр шүүгдэгч С.Ганбат нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо Тахилтын 4-40А тоот хохирогч Ч.Лхагвасүрэнийн  байшингийн цонхоор нэвтэрч 330,000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг, савхин хүрэм, гар утас, зэс аяга, зэргийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

4. 2016 оны 05 сарын 05-09-ний хооронд шүүгдэгч С.Ганбат нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зээлийн 1-45 тоот хохирогч С.Мөнх-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 280,000 төгрөгийн үнэ бүхий TCL маркын 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

5. 2016 оны 4 сарын 21-ны өдөр шүүгдэгч С.Ганбат нь Баянгол дүүргийн 12-р хорооны 23-а байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч С.Баярмагнайгийн эзэмшлийн 12-70УНҮ дугаарын Тоёото саксеед маркын автомашины цонхыг хагалан  2.150.000 төгрөгийн үнэ бүхий жижиг камер 8ш, том камер 2ш-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

6. 2015 оны 11 дүгээр сарын 17-18 нд шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат, Б.Тамир нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг Нацагдоржийн номын сангийн үүдэнд байрлах номын дэлгүүрийн арын ханыг цөмлөн нэвтэрч хохирогч Ц.Болор-Эрдэнийн 2.640.000 төгрөгийн үнэ бүхий 7-р ангийн химийн ном 80ш, 7-р ангийн математикын ном 40ш, 8-р ангийн математикын ном 50ш, 8-р ангийн биологийн ном 100ш,  12-р ангийн утга зохиолын ном 30ш, 9-р ангийн физикын ном 200ш, Ерөнхий боловсролын элсэлтийн шалгалтын ном 5ш-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

7. 2016 оны 5 сарын 19-20 нд шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат, Л.Мөнх-Оргил нар бүлэглэн машин механзм ашиглан Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр байрлах “Сити шоп-62” дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэн нэвтэрч хохирогч Б.Отгонжаргалын 7.680.400 төгрөгийн үнэ бүхий голден споомс тос 2кг, үхрийн цул мах 20 кг, хонины мах 20 кг, гахайн мах 20 кг, тахианы мах 20 кг, машиндсан үхрийн мах 30 кг, набор 5 ширхэг, чокопай том 10 ширхэг, чокопай жижиг 9 ширхэг, Альфен голд шоколад 7 ширхэг, День бечень 6 ширхэг, Хрустик бечень 10 ширхэг, Ведан компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10кг, үрлэн лооль 6кг, орос алим 6 кг, лимон 8кг, нархамба 1кг, резенин чихэр 2кг, үрлэн чихэр 3 кг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.615.500 төгрөгийн, Ч.Энхтуяагийн гар утасны андройд холбогч 480ш, USB оролт 10ш,  гар утасны цэнэглэгч 132 ш, гар утасны адаптер 10ш, гар утас цэнэглэгчийн суурь 83ш, Зөөврийн цэнэг хадгалагч 46ш, гар утасны чихэвч 85ш, МП тоглуулагчийн удирдлага 20ш, автомашины хөгжимний оролт 6ш, гар утасны гэр 169ш, баттерей 36ш, эвлүүлдэг шоо 3ш, баттерей цэнэглэгч 22ш, 4 оролттой USB холбогч, МП тоглуулагч 9ш, флаш диск 7ш, гар утастай холбогддог спикер 6ш,  пудр шингээгч 5ш, өө дарагч крем 3ш, Манхухай сүүн шингэн 6ш, Мандухай нүүрний тос 30ш,хөмсөгний харандаа 25ш, хөмсөг зулгаагч 10ш, нүүрний хөвөн 4ш, нүүрний порлон 8ш, сормуусны цавуу 12ш, гарын тос 5ш, нойтон сальфетка 10ш, хуурай сальфетка 20ш, нэг удаагийн шампунь 60ш, детьский крем тос 6ш, азтонтой сальфетка 15ш, үсний гель 6ш, өнгийн цаас 15ш, тэмдэглэлийн дэвтэр 40ш, үзэг 36ш, үзэгний запас 109 ш, харандаа 48ш, харандааны запас 12ш, маркер арилгагч 8ш, баллуур 16ш, арилгагч 12ш, лего эвлүүлдэг тоглоом 11ш, үлээдэг шингэн хөөсөн тоглоом 2ш, резенин бөмбөг 8ш, эвлүүлдэг шоо 8ш, дижитал зургийн аппарат 2ш, эрэгтэй үнэртэй ус 1ш, хуванцар хувин 2ш зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

8. 2016 оны 4 сарын 17-ноос 19-ны хооронд шүүгдэгч С.Ганбат, Л.Энхтөр нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 15-р хороо Шүүхийн 1-1 тоотод байрлах хохирогч М.Уянгад  байшингийн цонхоор нэвтэрч 827,500 төгрөгийн үнж бүхий шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, ус буцалгагч 2ш, унадаг дугуй, аяны хөнжил, кабелийн утас, тень, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

9. 2016 оны 4 сарын 23-наас 24-нд шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат, Л.Мөнхоргил, Б.Энхтөр нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг Монгол хотхоны  66 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч Б.Оюунбилэгийн эзэмшлийн  6,000,000 төгрөгийн үнэ бүхий 69-33 УБР улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

10. 2016 оны 5 сарын 07-13-ны хооронд шүүгдэгч С.Ганбат, Л.Мөнхоргил  Б.Энхтөр нар бүлэглэн, машин мехианизм ашиглан, Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг Бор толгойн задгайд байрлах хохирогч Ш.Цэвээний гэр байшингийн цоожыг эвдэн нэвтэрч 2.455.000 төгрөгийн үнж бүхий Тошиба маркийн хөргөгч, шарп маркийн 21 инчийн зурагт, гэрлийн абжур, тэмээний ноосон хөнжил, ноосон бүтээлэг, даавуун бүтээлэг, даавуун нимгэн бүтээлэг, цонхны чүүл, газан плетка, зэс аяга, саарал өнгөтэй, даавуун эрэгтэй монгол дээл, хүрэн арьсан эрэгтэй зуны ботинк, хар өнгийн дан пиджак, кресло сандлын бүтээлэг, хивсэн олбог, зангиа, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

11. 2016 оны 4 сарын 13-ны өдөр шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар бүлэглэн машин мехианизм ашиглан, Чингэлтэй дүүргийн 19-р хороо Билгүүний энгэр зуслангийн задгайд байрлах хохирогч Б.Наранбаатарын байшингийн цонхоор нэвтэрч 1.215.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, гэрэлтүүлэг, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, бидон, будаа агшаагч, цагаан будаа 2кг, шар будаа 1кг, халбага сэрээ, 25 литрийн бидон зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

12. 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд  шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар бүлэглэн Баянгол дүүргийн 2-р хороо 67-р байрны гаднаас хохирогч А.Тэгшжанцанын эзэмшлийн  2.500.000 төгрөгийн үнэ бүхий 07-71УБМ улсын дугаартай Лексус алтеза маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

13. 2016 оны 5 сарын 02-ны шөнө шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг Нефтийн 2 дугаар байрны 30 айлын орон сууцны гадна зогсоолоос хохирогч Ж.Хазарханы эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 06-06УБВ улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

14. 2016 оны 5 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг  24 дүгээр байрны гадаа зогсоолоос хохирогч Ч.Бат-Эрдэнийн эзэмшлийн 87-89 УНЧ улсын дугаартай 8.000.000 төгрөгийн үнэ бүхий Ниссан экстрайл маркийн автомашин хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

15. 2016 оны 5 сарын 15-ны өдөр шүүгдэгч С.Ганбат,  Б.Энхтөр нар бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав хотхоны 101-р байрны зогсоолд байрлуулсан хохирогч Ж.Бат-Ундралын эзэмшлийн, 5.890.000 төгрөгийн үнэ бүхий 42-84УНЛ улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин, сиди 12ш, нарны шил, дугуй хийлэгч, суудлын бүтээлэг, дугуй, данхрад, шалавч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

16. 2016 оны 4 сарын 17-21-ний хооронд шүүгдэгч С.Ганбат,  Б.Энхтөр нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнтийн зуслангийн задгайд байрлах хохирогч Ч.Цэрэнбүтэдийн байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч 550,000 төгрөгийн үнэ бүхий цүнх, таваг, шилэн стакан 10ш, төмөр сейф, радто, Эрдэнэт хивс, морин хуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

17. 2015 оны 12 сарын 02-ны шөнө шүүгдэгч Б.Энхтөр нь Сүхбаатар дүүргийн 10-р хороо 12 дугаар байрны зогсоолд байрлуулсан хохирогч Э.Жавхлангийн Приус-20 маркийн 12-66 УБВ улсын дугаартай машины цонхыг хагалан1.437.300 төгрөгийн үнэ бүхий дирол бохь 65 боодол, халлс гаа 8 боодол, алпен голд набор, 10ш, хөөрөг, зөөврийн компютерийн цүнх, табын цүнх, түрүүвч, 45 амперын аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

18. 2016 оны 6 сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Энхтөр нь Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 14 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Б.Билгүүний эзэмшлийн, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий  Тоёото чезар маркын 20-02УНК дугаарын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

19. 2016 оны 5 сарын 26-наас 27-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Энхтөр нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 23-б байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Д.Ариунтуулын эзэмшлийн, 2.195.000 төгрөгийн үнэ бүхий 67-98УНГ улсын дугаартай Хонда фит автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

20. 2015 оны 12 сарын 04-ний шилжих шөнө шүүгдэгч Б.Энхтөр нь Э.Дашням нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Сансар караоке барны гадна байсан Сузуки свит маркийн 19-80 ХЭҮ улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч хохирогч Б.Баясгаланын нийт 2.590.408 төгрөгийн үнэ бүхий lenova маркын зөөврийн компютер, зургийн аппарат, 150.000 төгрөг, 18 ам.доллар, 60юань иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг, хохирогч Д.Батболдын нийт 665000 төгрөгийн үнэ бүхий dell inspiron M4010 загварын зөөврийн компютер, компютерийн цүнх, гар утас цэнэглэгч зэргийг, хохирогч Л.Эрдэнэбатын нийт 1.281.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, түрүүвч, 170.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нүдний шил, сахалын машин, нормал баригч, хүзүүний ороолт, гар утас цэнэглэгч, бичгин хавтас, флаш, Жи-Мобайлын сим карт, зургийн аппарат, соёмбо архи, хиам талх, картнаас 710.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

21. 2016 оны 3 сарын 11-ний шөнө шүүгдэгч Л.Мөнх-Оргил, Ганжигүүр нар бүлэглэн, машин механизм ашиглан Хан-уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах хохирогч Ж.Төрболдод байшингийн цонхыг онгойлгон нэвтэрч 1.645.000 төгрөгийн үнэ бүхий  Samsonite брэндийн хар өнгийн үүргэвч, HP маркын зөөврийн комьпютер, Apple маркын зөөврийн комьпютер, Macbook цэнэглэгч, Ipad, Aser маркын зөөврийн комьпютер, Sony маркын Playstation тоглоом 3ш, улаан ногоон цэнхэр өнгийн залгуур, кабелын холбогч, USB холбогч, шар, хар өнгийн залгуур, унадаг дугуй, бал, морины дүрстэй хайрцаг, зааны сувинер, Sony маркын залгуур, 2 өнгийн салаалагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

22. 2017 оны 12 сарын 19-ний өдөр шүүгдэгч Л.Мөнх-Оргил Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг Ар согоотын 4-472 тоотод байрлах хохирогч Н.Энхболдын байшингийн цонхоор нэвтэрч 70.000 төгрөгийн үнэ бүхий хөшиг, орны бүтээлэг, майхны уут зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

23. 2017 оны 12 сарын 19-ний өдөр шүүгдэгч Л.Мөнх-Оргил, Б.Баатарцогт нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг Шадивлангийн задгайд байрлах хохирогч И.Ханымханы байшингийн цонхоор нэвтэрч 707.500 төгрөгийн үнэ бүхий хивс 1ш, срочикон цамц 3ш, костюмны хослол 1ш, хүүхдийн цамц 1ш, даавуу 15м, торго 6м, гоёлын алчуур 3ш, лапша гоймон, тэмдэглэлийн дэвтэр 1ш, майхан 1ш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

24. Шүүгдэгч Б.Байгал нь 2016 оны 5 сарын 20-ны өдөр шүүгдэгч С.Ганбат, Л.Мөнх-Оргил нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдгийг мэдсээр байж 952.000 төгрөгийн үнэ бүхий 36 ширхэг Андройд гар утасны 36 ширхэг запас баттерей, Видан гэсэн бичигтэй компот 38 шил, Видан 750 гр зөгийн бал 15 шил, Голден споомс гэсэн бичигтэй шар тос, чихэрийн набор 5 хайрцаг, гахайн цул мах 20 кг зэрэг эд зүйлсийг авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь доорх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

1. Хохирогч Ж.Баянзулын гэрээс эд зүйл хулгайлсан: Хохирогч Ж.Баянзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-36-38/ “..манай аав ээж хоёр залгасан ба танай зурагт байхгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би Ганбаа байна уу гэж асуухад байхгүй, хүүхдийг чинь хоймрын орон дээр унтуулаад орхичихсон, зурагт хивсийг чинь аваад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлгээр,

Гэрч Э.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-33-34/х“..манай хадам ээж над руу утсаар яриад танай зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд дахиж залгаад хивс чинь бас байхгүй байна хүүхэд чинь хоймрын орон дээр унтаж байна гэж хэлсэн. Манай хадам аав ээж хоёр 17 цагийн үед манай гэрт очиход ийм асуудал болсон байсан. Тэгээд бид хоёр 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийг онгичоод хаячихсан, хивсээ оёчихсон байсан чинь тэрийг таслаад авчихсан, орон дээр өлгөөстэй байсан зурагнуудыг газар аваад хаячихсан байдалтай байсан..” гэх мэдүүлгээр,

           Криминалисткийн шинжээчийн дүгнэлтэнд /хх-25/: Шинжилгээнд  ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг алганы хжмгийн мөрүүд нь санд MN0007-10001550, MN0000ШШ03724 Ганхуяг овогтой Ганбат, Ганбат овогтой Сүхбат гэж 2 нэрээр бүртгэгдсэн этгээдийн баруун гарын алганы дардастай тохирч байна гэсэн дүгнэлтээр,

 Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-41/,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-43/“...би тэр өдөр дургүй хүрээд хүүхдийг нь харж байгаад зурагтыг 3 ширхэг хивстэй хамт аваар гарчихсан юм...” гэх мэдүүлгээр,

 

2. Д.Өлзийбатын ажиллуулдаг “Парис” караокеноос эд зүйл хулгайлсан: Хохирогч Д.Өлзийбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-102 “... Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг Их хэнгэрэг төвд байрлах Парис нэртэй караокег ажиллуулдаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундаа зардаггүй өдөр учраас ажиллаагүй. Би 2015 оны 11 дүгээр 02-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ очиход манай караокены хаалганы шилний зүүн доод хэсгийг хэсэг газар хагалсан байсан. Хаалгаа онгойлгоод дотогш ортол текний арын хэсэг эмх замбараагүй байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд текний доод талын тавцан дээр байсан орлогын 770.000 төгрөг, .Самсунг Галакси Нөүт-2. маркийн гар утас, НТС маркийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Н.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-100/ “... Манай барилгын бригад туслах ажилтан авна гэсэн зар тавьснаар С.Ганбат нь анх арматурын туслахаар ажилд орж ажлын байран дээрээ амьдрах болж тэр үеэс л таньж мэдэх болсон. 10 дугаар сарын сүүлээр ажлаас буух үед очих газаргүй гэснээр манай гэрт 5-6 хоног амьдарсан. Тэгээд зогсоол дээр харуулын ажил олсон гээд явсан. Нэг орой С.Ганбат намайг дуудаад ажил дээр  ирж хоолны мөнгө ав гээд яваад очиход гадаа хүлээ гээд баахан түлхүүр гаргаж ирж харуулын байраа түгжээд караоке руу ороод 10 минут болоод жижиг хар цүнх барьж гарч ирээд манайх руу хамт таксидсан. Замаараа идэж уух юм аваад гэрт очсон. Надад хоолны мөнгө гэж 18000 төгрөг өгсөн, маргааш өглөө нь гэрт 5 кг гурил, 3 кг гоймон, 4 кг мах авч өгсөн. Тэгээд хөдөө явна гэж байснаа яваагүй, манайд дахиад хоносон. Ганбатын утсанд чи муу хулгайч чамайг ална гэж мессеж ирээд Ганбат утсаа унтраасан. Тэр үед л түүнийг хулгай хийсэн гэдгийг  мэдээд асуухад Ганбат нь тийм би караоке баарнаас бэлэн мөнгө хулгайлсан гэж хэлсэн, хэдэн төгрөг авснаа хэлээгүй, тэгээд би тэр газар руу нь очиж зөөгчөөс нь эзнийх нь дугаарыг аваад яриад Ганбатыг манайд ирэхээр нь нөгөө эзэнд нь сэм хэл өгөхөөр болж тохирсон. Гэтэл Ганбат ирээд мэдээд зугтаачихсан. Тэрнээс хойш түүнтэй уулзаагүй.” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-106/ “..би ганцаараа доторхи оффис шалгахаар ороод караокений хаалга үүдийг шалгаж байхад надад гэнэт хаалгыг эвдэж ороод дотроос нь архи авах санаа төрөөд караокений шилэн хаалганы шилийг нь хагалаад текэн дээрээс нэг бүтэн дарс аваад гарах гэтэл орлогын мөнгө, 2 ширхэг ухаалаг гар утас байхаар нь авч гараад найз Батбаярт хэлээд бид 2 манай ажлыг хаяад такси бариад Ботаник руу Батбаярын гэрт нь очиж нөгөө дарсаа хувааж уугаад унтацгаасан. Бэлэн мөнгөө тоолж үзэхэд 658.000 төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх- 89-91/,

Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх-119-124/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-103/,

 

3. хохирогч Ч.Лхагвасүрэнгийн байшингаас эд зүйл хулгайлсан: Хохирогч Ч.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/5хх-8/ “... 2016 оны 04 сарын 14-нд ЧД-ийн 19-р хороо Тахилтын 4-40а тоотод байрлах байшингийн цонхыг хагалж салхивчийг нь онгойлгоод хулгай орсон байна. Миний алдагдсан бугуйн цагийг манай энхэр Швейцариас 280 еврогоор авчирч өгсөн. Одоо цагаа 616 000 төгрөгөр үнэлж байна. Хар өнгийн савин хүрмээ 2015 онд Нарантуул захаас 180 төгрөгөөр авч байсан. Гар утас нь Самсунг С4 маркын цагаан өнгийын утас. Анх 460 000 төгрөөг авч байсан. 2 ширхэг зэс аягыг бэлгэнд авч байсан.” гэх мэдүүлгээр,

 Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 8-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 4-р хавтас 244-р хуудас/

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед:/5хх-10-11/ “...2016 оны 04 дүгээр сард би ... 7 буудал руу алхаж явсан. Явж байтал модон хашаатай байшин онгорхой харагдахаар нь хашааг нь давж ороод баруун талын цонхыг нь отвёркоор хөшөөд орж савхин хүрэм, стайк, шар өнгийн бугуйн цаг авсан. Куртикийг нь буудал дээр 20 000  төгрөгөөр зарсан. Цагийг нь 8 хоног зүүж байгаад хаясан...” гэх мэдүүлгээр,

 

4. Хохирогч С.Мөнх-Эрдэнийн гэрээс эд зүйл хулгайлсан: Хохирогч Б.Чинзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/5хх-34-35/ “... 2016 оны 05 сарын 05-ны өдөр гэрээ цоожлоод найз нарын хамтаар ... Хамрын хийд явсан. Тэгээд 2016.05.09-нд гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоож нь эвдэрчихсэн байсан. Гэрээс 32 инчийн TCL маркын LCD зурагт, алдагдсан байсан ...” гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 37-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 5-р хавтас 21-22-р хуудас/

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: /5хх-3-40/ “... 2016 оны 05 дугаар сарын эхээр ЧД-ийн  19-р хорооны нутаг дэвсгэрт байрдах замын цагдаагийн постноос баруун зүгт уулын энгэр хэсэгт найз Баянжаргалын эгч Оюунаагийнх байдаг юм. Тэдний очтол хүнгүй байхаар нь буцаад явж байтал нэг гудамжаар ороод явж байтал нэг байшингийн урд талын гэр хүнгүй  харагдсан. Тэгээд төмрөөр хөшөөд эвдэж орсон. Тэгээд тэр айлаас 32 инчийн LCD зурагт зурагт авсан. Тэгээд зурагтаа аваад замаас такси бариад ... буудал дээр ирээд явуулын эрэгтэй эмэгтэй 2 хүнд 40 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгээр,

 

5. хохирогч С.Баярмагнайгийн автомашинаас эд зүйл хулгайлсан: Хохирогч С.Баярмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/7хх-138/ “... Би 2016.04.21-эд өөрийн  амьдардаг байрныхаа гадаа Бичил хорооллын замын хойд талд 1270УНҮ Тоёота Саксеед машинаа тавьсан, машины хойд талын салхины шилийг хагалж, машин дотор байсан жижиг шинэ 8 ширхэг камер, том камер 2 ширхэг хулгайлсан. Надад нийт 2 150 000 төгрөгийн үнэтэй.” гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 7-р хавтас 142-р хуудас/,

Шүүгдэгч С.Ганбатын мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл: /7хх-7/ “Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэсгэр буюу Өргөө кино театраас зүүн хойшоо Тааз дэлгүүрийг зүүн хойд талд байрлах хүрэн өнгийн 9 давхар 23а байрны зүүн талд байрлах тоосгон гражыг зааж энэ гражын хажууд хамрыг нт урагш харуулж тавьсан машин байсан, би энэ машины зүүн хойд талын салхины шилийг хагалж багажинд байсан хайрцагтай шинэ 6 ширхэг камер, 2 ширхэг том хяналтын камер хулгайлан авсан юм” гэх мэдүүлгээр,

 

 6. хохирогч Ц.Болор-Эрдэнийн номын худалдааны дэлгүүрээс эд зүйл хулгайлсан:  Хохирогч Ц.Болор-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-65/ “.. 2015 оны 11 дүгээр сарын 18-нд манай дүү Бат-Өнөр өдрийн 12 цагийн үед дэлгүүр дээр очоод онгойлгоод ортол дэлгүүр доторхи хамаг эд зүйл ном эмх цэгцгүй болсон байсан гэсэн.. Дэлгүүрт ирээд хартал миний өргөдөл дээр бичсэн номнууд ерөнхийдөө алга болсон байсан. Бас бус номнууд алга болсон юм шиг байналээ. 7 төрлийн 500 гаран ширхэг ном алдагдсан.” гэх мэдүүлгээр,

 

Б.Тамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-70/“...С.Ганбат нь надад хоол унд, хувцас хунар авч өгч өөд нь татаж байснаа хоёулаа номын дэлгүүр ухаж үзье, сэндвичин барилгатай юм байна. Би урьд өмнө ийм газар ухаж үзсэн. Чи надад туслаад хүн хараад байж байгаач, би өөрөө дотогшоо орно гэж хэлсэн. Тэгээд орой нь С.Ганбат хороололд байдаг барилгын материалын дэлгүүрээс төмрийн том хайч, ажлын бээлий, шуудай зэрэг эд зүйлс аваад шөнө 01 цагийн үед улсын циркийн зүүн талд байдаг Нацагдоржийн номын сангийн хажууд байх ном зардаг түц маягийн дэлгүүрийн гадаа очсон. Тэнд намайг гадаа зогсоод хүн харж бай гэж хэлээд өөрөө номын дэлгүүрийн ханыг хайчилж дотогшоо орсон, тэндээс баахан ном дамжуулж өгсөн. Би номнуудыг гадаа өрж тавьсан. Тэгээд Ганбат өөрөө гарч ирээд номнуудыг шуудайлж, бид 2 талаас нь дамжилж зам гараад такси барьж 1-р хороололд байдаг зочид буудалд орж хоносон. Маргааш нь бид 2 Багшийн дээдийн хажууд байдаг ном зардаг хүмүүстэй уулзаж байгаад нэг эгчтэй ярьж тохироод бүх номнуудыг нийлүүлээд 600,000 төгрөгөөр зараад мөнгөө 2 хувааж аваад салсан. Дандаа 10-н жилийн сурах бичгүүд байсан..” гэх мэдүүлгээр,

 

Гэрч С.Баасансүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үзд мэдүүлсэн: /хх-7-121/ “..Тэр 2 залуу цаасан хайрцаг шиг номын уутанд хийсэн 4 боодолтой ном авч ирсэн бөгөөд доторхыг нь задалж үзэхэд 9-р ангийн физикын ном, 8-р ангийн биологийн ном зэрэг олон тооны сурах бичиг байсан би 1 ширхэг номыг 2500 төгрөгөөр бодож нийт 660000 төгрөгөнд 264 ширхэг сурах бичгийн номнууд худалдаж авсан” гэх мэдүүлгээр,

 

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-68/“...2015 оны 11 дүгээр сард Тамир гэх найзын хамт Сүхбаатар дүүрэгт Нацагдоржийн номын сангийн урд байх сэндвичинд байрлах номын худалдааны дэлгүүрийн хойд хэсгийг манай найз Тамир нь бахиар хуу татаад хөөсийг нь цөмлөөд цаашаа дэлгүүрт орсон. Тэгээд 50 ширхэгтэй цулгуй бор цаасан хайрцагтай 4 хайрцаг 200 ширхэг, 10 жилийн сургуулийн физик, биологийн номнууд бас 25 ширхэг задгайгаар 10 жилийн физикийн номнууд үлдсэн номнууд нь мөн 10-н жилийн сургуулийн номнууд, Монгол хэл уран зохиолын номнууд гээд нийт 378 ширхэг ном байсан. Хар хорин захын ард байх гар дээрээс ном худалдаалдаг нэг эгчид 10 ширхэг физикийн ном, 10 ширхэг биологийн номнуудын нэгийг нь 2500 төгрөгөөр зарсан. Үлдсэн номнуудыг нь манай найз Тамир багшийн дээд орчимд ном зардаг хүнтэй уулзаад нисэхэд аваачаад 600,000 төгрөг болсон гээд ирсэн....” гэх мэдүүлгээр,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх-53-55/,

         Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-66/,

 

 7. “Сити Шоп-62” дэлгүүрээс эд зүйл хулгайлсан: Хохирогч Б.Отгонжаргалыг байцаасан тэмдэглэл: “... 2016 оны 05 сарын 19-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд бараагаа цуглуулаад явж байхад Энхтуяа эгч над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна хүрээд ир гэхэд нь ирэхэд дэлгүүрийн баруун талын хананы вакум цонхны төмөр хаалтны троссыг тайлж түгжээг нь эвдлэн хулгайч орж дэлгүүр доторхыг онгичиж эмх замбараагүй болгож манай лангуунаас үхэр, хонь, гахай, тахианы мах, машиндсан мах нийлээд 110 кг, набор 5 ширхэг, чокопай том 10 ширхэг, жижиг 9 ширхэг, Альфен голд шоколад 7 ширхэг, День бечень 5-6 ширхэг, Хрустик бечень 10 ширхэг, Ведан компот 38 ширхэг, зөгийн бал 15 ширхэг, лийр жимс 10кг, үрлэн лооль 6кг, орос алим 6 кг, үрлэн чихэр 3 кг, нар хамба 1 кг, резенин чихэр 1 кг, лемон 8 кг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215, 216-р хуудас/

Хохирогч Д.Энхтуяаг байцаасан тэмдэглэл:  “... 2016.05.18-ны өглөөний 08 цаг 10 минутын орчимд дэлгүүр дээрээ ирээд хаалгаа онгойлгоод ортол махны хөргөгчний хоёр төмөр тавиурыг үүдэн хэсэгт байхаар нь гайхаад дотогшоо ороод лангуугаа хартал 2 шилэн лангуун дээр байсан бүх бараа байхгүй байсан. Одоогийн байдлаар нийт 6300000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Дэлгүүрийн вакум цонхны түгжээ эвдэрсэн, цонх, сэндвичний төмөр эвдэрсэн. ... Тухайн үед манай дэлгүүрээс Б.Отгонжаргалын хүнсний бараанаас гадна миний өөрийн эд зүйл болох гар утасны сэлбэг хэрэгсэл, гоёл чимэглэл, дагалдах хэрэгсэл, бичиг хэргийн бараа, хүүхдийн тоглоом, гоо сайхан, гэр ахуйн бараа зэрэг нийт 86 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн алдагдсан. Алдагдсан бүх бараа эд зүйлсээ нэг бүрчлэн тулгаж нягталж үзэхэд надад 7702600 төгрөгийн хохирол учирсан. Би нийт 7702600 төгрөгийн бараа алдсанаас 2816000 төгрөгийн барааг бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. Одоо би барааны үлдэгдэл болох 4886000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 222-223-р хуудас/

С.Ганбатыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл: “... 2016 оны 05 дугаар сарын 19-ний байсан байх 4 дэх өдөр би орой 22 цагийн үед ...Оргил ах ахынх нь машины доогуур их дуу ороод, янзлуулах гэхээр мөнгөгүй болчихоод байна, орой ахтайгаа хамт гайгүй юм байвал хулгайлья гэсэн. Би эхлээд дургүйцэж, хэрэг төвөгт ороолцолдмооргүй байна гэхэд Оргил ах ганц удаа хийе гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд бид Оргил ахын дүүгийнх нь машин гээд саарал өнгөтэй Жи Королла маркийн автомашинаар 10 хорооллын байрнуудын дундах Сити шоп дэлгүүрийн гадна ирсэн. Дэлгүүр, гарааш хоёрын завсраар нь орж байгаад дээшээ өргөдөг цонхны хаалтыг нь өргөхөд дээшээ болж байхаар нь дээшлүүлж байгаад цонхыг нь хөдөлгөхөд хоёр тийшээ сул гүйж байсан. Тэгээд Оргил ах бид 2 энэлүү орьё гэж тохирсон. Тэнд байхдаа Байгалиа эгчийг машинтайгаа хүрээд ир гэж Оргил ах дуудсан. Байгалаа эгч ирээд юу юм гэхээр нь дэлгүүрийн бараа гэсэн. Байгалиа эгч хулгай хийх гэж байна гэдгийг мэдсэн.  Дэлгүүрлүү Оргил ах орох гээд багтаагүй, тэгэхээр нь би дэлгүүрлүү цонхоор нь орсон. Оргил ах ямар ч хамаагүй бараа байвал шуудайлаад бай гэсэн. Би шуудайн доторхи төмсийг нь асгаж байгаад эхлээд гар утасны сэлбэгийн хойд хананд өлгөчихсөн байсан цэнэглэгч, чихэвч батерей, утасны гэрнүүдийг шуудайнд хийж өгсөн. Тэгээд цаад булан байсан 2 хайрцагтай варенийг авсан, лангуун дээр байсан жижиг помидор, лийр, хэдэн ширхэг апельсин, хатаасан ууттай жимс, үзэмнүүд байсныг нь бүгдийг нь авч Оргил ахад цонхоор өгсөн. Би дэлгүүр дотроос авсан зүйлээ цонхоор Оргил ахад өгөхөд Оргил ах аваад машиныхаа багаажинд хийсэн. Байгалиа эгчийн машин руу цөөн хэдэн цэнэглэгч хийсэн. Тэгээд би орсон цонхоороо буцаж гараад бид нар машинтайгаа 7-н буудалд ирээд миний түрээслэж байгаа байранд авчирсан. Хулгай хийх санааг Оргил ах гаргаад би эхэндээ дургүйцсэн чинь гуйгаад байхаар нь за гээд хамт явсан. Бараа ачаад багтахгүй байж магадгүй, тэгэх юм бол Байгалиа эгчийн машинд талыг нь ачих гэж байсан. Байгалиа эгч хулгай хийх гэж байгааг эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн. Ашгаа уг нь гурвуулаа тэнцүү хуваагаад авчихья л гэж ярьж байсан. Оргил ах хамгийн гол нь машинаа янзлуулчихмаар байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 240-242-р хуудас/

Б.Байгалыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл: 2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 00 цаг өнгөрөөд дэлгүүр хааж байхад Мөнх-Оргил над руу залгаад зээлүүлсэн өрөө авах уу? 10-р хороололд хүрээд ир гэсэн. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн 77-85 УНГ улсын дугаартай машинаараа 10-р хорооллын МТ колонк дээр очсон. Мөнх-Оргил өөрийнхөө бор шаргал өнгийн 33-43 гэсэн улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай ирээд дагаад явчих гэсэн. Би араас нь дагаад хамгийн арын 5 давхар байрнуудын ард гражнуудын дунд Мөнх-Оргил тойроод зогссон тэгээд би ч бас араас нь дагаад зогссон. Мөнхболд өөрийнхөө машинаас нэг амыг нь боосон цэнхэр тортой юм аваад миний машины хойд талын хаалгыг онгойлгоод арын суудал руу шидсэн. Би наадах чинь юу юм бэ? гэсэн чинь наад юм аа аваад өрнөөсөө хасаарай гэсэн. Тэгээд би тортой эд зүйлийг харахад утасны гадна талд хийдэг резинэн гэрнүүд байсан тэгээд би энүүгээр яадаг юм бэ гээд уурлаад Мөнх-Оргилыг наадахаа аваад машинаас буу гэж хэлсэн. Тэгээд нөгөө цэнхэр тортой утасны гэрийг Мөнх-Оргил аваад миний машинаас буугаад үлдсэн тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Би бараануудыг хулгайн бараа байж магадгүй гэж бодсон юм. Гэхдээ би Мөнх-Оргилоос юуг нь авах юм бэ? авч ирж өгсөн барааг заруулаад өөрийн мөнгөө авья гэж бодсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 3-4-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 219-220, 233-238-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх-ийн 178-184-р хуудас/,

         Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 192-194-р хуудас/

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: /хх-ийн 195-196, 197, 198-р хуудас/

 

8. хохирогч М.Уянгын гэрээс эд зүйл хулгайлсан: Хохирогч М.Уянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүдсэн:/хх-2-156, хх-7-156/ “.. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 16-20 тоотод байж байтал манай аав Мөнхбат руу манай манаач ах залгаад зуслангийн байшинд хулгайч орсон байна гэсэн. Тэгээд 2-оос 3 хоногийн дараа очиход шилэн нүүртэй хөргөгч, тоос сорогч, шарах шүүгээ, 2 ширхэг ус буцалгагч, хүүхдийн унадаг дугуй, хүүхдийн аяны хөнжил, 25 метр кабелийн утас, жижиг тень зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-2-29-32/ “..Би 2016 оны 05 дугаар сард Мөнх-Оргил, Энхтөр нарын хамт СХД-ийн найрамдлын зусланд замынхаа урд талд байсан том хашаатай 2 давхар шар өнгийн байшингийн хаалганы хажуу талын цонхыг нь хөшиж ороод эд зүйл авалгүй, хажууд нь байсан монгол гэр шиг хэлбэртэй байшингийн цонхоор ороод гэрлийн обжур, 2 хаалгатай хөргөгч, жижиг зурагт, 2ш жижиг хивс, хөнжил, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлаад Мөнх-Оргилын королла маркын машинд аяаад явсан. Хөргөгч, обжур хоёр Байгал эгчийнд байгаа. Хөнжил, хивсийг нь Оргил аваад, бусдыг нь Нарантуул зах дээр зарчихсан.” гэх мэдүүлгээр,  

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх-ийн 2-р хавтас 12-15-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 27-р хуудас, 7-р хавтас 157-р хуудас/,

 

9. хохирогч Б.Оюунбилэгийн 69-33 УБР улсын дугаартай Тоёото корола маркийн автомашин хулгайлсан: Хохирогч Б.Оюунбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-208-209/ “Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед БЗД-н 16 дугаар хороо Монгол хотхоны 66-р байрны ард зогсоол дээр өөрийн эзэмшлийн 69-33 УБР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Королла автомашинаа байрлуулан тавьсан. 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 06 цагийн үед СБД-н цагдаагийн хэлтсээс миний машин олдсон талаар надад хэлсэн. Би гайхаад гарч харахад миний машин байхгүй байсан. Миний машины урд купер, арын хөндлөн завсардуулга, арын 2 ширхэг хаалга, голын толь, нүүр салоны урьд хөгжмийн суурь, моторын шуб, аккумлятор, обудтай запас дугуй, 4 ширхэг хайлшин обудтай дугуй, баруун урд под крыло, 1 ширхэг домкрат, түлхүүр багаж, шалавч зэрэг эд ангиуд, хар өнгийн хуванцар хайрцагтай багажнууд хулгайд алдагдсан. Би машинаа тавьдаг өдөр 3-4 км явсан байсан. Очиж авахад 13-14 км явсан байсан. гэх мэдүүлгээр,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /2хх-180-181/ “..Автомашины урд талын 2 дугуй, баруун хойд талын дугуйнууд усанд хагас орсон ..., автомашины урд талын гупер, урд талын их гэрэл, дохионы гэрэл, баруун, зүүн талын  2 ширхэг толь, хойд талын 2 хаалга, хойд талын дохионы 2 гэрэл байхгүй байв. Автомашины 4 ширхэг дугуй 14 см-ийн өргөнтэй, хар өнгийн төмөр обудтай дугуйнууд байв. Б.Оюунбилэг нь уг дугуйнууд миний машины дугуйнууд биш байна. Миний автомашины дугуйнууд хайлшан обудтай дугуйнууд байсан гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. Автомашины урд салоны хөгжим байхгүй, машины рулийн доод хэсгийн тагийг онгойлгосон байв.” Гэсэн тэмдэглэл,

 33-43 УБИ улсын дугаартай  саарал өнгийн Королла автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл:/хх-186-187/

 Эд зүйл таньж олуулах ажиллагаанд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-195/ “... уг машины 4 ширхэг дугуй миний машины дугуй байна. Учир нь уг машины урд зүүн дугуйны обуд нэг хэсэг газар нь халцарсан содон шинжтэй гэснийг заалгаж зургаар бэхжүүлэв. ...жолоочын арын хаалга будагтай болохоор минийх гэж хэлэхэд хэцүү байна... гэснийг тэмдэглэн таньж олуулах ажиллагааг дуусгав.” Гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2хх-211/: “ УБХЦГ-н 2 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 33-43 УБИ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Тоёота королла” маркийн машины баруун хойд талын хаалга 1 ширхэг, дугуйны дискэн /хайлшин/ обуд 4 ширхэг зэрэг эд ангийг хохирогч Б.Оюунбилэгт хүлээлгэн өгөв.

          Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /2хх-211/,

 Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/2хх-216/ “...Би найз Мөнх-Оргил, Б.Энхтөр нарын хамт 2016 оны 04 дүгээр сарын 24-ний 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны гадаа байсан 69-33 УБР улсын дугаартай Тоёота королла маркийн автомашин зогсож байхаар нь Энхтөр бид 2 очоод би тэр машины баруун хойд талын гурвалжин цонхыг авторикаар хөшөөд хаалга онгойлгож, ороод хугарах гэж байсан запас түлхүүрээр нь машиныг асаагаад Мөнх-Оргилын саарал өнгийн 33-43 дугаартай Жи Королла машиныг дагаж яваад шууд 7 буудлын хойшоо Ар согоотын тэнд байдаг Мөнх-Оргилын дүүгийн хашаа байшин дээр очсон. Хулгайлсан машинаа хашаан дотроо оруулаад Мөнх-Оргил урд хойд бүх гэрлийн, хойд талын хаалгыг тайлсан. Энхтөр доторхи хөгжмийг тайлсан. Мөнх-Оргилын хүргэн дүү нь 4 ширхэг дугуйг нь тайлаад Мөнх-Оргилын дүүгийн унаж явсан 33-43 улсын дугаартай машины 4 дугуйг тайлаад сольж тавьсан. Манай найз Мөнх-Оргил надад дүүгийн машиныг эвдчихлээ, машинаа янзлуулах гэсэн юм гэхээр нь бид 3 машин хулгайлж тоносон.”  гэх мэдүүлгээр,

 

10. хохирогч Ш.Цэвээний гэрээс эд зүйл хулгайлсан хэргийн талаар: Хохирогч Ш.Цэвээнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/3хх-46/ “... Миний эзэмшлийн СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бор толгой гэх газар байрлах зуслангийн өөрийн эзэмшлийн гэр хауст 2016 оны 05 дугаар 11-ний өдөр хулгай орсон байсан. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 13-нд зуслан дээрээ ойр зуурын юм хийх гээд очтол ийм асуудал болсон байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэр хаусаас Toshiba маркын саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч 180 см өндөртэй шинэ хөргөгч тухайн үед 1 200 000 төгрөгөөр авч байсан, найман салаатай 80 см орчим диаметртэй абжур 800 000 төгрөгөөр авч байсан, тэмээний ноосон хөнжил, зэс аяга 1 ширхэг, 60х60см харьцаатай хивсэн олбог 2 ширхэг 60 000 төгрөгөөр авч байсан. Эдгээр зүйлс алдагдсан.” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.Байгалиас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-42-44/ “..Мөнх-Оргилын королла машинаар Ганбат манай юм байгаан, гэртээ түр зуур байлгаж байгаач, байшинд орохдоо тавих гэж байгаа юм гээд манайд хөргөгч, абжур, хивс зэрэг зүйл авчирч тавьсан. Түүнээс хойш 20 хоногийн дараа Ганбат ганцаараа ирээд хөлсний байшин олсон, энэ хөргөгчийг тавих гэхээр томдоод байна, та авахгүй биз гэхээр нь манай жижиг хөргөгчийг авах юмуу гэтэл та тэгвэл зөрүү 60.000 төгрөг өгчих гэхээр нь би 60.000 төгрөг өгсөн. Тэгтэл маргааш нь намайг гэртээ байхгүй байхад хөргөгчөө солиод аваад явсан байсан.” гэх мэдүүлгээр,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл: /3хх-25-26/ “...Үзлэгийн явцад мэргэжилтэн ерөнхий болон хэсэгчилсэн байллаар хар өнгийн Nicon D1300 маркын зургийн аппаратаар 7 кадр зураг авч, гэрийн зүүн хойд талын онгорхой байсан гэрийн цонхны хүрээнээс 3 ширхэг гарын мөр, цонхны шилэн дээрээс 4 ширхэг гарын мөр, хөндлөн болгож босгон орны толгойноос 1  ширхэг гарын мөр нийт 8 ширхэг гарын мөрийг хар өнгийн сажа нунтаг ашиглан илрүүлж тунгалаг өнгийн наалдамхай туузаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл,

Хураан авах тогтоол /3хх-38/ : “Toshiba маркын 2 хаалгатай хөргөгч, sharp маркын зурагт, гэрлийн авжур, 2ш олбог хивс зэрэг эд зүйлийг хураан авав.” Гэсэн тогтоол,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл:/3хх-41/ “Ш.Цэвээний гэрээс алдагдсан toshiba маркын 2 хаалгатай саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчийг Ш.Цэвээнд хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /2хх-49-50/,

 Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-52/ “...2016 оны 05 дугаар сард СХД-ийн Бор толгой гэх зуслангийн газар байрлах гэр хаус, 2 давхар байшинтай хашааг давж ороод Энхтөр бид хоёр цонхыг нь түлхэж онгойлгож ороод гал зуух руу ортол дохиолол дуугарсан тэгэхээр нь би дохиоллыг нь олж аваад эвдэлсэн. Хаусын цонхны панерийг нь авсан чинь цонх нь онгорхой байсан тэгэхээр нь цонхоор ороод хаалгыг дотроос нь би өшиглөж Энхтөр гаднаас нь татаж онгойлгоод  байшин дотроос нь гэрлийн обжур, хоёр хаалгатай саарал өнгийн хөргөгч, жижиг дагзтай зурагт, хоёр жижиг хивс, жижиг газан плетка, тэмээний ноосон хөнжил, орны бүтээлэг, зэрэг эд зүйлийг аваад 33-43 УНТ улсын дугаартай Тоёота Королла маркийн Мөнх-Оргилын дүүгийн машинд ачаад аваад явсан. Авч явсан юмнуудаа 7 буудалд Байгаль эгчийн гэрт нь аваачиж тавьсан, зурагтыг нь би асаах гэж байгаад шатаасан. Тэгээд түрээсэлж байгаа байрныхаа хогон дээр хаясан. Хөргөгч, гэрлийн обжур нь Байгаль эгчийнд байх ёстой. Мөнх-Оргил, Энхтөр бид гурав салхинд гарч байгаад эзэнгүй айл байхаар нь орьё гээд л орсон. Хэрэг үйлдэх үедээ Б.Энхтөр, Мөнх-Оргил бид гурав байсан. Мөнх-Оргил машиндаа сууж байсан. гэх мэдүүлгээр,

 

11. хохирогч Б.Наранбаатарын зуслангийн байшингаас эд зүйл хулгайлсан: Хохирогч Б.Наранбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-110/ “... Миний зуслан ЧД-ийн 19-р хороо Билгүүний энгэр зусланд байдаг. 2016.04.21-нд над руу хажуу талын MCS ХХК-ий зуслангийн манаач Ойдов гэх хүн залгаад танай байшингийн цонх онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэхээр нь 16 цагийн үед очиход хөргөгч, ус цэвэршүүлэгч, цахилгаан зуух, 10 болон 25 литрийн бидон, будаа агшаагч, 2 кг цагаан будаа, 1 кг шар будаа, 11ш халбага, 11ш сэрээ, гэрэлтүүлэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлгээр,

  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /4хх-91-95 хуудас/

 Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /4хх-111, 112-р хуудас/,

 Шүүгдэгч  С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/ 4хх-114/ “... 2016 оны 04 дүгээр сард байх, Энхтөрийн хамтаар королла маркын машинтай явж байгаад шөнийн 01-02 цагийн үед Нямдорж гишүүний ойролцоох замын хажуу талын байшин руу очоод цонхны том салхивчийг нь хөшиж онгойлгоод дотор нь ороод хаалгаар дамжиж граш руу нь ороод 8 ширхэгтэй явган хүний замын гэрэлтүүлэг, 30 орчим литрийн бидон байхаар нь авсан.  Мөн үүдний хэсгээс 10 литрийн бидон аваад, байшин дотроос хөргөгч, будаа агшаагч, ус цэвэршүүлэгч, цахилгаан печь зэргийг авсан. Маргааш өглөө нь Нарантуул гараад зарсан. Ус цэвэршүүлэгч, цахилгаан печь, будаа агшаагч зэргийг нь Мөнх-Оргилд өгсөн. ...” гэх мэдүүлгээр,

 

12. хохирогч А.Тэгшжанцангийн 07-71 УБМ улсын дугаартай “Лексус Алтеза” маркийн автомашин хулгайлсан: Хохирогч А.Тэгшжанцангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-2-76-77/ “...Би 2016 оны 04 дүгээр сарын 29-ний орой 01 цаг 15 минутанд өөрийн эзэмшлийн 07-71 УБМ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Лексус Алтеза маркийн автомашинаа Баянгол дүүргийн 2-р хороо 67-р байрны 1-р орцны урд талын автомашины зогсоол дээр тавьчихаад гэртээ орсон. Тэгээд өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад иртэл миний автомашин байхгүй байсан. Уг машин түлхүүрээрээ асдаггүй, цагаан залгуураар асдаг юмаа. Миний автомашины учрыг мэддэг хүн л асаана уу гэхээс машин сайн мэддэггүй хүн бол асааж чадахгүй.” гэх мэдүүлгээр,

 Гэрч А.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-2-73х/ “.. Би Тэгшжанцанд машиныг зарахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, мөнгө төгрөг өгч авалцсан талаар баримт үйлдэж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-2-80/,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-2-81-82х/ “..2016 оны 04 дүгээр сарын сүүлээр би Энхтөр гэж найзтайгаа машинаас эд зүйл хулгайлах зорилготой хорооллоос доошоо уруудаад машинуудын уруудаад нэг байрны гадаа саарал өнгийн Алтезза маркийн авомашин баруун хойд талынх нь цонхыг нь би өөрөө хагалаад гараа оруулж хаалгыг нь онгойлгоод дотор нь орж суугаад уг машины цагаан голыг нь өөрт байсан автеркаар түлхэж асаагаад Б.Энхтөрийг машиндаа суулгаад 7 буудлын хойшоо Чингэлтэй дүүрэг орсон. Тэгээд Ичинноров гэж машины ченж залуу руу яриад уг машинаа Чингэлтэй орчимд нэг хашаанд аваачиж Ичинноровт өгөөд 200,000 төгрөг авсан. Тэгээд уг 200,000 төгрөгөөрөө Энхтөртэй шоудаад дуусгасан. Уг машиныг Ичинноров надад төмрийн хогонд тушаасан гэж хэлсэн ...” гэх мэдүүлгээр,

С.Ичинноровоос мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн:/2хх-83-84/ “... Сар өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр миний засвар хийдэг хашаанд буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 31-458 тоотод үл таних нэг залуу мөнгөлөг саарал өнгийн Алтезза маркийн автомашин унаж ирээд та сэлбэг авах уу гэсэн. Би үзье гэсэн. Тэгтэл саарал өнгийн Алтезза маркийн автомашин байсан ба дотор талыг нь үзсэн чинь цагаан залгуур нь ил гарчихсан, утаа хаясан мотор муутай, өнгө үзэмж их муу, хуучны олон жил болсон автомашин байсан. Би 1,000,000 төгрөгөөр автомашиныг нь худалдаж аваад яаралтай бичиг баримтыг нь миний нэр дээр шилжүүлж өгөөрэй гэж хэлсэн. Над руу нэг өдөр залгахаар нь нэрээ солиулна гэсэн яасан бэ гэсэн чинь наад машины чинь баримт бичиг олдохгүй гэж хэлсэн. Би уг машиныг задлаад 4 хаалга, копут, гэрэл, сандал зэргийг нь 500,000 төгрөгөөр зараад арамыг нь төмөр таслагчаар таслаад хогийн машинд ачаад явуулсан. Би уг залуутай бүлэглэж хулгай хийсэн зүйл байхгүй ба хулгайн машин гэж мэдээгүй.” гэх мэдүүлгээр,

 

13. хохирогч Ж.Хазарханы 06-06 УБВ улсын дугаартай “Тоёото Аллион” маркийн автомашин хулгайлсан: Хохирогч Ж.Хазарханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-113-114/ “... 2016 оны 5 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед гэртээ ирээд гадаа машинаа тавьсан. Тэгээд маргааш өглөө нь 06 цаг 30 минутын үед гарч ирээд ажилдаа явах гэхэд машин байхгүй байсан. 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 оны 11 сард Монгол улсад орж ирсэн цагаан цэнхэр өнгийн Тоёота Аллион маркийн 06-06 УБВ улсын дугаартай машин байсан. Би анх 2012 онд орж байхад нь 13,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зөв талын арын хаалга чулуу үсэрсэний улмаас хонхойсон, арын гупер бага зэрэг хагархай зэрэг шинж тэмдгүүд байгаа ...”  гэх мэдүүлгээр,

Гэрч Ж.Рахмедаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  /2хх-105-106/ “..Дүү маань 2012 онд 06-06 УБВ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн машиныг 13,5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд гадаадад ажиллаж амьдрахаар явахаар хөөцөлдөж байсан учраас өөрийнхөө машиныг миний компани болох “Атом” ХХК-ны нэр дээр шилжүүлж өгсөн юм. Тэгээд гадагшаа явах ажил нь бүтээгүй, машинаа ч өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байж байгаад хулгайд алдсан....” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-116/ “... 2016 оны 5 дугаар сарын эхээр найз Энхтөрийн хамт шөнийн 03 цагийн үед СХД-н 20 дугаар хороо Цэргийн хотхоны байрны дунд байсан саарал өнгийн Алтезза маркийн авомашин баруун хойд талынх нь цонхыг нь хагалж ороод кундакторыг нь салгаад цагаан залгуураар нь асаагаад унаж яваад 7 буудлаас хойш Чингэлтэйд очоод нэрийг нь мэдэхгүй хүнд машинаа 2 сая төгрөгөөр зарсан. Машин зарсан хүнийг манай найз Энхтөр таньдаг юм. ... Машин хулгайлаад зарсан мөнгөөр хувцас аваад, наргиж цэнгээд дууссан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 122-123-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 116-р хуудас/,

 

14. Хохирогч Ч.Бат-Эрдэнийн 87-89 УБЧ улсын дугаартай “Ниссан Х-Трайл” маркийн автомашин хулгайлсан: Хохирогч Ч.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-155-156/ “..2016 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны зогсоол дээр байсан өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Ниссан Экстрайл маркийн 87-89 УНЧ улсын дугаартай автомашинаа хулгайд алдсан. Би автомашинаа өөрийн ах Зоригоогоос 2013 оны 08 дугаар сард 8,000,000 төгрөгөөр худалдан авсан. Миний автомашин цайвар ногоон өнгөтэй, хойд гэрлийн дохионы хүрээ, бариул, банкны таг нар бүгд никел хүрээтэй, бор шаргал өнгийн суудлын бүрээстэй, урд салхины шилнээс бусад шил нь бүгд хар өнгийн теньтэй ... байсан.”  гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ө.Зоригоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-148/ “..87-89 УНЧ улсын дугаартай Ниссан Экстрайл маркийн автомашиныг 2013 онд эхнэрийн хамаатны дүү Ч.Бат-Эрдэнэд зарсан. Зарахдаа бичиг баримтыг нь нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан..Гэтэл Бат-Эрдэнэ машинаа унаж байгаад хулгайд алдсан байсан. Уг машин одоо хүртэл олдоогүй байгаа. Хулгайд алдагдсан дээрхи машин бол Ч.Бат-Эрдэнийн өөрийнх нь өмч хөрөнгө мөн ..” гэх мэдүүлгээр,

 

 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар Шинжээчийн дүгнэлтэнд: /2хх-144-145/ :  Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн 2016/05/07 02:06:11 секундэд дүрслэгдсэн хоёр хүний царай дүрсийг тодруулах зорилгоор дүрс бичлэгийн программ хангамж ашиглан шинжилж үзэхэд:

Намхан нуруутай савхин /ледрин байж болох/ богино хүрэм, цайван өнгийн юүдэнтэй хүрэм, даавуун өмд, цагаан ултай бараан өнгийн пүүз гуталтай 17-20 орчим насны эрэгтэй,

Халимаг үстэй цайван өнгийн богино хүрэм, бараан өнгийн өмд доод пүүз гуталтай 17-20 орчим насны эрэгтэй хүмүүсийн дүрс дүрслэгдсэн байна. Уг хоёр хүний царайг тодруулж үзэхэд дүрс бичлэгийн нэгж секундэд дүрслэх кадрын тоо бага, холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэн байх тул царай төрх тодорхойгүй байна. ... гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /2хх-159/,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/7хх-19/ “.. 2016 оны 05 сарын 07-08-нд шилжих шөнө СХД-ийн 16-р хороо 41б байрны гадаа зогсоол дээрээс иргэн Ч.Бат-Эрдэнийн 87-89 УНЧ дугаарын ниссан экстрайл маркын автомашин хулгалсан. Байгал, Ичинноров нар байгаагүй. Энхтөр бид хоёр үйлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

15. хохирогч Ж.Бат-Ундралын 42-84 УНЛ улсын дугаартай Тоёото корола маркийн автомашин хулгайлсан: Хохирогч Ж.Бат-Ундрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-242-243/ “... Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цаг 20 минутын үед зуслангаасаа эхнэртэйгээ ирээд өөрийн эзэмшлийн 42-84 УНЛ улсын дугаартай Тоёота Королла маркийн машинаа Саруул хотхоны 113 дугаар байрны арын зогсоол дээр Дүнжингарав хорооллын байрлуу шахаж тавьсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явах гээд эхнэртэйгээ хамт гэрээсээ 08 цагийн үед машины зогсоол очиход миний машин байхгүй байсан. Би анх машинаа 2010 оны 11 дүгээр сард Да хүрээ зах дээрээс машины ченжээс 9,800,000 төгрөгөөр худалдаж авсан. 3 талын хаалганы шил, хойд цонх хар өнгийн теньтэй, урдаа тенгүй, төмөр обудтай, өвлийн шинэ 4 дугуйтай, мотор нь 1,5 хэмжээтэй. Машин дотор жолооны үнэмлэх, машины гэрчилгээ, татварын дэвтэр, СД 12 ш, эрэгтэй нүдний шил, запас дугуй, данхраад, машины нимгэн бүтээлэг, дугуй хийлдэг төхөөрөмж, шалавч зэрэг эд зүйлс байсан гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /2хх-245-146/,

Шинжээчийн дүгнэлт /2хх-238/: Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн автомашины марк, улсын дугаарын хэсгийг тодруулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн “N03005842” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:12 секундэд автомашинаас бууж 00:03:55 автомашинд сууж байгаа хүний өмссөн хувцас, биеийн өндөр нам, нас хүйс зэргийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн автомашинд 1-ээс дээш хүн зорчиж явсан байх боломжтой.

Шүүгдэгч С.Ганбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: /7хх-115/ “...Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав хотхоны 101 дүгээр байрны ...зүүн талд байх зогсоолыг зааж Б.Энхтөр энд байсан машины салхины шилийг хагалж ороод рулийн хаырцагын кундакторыг нь овтъёркоор эргүүлж асаан, харин би машиныг унаж явсан гэв” гэсэн тэмдэглэл,

 

16. хохирогч Ч.Цэрэнбүтэдийн зуслангийн байшингаас эд зүйл хулгайлсан: Хохирогч Ч.Цэрэнбүтэдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-145/ “... Ж.Бат-Ирээдүй бол миний охин Х.Дэлгэрмаагийн нөхөр манай хүргэн байгаа юм. Герман улсад гэр бүлээрээ амьдардаг. Хүргэнийх маань ЧД-ийн Гүнтийн зусланд өвлийн сууцтай бөгөөд өвөлдөө бараг хүнгүй байдаг. Хүүхдээсээ утсаар ярьж асуухад байшингаас төмөр сейф, радио, цүнх, ном, таваг, шилэн стакан, хивс, морин хуур зэрэг алдагдсан гэж байсан.”  гэх мэдүүлгээр,

Ж.Сайнбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/4хх-140/ “... Л.Мөнх-Оргил бол манай эхнэрийн төрсөн ах. Би өмнө нь таньдаггүй байсан, шоронд байгаа гэж эхнэр маань ярьдаг байсан. 2015 онд суллагдаад гарч ирээд манайд сар гаран амьдарсан, тэгэхэд л анх танилцаж байсан. Л.Мөнх-Оргил нь их дуу муутай, бараг хүнтэй юм ярьдаггүй. Наадмаас өмнө эхнэр бид хоёрыг Гачууртад хоночхоод ирэхэд хашаанд нэг хаалга нь сугарсан сейф авчраад тавьчихсан байсан. Өөр юм бол авчирч байгаагүй. Л.Мөнх-Оргил манай эхнэрийн эгч Дашмаагийн тоёота королла маркын машиныг унадаг бөгөөд халтуур хийдэг гэж ярьж байсан.” гэх мэдүүлгээр,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 4-р хавтас 119-120-р хуудас/

 Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “... Жанлав овогтой Сайнбилэгээс цагаан цэнхэр өнгийн будагтай дотроо 3 тасалгаатай төмөр сейфийг хураан авав.” /хх-ийн 138-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 146-148-р хуудас/,

Шүүгдэгч С.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-151/ “..2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Б.Энхтөртэй хамт Энхтөрийн унаж явсан Королла машинтай 7 буудал дээр байгаад 23 цагийн орчимд Шаргаморьтын зуслан руу явдаг уулзвараас чигээрээ яваад байдаг зуслангаар айл хайгаад явж байтал цагаан шаргал өнгөтэй байшин гэрэлгүй харагдсан. Тэгээд хашааг нь давж ороод тэр айлаас нийтдээ 230 ширхэг ном, төмөр сейф, даавуун өмд авсан. Тэр шөнөдөө Мөнх-Оргилын дүү Сайнаагийнд очиж жоотуугаар сейфийг нь онгойлгосон. Сайнаа нь гэртээ байсан. Номыг нь номын худалдаачинд 210.000  төгрөгөөр зарсан.  Өмдийг нь би өмссөн...” гэх мэдүүлгээр,

 

17. хохирогч Э.Жавхлангийн эзэмшлийн Приүс-20 маркын автомашинаас эд зүйл хулгайлсан: Хохирогч Э.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-203-204/ “... бид нарыг унтаж байхад үүрээр 6 цагт манай эхнэр рүү залгаж машиныг чинь ухсан байна гэж хэлсэн. Эхнэр гараад хартал машины жолоочийн эсрэг талын цонхыг хагалаад машинд байсан “Алпен голд”, “дирол”, “таблет”, акуммлятор зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Нийт 1,600,000 төгрөгний хохиролтой байна.” гэх мэдүүлгээр,

Д.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /3хх-241-215/ “... 06 цаг 20 минутанд орцны жижүүр залгаад “машины чинь цонхыг хагалсан байна” гэхээр нь гараад харахад зүүн хойд хаалганы шилийг хагалсан байсан. Хойд суудал дээр байсан бараанууд, урд суудал дээр байсан 2 цүнх алдагдсан байна. Дирол бохь, хайрцагтай алпен голд наборууд, хайрцагтай Халлс гаанууд, цүнхтэй бичиг баримтууд, Самсунг галакси Таб, Виксон маркийн гар принтер, урд хайрцагт байсан нөхрийн хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлгээр,

Ж.Баатараас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: /3хх-213/ “... 2015 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед гадаа цас ороод байхаар нь цас шүүрдэж байтал манай орцны хаалганд тулгаж тавьсан машины шил хагарсан байсан тэгэхээр нь би машин дээр байсан дугаараар нь залгаад эзэнд нь  хэлсэн...” гэх мэдүүлгээр,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/3хх-220-221/: “ Сууцны хаалганы баруун талд 4 метрийн зайд хамар хэсэг нть ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай 12-66 УБВ улсын дугаартай ха саарал өнгийн тоёота приус-20 маркийн автомашин байрлаж байх ба автомашины зүүн хойд талын 60х50 см-ийн харьцаатай цонхыг нилэнхүйд нь хагалж шилний үйрмэг дотогш тал руугаа бутарсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /3хх-220-221/

Шүүгдэгч Б.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллааны үед мэдүүлсэн: /3хх-224/ “..Би 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цаг 30 минутаас 03 цагийн үед согтуу явж байгаад 11-р хорооллоос хойшоо зам гараад байрны дундуур явж байгаад баруун тийш харсан орцтой улаан тоосгон байшингийн баруун талын автомашины зогсоол дээр байсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашины баруун хойд талын хаалганы цонхыг отверкоор хагалж 4 хайрцаг бохь, 2 хайрцаг гаа, бор өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг авсан. Хулгайлсан эд зүйлсээ үзэхэд цүнхэнд Самсунг галакси таб-2 гэсэн таблет, барааны тооцоо хийдэг жижиг принтер, ягаан өнгийн түрийвч зэрэг эд зүйлс байсан. Хулгайлсан эд зүйлсээ хархорин зах дээр аваачиж  танихгүй хүмүүс зарсан. Таблетийг 250,000 төгрөгөөр, бохийг нийтэд нь 450,000 төгрөгөөр зарсан. Гааг таблет зарсан хүндээ өгчихсөн. Принтерийг хаячихсан...” гэх мэдүүлгээр,

 

18. хохирогч Б.Билгүүний 20-02 УНК дугаарын Тоёото чезар маркын автомашин хулгайлсан: Хохирогч Б.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /4хх-14/“...Би өөрийн эзэмшлийн  20-02 УНК улсын дугаартай Chaser маркын хар ногоон өнгийн автомашинаа 2016 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол 14 дүгээр байрны гадна тавьсан, тэгтэл 07-ны өглөө үл таних хүн залгаад чиний машин чинь БЗД-ийн нутаг дэвсгэр Улиастайн голын ойролцоо тоногдсон байна гэж хэлсэн. Тэр хүн миний салхины шилэн дээр байсан утасны дугаараар залгасан байсан. Одоо утасны дугаарыг нь санахгүй байна. Тэгээд мөн машинд байсан караокены утасгүй микрофон зэрэг эд зүйл мөн хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 15-16-р хуудас/,

Шүүгдэгч Б.Энхтөраас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: /4хх-6-7/ “... 2002 гэсэн Chesar маркын машиныг БЗД-ээс хулгайлаад Улиастайд очиж 4 дугуй багажинд байсан бөгсний 2 ширхэг гэрлийг нь  хулгайлсан. Тэгээд дугуй, гэрлийг нь 300 000 төгрөгөөр таксинд явж байсан хүнд зарсан ...” гэх мэдүүлгээр,

 

19. хохирогч Д.Ариунтуулын Honda Fit маркын автомашиныг хулгайлсан: Хохирогч Д.Ариунтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/4хх-53-54/ “... Би өөрийн эзэмшлийн 67-98 УНГ улсын дугаартай хар хөх өнгийн Хонда Фит автомашинаа 2016.05.26-нд өдрийн 21 цагийн орчимд БГД-ийн 6 дугаар хороо 23 дугаар байрны гадна машинаа байрлуулаад 2016.05.27-ны өглөөний 08 цагийн үед гарч ирээд машинаа харахад миний машин байхгүй байсан. ... Миний машинаас аккумулятор, данхраад, шалавч шинэ, бензин насос зэрэг алдагдсан байна.” гэх мэдүүлгээр,

3. Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /4хх- 58, 59-р хуудас/,

1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд: /4хх- 31-34-р хуудас/,

Шүүгдэгч Б.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/7хх-102/ “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан өнгийн 5 давхар хуучин угсармал байрны баруун урд талын буланд байх зогсоолыг зааж энд байсан машины салхины шилийг хагалж цагаан голыг эвдэж кундарторыг нь овтъёркоор эргүүлж асааж яваад 7 буудлаас дээш өгсөөд Чингэлтэйд байх гудамжинд хаясан...” гэх мэдүүлгээр,

 

20. хохирогч Б.Баясгалангийн эзэмшлийн “Сузуки Свит” маркын автомашинаас эд зүйл хулгайлсан: Хохирогч Б.Баясгаланг байцаасан тэмдэглэл:/3хх-132-133/ “2015 оны 12 дугаар сарын 04-ний шөнө  “Сансар” караокенээс 04 цагийн үед гарч ирэхэд машины баруун хойд хаалганы том шил хагарсан байсан. Машины урд суудлын урд байсан Эрдэнэбатын цүнх, хойд суудал дээр байсан Батболдын цүнх алга болсон байсан. Мөн машины хойд суудлын ард байсан Леново маркийн нөүтбүүк, урд хайрцаг дотор байсан түрийвчтэй эд зүйлс, Самсунг брендийн зургийн аппарат, Батболдын цүнхтэй нөүтбүүк, албаны бичиг баримтууд, Эрдэнэбатын цүнхтэй бичиг баримтууд болон түрийвчтэй эд зүйлс алдагдсан. Миний алдагдсан 5938009478 дугаарын данснаас 1,050,000 төгрөг, Эрдэнэбатын данснаас 750,000 төгрөг 06 цагийн гарсан... бэлнээр 150,000 төгрөг, 18 ам/доллар- 35928 төгрөг, 60 юань-18480 төгрөг, данснаас 1,050,000 төгрөг нийт 2,805,500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлгээр,

Хохирогч Д.Батболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-141-142// “ 2015 оны 12 дугаар сарын 04-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сансар караокенээс гараад харахад Баясгалангийн машины баруун хойд талын хаалганы шилийг хагалсан байсан. Машины хойд талын суудал дээр байсан миний цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. Мөн багажинд байсан Баясгалангийн цаасан хайрцагтай нөүтбүүк, Эрдэнэбат ахын урд суудал дээр тавьсан байсан цүнхтэй бичиг баримт, урд хайрцагт байсан Баясгалангийн түрийвч, налайхаас авсан ууттай эд зүйлс алдагдсан байсан. Эрдэнэбат ахын данснаас 719,000 төгрөг,Баясгалангийн данснаас эхлээд 800,000 төгрөг, дараа нь 250,000 төгрөг авсан. 2014 оны 9 сард нөүтбүүкний хар цүнхээ 10,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг үнээр нь үнэлнэ. Жи-Мобайлын гар утасны цэнэглэгчээ 5,000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан эд зүйлсээс би өөрийн нөүбүүкээ хүлээн хүлээн авсан.” гэх мэдүүлгээр,

  Хохирогч Л.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-145-146/ “...БЗД-ийн 2 дугаар хороонд байх Сансар караокены гадна ирээд Баясгалан өөрийн 19-80 ХЭҮ дугаартай Сузуки Свит маркын машинаа байрлуулсан...Караоке хаах үед 04:00 цагийн үед гарахад Баясгалангийн машины баруун хойд хаалганы цонхыг хагалсан байсан. Харахад урд суудал дээр байсан миний цүнхтэй эд зүйлс хойд суудлын дунд байсан Батболдын цүнхтэй зүйл, Баясгалангийн эд зүйлс байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр бүртгүүлж байхад Баясгалангийн данснаас 1,050,000 төгрөг алдагдсан гэж утсанд мессеж ирсэн. Би өөрийн сим картаа Батболдын утсанд хийхэд миний 5950014313 дугаарын данснаас карт ашиглаад 710,000 төгрөг авсан.” гэх мэдүүлгээр,

Гэрч О.Эрдэнэсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-118/ “..Э.Дашням нь 2015 оны 12 дугаар сарын 11-ий өдөр “Эрдэнэс” ломбарданд Леново брендийн нөүбүүкийг 280,000 төгрөгөөр 10 хоногийн 8%-ын хүүтэй барьцаанд тавьсан. 2015 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгуулаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөрөө өгөөд аваад явсан.” гэх  мэдүүлгээр,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /3хх-68/ “... Үзлэгээр мөнгөлөг саарал өнгийн 19-80 ХЭҮ улсын дугаартай Сузуки Свифт маркийн суудлын автомашины хойд талын хаалганы цонх хагарсан байв...” гэсэн тэмдэглэл,

 Эд зүйл хураан авсан тэмдэглэл: /3хх-98/х“Э.Дашнямаас Делл маркийн Inspiron M4010 загварын 26835042925 дугаартай хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэгийг хураан авав.” Гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /3хх-102/ “... Хохирогч Д.Батболдод Делл брендийн Inspiron M4010 загварын 26835042925 серийн дугаартай хар өнгийдн зөөврийн компьютер 1 ширхэгийг хүлээлгэн өгөв.” Гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл: /3хх-102/х“... Э.Дашнямаас хар өнгийн Делл гэсэн бичигтэй MP09P7XW серийн дугаартай Lenovo E40 загварын хар өнгийн зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт хураан авав” гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл:/3хх-106/ “Леново брендийн MP09P7XW серийн дугаартай Lenovo E40 загварын хар өнгийн зөөврийн компьютер цэнэглэгчийн хамт Б.Баясгаланд хүлээлгэн өгөв.” Гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл: /3хх-107/х“... Э.Дашнямаас Ниссан брендийн хар өнгийн нормал баригч 1 ширхэг, кингстон брендийн 2 гб-ын багтаамжтай, цагаан өнгийн флаш диск 1 ширхэгийг хураан авав.” гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /3хх-108/ “Л.Эрдэнэбат-д Ниссан брендийн хар өнгийн нормал баригч 1 ширхэг, кингстон брендийн 2 гб-ын багтаамжтай, цагаан өнгийн флаш диск 1 ширхэгийг хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл,

 Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 3-р хавтас 109-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 3-р хавтас 112-113х/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 138-139, 143, 149, 158-р хуудас/,

Шүүгдэгч Б.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагаагы үед мэдүүлсэн: /3хх161-162/“... Би ШТС-аас холгүй газар 5 давхар байрны орц руу шахаж тавьсан Сузуки Свифт маркийн саарал өнгийн машиныг авторекаар машины баруун хойд талын хаалганы цонхыг хөшиж хагалж орсон. Хойд талын сандал дээр байсан цаасан хайрцагтай зүйл, урд хайрцаганд байсанд түрийвч, сандлын дунд байсан цүнхтэй зүйл гэх мэт зүйлийг авсан. Машин дотор ороод хулгайлсан зүйлүүдээ үзэхэд цаасан хайрцаг дотор шинэ Леновогийн Нөүтбүүк, хар цүнхэн дотор Делл маркийн хэрэглэсэн нөүтбүүк, түрийвч байсан. 2 түрийвч дотор бичиг баримтууд, банкны картууд болон бэлэн мөнгө байсан. Би картанд мөнгө байж магадгүй гэж бодоод АТМ дээр буугаад машины дугаар болон утасны сим картны үүрэн дээрхи утасны дугаарын сүүлийн 4 орон зэргийг хийж үзэхэд болохгүй байсан. Тэгээд цааш явж байхдаа Дашнямыг гуйгаад “төрсөн сар өдрийг нь хийгээд үзчих” гэсэн. Дашням 2 газар очоод төрсөн сар өдрөөр нь кодыг нь оруулахад таарсан учир 2 картнаас 1,700,000 орчим төгрөг авсан. Бусад бичиг баримтуудыг нь цүнх, савтай нь замдаа хаясан. Маргааш нь Дашнямын машины гуперыг мөнгө өгч солиулсан. Мөнгөө дууссаны дараа Делль маркийн нөүтбүүкийг зарсан. Леновогийн нөүтбүүкийг Дашнямын бичиг баримтаар 21-р хороололд байдаг Ломбарданд 280,000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” гэх мэдүүлгээр,

 

21. хохирогч Ж.Төрболдын зуслангийн байшингаас эд зүйл хулгайлсан болох нь: Хохирогч Ж.Төрболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/5хх-71-73/ “... Манай аав Жаргалсайханы зуслангийн байшин Хан-Уул дүүрэг 4-р хороо Нүхтийн аманд байрладаг. Тэгтэл өчигдөр орой 23 цаг 30 минутын үед цагдаагийн байгууллагаас утас  ирээд гэрт хулгай орсон  талаар хэлсэн. Манайх хүнгүй байх үедээ ойролцоо байдаг Нүхт Тур ХХК-ий харуул Доржсүрэн гэдэг хүнд захиж үлдээгээд явдаг юм. Гэтэл манайхаас хулгай хийж байсан Доржсүрэн хараад тэд нарыг зугтахад нь 41-12 УБЦ улсын дугаартай бор ногоон өнгийн микроавтобус байхыг нь харсан байсан.” гэх мэдүүлгээр,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 5-р хавтас 48-49-р хуудас/

 З.Ганжигүүрээс эд зүйл хураан авсан тэмдэглэл: /хх-ийн 5-р хуудас 54-р хуудас/

 Ж.Төрболдод эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: /хх-ийн 5-р хавтас 55-р хуудас/

Криминалистикын 05/279 дүгнээр шинжээчийн дүгнэлт:/5хх-71-73/ “...Шинжилгээнд тэнцэх №7 “ тамхи татаж хаясан шүүгээний шилэн нүүрнээс” гэж дугаарлан тэмдэглэсэн гарын мөр нь сэжигтэн Л.Мөнх-Оргилын зүүн гарын долоовор хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт,

З.Ганжигүүрээс мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: /хх-83-85/  “..Нүхтэд очоод Мөнх-Оргилыг зам дээр хүлээж бай, Батхүү бид 2 ахындаа оччихоод ирье гээд буугаад явсан. Тэгээд эзэнгүй 3 давхар байшин олж ороод 3 ширхэг нөүтбүүк, sony компьютер  тоглоом 2 ширхэг, олон залгуурууд, цэнэглэгч, оролтууд, унадаг дугуй зэргийг хулгайлж авч гарч ирээд би замруу Мөнх-Оргил дээр доошоо очоод жаахан юм ачаадахъя гээд хэлтэл Мөнх-Оргил надад “чи юу л хийгээд байна даа” гэж  хэлсэн. Тэгээд очоод ачаад явсан. Мөнх-Оргилд хулгай хийсэн гэж хэлээгүй. Тэгээд Мөнх-Оргилоор гэр лүүгээ хүргүүлчхээд маргааш өглөө нь зах гарч зарах гэж дугуйгаа түрчихсэн явж байгаад танай цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлгээр,

 Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 127-р хуудас/,

 

22. хохирогч Н.Энхболдын байшингаас  эд зүйл хулгайлсан болох нь: Хохирогч Н.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/10хх-183/  “Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 4-472 тоотод байдаг юм. Тус зуслангийн бхайшинд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цонхны хаалт төмрийг салгаад цонхыг нь хагалан хулгай орж майхангийн уут хөшиг, орны бүтээлэг алдагдсан байсан”. гэх мэдүүлгээр,

 Л.Мөнх-Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: /10хх-186/ “Би хх-2017 оны 12 сарын эхээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Арсогоотын 1-эр өгсөөд уулын орой хэсэгт байх цэнхэр өнгийн дээвэртэй цагаан өнгийн 1 давхар байшингийн жижиг өрөөний цонхны хаалт төмрийг ... тайлаад цонхыг нь хагалж ороод том өрөөний буйдан дээр хураалттай байсан орны бүтээлэг 2ш, орны даавуу 2ш,дэрний уут, хөнжлийн уут зэрэг эд зүйлсийг хулгайлсан би авсан эд зүйлсээ байшинтай урд талдаа том хаалгатай гражид нь байсан майнхы цүнхэнд хийж явсан” гэх мэдүүлгээр,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 10-р хавтас 183-р хуудас/

23. хохирогч И.Ханымханы байшингаас  эд зүйл хулгайлахаар завдсан: Хохирогч И.Ханымханыг байцаасан тэмдэглэл: /10хх-17-19/ “2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө үүрээр 04 цагийн үед гэртээ унтаж амраад байж байхг үед миний ... утас руу цагдаагаас ярьж байна “танай зуслангийн бахйшинд хулгай орж байна” гэж хэлсэн. ...байшин дотор орж үзэхэд гэрийн хувцасны шкапны хаалгыг онгойлгоод доторхи эд зүйлийг гаргаад газар хаясан байдалтай, гал тогооны шүүгээний хаалгыг онгойлгоод дотор байсан 5 кг савалгаатай гурилыг авах гээд бэлдээд ширээн дээр тавьсан байдалтай, цонхны хажууд орон дээр 1х120 метрийн хэмжээтэй хивсийг авч явах гээд даавуун бүтээлгэнд ороосон, хажууд нь костюм, пиджакны уутан дотор урд нь өмсөж байгаагүй шинэ хувцаснуудыг ороогоод тавьсан, хажууд нь нэг жижиг саарал торгонд тэмдэглэлийн дэвтэр 13ш, лапша гоймон 1 уут, жижиг аялалын майхан зэргийг бэлдээд тавьсан байсан. 2 давхарт гараад харахад хайрцагтай эд зүйлсийг бүгдийг нь гаргаад асгасан байдалтай, шүүгээний хаалгануудыг онгойлгоод тавьсан байсан. Тэгээд гэрээс алдагдсан эд зүйлс байна уу гэж бүртгэж үзэхэд ... алдагдсан эд зүйл байгаагүй”. гэх мэдүүлгээр,

Гэрч Х.Мөнхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/10хх-20-23/ “Би  Согтто 115 чиглэлд ЧД-н 19-р хороону нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаа жолооч а/ч Ө.Энхбатын хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цагийн орчимд Согоот -10-аас эзжэнгүй байшин дотор хүн яваад байна гээд байсан дуудлагыг хүлээн авч ...дуудлага өгөгчийн утсаар холбогдож очиход  уг эзэнгүй айлийг зааж өгсөн. Байшин руу дохож очиход хашааны хаалга цоожтой байсан тэгээд уг хашааг нь даваад ороход хулгай орсон байшин нь гэрэлгүй дөхөж очиход баруун хойд талын цонх хагарсан гаднх цонхны хаалтыг байшингийн хажууд тавьсан цонх нь хагарсан байдалтай байхад гэрэл тусгаад харахад шатан дээр нэг хүн зогсож багайгаа харагдсан. ...Би тугай хэрэгсэл боох хийн гар буу цэнэглээд ороод шатан дээр зогсож байгаа хүн рүү хийн гар бууг тулгаад баривчлаад хэдүүлээ байна гэж асуухад нэгийг дуудаад нөгөөх нь дээрээс бууж ирсэн. Тэгээд хоеуланг нь баривчилж Согоот-10-т хүлээлгэж өгсөн. Уг 2 этгээд ямар нэгэн эд зүйл авч гараагүй эд зүйлсийг авч гарах гээд юманд ороогоод байрлуулсан байсан”. гэх мэдүүлгээр,

 Гэрч Э.Баатарсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/10хх-5-6/ “Би 00-01 цагийн хооронл гэрээсээ гараад тамхи татах гээд зогсож байтал манай гэрийн хойд талд айлын хашаанд юм түжигнээд цонхны шил хагарах шиг болсон. Тэгээд би хойд айлд хүн байхгүйдээ гэж бодоод цагдаагийн 102-т дуудлага өгөөд удалгүй машинт Эргүүлийн машин ирээд намайг суулгайд хулгай орсон айл дагуулж яваад заалгаад уг айлын хашаа руу цагдаагийн албан хаагчийн хамтаар явж ороход байшингийн баруун талын цонхны хаалтыг аваад газар тавьсан, цонхны шил хагарсан байдалтай байж байсан”.  гэх мэдүүлгээр,

Б.Баатарцогтыг гэрчээр байцаасан тэмдэглэл: /10хх-10-12/ “Би 2017 оны 12-р сарын 19-ний өдөр 21 цагийн үед гэртээ байхад Оргил гэгч Төв аймгийн авдрантад хорих ял цуг эдэлж байсан залуу манай гэрийг эхнэрээрээ заалгаад олоод ирсэн. Оргил би ойрхон явах ажил байна цуг яваад ирье гэж хэлэхээр нь тухайн үедээ айлаас хулгай хийх гэж байна гэж бодоогүй. Ар согоотын голын баруун талд төв замын хажууд блокон өндөр хашаатай айлын гадаа ирээд Оргил түрүүлээд уг хашааг даваад миний араас даваарай гж хэлсэн.тэгээд би араас нь даваад уг хашаа руу ороход 2 давхар улаан өнгийн тоосгон өвлийн сууц байсан тэгээд уг байшин руу очоод Оргил байшингийн цонхны хаалтыг нь онгойлгоод түгжээг нь тайлаад бид 2 цуг өргөлцөөд хаалтыг нь газар аваад дотор цонхных нь салхивч онгорхой байсан юм. Оргил байшингийн шалан дээр асгаад юмаар бүтээсэн байсан хувцаснаас даавуунд боогоод тэгээд бид 2 гарах гээд цонхоор эргээд гарах гэсэн чинь урдаас гэрэл тусаад ороод ирсэн ба 2 цагдаагийн албан хаагч, бас нэг энгийн хүн цуг явж байсан. тэгээд цагаагийн хэлтэс дээр баригдаж ирсэн”. гэх мэдүүлгээр,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 10-р хавтас 5-6-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 10-р хавтас 29-р хуудас/

Эд зүйлийн үнгэлгээ /хх-ийн 10-р хавтас 200-р хуудас/

 

24. шүүгдэгч Байгал гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эд зүйлс авсан: Хохирогч Д.Энхтуяаг байцаасан тэмдэглэл:  Би нийт 7.702.600 төгрөгийн бараа алдсанаас 2.816.000 төгрөгийн барааг бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 222-223-р хуудас/

С.Ганбатыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл: “... 2016 оны 05 сарын 19-ний байсан байх 4 дэх өдөр би орой 22 цагийн үед ...Оргил ах ахынх нь машины доогуур их дуу ороод, янзлуулах гэхээр мөнгөгүй болчихоод байна, орой ахтайгаа хамт гайгүй юм байвал хулгайлья гэсэн. Би эхлээд дургүйцэж, хэрэг төвөгт ороолцолдмооргүй байна гэхэд Оргил ах ганц удаа хийе гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд бид Оргил ахын дүүгийнх нь машин гээд саарал өнгөтэй Жи Королла маркийн автомашинаар 10 хорооллын байрнуудын дундах Сити шоп дэлгүүрийн гадна ирсэн. Дэлгүүр, гарааш хоёрын завсраар нь орж байгаад дээшээ өргөдөг цонхны хаалтыг нь өргөхөд дээшээ болж байхаар нь дээшлүүлж байгаад цонхыг нь хөдөлгөхөд хоёр тийшээ сул гүйж байсан. Тэгээд Оргил ах бид 2 энэлүү орьё гэж тохирсон. Тэнд байхдаа Байгалиа эгчийг машинтайгаа хүрээд ир гэж Оргил ах дуудсан. Байгалаа эгч ирээд юу юм гэхээр нь дэлгүүрийн бараа гэсэн. Байгалиа эгч хулгай хийх гэж байна гэдгийг мэдсэн.  Дэлгүүрлүү Оргил ах орох гээд багтаагүй, тэгэхээр нь би дэлгүүрлүү цонхоор нь орсон. Оргил ах ямар ч хамаагүй бараа байвал шуудайлаад бай гэсэн. Би шуудайн доторхи төмсийг нь асгаж байгаад эхлээд гар утасны сэлбэгийн хойд хананд өлгөчихсөн байсан цэнэглэгч, чихэвч батерей, утасны гэрнүүдийг шуудайнд хийж өгсөн. Тэгээд цаад булан байсан 2 хайрцагтай варенийг авсан, лангуун дээр байсан жижиг помидор, лийр, хэдэн ширхэг апельсин, хатаасан ууттай жимс, үзэмнүүд байсныг нь бүгдийг нь авч Оргил ахад цонхоор өгсөн. Би дэлгүүр дотроос авсан зүйлээ цонхоор Оргил ахад өгөхөд Оргил ах аваад машиныхаа багаажинд хийсэн. Байгалиа эгчийн машин руу цөөн хэдэн цэнэглэгч хийсэн. Тэгээд би орсон цонхоороо буцаж гараад бид нар машинтайгаа 7-н буудалд ирээд миний түрээслэж байгаа байранд авчирсан. Хулгай хийх санааг Оргил ах гаргаад би эхэндээ дургүйцсэн чинь гуйгаад байхаар нь за гээд хамт явсан. Бараа ачаад багтахгүй байж магадгүй, тэгэх юм бол Байгалиа эгчийн машинд талыг нь ачих гэж байсан. Байгалиа эгч хулгай хийх гэж байгааг эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн. Ашгаа уг нь гурвуулаа тэнцүү хуваагаад авчихья л гэж ярьж байсан. Оргил ах хамгийн гол нь машинаа янзлуулчихмаар байна гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 240-242-р хуудас/

Б.Байгалыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл: 2016 оны 5 сарын 18-ны орой 00 цаг өнгөрөөд дэлгүүр хааж байхад Мөнх-Оргил над руу залгаад зээлүүлсэн өрөө авах уу? 10-р хороололд хүрээд ир гэсэн. Би өөрийн эзэмшлийн хар өнгийн 77-85 УНГ улсын дугаартай машинаараа 10-р хорооллын МТ колонк дээр очсон. Мөнх-Оргил өөрийнхөө бор шаргал өнгийн 33-43 гэсэн улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай ирээд дагаад явчих гэсэн. Би араас нь дагаад хамгийн арын 5 давхар байрнуудын ард гражнуудын дунд Мөнх-Оргил тойроод зогссон тэгээд би ч бас араас нь дагаад зогссон. Мөнхболд өөрийнхөө машинаас нэг амыг нь боосон цэнхэр тортой юм аваад миний машины хойд талын хаалгыг онгойлгоод арын суудал руу шидсэн. Би наадах чинь юу юм бэ? гэсэн чинь наад юм аа аваад өрнөөсөө хасаарай гэсэн. Тэгээд би тортой эд зүйлийг харахад утасны гадна талд хийдэг резинэн гэрнүүд байсан тэгээд би энүүгээр яадаг юм бэ гээд уурлаад Мөнх-Оргилыг наадахаа аваад машинаас буу гэж хэлсэн. Тэгээд нөгөө цэнхэр тортой утасны гэрийг Мөнх-Оргил аваад миний машинаас буугаад үлдсэн тэгээд би шууд гэрлүүгээ харьсан. Би бараануудыг хулгайн бараа байж магадгүй гэж бодсон юм. Гэхдээ би Мөнх-Оргилоос юуг нь авах юм бэ? авч ирж өгсөн барааг заруулаад өөрийн мөнгөө авья гэж бодсон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 3-4-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 219-220, 233-238-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд: /хх-ийн 178-184-р хуудас/,

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 192-194-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: /хх-ийн 195-196, 197, 198-р хуудас/ зэрэг болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ганбат нь 2015 оны 9 сарын 12-ноос 2016 оны 4 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж 16 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 53.643.00 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Энхтөр нь 2015 оны 12 сарын 02-ноос 2016 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 51.606.208 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Л.Мөнх-Оргил нь 2015 оны 5 сарын 20-ноос 2017 оны 12 сарын 19-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван бусдад 20.173.00 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Баатарцогт нь 2017 оны 12 сарын 19-ны өдөр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

-шүүгдэгч Б.Байгаль нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил нарыг дээрх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн, шүүгдэгч Б.Байгалыг бусадтай бүлэглэж үйл ажиллага явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, дэх хэсэгт хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэнийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нарын үйлдсэн гэмт хэргүүд нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хуульд шинээр бий болгосон хүндрүүлэх нөхцөл хэрэгжиж эхлээгүй байсан үед үйлдэгдсэн байна. Харин шүүгдэгч Л.Мөнх-Оргилын үйлдсэн 6 гэмт хэргийн 2 нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш үйлдэгдсэн байх боловч нэг хэрэг нь хулгайлахыг завдсан, нөгөө хэрэг нь хохиролын хэмжээ бага бөгөөд шүүгдэгчид ашигтай байдлаар хууль хэрэглэж ялыг хөнгөрүүлэн зүйлчиллээ. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Байгал нь бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй, харин гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Л.Мөнх-Оргилын холбогдсон хэргээс шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэн хохирогч М.Уянгийн гэрээс эд зүйлс хулгайлсан, хохирогч Б.Наранбаатарын зуслангийн байшингаас эд зүйлс хулгайлсан үйлдэл нотлогдохгүй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Энхтөрийн мэдүүлсэн би С.Ганбаттай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах М.Уянгын гэр, Б.Наранбаатарын зуслангийн байшингаас эд зүйл хулгайлахдаа С.Ганбаттай явсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Б.Энхтөр мөн адил мэдүүлэг буюу би С.Ганбаттай хамт хохирогч Б.Наранбаатарын гэрийг ухсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Л.Мөнх-Оргил би хамт яваагүй, шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэн дээрхи айлуудаас эд зүйлс хулгайлаагүй гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт  шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нартай бүлэглэж хулгайлсан гэсэн нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрхи хэргүүдийг үйлдсэн боловч зарим гэмт хэргийг захиалж үйлдүүлсэн С.Ичинноровыг энэ хэрэгт хамт шалгагдан, шийдвэрлүүлэх шаардлагатай гэж маргах боловч С.Ичинноровыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Мөнх-Оргилд сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.Байгальд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж, тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б.Баатарцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Л.Мөнх-Оргил нь ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.Баатарцогт нь бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулттай орон байранд нэвтэрч хулгайлахаар завдсан байх тул дээрх шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Байгал нь гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. Энэ гэмт хэрэг нь 2016 оны 5 сарын 19-ний өдөр үйлдэгдсэн ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн ангилалаар хөнгөн хэрэг байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил нар нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Мөн шүүгдэгч Б.Баатарцогт нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил Б.Баатарцогт, Б.Байгал нарт холбогдох хэргээс яллагдагч Б.Тамир, Э.Дашням, Ганжигүүр нарт холбогдох хэргийг прокурор тусгаарласан байх бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрхи хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос хохирогч Б.Отгонжаргалд 348.715 төгрөгийн, хохирогч Ч.Энхтуяад 2.816.000 төгрөгийн, хохирогч М.Уянгад 140.000 төгрөгийн, хохирогч Б.Оюунбилэгт 730.000 төгрөгийн, хохирогч Ш.Цэвээнд 980.000 төгрөгийн, хохирогч Б.Баясгаланд 1.200.000 төгрөгийн, хохирогч Д.Батболдод 650.000 төгрөгийн, хохирогч Л.Эрдэнэбатад 112.000 төгрөгийн, хохирогч Б.Билгүүнд 5.300.000 төгрөгийн, хохирогч Д.Ариунтуулд 2.000.000 төгрөгийн, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд 60.000 төгрөгийн, хохирогч Ж.Төрболдод 1.645.000 төгрөгийн эд зүйлс, хохирогч И.Ханымханы гэрээс алдсан 707.500 төгрөгийн эд зүйлсийг тус тус буцаан олгох замаар нөхөн төлсөн байх тул үлдэх төлөгдөөгүй хохиролыг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Үүнд: шүүгдэгч С.Ганбатаас 23.588.258 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Баянзулд 470.000 төгрөг, хохирогч Ц.Болор-Эрдэнэд 1.320.000 төгрөг, хохирогч Д.Өлзийбатад 1.090.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд 633.932, хохирогч Ч.Энхтуяад 2.432.200 төгрөг, хохирогч М.Уянгад 343.500 төгрөг, хохирогч А.Тэгшжанцанд 1.250.000 төгрөг, хохирогч Ш.Хазарханд 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундралд 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд 245.000 төгрөг, хохирогч Ч.Лхагвасүрэнд 330.000 төгрөг, хохирогч С.Мөнх-Эрдэнэд 280.000 төгрөг, хохирогч С.Баярмагнайд 2.150.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Б.Энхтөрөөс 24.536.666 төгрөг гаргуулж, хохирогч М.Уянгад 343.500 төгрөг, хохирогч Ш.Хазарханд 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт 2.635.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундралд 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Б.Баясгаланд 695.000 төгрөг, хохирогч Д.Батболдод 7500 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбатад 584.500 төгрөг, хохирогч Э.Жавхланд 1.487.000 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 5.300.000 төгрөг, хохирогч Д.Ариунтуулд 195.000 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд 245.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Л.Мөнх-Оргилоос 6.262.258 төгрөг гаргуулж, хохирогч Б.Отгонжаргалд 633.392 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад 2.432.200 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт 2.635.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд 491.666 төгрөг, хохирогч Н.Энхболдод 70.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баатарцогт Б.Байгаль нар нь эд зүйлийг буцаан өгөх замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт 77-85 УНГ улсын дугаарын “Соната-5” маркийн автомашин, 41-12 УБЦ улсын дугаарын “Хюндай Грэйс” маркийн автомашин, 33-43 УБИ улсын дугаарын “Тоёота Королла” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр нь хэний эзэмшилийн эд хөрөнгүүд, болох хаана ямар байдалтай хадгалагдаж байгаа, үнэлгээ зэргийг нарийвчлан тогтоогоогүй байх тул дээрхи эд хөрөнгүүдийг хураах шаардлагагүй гэж үзээд мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ганбат нь 2015 оны 12 сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 сарын 01-ний өдөр, 2016 оны 05 сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 917 хоног цагдан хоригдсныг, шүүгдэгч Б.Энхтөр нь 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 сарын 15-ны өдөр хүртэл, 2016 оны 6 сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 898 хоног цагдан хоригдсныг, шүүгдэгч Л.Мөнх-Оргил нь 2016 оны 5 сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 1 сарын 25-ны өдөр хүртэл, 2017 оны 12 сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 464 хоног тус тус цагдан хоригдсныг дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Л.Мөнх-Оргилын үйлдсэн хулгайлах хэргээс хохирогч М.Уянга, хохирогч Б.Наранбаатар нарын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг тус тус болгон,

шүүгдэгч Л.Мөнх-Оргилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Б.Байгалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, их хэмжээний эд хөрөнгө авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.Мөнх-Оргилийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Баатарцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч авахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Байгалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн улмас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Шүүгдэгч Яншийбуу овогт Баатарын Байгалд холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Ганбатыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Боржигон овогт Баярсайханы Энхтөрийг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Сартуул овогт Лхагвасүрэнгийн Мөнх-Оргилыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар хэсгийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Хоньч мэнд овогт Бавуугийн Баатарцогтыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил, Б.Баатарцогт нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбатын цагдан хоригдсон 917 хоногийг, шүүгдэгч Б.Энхтөрийн цагдан хоригдсон 898 хоногийг, шүүгдэгч Л.Мөнх-Оргилын цагдан хоригдсон 464 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбатаас 23.385.758 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Баянзулд /РД:УШ89062874/ 470.000 төгрөг, хохирогч Ц.Болор-Эрдэнэд /РД:ЧА83101906/ 1.320.000 төгрөг, хохирогч Д.Өлзийбатад /РД:ИЮ83031014/ 1.090.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд /РД:ШД85010701/ 633.932, хохирогч Ч.Энхтуяад /РД:АД71020800/ 2.432.200 төгрөг, хохирогч М.Уянгад /РД:УУ92073160/ 343.500 төгрөг, хохирогч /РД:УЛ91022535/ А.Тэгшжанцанд 1.250.000 төгрөг, хохирогч Ш.Хазарханд /РД:ПБ83122171/ 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд /РД:ИЭ88063011/ 4.000.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундрахад /РД:ЙП84120119/ 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд /РД:ЦЗ38102511/ 491.666 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт /РД:ЦБ73082171/ 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд /РД:ХЛ44070600/ 245.000 төгрөг, хохирогч Ч.Лхагвасүрэнд /РД:ХЙ78110111/ 330.000 төгрөг, хохирогч С.Мөнх-Эрдэнэд /РД:СБ81102212/ 280.000 төгрөг, хохирогч С.Баярмагнайд /ХД:РХ84060211/ 2.150.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Б.Энхтөрөөс 24.536.666 төгрөг гаргуулж, хохирогч М.Уянгад /РД:УУ92073160/ 343.500 төгрөг, хохирогч Ш.Хазарханд /ПБ83122171/ 5.000.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд /РД:ИЭ88063011/ 4.000.000 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт /РД:СЭ70030911/ 2.635.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Ундрахад /РД:ЙП84120119/ 2.945.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд /РД:ЦЗ38102511/ 491.666 төгрөг, хохирогч Б.Баясгаланд /РД:СВ71010514/ 695.000 төгрөг, хохирогч Д.Батболдод /РД:СР72120351/ 7500 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбатад /РД:ХГ58070812/ 584.500 төгрөг, хохирогч Э.Жавхланд /РД:ФА88092678/ 1.487.000 төгрөг, хохирогч Б.Билгүүнд /РД:ИЭ88090815/ 5.300.000 төгрөг, хохирогч Д.Ариунтуулд /РД:ЧН84120405/ 195.000 төгрөг, хохирогч Б.Наранбаатарт /РД:ЦБ73082171/ 607.500 төгрөг, хохирогч Ч.Цэрэнбүтэдэд /РД:ХЛ44070600/ 245.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Л.Мөнх-Оргилоос 6.262.258 төгрөг гаргуулж, хохирогч Б.Отгонжаргалд /ШД85010701/ 633.392 төгрөг, хохирогч Ч.Энхтуяад /РД:АД71020800/ 2.432.200 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт /РД:СЭ70030911/ 2.635.000 төгрөг, хохирогч Ш.Цэвээнд /РД:ЦЗ38102511/ 491.666 төгрөг, хохирогч Н.Энхболдод /РД:ЧЗ74073014/ 70.000 төгрөг тус тус олгосугай.

9. Шүүгдэгч Б.Баатарцогт, Б.Байгаль нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Байгал хойшлуулшгүйгээр 3 хоног баривчлагдсан, шүүгдэгч Б.Баатарцогт нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Хэрэгт 77-85 УНГ улсын дугаарын “Соната-5” маркийн автомашин, 41-12 УБЦ улсын дугаарын “Хюндай Грэйс” маркийн автомашин, 33-43 УБИ улсын дугаарын “Тоёота Королла” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ганбат, Б.Энхтөр, Л.Мөнх-Оргил нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, шүүгдэгч Б.Байгальд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.МӨНХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                             Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                  С.БАТГЭРЭЛ