| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00361/И |
| Дугаар | 315/ШШ2026/00168 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00168
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Хариуцагч: *******,*******,*******, сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Хариуцагч: ,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний бие 2022 оны 12 дугаар сард тай танилцан улмаар 2023 оны 07 дугаар сарын 05-нд гэрлэлтийн 2201000051 дугаартай баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.Хамтран амьдрах хугацаанд эхний нэг жилд нь анхаарал халамж сайтай, бид хоёр маргалдаж барьдаггүй байсан. 2024 оны сүүлийн хагас жилээс эхлэн нь архи дарс уугаад агсан согтуу тавьж, гар хүрдэг, ямар ч насны хамаагүй хүнтэй хардаж сэрдэж, гар утсыг байнга шалгаж, элдвээр хэлж, ам хэлээр доромжилдог болсон. Түүнийг архи уусан шөнө бол унтдаггүй болсон. Сүүлдээ эрүүлдээ ч хамаагүй шөнө дөлөөр намайг унтаж байхад босгож суулгаад 2019-2022 онуудын чатуудыг уншаад хардалт явагддаг. Үнэхээрийн дарамттай хэцүү байдалд байлгадаг. Аятайхан цэвэрхэн хувцаслаад гадагш явахаар чи хэндээ сайхан харагдах гэж ингэж хувцасладаг байна гээд олигтой хувцас ч өмсүүлдэггүй болсон. Энэ байдлаас нь би сүүлдээ залхаж эхэлсэн. Ажлын гадаа ирээд сахиад суучихдаг байсан. Энэ бүх байдлыг нь би маш их тэвчдэг байсан. Тухайн үед ээж, охин хоёр маань надтай хамт манайд амьдарч байсан. Ээж, охин хоёрыг ад үзээд энэ байранд чи бид хоёр л суух ёстой гэдэг байсан.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар: 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******, тоот байрыг худалдан авч, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчилж худалдан авалт хийсэн. Анх энэ байрыг 126,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би өөрийн төрсөн ах 20,000,000 төгрөг зээлж урьдчилгаанд бэлнээр 16,000,000 төгрөгийг би төлсөн. Ипотекийн зээлэнд хамрагдаж, батлан даалтын сангаас төлөөд явж байна. Ахаас зээлсэн 20,000,000 төгрөгийг ахад эргүүлэн төлөхөөр тохиролцсон. нь ахад 10,800,000 төгрөгийг төлчхөөд үлдэгдэл зээлийг би өөрийн охины хадгаламжийг цуцалж, ахад эргүүлэн төлсөн. Тухайн үед нөхөр нь "Чамбай хайрхан" ХХК-д газрын кадасдар хийдэг байсан. Түүний нэр дээр ипотекийн зээл гарах боломжтой байсан учраас зээл гаргуулж авсан.
Иймд аас гэрлэлтээ цуцлуулна. *******, тоот байрыг өөрийн эзэмшилд авна. Ипотекийн зээлийн үлдэгдэл 106,072,384 төгрөгийн үлдэгдлийг миний бие өөрөө төлнө. Энэ байр нь 3 хүний эзэмшил учраас ад ногдох хэсгийг бэлэн мөнгөөр тооцож, хуваарилан өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2024 оноос ч гэлтгүй заримдаа архи дарс хүртдэг байсан үүнийг хүн бүхэн мэднэ. Мөн гэр бүл болсон хосуудын хүрээнд амьдралын нарийн зүйлийг харилцан ярилцаж ойлголцох нь хамгийн чухал гэж бодож явдгийн хүрээнд сэтгэлээсээ юугаа ч нуухгүй ярилцаж, бүхий л талаар ойлголцохыг хичээдэг байсан. Түүний утсанд янз бүрийн хүнээс тоглоод байгаа нь мэдэгдэхгүй дуудлага чат ирдэг болсон энэ талаар асууж лавлаж чатыг нь харсан удаа бий. Энэ нь түүний хувьд хардалт дарамт байсныг мэдсэнгүй, надтай хамт амьдарч байхдаа дарамттай зовлонтой байна гэж огт хэлдэггүй байсан. Үүнийг би дарамт гэж ойлгохгүй байна. ч мөн миний дуудлага чатыг хардаг байсан, намайг хардаж байсан удаа ч бий. Гоё хувцас өмсүүлдэггүй байсан гэдгийг бол зөвшөөрөхгүй. Гадуур гарахдаа заримдаа аль хувцсыг өмсөх үү яах уу гэж асуудаг байсныг санаж байна. Ажлын гадаа сахиад суудаг байсан гэснийг бүрч ойлгосонгүй. Би ажил гайгүй үедээ эрт ажлаас тардаг тэгээд харьж байх уу гэж гаас асуухад “ажлын гадаа ирээд утсаа оролдоод ч гэсэн хүлээгээд байж бай” гэдэг байсан. Хөдөө ажлаар явахаас бусад тохиолдолд г ажилд нь хүргэж орой тарахад нь авахаас гадна, хүүхэд хүргэх, гэр орны гадуурх ажлыг зохицуулах гэж хичээдэг байсан. Ээж охин хоёрыг ад үздэг байсан гэх талаар бол ад үзсэн зүйл байхгүй. Тэр байтугай охиныг хичээлийг нь давтуулж хичээл амралтын үеэр ойрхон хөдөө ажлаар явахдаа хамт дагуулж явж байсан удаа бий. Би аль болох дотно байж хамт байхыг хичээдэг байсан. Нэмээд дурдахад 2024 оны 8 дугаар сараас эхлэн ааш зан нь хувирч ярилцаж ойлголцмоор байна гэхээр завгүй байна дараа болно биз дээ, заримдаа юу ч ярьж амжаагүй ойлгоогүй байхад хуц зайл гөлгөө гэх мэтчилэн элдвээр хэлдэг болсон. Миний бие 2024 оны 8 дугаар сараас эхлэн суманд автозамын ажилд инженерээр томилогдон 2 сар гаруй гэрээсээ хол ажиллаж байсан. Энэ хугацаанд эхнэр болох тай ярих холбогдох гэхээр заримдаа утсаа авахгүй, ямар ч хариу өгөхгүй алга болдог нь намайг тайван байлгадаггүй байсан. Хамтын амьдрал ойлголцсон тайван орчинд аз жаргалтай байдаг гэж ойлгож байна.
******* тоот байрыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдаж авсан тухай холбогдох банкны гэрээний огноо, үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гардан авсан огноог буруу дурдсан байна. Мөн тухайн үед орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын гэрээ, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ зэрэг хийгдэж байсан болно.
******* тоот байрыг тухайн үед зах зээлийн үнэ болох 126,175,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа төлбөр 15,141,000 төгрөгийг байршуулж ХААН банкнаас 111,034, 000 төгрөгийн зээл авч байсан.
Урьдчилгаа төлбөрт гийн ах Б.Амартайвангаас мөнгө зээлж авч байсан нь үнэн. Ахаас нь зээлсэн мөнгө гийн дансанд байршуулсан байсан. Тухайн байрыг авахад яг хэдэн төгрөг зарцуулсныг, мөн зээлсэн мөнгөнөөс хэдэн төгрөг буцаан өгснийг ХААН банкны өөрийн дансны баримтаар шүүхэд нотлон гаргана. Нотлох баримтууд дээр үндэслэж Б.Амартайвангаас зээлсэн мөнгө хэдэн төгрөг дутуу байгаа нь нотлогдсон тохиолдолд буцаан төлөх болно.
Би одоог хүртэл ипотекийн зээлийн төлөлт болох 670,000 төгрөгийг сар бүр тогтмол төлж байгаа. Иймд ******* тоот байрыг өөрийн нэр дээр авч зээлийн үлдэгдэл 105,672,284 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлөх болно.
Энэхүү байр нь 3 хүний өмч гэж дурдсан байна. Би тай гэр батлуулж амьдарснаас хойш өөрийн үр хүүхэд гараагүй бөгөөд одоог баг өрхийн мэдээлэлд ам бүл 1 байгаа тул 3 хүний хамтын өмч гэж үзэхгүй байна. Гагцхүү үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Д. миний бие болон гэсэн 2 хүний хамтын өмч гэсэн байдаг. Иймд 2 хүний хамтын өмч гэж үзэх бөгөөд гийн ноогдох хэсгийг бэлэн мөнгөөр тооцож, хуваарилан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай нэг нутгийнх, бие биеэ мэдэх юм байна, энэ хүнтэй амьдаръя гэсэн сэтгэлгээр хандсан. Миний тухайн үед хийж байсан ажлын онцлогийн хувьд хөдөө их явдаг, заримдаа 7, 8 хоногоор эсвэл сарын хугацаагаар явах ч үе байсан. Энэ хүнээс би эхнэр хүний хайр, халамжийг хүсэж шаардлага тавьдаг байсан. Үүнийг сүүлдээ хардалт, дарамт гэж яриад байгаа. Би үнэхээр энэ хүнд сэтгэлгүй байсан бол юу гэж хайр халамж хүсэх юм. Цуг амьдаръя, хоёулаа хүн шиг сайхан амьдаръя гэж мөрөөдөж явсан. Улмаар бид 2 энэ байрыг авсан. Тэр намар нь би сумын зам дээр ажиллаж байсан. Гэр орондоо нэг хэсэг байгаагүй. Гэрээсээ хол байгаа юм чинь санаа тавьж, санаж хань ижил рүүгээ залгахаар утсаа авахгүй байх тохиолдол гарч байсан.
Мөн ахаас нь мөнгө зээлээд урьдчилгаанд хэрэглэсэн нь үнэн. Миний дансаар орж, зарцуулагдсан хуваарь 18,080,000 төгрөг байгаа. Дутуу гарсан үлдэгдлийг нь төлж барагдуулна. Би энэ байрны үндсэн зээлдэгч, ипотекийн зээлийн эрх нь хүнд нэг л удаа олгогдоно. Үүний дагуу байраа авч, төлөлтөө хийгээд явж байгаа. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Үүнээс шалтгаалж төлөлт хэдэн хоногоор хоцорсон тохиолдол байгаа. Тухайн үед нь гийн данснаас татахад, “чи зээлээ хийхгүй байна” гэж ярьдаг. Хамгийн сүүлд намайг суманд явж байхад “ чинь зээлээ хийхгүй байна” гээд ээж рүү хүртэл ярьсан асуудал байдаг. Тэгсэн хэрэн эд хөрөнгө хуваах асуудал яригдахаар уг зээл нь хамаагүй, өөрийнх нь өмч гэдэг байдлаар хандаж байна.
Би өөрийн охин шиг хандаж, анхаарал, халамж тавьж, ийш тийшээ ажиллахаар явахад хүртэл дагуулаад л явдаг байсан. Тэргүүнзаяаг гомдоосон тохиолдол надад байхгүй байх гэж бодож байгаа. Хойд эцэг нь гээд янз бүрийн ааш зан гаргаагүй ээ. Би ажилдаа явахдаа ч дагуулаад л. Аав, ээж 2 цуг л явж байсан. Харин эд хөрөнгө хуваахад гэрчилгээ дээр заасны дагуу тай хуваана. Охиныг бол оруулах бодолгүй байна.Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Байр хамтын өмч гэж үзэж байгаа юм чинь энэ хөрөнгө ч гэсэн бидний гэр бүлийн хамтын өмч гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа...гэв.
4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 12 дугаар сард тай танилцаад, 2023 оны 7 дугаар сард нэг гэрт орж гэрлэлтээ батлуулсан байгаа. Эхний нэг жил бол сайхан байсан. 2024 оны зунаас эхлээд ын ааш зан эвдэрч, өөрчлөгдөж, хардаж сэрдэн архи уух нь ихэссэн. Мөн элдэв юм ярьж намайг унтсаны дараа миний утсыг үзэж, хардах нь ихэссэн байдаг. Үүний улмаас би салахыг хүсэж, 2024 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Би эмэгтэй хүүхэдтэй учраас архи уудаг, агсам согтуу тавьдаг хүний дэргэд хүүхдээ байлгахыг хүсээгүй, мөн хүүхэд маань 8 дугаар ангид сурдаг, өсвөр насны хүүхэд учраас хүмүүжил, зан араншин, ирээдүйд нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс тусдаа амьдарч эхэлсэн байгаа. ыг уучлалт гуйгаад ирэх болов уу гэж харсан, бодсон боловч тэр ирээгүй.
Бид хоёр 2024 оны 7 дугаар сард ипотекийн зээлээр байр авсан. Тухайн байрыг авснаас хойш ын зан ааш эрс өөрчлөгдөж, архи ууж, хардаж сэрдэн дарамтлах нь их болсон. Мөн зарим шөнө унтуулдаггүй байсан. Ээж, охин 2 маань надтай хамт байгаа шүү дээ. ын хувьд үүнийг хүлээн зөвшөөрсөн тул бид 4 хамтдаа амьдарсан. Сүүлдээ ээж, охин хоёрыг минь адалдаг болсон нь гэх хүний гол зорилго нь байртай болох байж дээ гэж бодсон. Улмаар би ээжийгээ зовоохгүйн тулд, охиныхоо ирээдүйг бодож тусдаа амьдрах болсон. Тухайн үед 12 сард ахын маань эхнэр нас барж 4 өнчин хүүхэдтэй ах маань үлдсэн. Би чинь тэр хүний ганц буюу отгон дүү нь шүү дээ. Тэгээд 4 өнчин хүүхэд, ахыгаа хараад тэвчихгүй байгаад ахынх руугаа очиход намайг “...бүлгийн амьдралтай, чи ахтайгаа суух гээд байгаа юм уу, надтай суух гээд байгаа юм уу…” дарамталдаг байсан. Тиймээс би салахаар шийдсэн. Энэ хүнтэй амьдарна гэж бодсоны үүднээс зээлийн урьдчилгаа болгож ахаасаа 20,000,000 төгрөг зээлсэн. Би нийгмийн даатгал төлдөггүй учраас зээл гарахгүй гээд ын нэр дээр байраа авсан. Тухайн байрыг авснаас сарын дараа надад “...би бол энэ байрны үндсэн эзэмшигч, чи зүгээр хамтран эзэмшигч учраас энэ байранд бараг хамаагүй…” гэж загнаж байсан удаа байгаа. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулж, байраа өөрийнхөө нэр дээр болгуулах хүсэлтэй байгаа. Байрны хувьд зээлтэй байгаа учраас зээлээ өөрөө төлөөд, нэр дээрээ болгоё гэж бодож байгаа. Мөн уг байр нь 2 хүний нэр дээр байгаа ч гэсэн миний охиныг хүлээн зөвшөөрч, хамт амьдарч байсан учраас 3 хүний өмч гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн зүйлийн 3.1.4 3.1.5 3.1.6-д зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж заасны дагуу охиноо оруулж, уг байрыг 3 хүний өмч гэж үзэж байгаа. Мөн байр авахад ын орлого хүрэлцэхгүй байсан учраас миний орлогыг харгалзан Хаан банкнаас зээл гаргасан байдаг. Миний орлого сардаа 5,000,000 төгрөгөөс дээш байдаг. Тиймээс ипотекийн зээлийг сар бүр бүрэн төлөх боломжтой гэж үзэж байгаа. ын хувьд өмнө сумын Газрын албанд ажиллаж байсан. Энд ирээд “Чамбай хайрхан” ХХК-д ажиллаж байсан. Одоогоор “Цайрт минерал” ХХК-д ажиллаж байгаа. Мөн сануулгатай байгаа юм шиг байсан. Тиймээс энэ хүн ажил ажил солиод явдаг учраас би энэ байрыг алдахгүйн тулд өөрийнхөө нэр дээр шилжүүлэх нь зөв юм болов уу гэж бодож байгаа гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 000976652 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Худалдах, худалдан авах гэрээ, Итгэмжлэл, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.06.30-ны өдрийн 315/ЭТ2025/00154 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.09.11-ны 01/1219 албан тоот, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн 147/ГХ2021/00021 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежерийн 2025.09.11-ний өдрийн тодорхойлолт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Арилжааны гэрээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, Хас банкны Барьцаат зээлийн гэрээний хуулбар, уг гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Барьцаа хөрөнгийн жагсаалт, ХХК-ийн зээлийн гэрээ, ХХК-ийн барьцааны гэрээ, дугаартай зээлийн дансны эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,
6. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, Ипотекийн зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт, барьцааны зээл, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ, Лизингийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг, ын 5642169381 Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар, Хаан банкны 2025.10.22-ны өдрийн 2025/5648 дугаар албан бичиг, зээл хүсэгч-Орлого ба зарлага, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь, хариуцагч ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь д холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох машины үнээс өөрт ногдох 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч , хариуцагч нар 2022 онд танилцан, хамтран амьдран, 2023 онд гэрлэлтээ батлуулсан, зан араншин таарч тохирдоггүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 08 сараас тусдаа амьдарч байгаа, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь хүлээн зөвшөөрч байгаа, мөн зохигчдыг эвлэрүүлэх талаар Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тодорхой ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүх хуралдаанд мэдүүлсэн зохигчдын тайлбар, , нарын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 315/ЭТ2025/00154 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно.
5. Гэрлэгчид цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүйг хэн аль нь зөвшөөрсөн, тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
6. Зохигчид эд хөрөнгийн талаар маргажээ.
6.1. Шүүх нэхэмжлэгч гийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Онход овгийн Дашцэгмэдийн (РД:ЛМ87091617), Хатгин овгийн Бадарчийн (РД:ЛМ86042402) нарын нэр дээр бүртгэлтэй *******ийн Цайрт хотхоны 105 дугаар байрны 3-1-103 тоот орон сууцны өөрт болон охин Т. оногдох хэсгийг эзэмшилдээ авч, өмчлөх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”; 63.1.6-д “ үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно гэж заасан.
6.3. Харин нэхэмжлэгч гаас нэхэмжлэлийн шаардлагад хамаарах *******ийн Цайрт хотхоны 105 дугаар байрны 3-1-103 тоот орон сууцны өөрт болон охиндоо ногдох хэсгийг нэхэмжлэхдээ дээрх хуульд заасны дагуу уг эд хөрөнгийн зах зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн үнийн дүнг тодорхой тогтоож нэхэмжлэлийг шаардлагаа тодорхойлж, шүүхэд нотлоогүй тул шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
6.4. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын үнийг тухайн эд хөрөнгийг худалдан авсан ипотекийн зээлийн үлдэгдэл 106,175,000 төгрөгийг өөрт болон охин , нөхөр нарт 3 хувааж, 35,391,666 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм.
Учир нь зохигчид уг орон сууцыг 2023 онд худалдан авсан бөгөөд энэ хугацаанаас хойш тухайн орон сууны зах зээлийн үнэлгээ өссөн, буурсан эсэх нь тодорхойгүй, орон сууцны албан ёсны үнэлгээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй тул ипотекийн зээлийн үлдэгдэл үнээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь хэн алинд нь хохиролтой буюу эрх зүйн үр дагавартай юм.
Түүнчлэн зохигчид нь тухайн орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан, гэр бүлд үүссэн энэ зээл, өрийг гэрээгээр, мөн тэнцүү хуваах зарчмаар хамтран хариуцах нь гэрлэгчдийн эрх, үүргийн хуваарилалтад нийцэх боловч охин хувьд энэ зээлийн үүрэгт ямар байдлаар оролцох, түүнд ногдох хэсгийг яагаад адил хэмжээгээр тогтоож байгаагаа нэхэмжлэгч гаас тодорхойлоогүй бөгөөд мөн охин одоогийн төрсний бүртгэл болон хувийн мэдээлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйгээс тэдний ам бүлд байдаг эсэх тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж шүүх үзэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
7. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар.
7.1.Хариуцагч аас, нэхэмжлэгч гийн нэр дээр бүртгэгдсэн машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө үзэж, өөрт ногдох хувь 10,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хангах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Болор үнэлгээ ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2502267 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг машины үнийг 17,500,000 төгрөгөөр тогтоосон ба гэр бүлийн гишүүний хэдэн хүнд хамааруулж өөрт ногдох хэсгийг 10,000,000 төгрөгөөр тогтоож байгаа нь тодорхойгүй, үүнийг баримтаар нотлоогүй болно.
Мөн гэрлэгчид нь 2024 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар нэхэмжлэгч гаас мэдүүлсэн ба тэрээр дээрх автомашиныг иргэн 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1085 дугаартай Арилжааны гэрээгээр 24,500,000 төгрөгөөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч,-тай унах нөхцөлөөр Зээлийн гэрээ байгуулан хамтрагчгүйгээр зээлийн өөрөө төлж байгаа нь хэрэгт авагдсан холбогдох гэрээнүүдээр тогтоогдож байна.
7.2 Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6.хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө., 127.2.Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй., 127.3.Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна...гэж заажээ.
Хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1085 дугаартай Арилжааны гэрээгээр солилцсон загварын автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр-иас Зээлийн болон Барьцааны гэрээгээр худалдан авсан нь дугаартай Зээл, Барьцааны гэрээгээр худалдан авч, зээлийг төлөн, өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглаж байсан хийгээд уг хөдлөх эд хөрөнгийг тэрээр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч тай гэрлэлтээ батлуулахаас өмнө нь худалдан авсан, уг хөрөнгө түүний хуваарьт хөрөнгөнд хамаарах ба энэ хуваарьт хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулж машиныг өөрийн нэр авч, зээлийг дангаар хариуцан төлж байгаа тул уг эд хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д зааснаар тухайн автомашиныг өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан байх тул хариуцагч ын сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.
8. Хариуцагч нэхэмжлэлээс гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэлээ.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Энхсаруулд даалгана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт Бадарчийн (РД:ЛМ86042402), хариуцагч Онход овогт Дашцэгмэдийн (РД:ЛЮ87091674) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 50.47 м.кв талбайтай, тоот гэрчилгээтэй, дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч , охин нарын өмчлөлд үлдээх,
хариуцагч ын “ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох машины өөрт ногдох хэсэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгчид д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Энхсаруулд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН