| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2334000880061 |
| Дугаар | 2025/ДШМ/68 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ш.А |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/68
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ” нь хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б Ч-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
5 дахь заалтад “...Эрүүгийн 2334000880061 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хавтаст хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хавтаст хэрэгт хавсаргахыг,
хохирогч Япон Улсын иргэн ...............................нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой 3.000.000 иений зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б овгийн Бын Ч-аас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхийг тус тус дурдсугай...” гэснийг,
“...Эрүүгийн 2334000880061 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Н.Тд 4,645,585 төгрөг, ...От 875,000 төгрөг тус тус төлсөн болохыг, хохирогч Япон Улсын иргэн ...................нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой 3.000.000 иений зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Ч-аас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаас 4,645,585 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.5-т тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон торгон эмжээртэй улаан ягаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон өнгийн бүс 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч Н.Т-д буцаан олгож,
Саарал өнгөтэй, хар өнгийн хөндлөн зураастай майк 1 ширхэг, LE гэсэн бичиглэлтэй, нарны эх үүсвэрээр асдаг гэрэлтүүлэгч төхөөрөмж 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэснийг,
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон торгон эмжээртэй улаан ягаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон өнгийн бүс 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч Н.Т-д буцаан олгож, 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хадгалахыг дурдаж, саарал өнгөтэй, хар өнгийн хөндлөн зураастай майк 1 ширхэг, LE гэсэн бичиглэлтэй, нарны эх үүсвэрээр асдаг гэрэлтүүлэгч төхөөрөмж 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэж тус тус өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримталсан нь буруу болсон...” гэх хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.