2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/02550

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 13 191/ШШ2026/02550

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* овогтой ******* миний бие 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ******* ХХК-д Нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд ажил орсон цагаас эхлэн Төслийн удирдлагын газар Шинжээч, Төслийн ажилтан, Мэргэжилтэн, Захиргаа удирдлагын газар Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Ахлах мэргэжилтэн, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар ажилласан.

Миний бие өнгөрсөн 2023 оны 09 дүгээр сараас эхлэн эрүүл мэндийн байдалд багагүй өөрчлөлт өвчлөлүүд илэрч ажлын ачаалал, илүү цагаар ажилласаны улмаас тууштай эмчлүүлэх боломж нөхцөл бүрдээгүй бөгөөд даамжирсаар 2024 оны 08 дугаар сараас эхлэн миний эрүүл мэндийн байдал илтэд хүндэрч Монгол Улсын нэр бүхий эмнэлэгүүдэд үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал сайжраагүй.

Тиймээс гадаадад улсын тархи мэдрэл, нуруу нугасны чиглэлийн эмнэлэгүүдийг судалж Бүгд Найрамдах Солонгос Улсын Корей их сургуулийн дэргэдэх Олон Улсын эрүүл мэндийн төв /Anam/-д эрүүл мэндийн баримтуудаа илгээхэд нарийн шинжилгээг БНСУ-д өгөх шаардлагатай талаар мэдэгдэж, эмчийн үзлэгийн өдөр, цаг, урилгын хамт ирүүлсэн тул БНСУ-ын Корей их сургуулийн дэргэдэх Олон Улсын эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэхээр болсон.

Ийнхүү миний бие БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаараа компанийн удирдлагуудад мэдэгдэн, дотоод журмын холбогдох заалтын дагуу чөлөөний хүсэлт, холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлсэн өргөдөл өгч, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 07:45 цагийн нислэгээр БНСУ руу зорчсон.

Миний бие БНСУ-ын Корей их сургуулийн дэргэдэх Олон Улсын эрүүл мэндийн төв (Anam)-д 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэж байсан ба компанийн Дотоод журамд заасны дагуу холбогдох баримтуудыг хавсарган хувийн чөлөөний хүсэлт, нотлох баримтыг тухай бүр хүргүүлж байсан.

2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал  хандан ...2024 оны 12-р сарын 09-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цалинтай чөлөө олгож туслалцаа үзүүлнэ үү гэж чөлөө хүссэн өргөдлийг өгсөн бөгөөд Гүйцэтгэх захирал  нь өргөдлийг хүлээн авч 2024 оны 12-р сарын 09-ны өдөр цохолт хийж, холбогдох нэгж хэлтэс рүү шилжүүлсэн байдаг.

Гэтэл намайг Бүгд Найрамдах Солонгос Улсын Корей их сургуулийн дэргэдэх Олон Улсын эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19:16 цагт Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн  миний фэйсбүүкийн хувь чатаар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний зүгээс хүргүүлсэн хувийн ч-өлөө хүссэн өргөдлийн хариуд ЗУГ-ын дарга мэдэгдэл хүргүүлэх үүрэг өглөө хэмээн ЗУГ-ын дарга  нэр, гарын үсэг бүхий материал ирүүлсэн. Эмнэлэгийн үзлэг оношилгооны материал ирүүлэх юм шиг байна гэсэн. Миний бие өмнө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гүйцэтгэх захирлын туслах  эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой нотлох баримтуудаас хүргүүлсэн байсан тул мэдэгдэл ирүүлсэн өдрийн оройны 20:13 цагт нүүр номын чатаар холбогдон ярьж гүйцэтгэх захирлын туслахад эмнэлгийн бичгүүдээс нотлох баримт болгон явуулснаа хэлсэн. Гэвч захирлын туслах  нь миний илгээсэн нотлох баримтуудыг холбогдох албан тушаалтнуудад өгөөгүй байсан.

Харин ЗУГ-ын дарга  2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уулзахдаа миний бие гадаад, дотоодын эмнэлгийн үзлэг шинжилгээ, оношилгооны баримт нотолгоог бүрэн эхээр нь гаргаж үзүүлэхэд Би таныг ойлгож байна. Наад бичигнүүдийг чинь харлаа. Эрүүл мэндийн хувьд ажлаа хийхэд ямар нэгэн асуудал байгаа юу? Наад баримтуудаа хуулбарлаад егөөрэй. Он дуустал биеэ бодоод эмчилгээгээ хийлгэж байдаа гэсэн. Миний зүгээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д зааснаар эрүүл мэнд эмзэг мэдээлэлд нууцлагддаг боловч хангалттай нотлох баримтыг 2024 оны 12-р сарын 17-ны өдөр ЗУГ-ын дарга  вабер чатаар хүргүүлсэн тухайгаа түүнд хэлэхэд ойлголоо, хүлээж авсан гэх хариуг хэлсэн.

Гэтэл ******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/988 дугаартай Д.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Д.******* намайг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоногийн ажил тасалсан гэсэн бодит байдалтай нийцэхгүй, ор үндэсгүй худал зүйлийг дурьдаж, үндэслэлгүй тушаал гаргасан байна. Миний бие дээрх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Корей их сургуулийн дэргэдэх Олон Улсын эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн шалтгааны улмаас (хүндэтгэн үзэх шалтгаан) үзлэг, шинжилгээтэй байсан тул ажилдаа очих боломжгүй бөгөөд энэ талаараа компанийн эрх бүхий албан тушаалтан, удирдлагуудад мэдэгдэж, албан ёсоор чөлөө хүссэн өргөдлийг өгч, нотлох баримтуудыг илгээсэн байхад ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.

******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/988 дугаартай Д.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар намайг ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг 2024 оны 12-р сарын 27-ны өдөр мэдсэн ба 2025 оны 01-р сарын 14-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд хандан өргөдөл гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Миний ******* ******* ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч талаас авахыг хүссэн боловч одоо хүртэл гаргаж өгөхгүй байна. Энэ байдлаар миний эрхийг зөрчиж байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гарган, тус хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар талууд тохиролцож эвлэрч чадаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон, дараагийн шатны арга хэмжээ буюу шүүхэд хандах эрхтэй талаар мэдэгдсэн.

Иймд ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/988 дугаартай Д.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Д.******* намайг урьд эрхэлж байсан буюу Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажил, албан тушаал эгүүлэн томилж, ******* ******* ******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу дараах байдлаар тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж баталгаажилт хийнэ.

Огноо

Сард ногдох дундаж цалин хөлс

Нийгмийн даатгалын шимтгэлд

Хувь хүний орлогын албан татварт

Суутгалын дүн

Гарт олгох цалин хөлс

2025 оны 1-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 2-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 3-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 4-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 5-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 6-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 7-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 8-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 9-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 10-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 11-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

2025 оны 12-р сар

4,122,782

474,120

364,866

838,986

3,283,796

Нийт

49,473,384

5,689,440

4,378,392

10,076,832

39,405,552

 

Дээрх хүснэгтэд заасны дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.******* дундаж цалин хөлсийг нэг сарын 4,122,782 төгрөгөөр тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийт 49,473,384 төгрөгийн цалин хөлс байхаар тооцно. Үүнээс нэг сард нийгмийн даатгалын шимтгэлд 474,120 төгрөг, нийт 5,689,440 төгрөгийг суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийн, цалин хөлсөд ногдох хувь хүний орлогын албан татварт сард 364,866 төгрөг, нийт 4,378,392 төгрөгийг суутган татварын байгууллагад тайлагнаж, нэхэмжлэгч Д.*******д 39,405,552 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Төрийн банк дахь  тоот дансанд олгоно.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан /... урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.******* дундаж цалин хөлсийг нэг сарын 4,122,782 төгрөгөөр тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийт 49,473,384 төгрөгийн цалин хөлс байхаар тооцож. Үүнээс нэг сард нийгмийн даатгалын шимтгэлд 474,120 төгрөг, нийт 5,689,440 төгрөгийг суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийн, цалин хөлсөд ногдох хувь хүний орлогын албан татварт сард 364,866 төгрөг, нийт 4,378,392 төгрөгийг суутган татварын байгууллагад тайлагнаж, нэхэмжлэгч Д.*******д 39,405,552 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Төрийн банк дахь  тоот дансанд олгож, нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болох нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.******* дундаж цалин хөлсийг нэг сарын 4,122,782 төгрөгөөр тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийт 49,473,384 төгрөгийн цалин хөлс байхаар тооцох, үүнээс нэг сард нийгмийн даатгалын шимтгэлд 474,120 төгрөг, нийт 5,689,440 төгрөгийг суутган нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийн, цалин хөлсөд ногдох хувь хүний орлогын албан татварт сард 364,866 төгрөг, нийт 4,378,392 төгрөгийг суутган татварын байгууллагад тайлагнаж, үлдэх 39,405,552 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,316.92 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ