2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10535

 

 

 

 

 

 

 

 

2025 12 09

192/ШШ2025/10535

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,.... дүгээр хороо, .... хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, .... тоот барилга,.... давхар, .... тоот хаягт байрлах, А.... ХК /рд:2..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,.... дугаар хороо, Ар зайсан гудамж,.... байр, ....тоот хаягт оршин суух, Б....овогт До.... Бо.... /рд:У..../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,.... дугаар хороо, Ар зайсан гудамж, .... байр, .... тоот хаягт оршин суух, Б....овогт Мө....Д.... /рд:Ч..../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 49,894,391.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Б...., М.Д.... нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 49,894,391.96 төгрөг гаргуулах тухай А.... ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 49,894,391.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,422 төгрөгөөс 203,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 203,711 төгрөг, хариуцагч Д.Б.... М.Д.... нараас 203,711 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ