Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1249

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Хохирогч Ц.Энхтайван,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Бд холбогдох 1806 06082 1437 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1994 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 85 дугаар гудамжны 2342 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Хариад овогт Алтанцэцэгийн Будхүү /РД:МЮ94051817/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2060 тоотод иргэн Ц.Энхтайваныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бгийн  өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхтайваны өгсөн: “...Би урд нь аваарт орсон байсан. Гэмтлийн эмнэлэгт нэг сар хэвтсэн. Намайг толгойгоо дахин доргиож болохгүй гэсэн. Тухайн өдөр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай найзууд уулзсан. Манай эхнэр амаржаад 1 сар болж байсан болохоор эргэх гээд манайд ирсэн. Бид нар хоёр пиво уусан. Тэгээд би Сүхээ гэдэг найзтайгаа маргаад Сүхээг явуулсан. Дараа нь Насаа, Будхүү бид гурав үлдсэн. Тэгээд Будхүү намайг хэл амаар доромжлоод бид хоёр маргалдсан. Дараа нь Будхүү Насаатай муудалцаад, би салгах гэхэд Будхүү миний толгой руу галын төмөрөөр цохьсон. Тэр үед манай эхнэр цагдаа дуудлаа гэхэд Будхүү гараад зугтаасан. Одоо миний толгой эргээд ажилаа хийж чадахгүй байгаа. Манай захирал намайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн. Одоо эмчилгээний зардалд 248.000 төгрөг, цалингийн зээлд 240.000 төгрөг, унааны зардалд 30.000 төгрөг нийт 528.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтайваны өгсөн: “... 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 17-18 цагийн үед Насанбаяр, Будхүү бид гурав манай ахын гэр болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2060 тоотод очиж архи уусан. Тэгээд маргалдан Будхүү галын зуухны урд байсан дэгээ төмөр авч миний толгой, духны зүүн хэсэг, чих рүү 4-5 удаа цохьсон. Тэр үед манай эхнэр Бадамханд Будхүүгээс дэгээ төмрийг булааж авсан. Мөн миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Миний гар зүсэгдээгүй. Би Будхүүгийн араас гүйхдээ хаалганд гараа зулгарсан. Насанбаяр намайг зодоогүй, энэ зодоонд оролцоогүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад учруулсан гэмтэлийг Будхүү учруулсан...” гэх мэдүүлэг/ хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бадамхандын өгсөн: “... Ахын гэрт байж байхад 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19-20 цагийн үед нөхөр Энхтайван, Насанбаяр, Будхүү гурав гэрт орж ирсэн. Шөнө 00 цаг өнгөрч байхад Насанбаяр, Энхтайван хоёр муудалцаад эвлэрсэн. Дараа нь Энхтайван Будхүүтэй муудалцсан. Яг юунаас болж муудалцсан эсэхийг ойлгоогүй. Тэгсэн чинь Будхүү зуухны урд байсан дэгээ төмөр аваад толгой руу нь 2 удаа, зүүн чих хавьд нь 2 удаа цохихоор нь би дэгээ төмрийг булааж аваад үүд рүү гаргасан. Тэр хооронд Будхүү Энхтайваны нүүр рүү нь гараараа цохьсон байсан. Насанбаяр энэ зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Насанбаярын өгсөн: …“2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед байх найз Энхтайвантай Хужирбуланд тааралдсан чинь эхнэр төрсөн, хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Тэр үед Будхүү надтай утсаар ярьж таарсан, би Будхүүг хүрээд ир гээд Энхтайван, Будхүү бид 3 Энхтайваны Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд байдаг ахынх нь гэрт очсон. Бид нарыг очиход Энхтайваны эхнэр нь жаахан 2 хүүхэдтэйгээ байсан. Бид нар 0,75 граммын 1 шил архи, 2 том Боргио пиво уусан. Энхтайван согтоод намайг уу гэж шахаад байхаар нь би жаахан байж бай л даа, ууж байна шүү дээ гэж хэлсэн чинь Энхтайван уурлаад байсан. Бид хоёр зодолдоогүй, эвлэрсэний дараа Энхтайван Шаркаа хочтой Будхүүтэй муудалцсан. Тэгэхээр нь би болио гээд болиулсан. Тэгээд Энхтайван надаас хэрүүл гуйгаад байхаар нь Будхүү та хоёр болиоч, хүүхэд чинь сэрчихлээ шүү дээ гэсэн чинь Энхтайван чи яах юм бэ? намайг зодох гээд байгаа юм уу, манай ахыг хэн гэдгийг мэднэ биз дээ гээд Будхүүтэй хэрэлдээд байсан, тэгсэнээ босоод ирэхээр нь би Энхтайванг урдаас нь тэврээд авсан чинь Будхүү галын дэгээ төмрөөр Энхтайваны зүүн мөр рүү нь 2 удаа цохисон. Тэр хоёрыг зодолдох байх гээд би салгасан. Тэгээд Будхүү бид хоёр гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бгийн гэрчээр өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед найз Насанбаяртай утсаар ярихад Энхтайвантай цуг байж байна, хүрээд ир гэхээр нь би тэр хоёр дээр очсон Энхтайваны эхнэр төрсөн, хүүхэдтэй болсон гээд бид 3 Энхтайваны Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд байдаг гэрт очсон. Тэднийд ороход Энхтайваны эхнэр нь 2 хүүхэдтэйгээ байсан, өөр хүн байгаагүй. Энхтайван, Насанбаяр бид нар тэднийд 0,75 граммын 1 шил архи, 2 том Боргио пиво уусан, ууж байхад Энхтайван Насанбаяр руу үсчээд хэрүүл хийгээд байсан, би болио, хүүхэд чинь унтаж байна, яах гэсэн юм гэж хэлсэн чинь миний урдаас дайрах гээд босоод ирэхээр нь би галын дэгээ төмрийг зуухны урдаас аваад 2 удаа зүүн мөр хавьд нь цохисон чинь зүүн чих рүү нь гулгаад цохигдсон байна лээ. Тэгээд Энхтайваны эхнэр Бадамханд нь надаас дэгээ төмөр авсан. Энхтайваныг босоод ирэхэд нь Насанбаяр хориглож урдаас нь тэврээд барьсан байсан. Энхтайван над руу дайраад байхаар уруул руу нь 1 удаа гараараа хальт цохисон. Тэгээд би гараад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8598 дугаартай дүгнэлтэд:

“1. Ц.Энхтайваны биед уруулд шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт зөөлөн эдиин няцрал дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бгээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2060 тоотод иргэн Ц.Энхтайваныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтайваны өгсөн: “... Тэгээд маргалдан Будхүү галын зуухны урд байсан дэгээ төмөр авч миний толгой, духны зүүн хэсэг, чих рүү 4-5 удаа цохьсон. Тэр үед манай эхнэр Бадамханд Будхүүгээс дэгээ төмрийг булааж авсан. Мөн миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Миний гар зүсэгдээгүй. Би Будхүүгийн араас гүйхдээ хаалганд гараа зулгарсан...” гэх мэдүүлэг/ хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бадамхандын өгсөн: “... Дараа нь Энхтайван Будхүүтэй муудалцсан. Яг юунаас болж муудалцсан эсэхийг ойлгоогүй. Тэгсэн чинь Будхүү зуухны урд байсан дэгээ төмөр аваад толгой руу нь 2 удаа, зүүн чих хавьд нь 2 удаа цохихоор нь би дэгээ төмрийг булааж аваад үүд рүү гаргасан. Тэр хооронд Будхүү Энхтайваны нүүр рүү нь гараараа цохьсон байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Насанбаярын өгсөн: “... Будхүү галын дэгээ төмрөөр Энхтайваны зүүн мөр рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бгийн гэрчээр өгсөн: “... би галын дэгээ төмрийг зуухны урдаас аваад 2 удаа зүүн мөр хавьд нь цохисон чинь зүүн чих рүү нь гулгаад цохигдсон байна лээ. Тэгээд Энхтайваны эхнэр Бадамханд нь надаас дэгээ төмөр авсан. Энхтайваныг босоод ирэхэд нь Насанбаяр хориглож урдаас нь тэврээд барьсан байсан. Энхтайван над руу дайраад байхаар уруул руу нь 1 удаа гараараа хальт цохисон...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8598 дугаартай дүгнэлт /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бгээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.33/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхтайваны өгсөн: “...Би урд нь аваарт орсон байсан. Гэмтлийн эмнэлэгт нэг сар хэвтсэн. Намайг толгойгоо дахин доргиож болохгүй гэсэн. Тухайн өдөр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай найзууд уулзсан. Манай эхнэр амаржаад 1 сар болж байсан болохоор эргэх гээд манайд ирсэн. Бид нар хоёр пиво уусан. Тэгээд би Сүхээ гэдэг найзтайгаа маргаад Сүхээг явуулсан. Дараа нь Насаа, Будхүү бид гурав үлдсэн. Тэгээд Будхүү намайг хэл амаар доромжлоод бид хоёр маргалдасан. Дараа нь Будхүү Насаатай муудалцаад, би салгах гэхэд Будхүү миний толгой руу галын төмөрөөр цохьсон. Тэр үед манай эхнэр цагдаа дуудлаа гэхэд Будхүү гараад зугатсан. Одоо миний толгой эргээд ажилаа хийж чадахгүй байгаа. Манай захирал намайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн. Одоо эмчилгээний зардалд 248.000 төгрөг, цалингийн зээлд 240.000 төгрөг, унааны зардалд 30.000 төгрөг нийт 528.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

А.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 Хохирогч Ц.Энхтайван нь эмчилгээний зардал 248,300 төгрөг, шатахууны үнэ 30,000 төгрөг, зээлийн төлбөр 240,000 төгрөг, нийт 518,300 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох А.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

А.Б нь хохиролд 120,000 төгрөг нөхөн төлсөн, хохирол, хор уршигийн бусад зардалыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, хохирогч Ц.Энхтайван нь гомдолгүй гэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариад овогт Алтанцэцэгийн Будхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, А.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 120,000 төгрөг нөхөн төлсөн, хохирол, хор уршигийн бусад зардалыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, хохирогч Ц.Энхтайван нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Энхтайван нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох А.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР