| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/06098/И |
| Дугаар | 192/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/00010
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан *нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй *өдөр төрсөн хүү *г эх *ийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан гэрлэгчид дундын эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч үнэт эдлэл 108 ширхэгтэй шүрэн эрхинээс ногдох хэсэг гаргуулах, * маркийн автомашинаас ногдох хэсэг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, Улаанбаатар хот * дугаарт бүртгэлтэй, орон сууцыг * нарын өмчлөлд үлдээж, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ипотекийн зээлийг *үргэлжлүүлэн төлөхийг зөвшөөрч тус орон сууцнаас * өөрт ногдох хэсэг гаргуулах шаардлагаас татгалзан, нэхэмжлэгч *хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцож, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *р, *нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт Б.Энхбаярт төлөх гэр бүлийн өр төлбөр 20,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус тус 10,000,000 төгрөгөөр хувааж төлөх-өөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *т 70,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч *д тус тус олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН