Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1806 0544 41416 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах дотор Д.С тай маргалдаж улмаар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ноцолдож байхад Саруулын биед гэмтэл учирсан байх боломжтой. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-46 дугаар хуудас/,

Хохирогч Д.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нарантуул олон улсын худалдааны төвийн замын урд талд Б тай уулзах гээд бороотой байсан учир зонтик бариад машинаасаа буухад урдаас Батзаяа гэх борлуулагч залуу гарч ирэхээр нь танай бараанаас муу бараа гарч ирлээ гэж хэлсэн. Батзаяа манай бараа ийм гарах ёсгүй гэж хэлсэн. Цаанаас нь Бадамгарваа зонтик бариад гарч ирсэн.  Бадамгарваатай уулзах гэж урдаас нь очсон. Утасныхаа зургийг гаргаж ирж харуулаад “ийм муу бараа гарлаа” гэж харуулсан. Тэгтэл Бадамгарваа “манайхаас  тийм гарах ёсгүй, балай авгай минь хохино, солисон байна” гээд хашгираад байсан. Миний зонтикон доогуур Бадамгарваа өөрийнхөө зонтикийг оруулаад нүдрүү хатгачих гээд байхаар нь би зонтикоо аваач гээд түлхсэн. Б  намайг үсдэж дараад гар, хөл, гэдэс рүү нилээд хэдэн удаа өшиглөсөн. Өшиглөж байхад нь өөрийгөө хамгаалаад босох гэхэд гарт баригдах юм байхгүй байсан. Цаана байсан борлуулагч нар ирээд салгасан. Миний хүү Дөлгөөн, бэр Бүжээ нар ирээд “яагаад ингэж хүн зодож байгаа юм” гэж хэлсэн. Манай нөхөр Эрдэнэбаатар бас ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-13 дугаар хуудас/,

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  гэх эмэгтэй ээж Саруулыг үсдэж аваад хэвлий, гар, хөл рүү нь өшиглөөд дайраад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт Б  гэх эмэгтэй ээж Саруулыг үсдээд дарчихсан тавихгүй, зузаан ул, өсгийтэй гутлаараа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹7682 дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 53-65 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах дотор Д.С тай маргалдаж улмаар цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв,

Хохирогч Д.С  нь хохирлын мөнгө 1.627.000 төгрөг хүлээн авсан, Цаашид ямар гомдол санал байхгүй болох нь хэргийн 71 дүгээр хуудас дахь бичгээр илэрхийлсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.