| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04112/И |
| Дугаар | 192/ШШ2026/00729 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00729
| 2026 оны өдөр | 01сар 1115 р 192/ШШ2026/00729 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: Но***
Даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***о, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *ь "***ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр автомашины лизингийн з**
**лын нөхөн төлбөр 29,092,590 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр *** авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тус даатгалын гэрээний 4.2.1-т цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар үзлэг шалгалт хийлгэж, акт дүгнэлт гаргуулаагүй гэж заасан. Нэхэмжлэгч осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг ч Булган аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газраас ирүүлсэн ****лсын дугаартай автомашиныг жолоодож яваад адуу мөргөсөн гэх зам тээврийн осол бүртгэгдээгүй гэх хариу ирүүлсэн. Энэ хариу тайлбарыг үндэслээд *** гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нөхөн олговор олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 9/1063 дугаар албан бичиг, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №30083491478 дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбарууд,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Булган аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Булган аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34/08-147 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр бүрдүүлсэн баримтын тухай***д:*йн тодорхойлолт, ***холбогдох зөрчлийн 1100-089 дугаартай гомдлын материал,
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А*** нь хариуцагч ****ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ даатгалын тохиолдол үүссэн байхад илтэд үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар үзлэг шалгалт хийлгэж, акт дүгнэлт гаргуулаагүй гэж тус тус тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч А.Мөнхсайхан нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "****4 авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулжээ.
Тус даатгалын гэрээний хураамжид 1,035,000 төгрөг төлж, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулсан ба энэ төрлийн даатгал нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор заасан байна. /хх-ийн 6-10/
Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дахь хэсэгт зааснаар Даатгалын гэрээ-ний харилцаа үүсэж, гэрээг бичгээр хийж, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, тохиролцсон нөхцөлийн тухайд зохигч маргаагүй.
2. Нэхэмжлэгч А****0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ****сумын 1 дүгээр багийн нутагт зорчиж явахдаа 1 тооны адуу мөргөж, зам тээврийн осол гаргасан нь даатгалын тохиолдолд хамаарч байна.
Тухайн осол болсон даруйд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж орон нутгийн цагдаагийн байгууллага болон хариуцагч компанийн шуурхай албанд мэдэгдсэн, ослын газар Булган аймгийн *** үзлэг хийж, жолооч ***амын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасныг зөрчсөний улмаас осол гарсныг тогтоож, 2025 оны 1 дүгээр сарын 14-ны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл, оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. /хх-ийн 69-89/
3. Хариуцагч Н****ХК нь нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4.21-т Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгэн, акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй гэсэн шалтгаанаар олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч *** Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар гомдол гаргасан байна.
Учир нь осол хэрэг гарсан тохиолдолд даатгагчид болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь даатгуулагчийн үүрэг бөгөөд түүнийг бүртгэх, шалган тогтоох процессын асуудал нь эрх бүхий байгууллага, ажилтны үүрэг бөгөөд энэ тухайд хариуцагч маргаж байгаагүй болно.
Нэхэмжлэгч ослын улмаас автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг Т***К-иар гаргуулсан, тус компанийн 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 25412 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд 29,092,590 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн ба хохирлын хэмжээний тухайд хариуцагч маргаагүй.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,1 дэх хэсэгт даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1 дэх хэсэгт даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар даатгалын гэрээнд заасан тохиолдол үүссэн, даатгуулагч гэрээгээр хүлээн үүргээ бүрэн биелүүлсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцаг* ***ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч**** олгох зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар *** ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ