| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04197/И |
| Дугаар | 192/ШШ2025/10669 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/10669
2025 оны 12 сарын 11 өдөр Дугаар 192/ШШ2025/10669 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-нд холбогдох,
Орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч, түүнд итгэл төрүүлэх замаар нэхэмжлэгчийн өмчлөлийн *******,*******, Туул тосгоны 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэн Хаан банкинд 68,092,356 төгрөгийн барьцаанд тавьсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гадна бусад этгээдийг ийм аргаар залилан мэхэлсэн болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар шийдвэрээр тогтоогдсон.
1.2.Улмаар дугаар шийдвэрээр *******,*******, Туул тосгоны 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нь амьдрах орон сууцгүй болгосон. Иймд өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ******* дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээ хийх, бүртгүүлэх эрхийн итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай хийсэн. Цар тахал гарч бизнес эрсдэлд орж, зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгчийг залилах ямар ч санаа зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар шийтгэх тогтоолын эх хувийг,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт хариу тайлбар, итгэмжлэл, төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсан тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр ХААН банк ХК-аас болон нарын эзэмшлийн дансны хуулгыг, Банкны төлбөр барагдуулах газраас дугаар шийдвэрийн дагуу д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч, түүнд итгэл төрүүлэх замаар нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэн Хаан банкинд 68,092,356 төгрөгийн барьцаанд тавьж, дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн учир өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ******* дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээ хийх, бүртгүүлэх эрхийн итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай хийсэн. Цар тахал гарч бизнес эрсдэлд орж, зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгчийг залилах ямар ч санаа зорилго байгаагүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар шийтгэх тогтоолоор нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж М.Золзаяагаас түүний өмчлөлийн 000149832 тоот гэрчилгээтэй, ******* тоот Улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн*******, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банкнаас 15,000,000 төгрөг зээлж авч, зээлийн барьцаанд барьцаалахаар 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл авч уг итгэмжлэлийг үндэслэн дээрх орон сууцыг банканд барьцаалсан боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй улмаар хуурч мэдэгдэхгүйгээр зээлийн хэмжээг нэмж 35,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж эд хөрөнгийн буюу 37,145,000 төгрөгийн хохирол учруулсан, бүгд 191,784,750 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт нь тогтоогдож байна хохирогч М.Золзаяа, Д.Пүрэвсүрэн нарын хохирол төлбөрт орон сууцыг гаргуулах тухай дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзсэн ба эдгээр хохирогчдыг эд хөрөнгийг эрхээр бус эд хөрөнгөөр буюу мөнгөн хохирлоор хохирсон, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн*******, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4-3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 37,145,000 төгрөгөөр үнийг тогтоосон байх тул хохирогч тус мөнгөн дүнгээр хохирол учирчээ... Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт 191,784,750 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс төлөгдсөн хохирлыг хасаж тооцон, үлдэх төлбөрт шүүгдэгчээс 168,794,750 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй байна. Үүнд: ... 37,145,000 төгрөг... олгох үндэстэй... гэж дүгнэж, оос 168,794,750 төгрөгийг гаргуулж, хохирогч 37,145,000 төгрөг олгож шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 36-56 дахь тал)
5.Хариуцагч нь банкнаас зээл авсан боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйн улмаас барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан Банкны төлбөр барагдуулах газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.
5.1.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрөөс гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
6.Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар шийтгэх тогтоолоор Жанлавцогзол нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж М.Золзаяагаас түүний өмчлөлийн 000149832 тоот гэрчилгээтэй, ******* тоот Улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн*******, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банкнаас 15,000,000 төгрөг зээлж авч, зээлийн барьцаанд барьцаалахаар 1 жилийн хугацаатайгаар итгэмжлэл авч уг итгэмжлэлийг үндэслэн дээрх орон сууцыг банканд барьцаалсан боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй улмаар хуурч мэдэгдэхгүйгээр зээлийн хэмжээг нэмж 35,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж эд хөрөнгийн буюу Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн*******, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4-3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 37,145,000 төгрөгөөр үнийг тогтоосон байх тул хохирогч тус мөнгөн дүнгээр хохирол учирсан гэх агуулгаар дүгнэж, оос 168,794,750 төгрөгийг гаргуулж, хохирогч 37,145,000 төгрөг олгож шийдвэрлэсэн байна.
6.1.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг банкны барьцаанд тавьж, нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоож, оос хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөөр хариуцагчийн төлбөрийг төлсөнтэй холбоотой гарсан зардлаа шүүхийн шийдвэрээр гаргуулан авсан гэж үзнэ.
7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдуулан гаргасан 25,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч д холбогдох орон сууцны үнэ болох 17,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,388,000 төгрөг, нотариатын зардал 100,000 төгрөг, нийт 25,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД