2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2026/00802

 

 

 

 

 

 

 

 

2026 оны өдөр

01 сар 116 2 р 192/ШШ2026/00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч **** нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б***

Хариуцагч: Бо***

Гэм хорын хохиролд 15,880,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н***, хариуцагч *** хариуцагчийн өмгөөлөгч***, гэрч ***р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт өөрийн хамаатан болох Ч.Ууганбаярын хашаанд бөөгийн зан үйлийн бүтэн сийлбэртэй гар хийцийн их 5 ханатай монгол гэрээ 2017 оноос эхлэн барьж тэндээ зан үйл хийдэг байсан. Би энэ гэрээ хувь хүнээр захиалгаар хийлгүүлж байсан. Миний онгод яг ийм загварын ийм хийц маягийн Бөөгийн тахилын зан үйлийн гэр байна гэж зааж хэлсний дагуу уг гэрийг 20,000,000 төгрөгөөр хийлгүүлж байсан. 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 00 цагийн үед хүчтэй салхитай бороо орсны улмаас манай хашаатай яг хөрш залгаа айл болох **** дутуу баригдсан гражийн дээвэр төмөр /карказ/ нурж гэрийг ашиглах ямар ч боломжгүй болгосон. Хариуцагч * ***манай гэртээ хамар хашаа бөгөөд гражаа дутуу бариад орхисон байсан ба дээврийн карказан төмрийг ямар ч бэхэлгээгүй орхисон байснаас хүчтэй бороо, салхинд унаж гэр нураасан байсан. Тухайн үед манай гэрт хүнгүй байсан. Хэрвээ хүн байсан бол дарагдаж гэмтэхээр байсан. Гэр дотор байсан зүйлсээс нэг хэнгэрэг эвдэрч тахилын жаазтай зургууд хагарч таяг хугарсан, хивс дрож усанд нэвт норсон байсан. Манай хашааны айл хөдөө явсан байсан тул мөн эзгүй байсан. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед гэр нурсан талаар хүн над руу утсаар хэлж мэдээд очсон. Н****нь гражаа дутуу барьж орхисон, дээвэр төмөр карказыг бэхлээгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч гэрийн үнийг бүрэн төлж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл шийдэж өгөөгүй байна. Би зан үйлээ хиймээр байна, асуудлаа хурдан шийдэж өгөөч гэхээр ямар ч асуудалгүй төлж өгнө гэсээр байгаад одоо болохоор мөнгөгүй байна, Солонгос явж мөнгө олдог юм билүү гэх мэтээр намайг доромжилсон юм яриад байна. Та намайг шүүхэд өгчих, би шүүхээс өг гэсэн мөнгийг өгье гэсэн юм ярьсан тул шүүхэд хандаж байна. Би сардаа нэг удаа бөөгийн зан үйл хийдэг.

Миний бөөгийн зан үйлийн тахилын гэр зах зээлд 25,000,000-30,000,000 төгрөгийн үнэтэй байгаа ба би бүрэн хэмжээний шаардлага хангасан гэртэй болохын тулд үлдсэн мөнгийг би өөрөө нэмж төлнө. Үнэлгээгээр гэрийн үнэлгээ 15,280,000 төгрөг болж, гэрийн үнэлгээг Х****ХХК-иар хийлгүүлэхэд 600,000 төгрөг төлсөн, нийт 15,880,000 төгрөгийн гэм хор учирсан. ****үнэхээр хайнга хандаж дутуу барьсан гражийн дээвэр дээр хүнд даацын төмөр карказыг ямар ч бэхэлгээгүй орхисноос миний бөөгийн зан үйлээ явуулдаг гэр бүрэн хэмжээгээр ашиглалтгүй болсон. Би гэр доторх эвдэрсэн зүйлээ нэхэмжлэхгүй, гэрийн үнэ 15,280,000 төгрөг, үнэлгээний хөлс 600,000 төгрөг, нийт 15,880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О**** нэхэмжилсэн 15,880,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2025 оны 7 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагийн орчимд гэнэтийн байгалийн хүчтэй салхи гарч амарч байх үед шинээр баригдаж байсан 9*16 харьцаатай гражийн дээврийг хуулан авч 23м орчим зайд байх урд айлын хашаа дахь эзэнгүй гэр дээр унасан нь үнэн болно. Энэ талаар уг хашааны эзэнд утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул маргааш өглөө нь ажлын цаг эхлэнгүүт хороо болон цагдаа руу холбогдон, онгой байдалд мэдэгдсэн. Эдгээр албанаас холбогдох хүмүүс ирж үзлэг дүгнэлт хийгээд явсан. Цагдаа анх ирээд манай байгууллага шалгахгүй, хэрэгтэн гэж байхгүй бүгд хохирогч учир Цагдаад хамаарахгүй, онцгой байдал болон хороондоо ханд гэж хэлсний дагуу мэдэгдсэн. Дээрх байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж Сонгинохайрхан дүүрэгт олон албан газар болоод айлд хохирол үүссэний тод жишээ нь манай 2 айл болоод 22 дугаар хороонд гэр нь нурсан, дээвэр нь хийссэн гэх 4 айл юм. Уг үйл явдлаас манайх мөн 12,000,000 төгрөгийн хохирол амссан. Шинээр барьж байсан объект учир улсын бүртгэл болон даатгалд хамрагдаагүй байсан.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ***ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний тайлангийн хураангуй,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08/666 дугаар тодорхойлолт,Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***нь хариуцагч **** холбогдуулан гэм хорын хохиролд 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн барьж байсан барилгын дээвэр салхинд нурж зэргэлдээ хашаанд байсан миний сийлбэртэй гэрийг эвдэлсэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан, мөн гэр бүтнээрээ эвдрээгүй, гэрийн модны зарим хэсэг л эвдэрсэн гэж тайлбарлана.

Хариуцагч нь **** тоотод амьдардаг бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 24-ны шөнө 23 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас түүний хашаандаа барьж байсан гражийн зориулалттай барилгын дээвэр нурж хийсэн****тоот хаягт оршин суух иргэн ****н хашаанд бариатай байсан гэр дээр унаж эвдэлсэн нь 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт, гэрэл зураг, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 23-28/

2. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт, Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбараас үзэхэд тухайн үед салхины хүч 10-15 м.с, зарим 18 м.с /секундэд 18 метр/ хүрч салхилсан, 2 айлын байшингийн дээвэр нурж, 2 айлын гэр нурсан байх бөгөөд үүнийг нийтийг хамарсан гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйл бус ширүүн салхи /модны мөчир хугарах, салхины эсрэг явахад хүнд болох/ гарсан гэж дурдсан байна.

**** хашаанд бариатай байсан сийлбэртэй, таван ханатай гэр нь нэхэмжлэгч **О*н өмчлөлийнх болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч ***мэдүүлгээр нотлогдох бөгөөд ****ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 4 дугаартай тайлангаар гэрийн үнийг 15,280,000 /материал 15,000,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг, тээврийн зардал 80,000 төгрөг / төгрөгөөр тогтоожээ.

Үнэлгээгээр гэрийн ямар хэсэг эвдэрсэн, засаж болох эсэх, зөвхөн гэрийн модыг эсхүл бүтнээр үнэлсэн болох нь тодорхойгүй байх бөгөөд гэрийг анх сийлж хийсэн гэх гэрч ***** нь 20,000,000 орчим байдаг талаар мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч нь өөрийн барьж байсан гражийн зориулалтай барилгыг батлагдсан зураг төсөл, норм, журмын дагуу барьж байсан болохоо баримтаар нотлоогүй, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдэгдсээр атал зохих арга хэмжээг аваагүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагч учруулсан хохирлынхоо хэмжээгээр нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй

Нэхэмжлэгч шаардлагаа буюу өөрт учирсан хохирлын хэмжээг **** ХХК-ийн гаргасан үнэлгээг баримтлан 15,280,000 төгрөгөөр тодорхойлсон ч тухайн үнэлгээ нь учирсан хохирлыг бус сийлбэртэй 5 ханатай гэрийн зах зээлийн үнийг тогтоосон гэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан.

Нэхэмжлэгчид учирсан хохирлыг* ХХК-ийн г***аргасан бүтэн гэрийн зах зээлийн үнэ 15,280,000 төгрөгөөр бус түний тал хувь болох 7,640,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч****7,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэлээс 7,640,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****7,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгож, нэх**эмжлэлээс 7,640,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,880 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 137,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

****