2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10670

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11-ний өдөр  Дугаар 192/ШШ2025/10670 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******, 210 тоот хаягт оршин суух Онги овогт Раднаагийн Цэцэгмаа (РД:ЧД84101662)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,, 710 тоот хаягт байрлах  (РД:5702224),

 

Хариуцагч: ,,, нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 72,924,709 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од,

Хариуцагч ,

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 72,924,709 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Хариуцагч компанитай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр БАТГГ-03/23, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БАТГГ-39/23 дугаартай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, төслийн барилгынийн хана, багана, дам нурууны тэгшилгээ, цонхны тавцан суулгах, тагтны гадна засал хийх, ханын зүлгүүр, обой наах, хана таазны будаг, эмульс хийх, хаалга суулгах, шал шахах зэрэг заслын ажлуудыг захиалагчийн материалаар зураг төсөл, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь уг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 316,549,530 төгрөг төлөхөөс 72,924,709 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Талууд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, 72,924,709 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг гаргасан. Үүнээс нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийг данс руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн гэх хүний данс руу нэхэмжлэгчийн хүсэлтээр 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн автомашин шилжүүлсэн байдаг. Иймд үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Би нэхэмжлэгчтэй хариуцагч компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан. Иймд уг гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлыг миний бие хариуцахгүй. Тухайн гэрээнд миний одоо эзэмшиж буй орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх талаар тусгаагүй. Иймд намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байгаа гэв.

 

4.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ(2023.04.01, 2023.12.25)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажил гүйцэтгэлийн акт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

Хариуцагч гаас хавтаст хэрэгт хариу тайлбар, -тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, орон сууц захиалгаар барих гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, орон сууц хүлээлцсэн актын эх хувийг,

Хариуцагч -аас хавтаст хэрэгт итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий ажлын хөлснөөс Наран-Эрдэнэ данс руу 25,000,000 төгрөг шилжүүлж өгнө үү гэх агуулгатай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн эх хувь, Хаан банк дахь гэх эзэмшигчтэй дугаар дансны 2023 оны 10 дугаар сарын 19, 2024 оны 01 дүгээр сарын 26, 2024 оны 06 дугаар сарын 03, 2025 оны 06 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ,,,,,, талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой лавлагааг гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч -нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,924,709 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2023 оны 04 дүгээр сарын 01, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 316,549,530 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хариуцагч нар нь 72,924,709 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, 72,924,709 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тогтоосон ба үүнээс нэхэмжлэгчийн бусдад шилжүүлээрэй гэсэн 25,000,000 төгрөгийг шилжүүлж, автомашин шилжүүлсэн учир үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан учир уг гэрээний төлбөрийг би хариуцах үндэслэлгүй, мөн гэрээнд төлбөрийг орон сууцаар төлөхөөр тусгаагүй гэж тайлбарлаж байна.

 

5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч болон -ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 01, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 6-13 дахь тал)

5.2.Дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 316,549,530 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс хариуцагч компани нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 72,924,709 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, үлдэгдэлтэй байсан. (хавтаст хэргийн 20 дахь тал)

5.3.Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5015091032 дугаар данс руу 25,000,000 төгрөг шилжүүлж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан. (хавтаст хэргийн 90 дэх тал)

5.4.Хаан банк дахь гэх эзэмшигчтэй дугаар данснаас 5015091032 дугаар данс руу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Цэцэгмаагийн заслын төлбөрөөс гэх утгаар 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр заслын гүйцэтгэл Цэцэгмаад гэх утгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 98-99 дэх тал)

 

6.Зохигч талуудын хувьд барилгын ажлыг туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан талаар маргаангүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БАТГГ-03/23, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БАТГГ-39/23 дугаартай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээнд -ийг төлөөлж менежер Нэргүй овогтой Мөнхнаран, нөгөө талаас иргэн гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч -ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.1.Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хариуцагч -аас шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагч гийн татгалзал үндэслэлтэй.

 

7.Нэхэмжлэгч болон хариуцагч -ийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 72,924,709 төгрөг байсан талаар маргаангүй, харин уг үлдэгдэл төлбөрөөс хариуцагч нь төлбөр төлсөн эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь дээрх үлдэгдэл төлбөрөөс хэдэн төгрөгийг хэрхэн төлсөн болохоо нотлох, нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлаа нотолж байгаа баримтыг няцаах үүрэгтэй.

 

7.2.Хариуцагч компанийн хувьд татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу н.Наран-Эрдэнэд 11,000,000 төгрөг, түүний эхнэрт 7,000,000 төгрөг, д 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, мөн автомашин тооцон шилжүүлсэн гэж тайлбарлаж хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлт, эзэмшлийн дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч нь данс руу шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байсан үйл баримтыг баримтаар няцааж чадаагүй, харин бусад этгээдүүд рүү шилжүүлэх талаар хүсэлт өгч байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

7.3.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийг Наран-Эрдэнийн 5015091032 дугаар данс руу 25,000,000 төгрөг шилжүүлэх агуулга бүхий хүсэлт гаргаж байсныг баримтаар няцаагаагүй, хариуцагч нь уг хүсэлтэд дурдсан 5015091032 дугаар данс руу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Цэцэгмаагийн заслын төлбөрөөс гэх утгаар 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр заслын гүйцэтгэл Цэцэгмаад гэх утгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг харьцуулан үзвэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагч компани нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу н.Наран-Эрдэнэд 11,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн буюу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэж үзнэ.

 

7.4.Харин нэхэмжлэгчийн зүгээс болон эхнэрийн данс руу ямар нэг төлбөр шилжүүлэх талаар хэлж байгаагүй, төлбөр тооцоонд автомашин шилжүүлэн авахаар тохиролцоогүй гэж тайлбарласан, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд бусад этгээдүүд рүү шилжүүлсэн гэх гүйлгээний огноо нь тооцоо нийлсэн огноо болох 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх цаг хугацааных байгаа, н.Наран-Эрдэнэд шилжүүлэх 25,000,000 төгрөгийн 14,000,000 төгрөгт нь автомашин шилжүүлэх талаар харилцан тохиролцсон болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргийг харьцуулан үзэхэд эхнэрт болон д шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 61,924,709 (72,924,709-11,000,000=61,924,709) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 467,573 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч -аас 61,924,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох 72,924,709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 467,573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД