Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С д холбогдох эрүүгийн 1806 0578 01347 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.С , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 75 байрны 26 тоот орон сууцанд Э.Ц маргалдан, түүний толгойд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирэхэд манайд амьдарч байсан Ц гэх охин над руу залгаад бид хоёр гэрийн үүдэнд тааралдаад гэрт орж ирсэн. Би Ц т манайх ийм цэвэрхэн амьдардаг айл аа, гутлаа тайлаад ороод ирээ гэж хэлэхэд Ц би гутлаа тайлахгүй юмаа авна гэхээр нь за тэгвэл гуталтайгаа ороод ир гээд манай бурхан энд байдаг юм аа, чи яагаад бурханы тавиур дээр гутлаа тавьж байгаа юм бэ гэж хэлэхэд Ц өөдөөс гутлыг цонхны тавцан дээр тавьдаггүй хаана тавьдаг юм бэ гэж хэлэхээр нь би чи надаас уучлалт гуй, гуталтайгаа хивсэн дээр явахаар нь чи гар гээд Ц ийн биенээс барьж байгаад түлхсэн. Ц чи яагаад хүний биед хүрээд байгаан бэ гээд буцаж дайраад миний гаран дээр маажсан. Ц ийг чи гар гээд дахиад түлхсэн, Ц гар цүнх үүрчихсэн байсан тэр цүнхээр нь цаашаа бай гээд түлхэхэд цүнхнийх нь гинж шиг юм нь толгойн тус газар нь оноод дух нь бондойчихсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-22 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-нд Амбага /89398909/ дугаараас залгаж манайд ирж гадаад паспортоо ав гэж дуудахаар нь би 21:00 цагийн үед гэрт нь очтол намайг “хүний гэрт яасан заваан амьдардаг юм, нохойн баас новш минь” гэх мэтээр харааж байгаад тэр бурханаа хар чи сохор юмуу наашаа ороод ир гэхээр нь би ороогүй юм. Тэгээд намайг мөр, гар зэрэг рүү цохихоор нь би түлхэх гэтэл гараас минь татаж маажсан. Миний үүрч явсан цүнхийг мөрнөөс аваад толгой руу савж ирээд цохисон. Би ээж рүүгээ ярьж болсон явдлыг хэлж цагдаа дууд гэхэд ээж Оюунбат ахад хэлсэн байсан. Намайг зодуулж байхад Амбага гэдэг хүний эмэгтэй дүү нь хамт байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹8395 дүгнэлтэд “...Э.Ц ийн биед духан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 75 байрны 26 тоот орон сууцанд Э.Ц маргалдан, түүний толгойд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.С д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Э.Ц нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.