2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/01405

 

 

 

 

 

 

 

      2026            01              30                                           192/ШШ2026/01405

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч .......... би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1........... холбогдох 180,210,801 төгрөг гаргуулах тухай ........... нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ........... нь нэхэмжлэлийн шаардлагаа 120,210,801 төгрөгөөр багасгаж, нийт 60,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч ......... бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,059,005 төгрөгөөс 759,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 150,000 төгрөгийг, хариуцагч .......... 150,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........... олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

           

                             ШҮҮГЧ                         А.БИЛГҮҮН