2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10671

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11 өдөр  Дугаар 192/ШШ2025/10671 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-нд холбогдох,

 

*******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан *******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 0052 дугаартай захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн Севен Стар хотхоны 6 дугаар блок, 2 дугаар орц, 13 дугаар давхар, 71 тоот, 138.47 м.кв, 5 өрөө орон сууцыг захиалж гэрээний үнэ болох 387,713,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлж төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, Улсын бүртгэлд хүсэлтээ өгсөн.

1.2.Хариуцагч компани нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Ийнхүү захиалагч нь гүйцэтгэгч Жи Ди Энд Би ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул захиалсан орон сууцаа хүлээж авах шаардлага тавихад тухайн байрыг өөр хүнд худалдсан гэх шалтгаанаар хүлээлгэж өгөөгүй.

1.3.Нэхэмжлэгч нь өөрийн эхнэр болох Ө.Энхзултай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4311 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Жи Ди Энд Би ХХК-тай байгуулсан захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний шаардах эрхийг албан ёсоор хүлээж авсан. Төлбөрийг бүрэн төлсөн байхад нөгөө тал орон сууцыг хүлээлгэж өгөхгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани нь байрны төлбөр болох 387,726,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байдаг ба нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанийн Голомт банк дахь тоот данс руу буцаан шилжүүлэхэд хариуцагч компани нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин 387,726,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт хавсаргасан барилга захиалгын гэрээний хаяг, нэхэмжлэгчийн гаргасан хаяг хоёрыг хариуцагчийн зүгээс нэг гэж үзэж байгаа учраас Хан-Уул дүүргийн*******, зайсан /17020/ дүнжингарав гудамж,, улсын бүртгэлийн Ү-2206127518 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Б.Тодмөр болон хариуцагч -ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21/0052 дугаартай захиалгын гэрээ байсан. Энэхүү маргаан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх эрхийг н.Энхзул гэдэг хүн хангах уу? хангахгүй юу? гэдэгтэй холбоотой маргаан. Энэ үндэслэлийг давж заалдах шатны шүүх магадлалаараа дүгнэсэн байдаг. 2021 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нийт үнийн дүн нь 387,716,000 төгрөг. Гэрээний 2.4 дэх хэсэгт тухайн орон сууцны төлбөр төлөх графикийг тогтоосон байсан. Энэхүү төлбөр төлөх графикийг нэхэмжлэгч талын зүгээс нийтдээ 1,000 хоногийн хугацаатай хэтрүүлж, гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан. Энэ талаараа нэхэмжлэлийнхээ үндэслэлд нь дурдсангүй. Тухайлбал, гэрээний урьдчилгаа төлбөр болох 200,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн. Үүнийг үүрэг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Харин 187,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан боловч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулсан байсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас маргаад явж байгаа. Энэ маргаан анхнаасаа нэхэмжлэгчийн өөрийнх нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой. Хэрвээ нэхэмжлэгч талаас төлбөрөө цаг тухайд нь төлөөд явчихсан бол өнөөдөр маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгч болох бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч тал үүргээ зөрчсөнөөс шалтгаалж маргаан үүссэн байхад өөрийнхөө үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхгүй, өөрийгөө зөвтгөх байдлаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн барилга ашиглалтад орох хугацааг 2022 оны 03 дугаар улиралд болгон сунгасан. Гэтэл 3 дугаар улиралд нь багтаагаад төлбөрийг төлөөгүй байдалтай байдаг. Жишээлбэл, 100,000,000 төгрөгийн байрыг худалдаж авлаа гэж гэрээ байгуулчхаад 3 жилийн дараа гарч ирээд 100,000,000 төгрөгөөр нь авъя гэж байгаагаас ялгаагүй. Төлбөрөө төлөх талаар сануулдаг боловч ямар нэгэн байдлаар ирдэггүй, гадаад дотоодод байна гэх байдлаар алга болдог. Бодит байдал дээр мэдэгдэх хуудсыг хүргүүлье гэсэн боловч ирж авдаггүй, утсаар холбогдож чаддаггүй нөхцөл байдалтай байсан. Иймд цаасаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэдгээ хэлж байна. Иргэний үүрэг үүсгэсэн захирамжийг мөн хавсаргасан байна. Анх н.Тодмөр гэдэг хүний хүсэлтийн үндсэн дээр гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч, нэхэмжлэгч талуудын хооронд урьд нь харилцаа байсан. Үүнийг үндэслээд нийтдээ 15 хувиар хямдруулаад байрыг өгсөн боловч 2 жил 9 сарын дараа үүргээ гүйцэтгэсэн байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээс 10 хоногийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бид нар төлбөрөө төлье, гэрээний үүргээ зөрчсөн гэдгээ ухамсарлаж байна гэдэг бичгийг ирүүлсэн байдаг. Гэвч 2023 оны 10 дугаар сард төлбөрөө төлсөн байдаг учраас бид арга буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энэхүү үл хөдлөх хөрөнгийг н.Цэнд-Аюуш гэдэг хүнд худалдаж, энэ хүн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр амьдраад явж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай шийдвэр гарахаас өмнө энэхүү байр гуравдагч этгээдийн нэр дээр шилжчихсэн байсан. Энэ талаар ч тухайн шүүхийн маргааны явцад хэлж, дүгнүүлж байсан. Өмнөх шүүхийн маргаанаар хэрэг шийдэгдсэн байж болох ч гэсэн өнөөдөр өмчлөх эрхтэй гэдгийг тогтоож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нийт төлсөн төлбөрийг буцаан төлсөн. Тус төлбөрийг төлсөн хугацаатай холбоотой маргаан үүсгэсэн бол арай өөр асуудал. Гэтэл өөрсдөө гэрээнийхээ үүргийг зөрчиж, гэрээ цуцлагдчихсан буюу гуравдагч этгээдийн эзэмшилд нэгэнт шилжсэн байхад үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрээний дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 187,716,000 төгрөгийг тус тус хариуцагч компанид шилжүүлсэн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00 дугаар шийдвэрийн шүүхийн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шаардах эрх шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, эзэмшлийн дугаар хугацаагүй хадгаламжийн дансанд 387,820,000 төгрөгийн боломжит үлдэгдэлтэй тухай Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, 387,820,750 төгрөгийн боломжит үлдэгдэлтэй тухай Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Тодмөрөөс хариуцагч компанийн данс руу 387,814,800 төгрөгийг шилжүүлсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 183/ШЗ2023/00297 дугаар захирамж болон тус хэрэгт хариуцагч -ийн гаргасан хариу тайлбарын архивын хуулбарлав тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001290253 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/1026 дугаартай Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны хувийн хэрэгт авагдсан баримт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргаан бүхий орон сууцны хаягжилтын талаарх баримтыг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан *******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр н.Тодмөр нь хариуцагч компанитай Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба тус гэрээний шаардах эрхийн нэхэмжлэгч шилжүүлсэн ба бидний зүгээс гэрээний төлбөрийг бүрэн төлчихсөн байхад хариуцагч компани нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхгүй байсаар байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээг цуцлах эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул хариуцагч компани гэрээг цуцлах эрхгүй учир гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгөн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ эй 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан ба Б.Тодмөр нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг хэтрүүлсэн учир бид гэрээг цуцалж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өөр иргэнд худалдаж шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэрээр Б.Тодмөр болон -ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21/0052 дугаартай Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Севен стар цогцолбор хотхоны 6-р блок, 2-р орц, 13 давхарт 71 тоот 5 өрөө 138.47 м.кв бүхий орон сууцыг 387,716,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, Б.Тодмөр нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг -нд шилжүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр -аас төлбөр төлөх хуваарийг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Тодмөр гэрээг дангаар цуцлах мэдэгдлийг эс зөвшөөрсөн агуулга бүхий хариуг бичгээр хүргүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Тодмөр маргаан бүхий орон сууцны эрхийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2022 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулна гэх нэмэлт өөрчлөлт оруулсан, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулснаар захиалагч хөлс төлөх хугацааг хойшлуулах эрхтэй, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар гэрээний нэмэлт өөрчлөлтөд дурдаагүй үндэслэлээр захиалагчийг гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан атлаа захиалагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ямар нэг нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарна, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмыг зөрчсөн, нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/0052 дугаартай гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж дүгнэсэн ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 9-12 дахь тал)

4.2.Б.Тодмөр болон -ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 21/0052 дугаартай Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 2.1-д заасан ...Севен стар цогцолбор хотхоны 6-р блок, 2-р орц 13 давхарт 71 тоот 5 өрөө 138.47 мкв... орон сууц нь одоогийн *******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн талаар зохигч талууд маргаангүй.

4.3.Б.Тодмөр нь хариуцагч компанитай байгуулсан дээрх 21/0052 дугаартай гэрээний шаардах эрхийг өөрийн эхнэр 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн. (хавтаст хэргийн 76-77 дахь тал)

 

5.Зохигч талуудын хувьд Б.Тодмөр болон -ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21/0052 дугаартай Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаангүй, харин тухайн гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

Энэ тохиолдолд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримт нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

5.1.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2022 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулна гэх нэмэлт өөрчлөлт оруулсан, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар гэрээний нэмэлт өөрчлөлтөд дурдаагүй үндэслэлээр захиалагчийг гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан атлаа захиалагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ямар нэг нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарна, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмыг зөрчсөн, нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/0052 дугаартай гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй гэж дүгнэжээ.

 

5.3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч компанийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/0052 дугаартай гэрээг төлбөр төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр цуцлах тохиолдолд захиалагч буюу төлбөр төлөх нэмэлт хугацаа олгох шаардлагатай байна.

 

5.4.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 183/ШШ2023/00 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш (хавтаст хэргийн 16 дахь тал) захиалагч буюу төлбөр төлөх нэмэлт хугацаа олгосон буюу нэмэлт хугацаа олгох шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

5.5.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж тус тус зааснаар хариуцагч компани нь нэхэмжлэгч компанид төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олголгүйгээр гэрээнээс татгалзах эрхгүй юм.

 

5.6.Нэгэнт Б.Тодмөр болон нарын хооронд байгуулагдсан 21/0052 дугаартай гэрээ цуцлагдаагүй, Иргэний хуулийн 236, 237, 238, 239, 240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрээний нэг тал болох Б.Тодмөр нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Ө.Энхзул нь гэрээний зүйл болох *******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******,*******,,,,, талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,096,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 2,096,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч , *******,*******, Зайсан /17020/, дүнжингарав гудамж, талбайтай, таван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,096,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 2,096,530 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД