2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/02636

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 16 191/ШШ2026/02636

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ******* ХХК нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тогтоолыг сайн дураар биелүүлэх зорилгоор Б.*******тай харилцан тохирч, албадан чөлөөлүүлэх тогтоол гарсан  орон сууцны оронд тухайн байрны  орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 15-нд суллан түлхүүрийн хамт шилжүүлэн өгсөн.

Гэтэл Б.******* нар тохиролцсоноос буцаж, 80 настай, хөл муутай эрүүл мэнд дорой ээжийг минь элдвээр айлган сүрдүүлж, шахсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн оролцоотойгоор 14 сая гаруй төгрөгөөр засвар хийсэн гэрээс нь 2025 оны 06 дугаар сард хөөж гаргасан ч одоог хүртэл бидний хууль ёсны өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй дураар аашилсаар байна.

Иймд бид арга буюу иргэн Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хууль бус эзэмшлээс  орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр тус тойргийн шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 28 болон 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн  тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Шүүгчийн туслах  удаа дараа шаардсан:

- 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10:06 минутад Б.*******ын  утас руу залгаж, нэхэмжлэл гардаж авахыг мэдэгдсэн. За, гэсэн.

- 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18:07 минутад Б.*******ын  утас руу залгахад Би хөдөө хол аймагт байна, наамдын дараа хот орно. Тэгээд угаасаа Б.*******д итгэмжлэл байгаа гэсэн.

- 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17:21 минутад Б.*******ын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул 17:23 минутад мессеж бичиж үлдээсэн.

- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.*******ын  утас руу залгахад утсаа авахгүй байсан тул 14:43 минутад мессеж үлдээсэн.

- 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15:41 минутад Б.*******ын  утас руу залгахад утсаа аваагүй.

Энэ мэтчилэн Б.******* нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийг гардан аваагүй, шүүхийн дуудлагаар ч ирдэггүй, түүний үеэл ах бөгөөд тухайн байртай холбоотой иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүнийг төлөөлөн оролцож байсан Б.******* нь хаана оршин суудаг хаягийг мэдэхгүй хэмээн шүүхийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие Б.*******тай автобусанд хоёр ч удаа таарсан боловч Б.******* ах бүгдийг мэдэж байгаа гэдэг.

Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй, шүүхэд удаа дараа дуудаад ирэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *******ад шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 1 тоот байрны оронд тус нэхэмжлэгч компанийн өмчлөлт бүртгэлтэй 4 тоот орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн боловч ******* нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэн авсан. Иймд *******ад хүлээлгэн өгсөн 4 тоот орон сууцаа чөлөөлүүлж авах хүсэлтэй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг, ******* ******* ******* ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн хяналтны шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.*******ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх зорилготой гэж тодорхойлж байна.

 

4. Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтны шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх зорилгоор Б.*******ын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар  тоот хаягт бүртгэлтэй, ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Б.*******ын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ