| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/11099/И |
| Дугаар | 192/ШШ2026/00067 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00067
2025 12 24 192/ШШ2026/00067
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,672,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 25,672,347 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01-р сарын 27-ны өдрөөс 2026 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,139,362 төгрөг, 2026 оны 12-р сарын 27-ны өдрийн дотор 2,139,364.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,312 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 143,156 төгрөгийг хариуцагчаас, 143,156 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ