| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/11591/И |
| Дугаар | 192/шш2026/01298 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/шш2026/01298
2026 01 29 192/ШШ2026/01298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,950,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр -тай Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд манай компани нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хавсралтад заасан 170*70 төмөр банн, Сифон, холигч душ, угаалтуурын холигч, суултуур бүхий 42.300.500 төгрөгийн бараа материалыг Хан-уул дүүргийн*******нд баригдаж байгаа Оюу хотхон-ны 10 давхар орон сууцны зориулалттай барилгын талбайд нийлүүлэх, хариуцагч нь гэрээний хавсралтад заагдсан бараа материалын урьдчилгаа төлбөрт 3 сая төгрөг төлж, үлдэгдэл төлбөр болох 39,300,500 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусахаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний 4.4-т захиалгч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,02 хувийн алданги нэхэмжилж, гаргуулах эрхтэй гэдгийг захиалагч тал хүлээн зөвшөөрсөн болно. Манай компани нь гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах агуулахаас хавсралтад заагдсан зарлагын баримтаар бүх барааг тоо ширхэгээр тулган хариуцагч талын тээврийн хэрэгсэлд ачин өгч, зарлагын баримт үйлдэн, жолоочид хүлээлгэн өгч хүргүүлсэн ба худалдан авагч тал урьдчилгаа 3,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банк-ны тоот дансанд шилжүүлсэн болно. Гэрээний дагуу манай компани үүргээ биелүүлсэн ба худалдан авагч нь үлдэгдэл 39.300.500 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөх байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй, үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөө удаа дараа төлөхийг шаардаж, нэхэмжлэх хүргүүлсэн. Манай компанийн зүгээс бараа материал зээлээр худалдан борлуулдаггүй ба дээрх компанийн ажилтан , нар нь удаа дараа ирж гуйн, манай компани нь найдвартай, төлбөрөө хугацаанд нь төлнө гэж хэлж байсан. Мөнхбат гэгч хүн нь одоог хүртэл гэх хүнтэй холбоотой байдаг. Иймд манай компанид -иас бараа материалын үлдэгдэл төлбөр болох 39,300,500 төгрөг, гэрээний 4.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги болох 19,650,250 төгрөг, нийт 58,950,750 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, Зарлагын баримт, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоот, Ж.Пүрэвдоржийн Баталгаа гаргах нь бичгийн хуулбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/00527 дугаартай шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас итгэмжлэл, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Хан-Уул дүүргийн*******ны Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Тодорхойлолт, хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт үндсэн төлбөр 39,300,500 төгрөг, алданги 19,650,250 төгрөг, нийт 58,950,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч -д холбогдуулан гаргажээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулжээ. Тус гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны нийт төлбөр 42,300,500 төгрөг бөгөөд гэрээний зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 39,300,500 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон /хх 9 дүгээр тал/.
Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хавсралт 1.-т гэрээний зүйлийн жагсаалт гаргасан. Тодруулбал, Ванн 170*70 урдуураа хаалттай, төмөр 40 ширхэг, нэг бүрийн үнэ 231,000 төгрөг, нийт 9,240,000 төгрөг, Ванн 150*70 урдуураа хаалттай, төмөр 30 ширхэг, нэг бүрийн үнэ 209,000 төгрөг, нийт 6,270,000 төгрөг, Сифон ванны жижиг 70 ширхэг, нэг бүрийн үнэ 27,500 төгрөг, нийт 1,925,000 төгрөг, Холигч дүш мат өнгөтэй 42 ширхэг, нэг бүрийн үнэ 104,500 төгрөг, нийт 4,389,000 төгрөг, Холигч угаалтуурын мат өнгөтэй 15 ширхэг, нэг бүрийн үнэ 49,500 төгрөг, 742,500 төгрөг, Суултуур 69 ширхэг, нэг бүрийн үнэ 286,000 төгрөг, нийт 19,734,000 төгрөг, бүгд 42,300,500 төгрөг /хх 11 дүгээр тал/.
8. Талууд дээрх гэрээний зүйлийг дараа төлөх нөхцөлөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаар талуудын байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, гэрээний зүйлийг хүлээн өгсөн Зарлагын баримт, урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг хүлээн авсан Хаан банк-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үлдэгдэл төлбөр шаардсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нэхэмжлэх зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн. Харин хариуцагч татгалзлалын үндэслэлээ нотолсон баримт, хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.
10. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд хариуцагч бараа бүтээгдэхүүний доголдолтой холбоотой тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.
Талуудын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариу үүрэгт -иас үндсэн төлбөр 39,300,500 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрхтэй юм.
11. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 4.4.-т ...гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0.02 хувийн алданги нэхэмжилж, гаргуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь тус гэрээний зохицуулалтад үндэслэн хариуцагчаас 19,650,250 төгрөгийн алданги шаардсаныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.
Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гэрээний үлдэгдэл төлбөр 39,300,500 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймээс тухайн өдрөөс алданги тооцож үзэхэд 19,650,250 төгрөг болсон гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 39,300,500 төгрөгийн 0.02 хувийн нэг хоногийн алданги 7860.1 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 659 өдөр, 7860.1х659=5,179,805.9 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй дээрх тооцоолол нийцэж байх учир нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгт алданги 5,179,805.9 төгрөг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.
12. Иймд хариуцагч -иас Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үндсэн төлбөр 39,300,500 төгрөг, алданги 5,179,805.9 төгрөг, нийт 44,480,305.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэв.
13. Хариуцагч -иас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Гомбосүрэнд энэхүү маргаанд оролцох итгэмжлэл олгосон ба төлөөлөгч нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй. Түүнд шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 90353507 дугаарын утсанд мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4., 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нь хариу тайлбар, татгалзлалын үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэгүй нь нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдах нь зүйтэй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380,351.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч -иас 44,480,305.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,470,441.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380,351.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АМАРТҮВШИН