| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/10229/И |
| Дугаар | 192/ШШ2025/10805 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/10805
| 2025 12 16 | 192/ШШ2025/10805 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,... дугаар хороо, Эрхи төв ... тоот хаягт байрлах, Т... ББСБ ХК /рд:2... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, бурхант ... гудамж, ... тоот хаягт оршин суух, Са... овогт Эн... Би... /рд:М... /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,505,134.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Т... ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т... ББСБ" ХК нь хариуцагч Э.Б... 2024 оны 12 сарын 20-нд №202430408 тоот зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн, жилийн 30 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд 3... улсын дугаартай TOYOTA PRIUS-XW30 маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024 оны 12 сарын 20-нд №202430408 тоот дугаартай Барьцааны гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт долоон удаагийн гүйлгээгээр 5,800,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 80... , 86... дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2025 оны 6-р сарын 18-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Э.Би... зээлийн үлдэгдэл нийт 22,505,134.08 төгрөг ба үүнээс зээл 21,515,098.92 төгрөг, зээлийн хүү 967,494.28 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 16,540.88 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг байна. Т... ББСБ ХК болон Э.Билгүүнтөр нарын хооронд 2024 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан №202430408 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,505,134.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б... нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...хариуцагч Э.Б... миний бие Та... ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 22,505,134.08 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш 11 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 21,505,134.08 төгрөгийг төлөхөд миний бие татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т... ББСБ ХК нь хариуцагч Э.Билгүүнтөрд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,505,134.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б... нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,505,134.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.Би... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22,505,134.08 төгрөг гаргуулах тухай Т... ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 22,505,134.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,475.67 төгрөгөөс 135,237.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 135,237.835 төгрөг, хариуцагч Э.Б... 135,237.835 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ