| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0631/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээдэй овогт Д.Оод холбогдох эрүүгийн 1809036080768 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, “Кристалл Топ Майн” ХХК-д уулын мастер ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, дүүгийн хамт суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хэрээдэй овогт Д.О,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын иргэн Глазиров Викторыг “тамхи асаах гал байхгүй” гэж хэлсэн асуудлаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1809036080768 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 8 дугаар сарын 13-ны орой 22.00 цагийн орчимд найз Энхмэнд, Мэндээ нарын хамт МУИС-ийн 5 дугаар байрны эсрэг талд байрлах “Цэ” пабад байж байгаад би Мэндээгийн 2 найзын хамт тамхины өрөө ороод гарахдаа нэг орос залуутай шүргэлцэж маргалдаад би цээж, нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/,
Хохирогч Глазиров Виктор Игоревич нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны орой найзуудын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Цэ” пабад ороод тамхины өрөөнд сууж байтал гаднаас Д.О гэх залуу орж ирээд өрөөнд маргалдаж байгаад надаас гал асуухаар нь би байхгүй гэж хэлтэл шууд миний уруул руу нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Т.Энхмэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 8 дугаар сарын 13-ны орой найз О, Энхмэнд нарын хамт “Цэ” пабад орж суусан. Од, Энхмэнд хоёр тамхи татахаар тамхины өрөө орсон. Би ширээн дээр ганцаараа суугаад үлдсэн. Од, Г.Энхмэнд нарыг ирэхгүй болохоор нь би тамхины өрөө орж гадаа гарч үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш нь зодоон болсныг мэдсэн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9938 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, “Кристалл топ майн” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 22 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-32 дугаар хуудас/, хохирогч Глазиров Виктор Игоревичийн хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Од нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын иргэн Глазиров Виктор Игоревичийг “тамхи асаах гал өгсөнгүй” гэж шалтаглаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Глазиров Виктор Игоревичийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9938 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Д.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Глазиров Виктор Игоревичоос “....гомдол, санал байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 34/ гаргасан байх тул шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.