2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/10859

 

 

 

 

 

 

 

2025 12 17

192/ШШ2025/10859

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /рд:9091831/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б..... ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.....ХХК /рд...../ нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт нийт 27,911,809 төгрөгийн өр үүсгээд байна. Тус компани нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан ..... дугаар хороо, орбит .....гудамж..... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй боловч дээрх хаягт бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна. Иймд шүүхэд гаргасан шимтгэлийн өр барагдуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/Ш32025/38712 тоот захирамж гарсан тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....ХХК болон гүйцэтгэх захирал Баатар овогтой Баттулгыг эрэн сурвалжилж өгнө. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/38712 дугаар захирамж, 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 493 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 12 сарын 05-ны өдрийн 2643 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газар нь ...нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 27,911,809 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Бат-Инспайрин ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тус хуулийн этгээд нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,..... дугаар хороо, орбит..... гудамж, .....тоотод бүртгэлтэй, мөн тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Баатарын Баттулга болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдов.

 

Гэтэл .....ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нар нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/38712 дугаар захирамжаар нотлогдож байна.

 

Иймд Б..... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У..... нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б..... ХХК /рд:5...../, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ха..... овогт Ба..... Б..... /рд:У...../-ыг эрэн сурвалжилсугай.

2.Бат-Инспайрин ХХК, болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Батсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /рд:9....., утас:7..... .....-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсүүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ