| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2026/00453/И |
| Дугаар | 192/ШШ2026/01972 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/01972
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 192/ШШ2026/01972 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******************** тоотод оршин суух, Б /РД**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************************ тоотод оршин суух, А /РД ****************/-д холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
Хариуцагч А өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, дэмжсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь хариуцагч А-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1.Нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2007 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн. Охин А 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, одоо *** настай. Миний дагавар хүүг А 2020 оны 7 сард архи дарс уусан үедээ зодоод хүү минь цонхоороо зугатаагаад өвөөгийндөө очсон байсан учир тэр үеэс хойш бид тусдаа амьдарч байна. Биднийг аавындаа байх үед хашаа, байшин, гэр орноо зараад сураггүй алга болсон. ...энэ хугацаанд эргээд ирэх байх, эвлэрэх байх гэж их хүлээсэн боловч ирээгүй, утас нь холбогдохгүй болсон тул би хүүхдүүдтэйгээ нийтийн байранд, мөн ...80,000 төгрөгөөр айлын гэр түрээслээд аавынхаа хашаанд амьдарсан. ..бид цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
2.Хариуцагч А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч Би Б-ын гэрлэлт цуцлуулах, охиноо өөрийн асрамжид авах, хүүхдэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гарган маргахгүй байна.
3.Гэрлэгчид нь 2007 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь ***** дугаарт бүртгэлтэй гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин А-д төрж, эцэг А-гаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн, сургуулийн тодорхойлолтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь *********************** шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ********* дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.Гэрлэгчид нь 2020 оны 7 сараас хойш тусдаа амьдарсан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
7.Нэхэмжлэгч нь охин А-г өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан зэргийг нь харгалзан түүнийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
8.Мөн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин А-г эх Б-н асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч А-с охин А-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ********** даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ