Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1296

 

2025          11             13                                                                             2025/ДШМ/1296

 

                                                     Ө.А-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гантулга,

яллагдагч Ө.А-, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/5488 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.А-н өмгөөлөгч Д.Энхцэцэг, А.Цогтбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ө.А-д холбогдох 2508 00000 0370 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ө- овгийн Ө-ын А-, ........., /РД:......./;

..................

 хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/5488 дугаар “Хэргийг прокурорт буцаах” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                                ШҮҮГЧ                                                     П.ГАНДОЛГОР

                                   ШҮҮГЧ                                         С.БОЛОРТУЯА