2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00356

 

 

 

 

 

2026 01 07 192/ШШ2026/00356

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** ХК -ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,753,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 18,753,501 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01-р сарын 27-ны өдрөөс 2026 оны 5-р сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 6-р сарын 27-ны өдрөөс 2026 оны 12-р сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 1,964,785.86 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 125,859 төгрөгийг хариуцагчаас, 125,859 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ