| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2002 00628 0010 |
| Дугаар | 2025/ДШМ/1297 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/1297
Т.Х-, Ж.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Хүслэн,
шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2044 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.Х-, Ж.Б- нарт холбогдох 2002 00628 0010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ш- овгийн Т-ын Х-, ......., /РД:......../;
2. А- овгийн Ж-гийн Б-, .........., /РД:......./;
Шүүгдэгч Т.Х- нь ...........ийн захирлаар ажиллаж байхдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 14.4 дүгээр зүйлд "Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах, саналаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах" гэснийг зөрчиж,
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-, Мал аж ахуй био технологийн сургуулийн захирал О.Б- нарыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллуулж, тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч төсвийн хэмнэлт гаргах нэрийдлээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж.Б-ы Хаан банк дахь ....... дугаартай харилцах данс руу ...........ийн Хаан банк дахь ....... дугаартай харилцах данснаас 90.000.000 төгрөг,
...........ийн Инженер техникийн их сургуулийн ....... дугаартай харилцах данснаас 38.000.000 төгрөг,
...........ийн “.......” экологийн их сургуулийн Хаан банк дахь ........ дугаартай харилцах данснаас 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-тай бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас 6 ширхэг тээврийн хэрэгслийг 82.348.000 төгрөгөөр худалдан авч, ачилтын зардалд 13.720.105 төгрөг, бусад зардалд 154.895 төгрөг, гаалийн татварт 37.863.912 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 12.714.217,16 төгрөг, томилолтын зардалд 4.498.900 буюу нийт 151.300.030,1 төгрөгөөр буюу зах зээлийн дундаж үнэ болох 107.400.000 төгрөгөөс дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Б- нь ...........ийн эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа ...........ийн захирал Т.Х-тай бүлэглэн "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 14.4 дүгээр зүйлд "Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах, саналаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах" гэснийг зөрчиж,
2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 хоногийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллахдаа тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч төсвийн хэмнэлт гаргах нэрийдлээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...........ийн Хаан банк дахь ....... дугаартай харилцах данснаас 90.000.000 төгрөг,
...........ийн Инженер техникийн их сургуулийн ....... дугаартай харилцах данснаас 38.000.000 төгрөг,
...........ийн “.......” экологийн их сургуулийн Хаан банк дахь ........ дугаартай харилцах данснаас 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгөөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 6 ширхэг тээврийн хэрэгслийг 82.348.000 төгрөгөөр худалдан авч, ачилтын зардалд 13.720.105 төгрөг, бусад зардалд 154.895 төгрөг, гаалийн татварт 37.863.912,94 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 12.714.217,16 төгрөг, томилолтын зардалд 4.498.900 буюу нийт 151.300.030,1 төгрөгөөр буюу зах зээлийн дундаж үнэ болох 107.400.000 төгрөгөөс дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- д заасан гэмт хэрэгт,
мөн ...........иас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан авахаар зориулж шилжүүлсэн 143.000.000 төгрөгөөс, Бүгд найрамдах Солонгос улсаас 6 ширхэг тээврийн хэрэгслийг 82.348.000 төгрөгөөр худалдан авсан боловч тус сургуулийн санхүүгийн баримтад 104.125.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж ...........ийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 27.777.000 төгрөгийг завшин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, Ж.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ш- овогт Т-ын Х-г төсөв захирагч зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А- овогт Ж-гийн Б-ыг бусадтай бүлэглэн зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Т.Х-д 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ж.Б-д 36 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Х-, Ж. Б- нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-гийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сан дахь 10090000717 тоот дансанд байршуулсан 21.906.200 төгрөгийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан дахь 100900005407 тоот дансанд байршуулсан 43.815 төгрөг, нийт 21.950.015 төгрөгийг хохирол төлсөнд тооцон улсын орлого болгож, шүүгдэгч Ж.Б-ы Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан дахь 100900005407 тоот дансанд байршуулсан 20.000.000 төгрөгийг хохирол төлсөнд тооцон улсын орлого болгож, шүүгдэгч Ж.Б-аас 23.727.015 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Ж.Батзориг тус шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..............ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай гадаадад томилолтоор ажиллуулах захирлын тушаалаар эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б- нь Бүгд Найрамдах Солонгос улсаас 6 авто машиныг 104.125.000 төгрөгөөр худалдан авч тушаалаар хүлээлгэсэн үүрэгт ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн. ...........ийн захирал Т.Х-гийн тушаалаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу томилолтоор явахад нь ...........ийн Хаан банкны ....... тоот данснаас 90.000.000 төгрөг, ...........ийн Инженерийн их сургуулийн ....... тоот данснаас 38.000.000 төгрөг, ....... экологийн их сургуулийн ........ тоот данснаас 15.000.000 төгрөгүүдийг Ж.Б-ы Хаан банкны данс руу шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олгожээ.
...........иудын 143 сая төгрөгийг вон болгож солиулан, мөн түүнчлэн удирдлагын зөвшөөрлөөр замын зардал, томилолтын зардлуудыг олгосон байдаг.
...........ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай гадаад томилолтоор ажиллуулах тушаалаар эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-, Инженерийн сургуулийн захирал Г.Э-, Мал аж ахуй био технологийн сургуулийн захирал О.Б- нарыг томилсон байдаг.
Ж.Б-, Г.Э-, О.Б- захирлууд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 2 ширхэг дунд оврын автобус, 1 портер, 3 зөв рультэй жижиг суудлын авто машинуудыг 104.125.000 төгрөгөөр худалдан авсан. Тээвэрлэлтийн зардалд 13.720.105 төгрөг, нийт 118.000.000 төгрөгийг зарцуулж 25.000.000 төгрөгийг .....-ийн дансанд тушаасан. Нийт 143.000.000 төгрөгийн баримтууд хавтаст хэрэгт авагдаж, нотлох баримтаар тогтоогддог.
Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-, Инженерийн сургуулийн захирал Г.Э-, Мал аж ахуй био технологийн сургуулийн захирал О.Б- захирлууд нь 2 ширхэг дунд оврын автобус, 1 портер, 3 зөв рультэй жижиг суудлын авто машинуудыг худалдан авсан бөгөөд авто машинууд нь ...........ийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэж, одоо ч ашиглагдаж хэвийн ажиллаж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаа.
Ж.Б- нь төсөв захиран зарцуулах эрхтэй этгээд биш. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 дахь заалтаар төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг ойлгоно гэжээ.
Мөн зүйлийн 4.1.38 дугаар заалтаар төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно гэж хуульчилсан байгааг ч анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Ж.Б- нь авто машинуудыг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа ажил үйлчилгээ худалдан авсан гэмт хэргийг үйлдээгүй гэж өмгөөлөгч би мэтгэлцдэг. .....-ийн захирал Т.Х-тай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдээгүй ба эрүүгийн хэргийн хамжигч биш бөгөөд тухайн хэргийн субъект ч биш.
Ж.Б- нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан аваагүй бөгөөд уг гэмт хэргийг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “...Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэснийг анхан шатны шүүх зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Тухайн машинуудыг Ж.Б- нь БНСУ-аас дангаараа худалдан аваагүй бөгөөд Инженерийн сургуулийн захирал Г.Э-, .......... сургуулийн захирал О.Б- нарт хамт худалдан авах ажиллагаанд оролцсон байхад Ж.Б-д эрүүгийн хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д “Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоож чадаагүй билээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд завших гэмт хэрэгт Ж.Б-ыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.
Ж.Б- нь Бүгд найрамдах Солонгос улсаас 6 авто машиныг 104.125.000 төгрөгөөр худалдан авч, тушаалаар хүлээлгэх ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн. ...........ийн захирал Т.Х-гийн тушаалын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс руу томилолтоор явахад нь Ж.Б-ы Хаан банк дахь дансанд 90.000.000 төгрөг, 38.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олгосон байна.
Ж.Б- нь Инженерийн сургуулийн захирал Г.Э-, .......... сургуулийн захирал О.Б- нар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас 2 ширхэг дунд оврын авто бус, 1 портер, 3 зөв рультэй жижиг суудлын авто машинуудыг 104.125.000 төгрөгөөр худалдан авсан, тээвэрлэлтийн зардалд 13.720.105 төгрөг, нийт 118.000.000 төгрөгийг зарцуулж, 25.000.000 төгрөгийг .....-ийн дансанд тушааж, нийт 143.000.000 төгрөгийн тооцоог дуусгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
БНСУ-аас 6 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа худалдагч байгууллагуудтай зохих ёсоор хуулийн хүрээнд харилцан тохиролцож гэрээ байгуулан тээврийн хэрэгслийн төлбөрүүдийг бүрэн төлж, БНСУ-аас эрх бүхий байгууллагаар дамжуулан ачилт хийлгүүлэн ...........ийн захирлын тушаалаар Ж.Б- нь Инженерийн сургуулийн захирал Г.Э-, .......... сургуулийн захирал О.Б- нар олгогдсон үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ажилласан.
...........ийн ерөнхий нягтлан бодогч Г.Б-т авто машинуудын гэрээ, төлсөн төлбөрийн баримт, үлдэгдэл 25.000.00 төгрөг, холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн байдаг. ...........ийн эрх бүхий албан тушаалтнууд Монгол Улсын гаальд мэдүүлсэн гаалийн татвар холбогдох бүх төлбөрүүд 50.000.000 төгрөгийг төлж, хүлээн авч .....-ийн өмчлөлд бүртгэж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд хавтаст хэрэгт байдаг. Хоёр улсын эрх зүйн туслалцааны гэрээний дагуу хийгдсэн БНСУ-ийн нутаг дэвсгэрт БНСУ-ийн прокурорын газрын тухайн худалдагч этгээдүүдээс утсаар тайлбар мэдүүлэг авсныг хэрэгт хавсаргасан байна.
Ж.Б-ы авто машин худалдан авсан гэрээ болон мөнгө төлсөн баримтуудыг хууль бус гэж тогтоосон үйлдэл биш гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.15 дугаар зүйл 2-т “Шүүх ...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ж.Б-ы хувьд Солонгос хэл мэдэхгүй бөгөөд тухайн мэдүүлэг өгсөн этгээдүүд Ж.Б-тай байгуулсан гэрээнд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байна. Гадаадад үйлдэгдсэн болон гадаадын этгээдүүдээс утсаар авсан тайлбар мэдүүлэгт тулгуурлан Ж.Б-ыг 21.000.000 төгрөг завшсан гэж үзэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.
Тухайн мэдүүлэг өгсөн этгээдийн мэдүүлэг нь хуульд заасныг зөрчиж авсан мэдүүлэг. Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж байна. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн “Шударга ёсны зарчим"-д гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэснийг зөрчсөн шийтгэх тогтоол болжээ.
Шийтгэх тогтоолын 48-р нүүр шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нарын үйлдсэн гэмт үйлдэл цаг хугацааны хувьд 2010 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдөр төгссөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэжээ.
Цаашилбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар 2 гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэснийг зөрчсөн байхад яллагдагчаар татсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн” нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл үйл ажиллагааг шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн юм.
Ж.Б- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
...Анхан шатны шүүхээс үүнтэй холбоотой үргэлжилсэн үйлдэл гэх асуудлыг тавьсан. Гэвч энэ нь үргэлжилсэн үйлдэл мөн үү. Учир нь, эдгээр үйлдлүүд нь бүгд тус тусдаа гэмт хэргийн шинжтэй буюу бие даасан субъекттэй хамааралтай байх тул үргэлжилсэн гэмт хэрэг байх боломжгүй.
Ийм байдлаар анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэрэв Солонгос улсад гэмт хэрэг үйлдэгдсэн байна хэмээн үзэх юм бол тэр нь гадаад улсад үйлдэгдэж байгаад тооцогдоно. Тухайн орны хуулийн байгууллага шийдээгүй урчаас манай хуулийн байгууллага шийднэ гэж үзэж болохгүй. Энэ мэт байдлаар алдаатай дүгнэлтүүдийг анхан шатны шүүх хийсэн байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч Ж.Б-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 48 дугаар талд “шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нарын үйлдсэн гэмт үйлдэл цаг хугацааны хувьд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдөр төгссөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал гэх гурван гол асуултад нэг мөр хариулт өгсөн бодитой дүгнэлт болсон хэмээн би үзэж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг хаана, хэзээ болсон, гэмт хэргийг хэн үйлдсэн гэх асуултад маш тодорхой хариулт болсон. Энэхүү дүгнэлтээр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлоод зогсохгүй, уг гэмт хэргийг хэн үйлдсэн болон хаана үйлдсэнийг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Солонгос Улсад томилогдон ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн сургуулиас надад итгэмжлэн хариуцуулж, захиран зарцуулах эрх олгосон 143.000.000 төгрөгөөс 100.600.000 төгрөгийг зарцуулсан.
Миний зарцуулсан мөнгөний хэмжээ “В-” ХХК-ийн тогтоосон зах зээлийн дундаж үнэ болох 107.000.000 төгрөгөөс бага тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчөөгүй тул авлигын гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж байна.
...Шүүгч 2019 оны 03 дугаар сард ...........иас улсын төсөвт 50.5 сая төгрөгийн татвар төлсөн үйлдлийг хууль бус үйлдэл гэж дүгнээгүй.
Өөрөөр хэлбэл, надад хамаатуулах гэмт үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сард дууссан бөгөөд цааш үргэлжлээгүй. Шүүхийн дүгнэлт болоод шүүгчээс өгсөн тайлбар няцаалтад намайг төсөв захирагч гэж үзээгүй. Харин ...........ийг төрийн байгууллага, төсөвт байгууллага гэж шүүгчийн зүгээс дүгнэжээ.
Энэ дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхойлолттой тохирохгүй байна. ...........ь нь Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэггүй, төрийн өмчит дээд боловсролын байгууллага юм. Шүүгч холбогдох хууль болон хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд миний бие Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Б-тай холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолд субъект биш гэх асуудлыг дурдаж байна. Энэ асуудалд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар шүүгдэгч Т.Х- ...........ийн захирал учраас төсвийн шууд захирагч буюу гэмт хэргийг зохион байгуулсан этгээд, шүүгдэгч Ж.Б-ыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гүйцэтгэгчээр оролцсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан холбогдох зүйл, заалтуудыг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
Тиймээс шүүгдэгч Ж.Б-ы тухайд субъект гэх асуудал яригдахгүй. Хавтаст хэрэгт тээврийн хэрэгслүүдийг 104.125.000 төгрөгөөр худалдаж авсан баримт байдаг хэмээн тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт гэрээтэй холбоотой тээврийн хэрэгслүүдийг 104.000.000 төгрөгөөр худалдаж авлаа гэх баримтууд байдаггүй. 104.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэх шүүгдэгч Ж.Б-ы сургуульд өгсөн баримт байдаг.
Өнөөдрийн шүүх хуралдаанд тээврийн хэрэгслүүдийг 82.348.000 төгрөгөөр худалдаж аваад бусад зардал нэмэгдэн 100.000.000 гаруй төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлаж байна. Мөн энэ нь үнэлгээний байгууллагын гаргасан дүнгээс бага байгаа талаар тайлбарласан. Мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 82.348.000 төгрөгөөр автомашин худалдан авсан гэж мэдүүлдэггүй. 104.125.000 төгрөгөөр худалдан авсан гэх байр суурьтай байсан.
Солонгос Улсаас ирүүлсэн эрх зүйн баримт бичиг, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтууд, мөрдөгчийн магадалгаа гэх баримтуудаар 6 ширхэг тээврийн хэрэгслийг 82.348.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон.
Гэтэл сургуульд өгсөн баримтад 104.125.000 төгрөгөөр худалдан авсан гэдэг нь тогтоогдсон учраас 21.777.000 төгрөгийг хариуцсан эд хөрөнгөнөөс завшсан хэмээн үзсэн. Ингээд прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд гэм буруугийн хариуцлагыг хүлээлгэсэн.
Тээврийн хэрэгслүүдийг худалдаж авах болсон зорилго болон тушаал гарч буй үндэслэлүүд нь Солонгос Улсаас хямд үнээр тээврийн хэрэгслийг худалдаж авах байсан хэмээн тайлбарладаг.
Гэтэл уг этгээдүүд хувийн байгууллагын захирлууд биш. Төрийн өмчийн сургуулийн удирдлага юм. Өөрөөр хэлбэл, тодорхой төрийн өмчийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хөрөнгийг захиран зарцуулах ёстой.
Гэтэл холбогдох хуулийг зөрчсөний улмаас хууль бусаар тушаал гаргаж сургуулийн данснаас бэлэн мөнгийг хувийн данс руу шилжүүлэн авч Солонгос Улсаас зах зээлийн үнээс дээгүүр үнээр тээврийн хэрэгслийг худалдан авсан үйл баримт тогтоогдсон. Мөн худалдан авсантай холбоотой татварт 50.000.000 гаруй төгрөг гарсан. Тиймээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу ...........иас гарч буй хохирол нь 151.000.000 төгрөг болсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн холбогдох заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Х-, Ж.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг нарын гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Т.Х- нь ...........ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай” тушаал гаргаж тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-, .......... сургуулийн захирал О.Б-, Инженер технологийн сургуулийн захирал Г.Э- нарыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсаас суудлын, ачааны автомашин, автобус худалдан авахыг даалгаж, тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч төсвийн хэмнэлт гаргах нэрийдлээр тус сургуулийн Эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-ы Хаан банк дахь ....... дугаартай харилцах данс руу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...........ийн Хаан банк дахь ....... дугаартай харилцах данснаас 90,000,000 төгрөг, ...........ийн Инженер техникийн их сургуулийн ....... дугаартай харилцах данснаас 38,000,000 төгрөг, ...........ийн ....... экологийн их сургуулийн ........ дугаартай харилцах данснаас 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, 6 ширхэг тээврийн хэрэгслийг зах зээлийн дундаж үнэ болох 107,400,000 төгрөгөөр худалдан авах боломжтой байхад зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу 82.348.000 төгрөгөөр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан гэмт хэргийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Ж.Б- нь ...........ийн эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Т.Хэрүгагийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай” тушаалаар Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллахдаа ...........ийн данснаас шилжүүлсэн 143,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дансаар авч, БНСУ-аас нийт 6 ширхэг тээврийн хэрэгслийг 107,400,000 төгрөгөөр худалдан авах боломжтой байхад нийт 82.348,000 төгрөгөөр худалдан авч, ачилтын зардалд 13,720,105 төгрөг, гаалийн татварт 37,863,912 төгрөг, нэмэгдсэн өртгийн орлогын албан татварт 12,714,217 төгрөг буюу нийт 146,646,234 төгрөгийн зардал гаргаж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Мөн шүүгдэгч Ж.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас 6 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 82,348,000 төгрөгөөр худалдаж авсан боловч тус сургуулийн санхүүгийн баримтад 104,125,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлэн ...........ийн итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 21,777,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4005 дугаартай “..............ийн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан “...........ийн дүрэм-ийн 1.3-т “..... нь хамтын болон өөрийн удирдлагатай, нийгэмд үйлчилдэг, төрийн өмчийн их сургууль болно” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”-ийг захиалагч байна гэж тус тус заасан байна. Иймд ...........ь нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулахаар байна...” албан бичиг /1хх207/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-1/1413 дугаартай албан бичиг, .....-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх209-210/,
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/304 дугаартай Т.Х-г ...........ийн захирлаар томилсон тушаал /1хх214/,
...........ийн дүрэм /1хх225-235/,
...........ийн санхүүгийн үйл ажиллагааны журам /5хх219-235/,
...........ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/11 дугаартай тушаал,
...........ийн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “Төсөв батлах тухай” тогтоол /1хх118-120/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 74 дугаартай “..............ьд 2019 онд нийт 821,000,000 багтаан үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгосон. Тээврийн хэрэгсэл нийт 176,000,000 төгрөг...” албан бичиг, ..............иас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/683 дугаартай албан бичгээр өөрийн эх үүсвэрээр 2019 онд 450.8 сая төгрөг зарцуулсан талаарх худалдан авалтын тайлан хүргүүлсэн /1хх 121-122, 237-239/,
...........иас 6 ширхэг автомашины гаалийн болон НӨАТ төлсөн баримтууд /2хх182-188/,
...........ийн ....... экологийн сургуулийн захирал А.Б-аас гаргаж өгсөн баримт /5хх205-217/,
Ж.Б-, А.Г-, О.Б-, Г.Э- нарын Монгол Улсын хилээр гарсан лавлагаа /2хх205, 214-21/,
Хөрөнгийн үнэлгээний “В-” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн В20-46 дугаартай тайлан /1хх244-250, 2хх1-5/,
Шинжээч Ш.Б-ийн өгсөн “...Үнэлгээг Монголын мэргэшсэн Estimator программын нэгдсэн санг ашиглаж гаргасан. ...Үнэлгээчдийн институтийн мэдээллийн сан болон Тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэлгээчдийн институтийн нэгдсэн санд тээврийн хэрэгслийн БНСУ дахь болон Монгол Улс дахь зах зээлийн үнэлгээг он, оноор байршуулсан байдаг. Estimator программ нь хохирол үнэлэгчийн гаргасан программ байгаа юм. Уг программ дээр БНСУ болон Монгол Улсад байгаа тээврийн хэрэгслийн болон сэлбэг, хэрэгслийн үнэлгээг байршуулсан байдаг. ... Миний хувьд бол дээрх хоёр санг ашиглаад зах зээлийн жишиг үнийн аргыг ашиглан дээрх 6-н тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон. Жишиг үнийн арга гэдэг нь ижил төстэй буюу үйлдвэрлэсэн он, техникийн байдал, биет байдал, оруулж ирсэн он гэх мэт зүйлсийг бусад үнэлгээ хийгдсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэтэй харьцуулж гаргаж байгаа юм. ...........ийн оруулж ирсэн дээрх 6-н тээврийн хэрэгслийн үнэлгээг 2019 оны 01 дүгээр сар болон 2020 оны 4 дүгээр сарын байдлаар БНСУ-д, Монгол Улсад ямар үнэлгээтэй байсан талаар дүгнэлтдээ нэг бүрчлэн тусгасан байгаа. ...Тухайн 6-н тээврийн хэрэгслийг ...........ьд очиж нэг биечлэн үзлэг хийн дүгнэлтээ гаргасан. Тухайн тээврийн хэрэгслүүдийн элэгдлийг нэг бүрчлэн тооцсон. Нэмж мэдүүлэхэд: Мөн үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж марк, загвар, явсан километр, машины гадаад үзэмж, биет байдал зэргийг харгалзан үзэж тухайн он, цаг буюу 2019 оны 01 дүгээр сарын байдлаар гаалийн бичигтэй авто машин буюу Монгол Улсад огт яваагүй тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж ханшаар тооцоо гаргасан. Монгол Улсад 2019 оны 01 дүгээр сард .... УНЦ улсын дугаартай "Киа Морнинг маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлтэй тээврийн хэрэгсэл 10.200.000 төгрөгийн үнэлгээтэй, .... УНЦ улсын дугаартай "Киа Бонго-3" маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл 13.000.000 төгрөгийн үнэлгээтэй, .... УБМ улсын дугаартай "Хьюндай Каунти маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл 29.000.000 төгрөгийн үнэлгээтэй, .... УБР улсын дугаартай "Хьюндай аванте" маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл 13.100.000 төгрөгийн үнэлгээтэй, .... УБМ улсын дугаартай "Хьюндай аванте" маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл 13.100.000 төгрөгийн, .... УБМ улсын дугаартай "Хьюндай Каунти" маркийн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл 29.000.000 төгрөгийн тус тус үнэлгээтэй байсан гэж ойлгож болно. Уг үнэлгээнд гааль, татварын үнэлгээ багтсан байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад оруулж ирээд гааль, татвараа төлөөд л зарахад бэлэн болсон үнэлгээ юм. 2019 онд тээврийн хэрэгслийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ доогуур үнэлгээтэй байсан талаар баримтууд байдаг...” /3хх38, 5хх204/,
мөрдөгчийн “..............ь нь БНСУ-аас 6 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 14.4 дүгээр зүйлд "Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, эко хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах" гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Мөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын "Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай тогтоол"-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу "Үндсэн хөрөнгө худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах" гэснийг зөрчсөн байна. ...........ь нь БНСУ-аас 6 ширхэг тээврийн хэрэгслийг 143,000,000,00 төгрөгөөр худалдан авахдаа тендер зарлаж, гэрээ байгуулалгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Б-ы хувийн харилцах дансанд шилжүүлж, зарцуулсан байна. Энэ нь "Төсвийн тухай хууль"-ийн 6.4.1-д "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.4-д "Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох" гэж заасныг тус тус зөрчсөн байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийн дагуу ирүүлсэн нотлох баримтаар ...........ь нь тухайн 6 ширхэг тээврийн хэрэгслийг 82,348,000.00 төгрөгөөр худалдан авсан байна. Гэтэл ...........ийн санхүүгийн баримтад 104,125,000.00 төгрөгөөp худалдаж авснаар тусгасан байх тул зөрүү 21,777,000.00 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна...” гэсэн магадлагаа /4хх62-72/,
шүүгдэгч Ж.Б-ы Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх75-79/,
...........ийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /4хх83-86/,
...........ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/11 тоот тушаалд: Ж.Б-, Г.Э-, О.Б- нарыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаагаар БНСУ-д томилолтоор ажиллуулах тухай хавсралт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн “..............ийн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сард БНСУ-руу албан томилолтоор явж сургуулийн хөрөнгөөр 2 автобус, 3 суудлын тээврийн хэрэгсэл, 1 бонго маркийн автомашин худалдан авч ирсэн байдаг. Ж.Б- нь өөрийн Хаан банканд бүртгэлтэй тоот дансанд ...........ийн төв сургуулиас 90 сая төгрөгийг, Инженер технологийн сургуулиас 38 сая төгрөгийг, “.......” экологийн сургуулиас 15 сая төгрөгийг, нийт 143 сая төгрөгийг шилжүүлэн авч БНСУ-руу явсан байсан. Баримтыг үзвэл Ж.Б- нь 118 сая төгрөгөөр дээрх 6 тээврийн хэрэгслийг худалдан авч Монгол Улс руу оруулж ирсэн талаараа тайлан бичиж өгсөн байсан. Тус 6 тээврийн хэрэгслийг ирсний дараагаар манай байгууллагаас ойролцоогоор 50 гаруй сая төгрөгийг татвар, хураамжид төлж авсан. Тэгэхээр уг тээврийн хэрэгслийг худалдан авахад манай байгууллагаас ойролцоогоор 168 сая төгрөгийн зардал гарсан байгаа юм. Ж.Б- нь нийт 143 сая төгрөг авч яваад 25 сая төгрөгийг нь сургуульд буцаан төвлөрүүлсэн байсан. ...Манай сургууль 100 хувийн Төрийн өмчит сургууль байгаа юм. Сургуульд эд хөрөнгө худалдан авахдаа сургуулийн удирдах зөвлөлөөр жилийн төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөнд суулгаж, Сангийн яаманд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө хүргүүлж, төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос зөвшөөрөл авсны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтыг зохион байгуулдаг. Дээрх 6 тээврийн хэрэгслийг худалдан авахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авсан эсэхийг мэдэхгүй байна. ...Тус 6 тээврийн хэрэгсэл нь сургуулийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа. ...Миний бие хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолуудтай танилцлаа. Дээрх 6 тээврийн хэрэгслийг худалдан авахтай холбоотойгоор буюу Ж.Б-ы буруутай үйл ажиллагааны улмаас 21,777,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа юм байна. Үнэхээр 21,777,000 төгрөгийн хохирол учирсан нь холбогдох баримтаар тогтоогдсон бол манай сургууль тус хохирлоо нэхэмжилж байна. Тус мөнгийг төлсөн тохиолдолд ямар нэг гомдол байхгүй. ...” /4хх236-238/,
гэрч Г.Э-ын “...Миний бие БНСУ-ын Сөүл хотод байрлах техникийн зах /хуучин тээврийн хэрэгсэл зардаг/-аас ...........ьд 6 тээврийн хэрэгсэл худалдаж авахад нь хамт явсан асуудал байгаа. ...Инженер технологийн сургуулийн хувьд жолооны сургалтад ашиглах зорилгоор 3 суудлын автомашин авах шаардлагатай байсан юм. Уг 3 тээврийн хэрэгслийн үнийн судалгааг буюу зөв талд хүрдтэй, жолооны курст ашиглах боломжтой тээврийн хэрэгслийн судалгааг хийхэд Монгол Улсаас 30 сая төгрөгөөр 3 тээврийн хэрэгсэл авах боломжгүй, харин БНСУ-аас 30 сая төгрөгөөр 3 суудлын автомашин авах боломжтой юм байна гэсэн судалгааг гаргасан. ...БНСУ-аас Инженер технологийн их сургуулийн жолооны сургалтад зориулж 2 Аксент, 1 Верна маркийн тээврийн хэрэгслийг авсан. Миний хувьд худалдан авч байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн унаж үзэн, шалгаж авсан. Мөнгийг сургуулийн дэд захирал Ж.Б- бэлнээр төлсөн. Ж.Б- захирал тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа тус газар, хүмүүсээс нь баримт авч байсан. Миний бие БНСУ-аас тээврийн хэрэгсэл худалдаж авах саналаа Ж.Б-, Т.Х- хоёрт хэлж байсан. Миний саналыг үндэслэлтэй гэж үзэн БНСУ-аас авах болсон гэж ойлгож байна. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн дагуу тээврийн хэрэгслүүдийг худалдан авах гэхээр төсөвт суусан мөнгө нь хүрэхгүй БНСУ-аас 3 тээврийн хэрэгсэл авах мөнгөөр Монгол Улсаас 2 тээврийн хэрэгсэл авах гээд байсан учир дээрх хуулийг мөрдөөгүй юм. Тухайн үед Ж.Б- захирал Монгол Улсаас БНСУ руу мөнгөө авч очсон бөгөөд тэрээр бүхий л тооцоо, тээврийн хэрэгсэл худалдан авсан мөнгийг бэлнээр гаргаж өгч байсан болно. ...Би БНСУ-аас ирүүлсэн 3 дахь хавтаст хэргийн 222-226 дугаар хуудсанд байгаа тээврийн хэрэгсэл худалдан авсан гэрээтэй танилцлаа. Уг гэрээн дээрх миний нэрийн дор байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн үед би дээрх гарын үсгийг зурж баталгаажуулж байсан санагдаж байна. Учир нь гэвэл, тус 3 тээврийн хэрэгслийг манай салбар сургууль үйл ажиллагаандаа худалдан авсан учраас тухайн үед Ж.Б- захирал надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед Ж.Б- захирал тус тээврийн хэрэгслүүдийг хэдэн төгрөгөөр, воноор худалдан авсан талаар надад ямар нэг зүйл хэлээгүй. Гэрээн дээр байгаа үнийн дүнгээр л авч байгаа шүү гээд гарын үсэг зуруулж байсан. ...Ж.Б- захирлыг танай байгууллагад ямар баримт, материал гаргаж өгснийг мэдэхгүй байна. Ж.Б- захирлыг ямар шалтгааны улмаас 2007 онд үйлдвэрлэгдсэн Hyandai Avante маркийн тээврийн хэрэгслийг тухайн үед БНСУ-аас 4,850,000 вон, 4,650,000 воноор нийт 9,500,000 воноор, 1 ширхэг Kia morning тээврийн хэрэгслийг 4,250,000 воноор худалдан авсан гэж баримт бүрдүүлснийг мэдэхгүй байна. Би уг баримт дээр гарын үсэг зураагүй. ...БНСУ-д тээврийн хэрэгсэл худалдан авах үед л үйлдэгдсэн, надаар гарын үсэг зуруулсан гэрээ, холбогдох баримтыг танай байгууллагад гаргаж өгсөн гэж ойлгоод яваад байсан. ...” /3хх40-41, 4хх240-241/,
гэрч О.Б-ын “...Б- захирал хэлэхдээ "манай сургууль тээврийн хэрэгсэл худалдаж авах ёстой, хаанаас яаж авахыгаа мэдэхгүй байна" гэсний дагуу би интернэтээс тээврийн хэрэгсэл худалдан зарж борлуулдаг газруудыг судалж, маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сөүл хотын Инчон хотод байрлах техникийн зах руу очсон. Зах дээр очоод бид нар тээврийн хэрэгслүүдийн үнэ болон бүхий л зүйлийг нь судалсан. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авах ёстой тээврийн хэрэгслүүдээ судлаад холбогдох газруудтай гэрээ байгуулж нийт 6 тээврийн хэрэгсэл худалдаж авахаар болсон. Үүнд 2 автобус, 3 жижиг тэрэг, 1 бонго авсан байгаа. Тухайн үед өөр өөр газруудаас дээрх 6 тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Яг ямар маркийн тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр авсныг би сайн мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслүүдийг худалдаж авахдаа нэг бүрчлэн гэрээ байгуулж тамга, тэмдэг дарж авсан байгаа. ...Тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа төлбөрийг нь Солонгосын бэлэн мөнгөөр өгч байсан. Мөнгийг нь Б- захирал гаргаж өгч байсан. Бид нар тээврийн хэрэгслээс өөр ямар нэг эд зүйл сургуульдаа Солонгос Улсаас худалдаж аваагүй, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улс руу буцаж ирсэн. ...” /1хх189-190/,
гэрч А.Б-ын “...2019 оны 01 дүгээр сард миний бие сургуулийн удирдлагуудад буюу захирал Т.Х-, дэд захирал Ж.Б- нарт машин авах хүсэлт гаргасан. Тухайн үед Ж.Б- захирал машиныг чинь авч өгнө, удахгүй БНСУ руу явна, тэгэхдээ бусад сургуулийн машинуудтай нийлүүлээд танай сургуулийн машиныг худалдаж авч ирнэ /БНСУ-аас тээврийн хэрэгслийг хямд үнээр авах боломжтой/ гэж хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байх Б- захирал над руу утсаар холбогдоод би БНСУ руу тээврийн хэрэгсэл худалдан авахаар явах гэж байна, танайх 15 сая төгрөгийг сургуулийнхаа данснаас төв данс руу шилжүүлчих, дараа нь мөнгөтэй болохоор танай сургуулиас авсан 15 сая төгрөгийг буцааж шилжүүлнэ, энэ мөнгөөр танай сургуулийн тээврийн хэрэгслийг /портер маркийн/ БНСУ-аас худалдан авна гэж хэлсэн. ...” /1хх187-188/,
гэрч Г.Б-ийн “...Манай байгууллага 2019 оны байгууллагын төсөвт тусгагдсаны дагуу нийт 118 сая төгрөгөөр 6 автомашин худалдаж авсан асуудал байгаа. Уг 6 автомашиныг БНСУ-аас худалдаж авсан. Дарга Ж.Б- миний данс руу яаралтай мөнгө хий, Солонгосоос машин авах гээд байна гээд мөнгийг өөрийнхөө данс руу хийлгэсэн байгаа. 80 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийж байгаа учраас манайх тендер зарлах ёстой юм биш үү гэж Б- захиралд хэлэхэд манайх төсвийн байгууллага биш, манайх төсвөөс санхүүжилт авдаггүй өөрийн хөрөнгөөр хөрөнгө бий болгоход ямар хамаатай юм бэ? гэсэн тайлбарыг өгсөн. Тэгээд л Солонгос улс руу явж тээврийн хэрэгслүүдийг худалдаж авсан. ...” /1хх173-175/,
мөн түүний “...2019 оны эхээр сургуулийн захирал Т.Х-, дэд захирал Ж.Б- нар БНСУ-аас төсөвт суусан мөнгөн хөрөнгөөр тээврийн хэрэгслүүд худалдан авах шийдвэрийг гаргасан байсан. ...Инженер технологийн сургуулиас 38 сая, ......., экологийн сургуулиас 15 сая төгрөг, төв сургуулиас 90 сая төгрөгийг Ж. Б- захирлын данс руу шилжүүлсэн. ...Монгол Улсаас худалдан авбал тендер зарлана, мөн үнэтэй байж болзошгүй гэсэн зүйлийг хэлж байсан. ...” /5хх199/,
гэрч Д.Г-ын “...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ...........ийн БНСУ-аас оруулж ирсэн KNCWJX74Г- арлын дугаартай KIA Bongo 3 маркийн тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтэд бичиг баримтын хяналт шалгалтыг хийсэн. ... Тус тээврийн хэрэгслийн бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд ...........ь нь тээврийн хөлсний нэхэмжлэх, гадаад худалдааны баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн паспорт, хүлээн авагчийн нэр шилжүүлэх хүсэлт гэсэн бичиг баримтуудыг гаальд мэдүүлсэн байсан. Эдгээр баримтуудыг үндэслэн Гаалийн тухай хуулийн 15.4.4-2 зүйлд заасны дагуу 6 дугаар арга буюу уялдуулан үнэлэх аргаар үнэлсэн болно. ...........ь нь KNCWJX74Г- арлын дугаартай KIA Bongo маркийн тээврийн хэрэгслийг БНСУ-аас 350 ам.доллароор Худалдаж авч тээврийн зардалд 400 ам.доллар зарцуулсан тухай гаальд мэдүүлсэн байсан. Тус тээврийн хэрэгслийн дундаж үнийн судалгааг Гаалийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээс авч үзэхэд 3450 ам.доллар байсан. Уг 3450 ам.доллар дээр тээврийн зардал болох 400 ам долларыг нэмээд нийт 3850 ам.долларын үнэлгээг манай байгууллагаас тогтоож, нийт 1,572,710.76 төгрөгийн татвар ногдуулж барагдуулсан. ...........ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан санхүүгийн баримт байхгүй, гадаад худалдааны хэлцэл хийгдээгүй байсан. Ийм учраас бид бүхэн Гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу гаалийн нэгж үнийг тодорхойлсон. Тус сургууль нь тухайн тээврийн хэрэгслийг 350 ам.доллароор худалдан авсан гэж гаальд мэдүүлсэн боловч тэр нь бодитой биш үнэлгээ байсан. ...........ь нь дээрх тээврийн хэрэгслийг БНСУ-ын Инчон хотоос ачуулсан нь харагдаж байгаа боловч хэдэн төгрөгөөр худалдан авсан баримт байхгүй байна. ...” /1хх197/,
гэрч Л.Д-гийн “...Миний бие 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...........ийн БНСУ-аас оруулж ирсэн KMJHD17Д- арлын дугаартай Нуandai County, KMHDU41Д- арлын дугаартай Hyandai Avante, KMHDU41Д- арлын дугаартай Hyandai Avante маркийн 3 ширхэг тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Тус гурван тээврийн хэрэгслийн бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд ...........ь нь тээврийн хөлсний нэхэмжлэх, гадаад худалдааны баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн паспорт гэсэн бичиг баримтуудыг гаальд мэдүүлсэн байсан. ...........ь нь дээрх 3 тээврийн хэрэгслийн бүрдүүлэлтийг хийхдээ гаалийн байгууллагад тээврийн зардлын нэхэмжлэх, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн 3 баримтыг гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг үндэслэн Гаалийн тухай хуулийн 15.4.4-2 зүйлд заасны дагуу 6 дугаар арга буюу уялдуулан үнэлэх аргaap үнэлсэн болно.
..............ь нь KMJHD17Д- арлын дугаартай 2007 оны Hyandai County автомашин нь хилээс дагалдаж ирсэн баглаа боодлын жагсаалт дээр 4122 ам.доллар гэж бичигдэж ирсний дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн. Энэ үнийн дүн дээр 1905 ам.доллар, нийт 6027 ам.долларын үнэлгээтэй гэж мэдүүлсэн байна. Миний бие дагалдах бичиг баримтыг нягтлан шалгаад 1 дүгээр аргаар үнэлэх боломжгүй тул 6 дугаар аргаар үнэлсэн. Судалгааны үнэ нь 8600 ам.доллар, нэмэгдэх зардал буюу тээврийн зардал 1905 ам.доллар, нийт 10505 ам.доллар тус тээврийн хэрэгслийг үнэлж нийт 4,289,364.84 төгрөгийн татвар ногдуулж барагдуулсан. ...........ь нь KMHDU41Д- арлын дугаартай Hyandai Avante автомашин нь хилээс дагалдаж ирсэн баглаа боодлын жагсаалт дээр 1613 ам.доллар, тээврийн зардал нь 450 ам.доллар нийт 2063 ам.долларын үнэлгээтэй гэж мэдүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн судалгааны үнийг 2900 ам.доллар гэж үнэлээд тээврийн зардал болох 450 ам.долларыг нэмж нийт 3350 ам.доллароор үнэлсэн. Уг тээврийн хэрэгсэлд нийт 14,237,860.28 төгрөгийн татвар ногдуулж барагдуулсан.
...Мөн тус сургууль нь KMHDU41Д- арлын дугаартай Нуandai Avante автомашин нь хилээс дагалдаж ирсэн үнийн нэхэмжлэх баглаа боодлын жагсаалт дээр 1971 ам.доллар, тээврийн зардал нь 595 ам.доллар, нийт 2566 ам.доллар гэж мэдүүлснийг 6 дугаар аргаар үнэлэхэд тус тээврийн хэрэгсэл нь 2900 ам.доллар, тээврийн зардал нь 595 ам.доллар, нийт 3495 ам.доллароор үнэлсэн. Уг тээврийн хэрэгсэлд 14,297,066.17 төгрөгийн татвар ногдуулж барагдуулсан. Тухайн өдрийн ам долларын ханш нь 2634.30 байсан байна. ...” /1хх198-199/,
гэрч Д.А-гийн “...Манай Улсын хувьд БНСУ-ын гаалийн байгууллагын нэгдсэн системтэй холбогдоогүй учир дагалдах бичиг баримтыг үндэслэж, гаальд үнэн мэдүүлсэн эсэхийг нягтлан шалгаад Гаалийн тариф татварын тухай хуулийг үндэслэн үнийг шалгаж баталгаажуулдаг. Баталгаажуулахдаа үнэлгээний 6 аргыг дэс дараалан хэрэглэдэг. Үүнд, Хэлцлийн үнийн арга, нэг төрлийн хэлцлийн үнийн арга, ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг Монгол Улсад хэрэглэдэг байгаа. 4,5 дахь аргыг Монгол Улсад хэрэглэдэггүй, Монгол Улсад 6 дугаар арга буюу уялдуулан хэрэглэх үнийн аргын дагуу үнийг шалгадаг. Энэ арга нь Гаалийн ерөнхий газраас гаргасан үнийн мэдээллийн сан, нийтээр тараасан интернэт үнийн мэдээлэл, үйлдвэрлэгчийн сайт, худалдааны сайтуудад тавигдсан үнэтэй харьцуулан шалгадаг. Ингэж шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь гаальд үнэн зөв мэдүүлсэн эсэх нь тодорхойлогддог. Үнээ хэт бага мэдүүлсэн тохиолдолд бичиг баримт хангалтгүй тохиолдолд 1 дүгээр аргыг хэрэглэдэггүй, 6 дугаар аргыг хэрэглэдэг.
...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...........ийн БНСУ-аас оруулж ирсэн KMJHD17HА- арлын дугаартай Hyandai County, ΚΝΑΒΑ244А- арлын дугаартай KIA Morning маркийн тээврийн хэрэгслүүдийн гаалийн бүрдүүлэлтийг миний бие хийсэн. Тус хоёр тээврийн хэрэгслийн бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд ...........ь нь тээврийн хөлсний нэхэмжлэх, гадаад худалдааны баримт, баглаа боодлын жагсаалт, техникийн паспорт гэсэн бичиг баримтуудыг гаальд мэдүүлсэн байсан. Тухайн бичиг баримт дээрх хоёр тээврийн хэрэгслийг худалдаж авсан санхүүгийн баримт байхгүй, гадаад худалдааны хэлцэл хийгдээгүй байсан. Тийм учраас дээр мэдүүлсэн уялдуулан хэрэглэх үнийн аргаар Гаалийн ерөнхий газраас тогтоосон судалгааны үнээр үнэлсэн. ...” /1хх200-201/,
гэрч Ц.Т-гийн “...2018 оноос хойш Төрийн өмчийн их дээд сургуулиуд үндсэн хөрөнгө олж авахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах болсон. Өмнө нь төрийн өмчит их дээд сургуулиуд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр үндсэн хөрөнгө авах тохиолдол их байсан учир манай газраас 2018 онд хяналт шалгалтыг зохион байгуулж үндсэн хөрөнгө бэлтгэхдээ "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 14.2 дугаар зүйлд заасан их дээд сургуулиуд үндсэн хөрөнгө бэлтгэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авна гэдгийг мөрдөж ажиллах шаардлагатай талаар боловсролын яам болон Их сургуулиудад албан бичиг хүргүүлсэн. Түүний хүрээнд Хөдөө аж ахуйн сургуулиас манай газар луу үндсэн хөрөнгө бэлтгэх хүсэлтийг ирүүлсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2019 оны 3 дугаар сарын 05-ны 74 дугаартай "Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай" тогтоолоор зөвшөөрлийг олгосон. Уг тогтоолын дагуу ...........ийн худалдан авалт хийгдсэний санхүүгийн тайлангийн бүртгэлээр хяналт тавьдаг юм. ...........ь нь "Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай" тогтоол гарсны дараагаар тогтоолын 21 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах тухайн ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах ёстой юм. ..............ийн албан тушаалтнууд нь манай байгууллагаас зөвшөөрөл олгоогүй байхад буюу 2019 оны 01 дүгээр сард худалдан авалт хийсэн байна. Зөвшөөрөл олгогдсон тохиолдолд худалдан авалтыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах ёстой юм...” /1хх202-203/,
гэрч К- /БНСУ-ын иргэн/-ийн “...Би ....ын захирал мөн. ...Тээврийн хэрэгсэл Худалдах-худалдан авах гэрээг харахад гэрээний огноог 2019.01.17 гэж бичсэн байна, энэ өдөр гэрээ байгуулсан нь мэдээжийн хэрэг. Худалдах-худалдан авах гэрээнээс харахад тээврийн хэрэгслийн борлуулалтын үнийг 12,500,000 вон гэж байгаа нь одоо энд мэдүүлсэн үнэ нь тийм биш байна. Доллароор 4,122 доллар гэсэн байх ба 4,600,000 вон гэсэн байна. Тээврийн хэрэгслийн үнэ нь 4,600,000 вон гэсэн үг. ... Тэд нар Монголд буухаар нь бага татвар төлөхийн тулд гаальд мэдүүлэх үнийг нь тэгж бууруулж мэдүүлж өгөөч гэх тохиолдол байдаг л даа, яагаад гэдгийг би мэдэхгүй. ... Гэрээ өөрөө буруу гэрээ гэж бодож байна, тэрийг нь. Худалдан авагч үүнийг зассан бололтой. Манай гэрээ биш юм шиг байна...” /4хх6-13/,
гэрч И- /БНСУ-ын иргэн/-ны “...Би Х-г танихгүй. Би хуучин автомашины экспортын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ....... компанийг ажиллуулдаг, захирал нь байсан. ....... нь одоо үйл ажиллагаа нь 3 жилийн өмнө буюу ойролцоогоор 2019 оны 3-р сард орлогогүйн улмаас үйл ажиллагаа зогссон. Хуулийн этгээдээр бүртгүүлсэн буюу 2017 оноос эхлэн ажиллуулж эхэлсэн. ...Тухайн үед Монгол худалдан авагчид худалдсан нь үнэн боловч тухайн үед Монголын талын хүн нь ..... эсвэл тухайн сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудад байсныг би мэдээгүй. ...Банкны гүйлгээний хуулгыг харвал энэ county автобусыг ...2019 оны 1-р сард 12 сая воноор зарсан. Тухайн үед 13 сая воноор зарна гэж байсан ч цаг хугацаа өнгөрч автобус байсан болохоор талбайд маш их зай эзэлдэг байсан тул яаралтай хямдхан 12 сая воноор зарсан. 1 хуучин county автобус, 2008 онд үйлдвэрлэсэн. Арлын дугаар 80000209, борлуулалтын үнэ 12 сая вон гэсэн зөв. Гэрээнд 12 сая вон гэж бичсэн тээврийн хэрэгслийн борлуулалтын үнэ бодит үнэ мөн. Уг мөнгийг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /4хх 14-20 тал/,
гэрч И-ы гаргаж өгсөн баримтууд: Худалдах, худалдан авах гэрээнд County 12.000.000 воноор худалдаж авсан, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга /4хх21-27/,
гэрч Ю- /БНСУ-ын иргэн/-ны “...Тэр үед 1 эмэгтэй, 2 эрэгтэй хамт ирээд хэрэгт холбогдсон 1 хуучин Бонго 3(1.2 тонн) автомашин худалдаж авсан. ... Миний санахын тухайн үед гэрээнд тамга бол дарж өгсөн, гэхдээ би бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлээд удаагүй байсан, гэрээний маягт байхгүй байсан болохоор худалдан авагчийн бичиж авч ирсэн гэрээнд тамга дарж өгсөн. ... Гэрээг харахад гэрээний огноо 2019.01.19, 1 хуучин Бонго3(1.2тонн) автомашин, 2010 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар: AK Ю-, 5,500,000 воноор зарсан нь зөв. Өөр тээврийн хэрэгсэл зараагүй. ... Бодит үнэ нь 3 сая вон байсан. Би 2019.1.17-ны хавьцаа худалдан авагчаас төлбөрт 3 сая воныг бэлнээр аваад, дараа өдөр нь Н- Ю-(Ю-) данс руу 3 сая воноо тэр чигт нь орлогодсон гүйлгээний хуулга байгаа, гаргаж өгье. Мөн гаалийн мэдүүлэг. Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан гэрчилгээ, тээврийн хэрэгслийн Худалдах-худалдан авах гэрээ бас байгаа, хамт гаргаж өгье. Гэрээнд бичсэн байгаа 5,5 сая вон нь тээврийн хэрэгслийн бодит үнэ биш ээ, түрүүн хэлсэнчлэн бодитоор бол 1-р сарын 17-ны орчимд машинаа зарсан боловч тухайн үед гэрээ хийгээгүй байсан тул худалдан авагч 1-р сарын 19-ний орчимд гэрээний огноо бичсэн маягт авч ирсэн, би тамга л дарж өгсөн. ... Тэр хүмүүсийн бичиж ирсэн Худалдах-худалдан авах гэрээнд бодит үнэ болох 3 сая воноос их буюу 5.5 сая гэж бичсэн байхыг хараад асуудал болохгүй юу гэсэн чинь тэд нар "Солонгост ямар ч асуудал болохгүй. Зөвхөн Монголд л шаардлагатай бичиг баримт байгаа юм" гэхээр нь тамга дарж өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 28-35 тал/, Гэрч Ю--гээс гаргаж өгсөн баримтууд: дансны хуулга 3.000.000 вон бэлэн мөнгө, экспортын мэдүүлэг авсан акт, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан тухай гэрчилгээ, хуучин тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэх, банкны дэвтрийн хуулбар /4хх36-44/,
гэрч И ху сон /БНСУ-ын иргэн/-ны “...Уг хэрэгт холбогдох 3 тээврийн хэрэгслийг зарсан. Таны харуулж байгаа гэрээ нь миний бичсэн гэрээ биш, Монгол худалдан авагч дураараа боловсруулсан хуурамч гэрээ шиг харагдаж байна. ...Таны ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээн дээр 1 avante маркийн автомашин 3 сая вон, 2 morning маркийн автомашин 2,7 сая вон, 3 avante маркийн автомашин 3,1 сая вон гэсэн байна, энэ бодитоор автомашин борлуулсан үнэ мөн. Миний өөрт чинь үзүүлсэн Худалдах-худалдан авах гэрээн дээр 1 avante маркийн автомашин 4,850,000 вон, 2 morning маркийн автомашин 4,250,000 вон, 3 avante маркийн автомашин 4,650,000 сая вон гэсэн байна, тэгвэл энэ мөнгөн дүнгийн бодит үнийн дүнгээс хуурамчаар хөөрөгдүүлж бичсэн дүн байна. ...2019 оны 01-р сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан тэр өдрөө бүгдийг нь бэлнээр авсан. Манайх гаднын худалдан авагчидтай харьцдаг болохоор бэлэн мөнгөөр л гүйлгээ хийдэг. Тусдаа төлбөрийн баримт олгоогүй. Худалдах-худалдан авах гэрээ нь төлбөрийн баримт юм. ...73-р хуудасны ар талд хавсаргасан "Монгол Улсын чингэлэг тээвэрлэлтийн болон нэмэлт зардал"-ын гэрээг би бичиж өгөөгүй...” /4хх 45-51 тал/,
гэрч И ху соны гаргаж өгсөн баримтууд болох Худалдах-худалдан авах гэрээ: Кіа Morning Арлын дугаар Н-, машин 2.700.000 вон, Avante-HD 3.000.000 вон, Avante-HD 3.100.000 вон гэсэн гэрээний хувь, /хэргийн 4-р хавтас 52-56 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нарыг “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” буюу төсөв захирагч зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан гэмт хэргийг хамтран үйлдсэн, Ж.Б-ыг “Хөрөнгө завших” буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, Төсөв захирагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан үндэслэлээр төсвийн хөрөнгийг завшиж улсын төсөвт хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...төрийн өмчийг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан бол...” гэж хуульчилжээ.
Мөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох төрөл, хэлбэрийг тодорхой хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус заасан байх тул энэ гэмт хэрэгт шүүгдэгч Т.Х-г гэмт хэргийн зохион байгуулагчаар, шүүгдэгч Ж.Б-ыг гүйцэтгэгчээр тус тус оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд “Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль дэргэдээ бие даасан гарааны компани байгуулахаас бусад тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авна” гэснийг зөрчиж, зөвшөөрөл аваагүй байхдаа тодорхой санхүүжилтийг сургуулиасаа гарган, Бүгд найрамдах Солонгос Улсаас 6 ширхэг тээврийн хэрэгслийг зах зээлийн дундаж үнээс дээгүүр үнээр худалдан авсан үйлдэл нь “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ж.Б-ы өөрт итгэмжлэн хариуцуулсан буюу тухайн 6 ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авах төсвийн хөрөнгөөс 21.777.000 төгрөгийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор завшсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзнэ.
Энэ талаар анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нар нь ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаа мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаа сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаа мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаа сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо зах зээлийн дунджаас дээгүүр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэсэн үнийн дүнд томилолтын зардал 4,498,900 төгрөг, бусад зардал 154,895 төгрөгийг тус тус оруулсан нь үндэслэлгүй байх тул хэргийн үйл баримтын 151.300.030 төгрөгөөр гэснийг 146,646,234 төгрөгөөр гэж зөвтгөж дүгнэсэн болно. Гэвч тухайн зардал шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нарын хууль бус үйлдлийн үр дүнд бий болсон учраас тухайн байгууллагад учирсан хохирол, хор уршигт тооцон гаргуулсныг буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ж.Б-ы хөрөнгө завших гэмт үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн...” бол гэж зааснаар дууссан байхад шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б-ыг завших гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн гэж ялласан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар татсан /4хх195-204 тал/ байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Б-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул Ж.Б-ы үйлдсэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын Ж.Б-д оногдуулсан торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 36 сар гэснийг 1 жил хугацаанд гэж тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Б-ы өмгөөлөгч Ж.Батзоригийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2044 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Ж.Б-д холбогдох хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000,000 төгрөгөөр торгох ялаар...” гэснийг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Ж.Б-д 36 сарын...” гэснийг “...шүүгдэгч Ж.Б-д 1 жилийн хугацаанд...” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Т.Х-, Ж.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА