| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/00597/И |
| Дугаар | 192/ШШ2026/01294 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01294
| 2026 01 29 | 192/ШШ2026/01294 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* хотхон *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, -р хороо, хотхон -р байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/,
Нэхэмжлэгчийн шаардлага: Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлд 2025 оны 01-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
Нэхэмжлэгч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.ын хүсэлтээр, хариуцагч Ж. шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: Нэхэмжлэгч С.******* нь бадрах ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд Ж.тай 2023 оны 10 сараас эхлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамтран ажиллахаар тохиролцсон. Тус хамтын ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нь БНХАУ-аас 4 ширхэг автомашин оруулан ирж захиалагчид нийлүүлэх, хариуцагч нь тус ажилд хамтран ажиллаж ашиг олохоор харилцан тохиролцсон. Ж. нь 4 автомашин нийлүүлэхээр байгаа бол эхний удаа 3 автомашиныг оруулж ирье гэх санал тавьсны дагуу бид эхний ээлжинд 3 автомашиныг оруулж ирэхээр болсон. Гэтэл Ж. нь хамтран ажиллахад эрсдэлтэй байна, барьцаа болгож ямар нэгэн зүйл өг эсвэл компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирлыг эрхийг шилжүүл гэж шаардах болсон тул 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр 0270 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдөр 0271 дугаартай 'Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус нотариат дээр байгуулсан.
Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч С.******* нь өөрийн өмчлөлийн бадрах ХХК-ийн 51 хувийн хувьцааг болон түүнд оногдох эрх, үүрэг, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг Ж.т шилжүүлж. Ж. нь хамтын ажиллагаа дууссаны дараа буцаан шилжүүлэхээр харилцан тохирсон. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-с оруулж ирсэн 2 автомашин дээр нийт 68,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг Ж. нь гаргасан. БНХАУ-с оруулж ирсэн автомашшшг захиалагчид нийлүүлэх явцад талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүссэний улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Тиймээс нэхэмжлэгч нь хамтын ажиллаагаа дуусгавар болгохоор 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчнйн Хаан банкны 5014152678 тоот данс руу ашнг олох зорилгоор оруулсан мөнгө болох 68,379,900 төгрөг, хамтын ажиллагааны өгөөж болох 6,837,990 төгрөг, нийт 75,2,890 төгрөгийг шилжүүлсэн. Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хариуцагчид шилжүүлэн өгөх гол үндэслэл нь итгэлцэл дээр тулгуурлан бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд барьцаа тавих шаардлагыг биелүүлэх нь гол зорилго байсан билээ. Хариуцагч нь хамтран ажиллаж, ашиг олох нэрийдлээр хамтран ажиллах гэрээний халхавч болгон шунахайн сэдэл гарган хууль бусаар компанийн хувьцааг нэр дээр шилжүүлэн авсан. Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолд Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон хуулийн 56 дугаар зүйлийн зарим заалтыг доорх байдлаар тайлбарласан байна. Тус тайлбарын 5.3-т ... өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан. халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэгтөрөл гэж ойлговол зохино. Тухайлбал, талууд хамтын ажиллагааны хүрээнд ашиг олох зорилготой байсан бөгөод хариуцагчийн зүгээс тавьсан шаардлагын улмаас байгуулсан компанийн хувьцаа бдаэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудыг хэн аль нь компанийн хувьцаа болон компанийн эрхийг бэлэглэх, хүлээн авах хүсэл зорилгогүй байсан бөгөөд зөвхөн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд бэлэглэлийн гэрээг байгуулж, хамтын ажиллагааны зорилгыг биелүүлсний дараа буцаан шилжүүлэх нөхцөлтэй байсан. Иймд маргаан бүхий бэлэглэлийн гэрээ нь хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас хамтын ажиллагааны хүрээнд гаргасан зардал болох 68,379,900 төгрөг мөн хамтын ажиллагааны өгөөжийг хариуцагчид буцаан өгсөн билээ. Энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гарган өгөх боломжгүй билээ. Учир нь тухайн үед нэхэмжлэгч нь бадрах ХХК-ийн Хас банкны данснаас хариуцагч руу шилжүүлсэн бөгөөд одоо тухайн дансны эрх нь хариуцагчид байгаа тул тус баримтыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 183/Ш32024/25544 дугаартай шүүгчийн захирамжаар ...нэхэмжлэлийн үндэслэл болсон хамтран ажиллахаар тохиролцсон гэх түүнийг нотлох баримт ирүүлээгүйгээс бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дээрх шүүгчийн захирамжид заасны дагуу хариуцагч Ж.тай хамтран ажиллахаар тохиролцсон 2023 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн баримт болон 2023 оны ******* дүгээр сарын 10-ний өдрийн баримтыг тус тус хавсарган, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1,3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж заасны дагуу 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр 0270 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдөр 0271 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, бадрах ХХК-ийн 51 хувьцааг болон эрхийг нэхэмжлэгч С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Ж.т даалгаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч С.*******аас 2025 оны 05-р сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Талуудын хооронд хариуцагч тал хөрөнгө оруулалт хийх, нэхэмжлэгч тал үйл ажиллагааг хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Анх 3 машин худалдан авахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний дагуу худалдан авах машины үйл ажиллагаа дуусаад бадрах ХХК-ийн хувьцааг хариуцагч талаас нэхэмжлэгч талд буцаан шилжүүлэхээр гэрээ байгуулсан.
Гэрээ дуусгавар болсноор ямар үр дагавар үүсэх вэ гэхээр нэхэмжлэгч тал нь хариуцагч тал руу шилжүүлсэн 51 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэхээр тохирсон. 2023 оны *******-р сарын 10-ны өдөр хэлцэл байгуулсан. 51 хувийн хувьцаагаа буцааж авна. Тооцоо нийлсэн зүйл байхгүй. Хамтын бизнесээ эхлэхийн тулд 51 хувь, 49 хувь гэж ярилцаад эдгээр ажлыг дууссаны дараа 51 хувийн хувьцаагаа буцааж шилжүүлнэ гэх тохиролцоо хийсэн.
Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний дагуу тохирсон. Компанийн хувьцаа эзэмшигч нар тогтоол шийдвэрээ гаргаад компанийн эрх шилжүүлэх тухай тэмдэглэл үйлдэж байж нөгөө талынхаа эрхийг шилжүүлнэ. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцож хийгдсэн. Хамтын үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэх боломжгүй буюу үл ойлголцол үүссэн. Ашгаа хуваагаад авчихсан тул хамтын ажиллагааг дуусгавар болгоод 51 хувийн хувьцаагаа буцааж авах шаардлага гаргасан. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчиж, хувьцааг шилжүүлж өгөхгүй байгаа учир шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан.
2021 оны *******-р сарын 10-ны өдөр 3 ажилд хамтран ажиллахаар болсон. 2 дахь ажил буюу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын өөрөө буулгагч автомашин дээр хариуцагч тал хөрөнгө оруулах үүрэг гүйцэтгэж 68,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан байдаг. Гэрээ дуусгавар болгож байгаа учраас хариуцагч талын 68,000,000 төгрөгт ногдох 10 хувийн ашгийг буцааж төлсөн. Хариуцагч талаас оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөөд дээр нь 10 хувийн ашгийг өгч төлбөр тооцоо дууссан. бадрах ХХК тендерт оролцоод үйл ажиллагаа явуулах гэхээр хариуцагч талд тамга тэмдэг нь байгаа. Тийм учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ж. нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч надад " бадрах" ХХК-ийн 51 хувь хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгөхийг даалгах болон хамтран ажиллах гэрээ дуусгавар болгох зэрэг шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамран ажиллах гэрээ байгуулагдаагүй.
Мөн бидний хооронд 2023 оны *******-р сарын 09-ний өдрийн 0270 дугаартай Компанийн хувьцааг бэлэглэх тухай гэрээ болон мөн өдрийн 0271 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг гэрээ байгуулагдсан ба эдгээр гэрээнүүд одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр гэрээнүүд байгаа.
Бидний хоорондох дээр дурдсан гэрээнүүдийн нэмэлт болгож 2023 оны ******* дүгээр сарын 10-ний өдрийн хэлцэл хийгдсэнээр С.******* надад нийт таван машинаас тодорхой ашгийг шилжүүлэн өгөхөөр хугацаа заалгүйгээр тохиролцсон.
Үйл ажиллагаанаас олсон ашгаас 51 хувь ашиг хүртэх нь бидний тохиролцоо болон Компанийн дүрэм, Компанийн тухай хуулийн заалтад нийцэж байгаа болно.
Харин энэхүү нэмэлтийн нэг нөхцөл болох, манай компанийн Хас банк дахь дансыг Голомт банкны данс болгон өөрчилж өгөх тохиролцоог С.******* биелүүлээгүй. Ийнхүү Биелүүлээгүйгээ далимдуулан компанийн тамга, гэрчилгээг гүйцэтгэх захирал надад байж байхад надад мэдэгдэлгүйгээр оор бусад байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж, олон тендерт орохдоо бичиг баримт хуурамчаар үйлдэж ашиг орлогоо надаас нууж байгааг би хууль ёсны үйлдэл гэж үзэхгүй байна.
Ийм зөрчил үүссэний улмаас бид ахин 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С.*******ын төлөөлөгч, өмгөөлөгч н.Тунгалагнарантай уулзалт хийж, улмаар 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн нэмэлт хэлцлийг хийсэн. Энэ хэлцлээр С.******* нь таван төрлийн үүрэг хүлээсэн. Уг хэлцлийн эх хувийг нэхэмжлэгч гарган өгсөн нь хэрэгт байгаа тул нөхцөлүүдийг нуршилгүй орхиё. Энэ хэлцлээр бол миний 51 хувийн эзэмшил дуусгавар болох хугацааг 2024 оны 06 дугаар сарын *******-ний өдөр гэж тохирсон ба гэхдээ тодорхой нэг болзол буюу С.******* надад хорин сая төгрөгийг энэ өдрөөс өмнө шилжүүлмэгц би хариу 51 хувийн хувьцааг болон Гүйцэтгэх захирлын албан тушаалыг буцаан шилжүүлэн өгөхөөр тохирсон.
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө С.******* надад манай компанийн гүйцэтгэх, тендерээр нийлүүлэх 3 машин худалдан авах зардалд зориулан надаас авсан 68 000 000 төгрөгийг надад ноогдох ашиг гэж өөрөө дураараа тодорхойлон 6,8 сая төгрөгийн хамт шилжүүлэн өгсөн байв. Өөрөө дураараа ашиг тодорхойлсон гэдгийн учир нь надад арван хувийн ашиг өгнө гэснийг нь би зөвшөөрөөгүй байсан юм.
Харин бидний нэмэлт хэлцэл болох, манай компанийн бусад үйл ажиллагаанаас олсон ашгаас надад Хорин сая төгрөгийг 2024 оны 06-р сарын *******-ний өдрийн дотор төлөх үүргээ С. ******* нь одоог хүртэл гүйцэд биелүүлээгүй байгаа учраас би миний хүлээсэн хариу үүрэг болох "Компанийн 51 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх, гүйцэтгэх захирлын ажлыг эргүүлэн өгөх, Итаксийн нэвтрэх нэр, нууц үг. банкны гүйлгээ хийх эрхийг буцаан шилжүүлэн өгөх" үүргүүдээ биелүүлэхээс түдгэлзэж байгаа болно.
С.******* нь 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн бадрах ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж., С.******* нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцов" гэх утга бүхий нэмэлт хэлцлийн дагуу хүлээсэн надад 20,000,000 төгрөг төлөх үүргээ хэсэгчлэн биелүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр надад Хас банк дахь тус ХХК-н 5003152698 тоот данснаас миний Хаан банк дахь 5014152678 тоот данс руу 8,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд энэ мөнгийг хасаад үлдэх ******* 050 000 төгрөгийг надад С.******* шилжүүлэн өгмөгц би 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргүүдээ гүйцэтгэх болно гэжээ.
4.Зохигч талуудаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-нэхэмжлэгчээс: /хх-1-4/ нэхэмжлэл, /хх-5-6/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-7-8, 53/ С.*******аас Г.Тэмүүжин, Н.Энхзаяа, Т.Сумъяабазар, Ө. нарт олгосон итгэмжлэл, /хх-9-10/ Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, /хх-*******/ бадрах ХХК-ийн албан бичиг, /хх-13-14/ Ж.тай уулзсан уулзалтын тэмдэглэл, /хх-15/ бадрах ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж., С.******* нарын харилцан тохиролцоо, /хх-16-20/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, /хх-32-33/ нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-36/ Ж.аас Г.Тунгалагт олгосон итгэмжлэл, /хх-37-38/ хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар /хх-42-46/ бадрах ХХК-ийн дүрэм, /хх-71-76/ үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, хэрэгт бэхжүүлсэн. Талууд өөр бусад хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Иймд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын хооронд 2023 оны *******-р сарын 09-ний өдөр №0270 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулагдсан,
4.2.Талуудын хооронд 2023 оны *******-р сарын 09-ний өдөр №0271 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан,,
4.3. бадрах ХХК-ийн 2023 оны *******-р сарын 20-ны өдрийн албан бичгээр С.******* нь Ж.т компанийн 51 хувийг шилжүүлсэн,
4.4.Талууд 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн харилцан тохиролцсон албан бичгээр дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд:
-С.******* нь өнгөрсөн хугацааны ашиг алдагдал, 51 хувьд ногдох төлбөрт 20,000,000 төгрөгийг Ж.т өгөх,
-Үүний дараа Ж. нь Итаксын нэвтрэх нэр, нууц үг, банкны гүйлгээ хийх эрхийг өгөх,
-20,000,000 төгрөг шилжүүлмэгц Ж. компанийн 51 хувь болон гүйцэтгэх захирлын эрхийг үл маргах журмаар 2024 оны 06-р сарын *******-ний өдөрт багтаан эрх шүлжүүлэх болон бусад холбогдох гэрээ хэлцлийг хийж С.*******т шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээ хэлцлүүдийн хүчин төгөлдөр байдал, талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл нь хамтран ажиллах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ эсэх, 0270, 0271 дугаартай гэрээний зорилго, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон эсэх, нэхэмжлэгч ашиг орлого нуусан, хуурч мэхлэсэн, хуурамч баримт ашигласан зэргээр зөрчил үүссэн байна.
Харин нэхэмжлэгч С.******* нь бадрах ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр №0270 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр №0271 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ гээр бадрах ХХК-ийн 2023 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр С.******* Ж.т компанийн 51%-ийн хувьцааг шилжүүлсэн байдал, түүнд зурсан гарын үсэг, эрх бүхий этгээдийн шийдвэр, хариуцагч 68,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн (автомашин худалдан авахад зориулсан), Нэхэмжлэгч С.******* 68,379,900 төгрөг + 6,837,990 төгрөгийн ашиг (нийт ≈75,2,890 төгрөг) буцаан шилжүүлсэн (банкны шилжүүлгийн баримттай), 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт хэлцлээр С.******* 20,000,000 төгрөгийг төлөх, үүний дараа Ж. 51% хувьцаа + гүйцэтгэх захиралын эрх + Итакси нэвтрэх мэдээлэл + банкны эрхийг буцаан шилжүүлэх, С.******* уг 20 сая төгрөгийн 8,950,000 төгрөгийг шилжүүлсэн (үлдэгдэл *******,050,000 төгрөг төлөөгүй), хариуцагч талд тамга, гүйцэтгэх захиралын эрх, банкны эрх байгаа нь компанийн үйл ажиллагааг (тендерт орох гэх мэт) саад учруулсан талаар маргаагүй байна.
6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд 2023 оны 10 сараас эхлэн БНХАУ-аас автомашин оруулж ирэх, нийлүүлэх бизнесийн хүрээнд харилцан тохиролцож, хөрөнгө оруулалт хийж, ашиг хуваарилах зорилготой хамтран ажилласан нь Иргэний хуулийн 476.1-д заасан хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээх шинжийг агуулсан байна. Хариуцагч үүнийг үгүйсгэсэн ч нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны ******* дүгээр сарын 01, 10-ны өдрийн баримт, банкны шилжүүлэг (68 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, буцаалт), автомашины нийлүүлэлттэй холбоотой үйл ажиллагаа нь хамтын ажиллагааг нотолсон тул шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон Үл ойлголцол үүссэн, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон, нэхэмжлэгч хариуцагчийн оруулсан 68 сая төгрөгийг 10%-ийн ашигтай (нийт ≈75 сая төгрөг) буцаан шилжүүлсэн нь гэрээ дуусгавар болох үндэслэл болсон. Иргэний хуулийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа талууд шилжүүлсэн бүх зүйлээ (хувьцаа, эрх) харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн маргасан 2024 оны 06 дугаар сарын 10-ны нэмэлт хэлцэл (20 сая төгрөгийн төлбөр) нь анхны гэрээний хүчин төгөлдөр бус байдлыг өөрчлөхгүй, мөн нэхэмжлэгч үүнийг хэсэгчлэн биелүүлсэн тул шүүх үүнийг гол үндэслэл болгоогүй.
Түүнчлэн, Бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн 0270, 0271 дугаартай гэрээнүүд нь нэхэмжлэгчийн жинхэнэ хүсэл зориггүйгээр (компанийн хувьцаа, эрхийг бэлэглэх, хүлээн авах санаа байгаагүй) зөвхөн хамтран ажиллахыг үргэлжлүүлэх, итгэлцлийг баталгаажуулахын тулд барьцаа маягаар байгуулагдсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг (хамтран ажиллах гэрээг) халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болно. Учир нь талууд хэлцлийг хийх хүсэл зориггүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан бол дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх бөгөөд хамтран ажиллах зорилготой байсан ч бэлэглэлийн хэлбэртэй байвал хүчин төгөлдөр бус болно.
Хариуцагч талд тамга, гүйцэтгэх захирлын эрх, банкны эрх байгаа нь нэхэмжлэгчийн компанийн үйл ажиллагааг (тендерт орох гэх мэт) саатуулж байгаа тул бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй.
7.Иймд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
8.Энэхүү шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 86,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, бадрах ХХК-ийн 51 хувьцаа болон компанийн эрхийг С.*******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 86,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН