| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2210 00000 1298 |
| Дугаар | 2025/ДШМ/1164 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/1164
С.С-, Б.О-, И.С-, Ж.Н- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хурмандах,
шүүгдэгч Ж.Н- /цахимаар/,
шүүгдэгч С.С- /цахимаар/, тэдний өмгөөлөгч Г.Цолмон,
шүүгдэгч И.С- /цахимаар/,
шүүгдэгч З.Б- /цахимаар/ тэдний өмгөөлөгч Ш.Бадмаараг,
шүүгдэгч М.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Цэрэндаваа,
шүүгдэгч О.Н- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
шүүгдэгч Н.М- /цахимаар/, түүний Ц.Цолмон-Эрдэнэ,
шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Д.Ариунзориг, Г.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүгдэгч И.С-, О.Н-, С.С-, Н.М-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт холбогдох 2210 00000 1298 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн З-гийн Б-, ........, /РД:...../,
2. Б- овгийн И-ын С-, ..........., урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.С-ад 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 оногдуулсан 2 жилийн хорих ялд 1987 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30.000 төгрөгийн торгох ялыг багтааж 2 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,
мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид хорих ял эдэлж байгаад цагдан хорих, хаалттай 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хоригдож байгаа, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгоход 3 сар 06 хоногийн ялын үлдэгдэлтэй, /РД:...../,
3. Б- овгийн Ж- Н-, ........., /РД:...../,
4. Х- овгийн С-ын С-, ........., урьд ял шийтгэлгүй, /РД:...../,
5. Б- овгийн Н-ийн М-, ............, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
С- дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 3 сар 1 хоног хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн /РД:...../,
6. Б- овгийн О-ийн Н-, ............., урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 382 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар,
мөн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сар 25 хоног хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ял буюу 3 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн ялтай, /РД:...../,
7. О- овгийн М-ийн М-, ..............., урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим мэдээллийн санд бүртгэгдэж ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлээгүй, /РД:.../,
8. М- овгийн Б-гийн О-, ........., урьд
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай захирамжаар 66 хоног хорих ялаар сольсон, /РД:...../, /нас барсныг бүртгэсэн 0097 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаатай/,
мөн шүүгдэгч З.Б-, Ж.Н- нар нь Г.Г-тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдэж бусдад нийт 2.340.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Ж.Н-, С.С- нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 28-ны өдрийн хооронд С-, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдэж бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Ж.Н-, С.С-, М.М- нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сонгинохайрхан, С-, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдэж бусдад нийт 2.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Ж.Н- нь 2022 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.У-, Д.М- нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.159.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч З.Б-, И.С- нар нь Г.Г-тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин” худалдааны төвөөс 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6.249.980 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Н.М- нь Г.Г-тэй бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө С- дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах “М-” барьцаалан зээлдүүлэх газар хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж 85.388.537 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч О.Н-, Н.М- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “iphone center” төвд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 23.311.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч О.Н- нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хишиг” төвийн Б1 давхарт байрлах тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 25.417.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч О.Н- нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр Баянгол, С-, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын тээврийн хэрэгсэл дотроос бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 27.845.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч М.М-, Б.О- нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 15-аас 21-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6.825.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч М.М- нь ганцаараа 2023 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 17.446.210 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч Б.О- нь ганцаараа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 11.375.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн шүүгдэгч З.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.С-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч С.С- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Очирсүхийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч М.М- нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхийн замд 37-80 УЕУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолО- замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Ц.Балжиннямыг мөргөж амь насыг нь хохироосон,
мөн шүүгдэгч Б.О- нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ардын хоршоо дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч Э.Энх-Амгалангийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорыг газраас:
1. З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. И.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
3. Ж.Н-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,
4. С.С- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
5. Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,
6. О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,
7. М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
8. Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Монгол овогт Б-гийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-т холбогдох 2210000001298 дугаартай хэрэгт нэгтгэсэн эрүүгийн хэргүүдээс 2311018561478 дугаартай хэрэгт холбогдох үйлдэл холбогдлыг, шүүгдэгч М.М-ад холбогдох 2210000001298 дугаартай хэрэгт нэгтгэсэн эрүүгийн хэргүүдээс 2311001970475, 2311003240295, 2309003060360 дугаартай хэрэгт холбогдох үйлдэл холбогдлыг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б- овогт З-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт И-ын С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Ж- Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х- овогт С-ын С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Н-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт О-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О- овогт М-ийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч З.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч И.С-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ж.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч С.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.З, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч М.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн болон нэг төрлийн ял оногдуулсан шүүгдэгч нарын ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч З.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч С.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр тогтоолын 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн шүүгдэгч нарын ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.С-ид Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ны дугаар 816 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөг тутмыг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцож 66 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.М-ад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 2023/ШЦТ/200 шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой тэнцүү байхаар тооцон 3 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Н-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг хугацааг 8 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч И.С-ад С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/427 дугаартай магадлалаар өөрчилж хорих ялын хугацааг багасган 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч З.Б-эд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шүүгдэгч С.С-ид оногдуулсан 2 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.М-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М-ад оногдуулсан 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Н-т оногдуулсан 8 жил 1 сарын 22 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч И.С-ад 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч З.Б-, Ж.Н-, С.С-, Н.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 499, 510, 511 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С-аас 1.083.326 төгрөг, М.М-аас 131.090.017 төгрөг, шүүгдэгч О.Н-оос 60.662.600 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад дурдагдсан хохирогч нарт олгох, хохирогч Ц.М-, Б.Б- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг, хохирогч О.С-, Г.О- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дахь дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Н-аас тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 2.063.500 төгрөг, шүүгдэгч З.Б-ээс тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 2.660.000 төгрөг, шүүгдэгч С.С-оос тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 1.745.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тогтоолын хавсралтад дурдсанаар хохирогч нарт олгох, О.Н-оос тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 100.000 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч М.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолж эхлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 315 хоног, шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 346 хоног, шүүгдэгч С.С-ийн цагдан хоригдсон 140 хоног, шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 272 хоног, шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 544 хоног, шүүгдэгч З.Б-ийн цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 160 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Мөн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/4755 дугаартай шүүгчийн захирамжаар “...Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад заасан “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 499, 510, 511 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С-аас 1.083.326 төгрөг, М.М-аас 131.090.017 төгрөг, шүүгдэгч О.Н-оос 60.662.600 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад дурдагдсан хохирогч нарт олгох” гэж бичсэн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 499, 510, 511 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С-аас 1.083.326.6 төгрөг, М.М-аас 131.181 884.3 төгрөг, шүүгдэгч О.Н-оос 60.912.600 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад дурдагдсан хохирогч нарт олгох...” гэж, мөн тогтоох хэсгийн 12 дахь заалтад “...шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 272 хоног” гэж бичсэн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг “...шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 287 хоног гэж, “...шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 160 хоногийг” гэж бичсэн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 180 хоногийг” гэж, мөн тогтоолын тодорхойлох хэсгийн “Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар” хэсэгт “...шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 272 хоног” гэж бичсэн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг “...шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 287 хоног” гэж, “...шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 160 хоногийг” гэж бичсэн тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг “...шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 180 хоногийг” гэж тус тус өөрчлөлт оруулсугай. ...” гэсэн залруулга хийгдсэн байна.
Шүүгдэгч С.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулсан. Би 2 настай хүү Чинхүслэн, 6 настай охин Буяндүүрэн нарын хамтаар амьдардаг. Аав маань хөдөлмөр эрхлэх чадваргүй, өндөр настай тул 2 хүүхдийг маань асран хамгаалах чадваргүй юм. Иймд хохирол төлбөр барагдуулсан, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.С-, Ж.Н- нарын өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч С.С-ийн хувийн байдал, бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруу, үйл баримт, зүйлчлэл, хохирол төлбөрийн асуудалд огт маргадаггүй, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт саад учруулаагүй, хохирол төлбөрийг гэмт хэрэгт холбогдсон тухайн цаг хугацаанд бүрэн төлсөн, тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж, тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа бөгөөд эрүүгийн хэрэгт үүссэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мөн уг гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад дэмжлэг үзүүлж оролцсон. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. ...Мөн би эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зүрхэн тус газраа 16см гүн хутгалуулж биедээ хүнд гэмтэл авч “зүрх, цээжний хөндий, хэвлийн хөндий, уушиг ходоодны” хосолсон хагалгаанд орж байнгын эмчийн хяналтад байгааг маань анхаарч өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Б- нь ам бүл 4, эх, өсвөрийн насны 2 охин дүүгээ тэжээн тэтгэж, асран хамгаалж, өрхийн тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг юм. З.Б- нь 2023 оны 8 дугаар сард бусдад хутгалуулж уушиг, зүрхэндээ хүнд гэмтэл авсны улмаас мэс засалд орж, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас биеийн хүчний хүнд ажил хийх боломжгүй болсон болно. Иймд З.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 03-04 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвийн В1 давхарт байрлалтай урьд өмнө нь хорих ангид ял эдэлж байсан Аагийгийн хамтаар нэвтэрч их хэмжээний тамхи хулгайлж хохирогч Пүрэвсүрэнд 25.417.000 төгрөгийн хохирол учруулсан. Уг хэргийг үйлдэж байгаа үеийн камерын бичлэг, тус барааг тээвэрлэж байгаа таксины жолооч болох гэрч Б.Баярсайханы мэдүүлснээр уг хэргийг 2-лаа үйлдэж байхад тус хэргийг хамтран үйлдсэн этгээдийг илрүүлэхгүйгээр намайг ял оногдуулж яллаж байгаад гомдолтой байна. Иймд тус хэргийг хамтран үйлдсэн Аагий гэгчийг олж хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би барьцаалан зээлдэх газарт нэвтэрч Ц.М-д 85.388.537 төгрөгийн хохирол учруулсан. Би дээрх гэмт хэргийг 3-н хамтрагчийн хамтаар 4-лээ үйлдсэн бөгөөд энэ талаар прокурор Хурмандахад хэлсээр байтал шүүх Г.Г- бид 2-ыг хамтран үйлдсэн гэж эрх зүйн байдлыг маань дордуулж хохирлыг 2-лаа төлөхөөр тооцсон. Надад 3 жил 6 сарын ялыг биеэр эдлүүлэх ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд тус хэргийг дахин нягтлан шалгаж өгнө үү. ...Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага дээр маргахгүй. Гэвч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хэргээс гадна өөр 2 гэмт хэргийн үйлдэл байгаа. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулахад миний зүгээс өөр гэмт хэргийн үйлдэл байгаа тул хэргээ нэмж нэгтгүүлэх саналыг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Миний зүгээс тухайн 2 хэргийг уг хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байгаа...” гэв.
Шүүгдэгч И.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэргийн гэм буруугийн асуудал болоод хэрэгт учирсан хохирол төлбөр дээр ямар нэгэн байдлаар хэргийн бүх шатанд маргаж оролцсон зүйл байдаггүй бөгөөд миний бие нь эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай, эмч эмнэлгийн байгууллагын хяналтад байх шаардлагатай 50 хувийн хөдөлмөрийн чадамжгүй мөн дээрх дурдсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн хэрэг мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1358 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан уг хоёр гэмт хэргийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хэдий ч дээрх байдлаар эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1358 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 үйлдэл нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байтал 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь өөрөө учир дутагдалтай. Уг хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэж болохуйц цаг хугацааны, үүнтэй холбоотой холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй нөхцөл байдал үүссэн байтал заавал эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байтал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно...” гэж заасан бөгөөд үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд үйлдсэн хоёр үйлдлийг минь тус тусад нь шийдвэрлэж эрх зүйн байдлыг минь дордуулсан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна...” тусгайлан хуульчилсан байтал И.С- би нэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Иймд миний зөрчигдсөн эрх ашиг болон эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадварын 50 хувь алдалттай зэрэг ноцтой байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээр маргаагүй, хохирол хор уршгийг арилгах санаачилга гаргасан зэргийг харгалзан үзэж үлдсэн хорих ялтай дүйцүүлэн хасаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- давж заалдах гомдолдоо: “...Миний хүү Ц.Б- нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох М.М- гэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь нас нь хохирсон. Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тус этгээдийг авто машинаар хангасан этгээдээс гаргуулж, мөн тухайн этгээдэд хариуцлага тооцож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ж.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй...” гэв.
Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Н- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргийг дангаараа үйлдсэн гэж прокурорын зүгээс ялласан. Гэвч хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар энэ нь үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл хэргийн материалд цугларсан баримтуудад миний үйлчлүүлэгчийг дангаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон баримт авагдаагүй. Гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын камерын бичлэг гэх баримтуудаар түүний үйлдэл үгүйсгэгдэж байгаа. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа ямар баримтад үндэслэж гэм буруутайд тооцсон талаар тодорхой дүгнэлт хийгээгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогч П-д 25.417.000 төгрөгийн хохирол учруулаагүй. Тэрээр ганцаараа хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...Хуульд зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Н-ын мэдүүлэг нотлогдон тогтоогдохгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байна. Миний үйлчлүүлэгчийн дангаараа үйлдээгүй гэх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай байсан. Таньж олуулах ажиллагааг гүйцэт явуулах байсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хоригдож байгаа учраас хохирол төлбөрийг төлөх боломж тааруу байгаа. Сулдагдаад ажил хийж хохирлыг төлж барагдуулах болно. ...” гэв.
Түүний өмгөөлөгч М.Цэрэндаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн. Тэрээр бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч Ц.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч нь ломбардын хэргийг үйлдэхдээ дөрвүүлээ байсан гэж гомдолдоо болон шүүхэд гаргасан тайлбартаа дурдлаа. Түүний илэрхийлэх гэж байгаа гол санаа нь хохирол, төлбөрийг 4 хуваах байсан гэж үздэг. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй тэрээр анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгчийн гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч мөн гомдолдоо өөр гэмт хэргүүдийг нэгтгэж шалгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Түүнд Баянзүрх, С-, Сонгинохайрхан дүүргүүдэд үйлдсэн гэмт хэргийн үйлдлүүд байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр Н.М-ийн С- дүүрэгт үйлдсэн гэмт хэрэг дээр тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгч хэргийг нэгтгүүлж шалгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлэхэд анхан шатны шүүх “үргэлжилсэн нэг гэмт хэрэг биш байна” гэж үзэж хүсэлтийг хүлээж аваагүй. Нөгөө хоёр дүүрэг дээр үйлдсэн хэргийн тухайд Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байгаагүй. Үйлчлүүлэгчийн гаргасан гомдол дээр дээрх агуулгыг нэмж хэлж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Д.Ариунзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Манай үйлчлүүлэгч Б.О- энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа харамсалтайгаар нас барсан. Түүний холбогдсон хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд тусгагдсан “...шүүгдэгч М- нь шүүгдэгч Б.О-тай бүлэглэн “лов” баарнаас 2 хүний гар утсыг авч явсан...” гэх гэмт хэргийн үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогддог. Гэвч тухайн камерын бичлэгт зөвхөн шүүгдэгч М-ын л авсан дүрс бичигдсэн байдгаас манай үйлчлүүлэгчийн авч байгаа үйлдэл бичигдээгүй. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгчийг дээрх гэмт хэргийг М-тай хамтран үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг. ...” гэв.
Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, хууль ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Тодруулбал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол төлбөрт, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулсан. Шүүгдэгч С.С-, Ж.Н- нараас бусад шүүгдэгч нар нь нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, нөгөөтээгүүр амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн байх боломжтой байна гэх асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Өөрөөр хэлбэл дээрх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Гомдол гаргасан шүүгдэгч нар нь гомдолдоо болон шүүхэд гаргаж байгаа тайлбартаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг дурдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нар бүгд өөрсдийн үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зүйл байдаггүй. Шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирлыг төлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх агуулгыг илэрхийлцгээдэг. Тухайлбал шүүгдэгч З.Б- нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар огт мэдэхгүй байна. Тохиолдлоор л энэ гэмт хэрэг гарсан байх гэх агуулгыг илэрхийлдэг. Гэвч хавтаст хэргийн материалд шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хангалттай баримтууд цугларсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Учир нь прокурорын гаргасан ялын саналаас доогуур хэмжээний ял оногдуулсан. Прокурорын зүгээс шүүгдэгч С.С-, Ж.Н- нараас бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгч тус бүрээс өөр үйлдсэн гэмт хэрэг, хамтран оролцсон этгээд байгаа талаар тодруулсан. Тэр үед шүүгдэгч нараас өнөөдрийн гомдлуудаа дурдсан асуудлын талаар илэрхийлээгүй атлаа давж заалдах шатны хуралдаан дээр хөндөж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд гомдол гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-, О.Н-, Н.М-, З.Б-, С.С-, Б.О-, И.С-, Ж.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүгдэгч И.С-, О.Н-, С.С-, Н.М-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх1/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх4-5, 6-11/, ..... хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх42/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх43, 88, 89/, Г.Ган-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх15-17/, З.Б-ийн биед үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх2-14/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-22-1039 дугаартай “...бүргэд бор өнгөтэй, 2018 онд авч байсан. ...нийт үнэлгээний дүн 288.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1хх77-78/,
хохирогч Д.Б-гийн “...2022 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 03 цаг 58 минутад миний гар утас руу хамгаалалтын “К-” ХХК-аас залгаж танай хаалгыг хөшиж онгойлгож, хулгай орсон байна гэж залгасан. Би дэлгүүр дээр явж очиход складны арын хаалга онгойсон харахад хөшиж онгойлгосон байдалтай, хамгаалалтын хоёр ажилтан байсан. ...Цагдаа нар ирсний дараа бид нар дотогш орж үзлэг хийсний дараа хяналтын камер харахад 18-30 орчим насны хоёр эрэгтэй хүн арын складны хаалга хөшиж онгойлгоод хаалганы урд байсан бараа бүтээгдэхүүнийг унагааж дотогш нэвтэрч шууд дэлгүүрийн урд хэсэгт байх кассын шүүгээнээс бэлэн мөнгө аваад шууд гарсан байсан. ...Манай кассны бэлэн мөнгөний шүүгээнд 545.000 төгрөг орчим бэлэн мөнгө байсан. ...” /1хх22-23/,
дахин өгсөн “...Манай байгууллага нь 2 хоногоор тооцооны тайлан гаргаж, ээлж солин ажилладаг. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагт хүлээлгэн өгсөн юм. 2022 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрийн тооцооны тайланг гаргаж үлдэгдэл 2.571.000 төгрөг бэлэн мөнгөөр дараагийн ээлж буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагт хүлээлгэн өгсөн. Тэгээд манай байгууллага 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагаас 00 цагийн хооронд хоёр касс нийлээд 17.613.479 төгрөгийн орлого орсон. Үүнээс дансаар 2.340.390 төгрөг, ПОС машинаар 11.805.740 төгрөг, бэлнээр 3.467.349 төгрөгийн орлого орсон. Тэгээд бэлэн мөнгөөр 2.931.330 төгрөг, ажилчдын 446.440 төгрөгийн зарлага хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 50 минутад манай дэлгүүр хаалгаа барьж, нэгдүгээр касс буюу цонхон талын доод талд шүүгээнд 2.115.500 төгрөг байсан нь хэвээрээ байсан. Үлдэгдэл 545.000 төгрөг нь хоёр кассад хувааж хийсэн байсан. ...” /1хх25/,
гэрч Б.Ч-н “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сард хувь хүнээс худалдан авсан юм. ...Би өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй. ...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчимд намайг гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад С- хамаатны Б- гэх дүүгийн хамт гуйж аваад явсан. Тэр цагаас хойш өөрийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглээгүй. ...” /1хх32/,
гэрч И.С-ын “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд гэрээс буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цагаан даваа задгай .... тоотоос Б- машин унаад гараад явсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд Б- нь .... УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэртээ ирсэн. ...'' /1хх34/,
гэрч Т.Н-ийн “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ..... Хайрхан дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж байгаад шөнийн 00 цаг болоод манай дэлгүүр хаалгаа барьсан. ...Тухайн үед манай дэлгүүрийн кассанд нийтдээ 500.000 гаруй мөнгө байсан байх. Бид нар дэлгүүрээ хаахдаа бүхэл мөнгө болох 5.000, 10.000, 20.000 төгрөгүүдийг тоолоод шургуулгадаа хийсэн байсан. Тэгэхдээ тэр мөнгийг аваагүй байсан. Бид нар задгай мөнгөө тоолоогүй орхисон байсан. Бид нар сүүлд нь орлогоо бодоход 500 гаруй мянган төгрөг дутаж байсан. ...” /1хх6-37/,
гэрч П.Т-ын “...2022 оны 10 дугаар сарын 05-ны үүрээр 03 цаг 14 минутад дуудлага ирсэн. Тухайн дуудлага нь ..... гэх хүнсний дэлгүүр дээр ирсэн. Дуудлагад би болон Б- гэх хамгаалагчтай ирсэн. Тухайн байгууллага дээр ирээд би урд талын хэсгийг нь шалгаад манай нөгөө хамгаалагч Б- арын хаалгыг нь хөшиж онгойлгоод дэлгүүрт нь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаа болон тухайн дэлгүүрийн эзнийг нь дуудсан. ...тухайн дохиолол нь хаалга эвдэлж байгаа тохиолдолд дуугарахгүй. Харин дотор талд хөдөлгөөн илэрч 2-3 дохиолол зэрэг дуугарсан. Тийм учраас манай байгууллага очиж шалгасан. Тэгэхэд арын хаалгыг нь хөшиж онгойлгоод хулгай орсон байдалтай байсан. ...” /1хх4/,
Г.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр би З.Б-ийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... гэх хүнсний дэлгүүрийн тэр хавиар явж байсан. Тэгтэл З.Б- надад хандан “хоёулаа энэ дэлгүүр лүү орж хулгай хийе” гэж надад хэлсэн. Тэгээд Б- тухайн дэлгүүрийн хаалгыг дугуйн торцовоор хөшиж тухайн дэлгүүрийн хаалгыг онгойлгосон. Тэгтэл дахиад нэг төмөр хаалга байсан бөгөөд тухайн хаалганы цаад талд нь дэлгүүрийн хүнсний бараа өрөөтэй байсан. Тэрийг нь Б- цааш нь гараараа түлхэхэд тухайн бараа нь цаашаагаа унасан юм. Тэгтэл тухайн дэлгүүрийн дохиолол дуугарч бид хоёр тэр дэлгүүрээс холдсон. Тэгээд бид хоёр тухайн дэлгүүрийг холоос хараад байж байсан чинь Б- тухайн дэлгүүр лүү оръё хүн ирэхгүй байна гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б- надад хэлэхдээ энэ дэлгүүр 2 ширхэг кассны машин байгаа чи нэгэнд байгаа бэлэн мөнгийг нь ав гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн дэлгүүр лүү ороод 2 кассан дахь мөнгийг нь аваад буцаад гараад явсан. ...би авсан мөнгөө тоолоход 130.000 гаруй төгрөг байсан. Б- хэдэн төгрөг авсан гэдгийг мэдэхгүй байна. ...” /1хх158-159/,
З.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд нисэхийн эцэс орчимд хүнтэй уулзах гээд найз Г.Г-ийн хамтаар хүнээс гуйж түр унасан .... УББ улсын дугаартай Соната-5 маркийн авто машинтай явж байтал ..... гээд худалдааны төвийн ард хүн хүлээгээд машин дотроо байж байтал тухайн худалдааны төвийн бараа олгох хаалгыг би өөрөө санаачилж дугуйн торцов ашиглан хаалгыг нь эвдсэн. Тухайн үед Г.Г- намайг хаалга эвдэхийг санаачлахад намайг болохгүй гээд нэлээн эсэргүүцсэн боловч би Г.Г-ийг ятгаж байгаад тухайн бараа олгох хаалгаар нэвтрэн ороод ..... гэх худалдааны төвийн дэлгүүр дотор нь орж кассанд байсан бэлэн мөнгө болох задгай мөнгөөр 120.000 төгрөг авсан. ...” /1хх168-170/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх5, 7хх66, 151, 8хх62/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх97-103,104-108, 7хх68-71, 154-163, 8хх69-70,74-75/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...хохирогч Н.М-т эд зүйлийг хүлээлгэн өгсөн...” /2хх109, 7хх178, Г-ийн Б-ийн Хаан банк дахь ...... дугаарын дансны хуулга /7хх106-124/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б31-23-786 дугаартай “...Үнэлгээний дүн 460.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2хх122-123/, Сүлд үнэлгээ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4-94 дугаартай “...дугуй 2 ш ...120.000 төгрөг ...обуд 2 ш ...380.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /7хх201-202/, “Дамно" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №БЗ-23-569 дугаартай “...хохирлын хэмжээг нийт 920.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /7хх98-99/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 590 дугаартай “...460.000...” гэх шинжээчийн дүгнэлт /8хх95-96/, Г.Б-ийн эзэмшлийн Хаан банкны ...... дугаартай дансаар обуд, дугуй гэсэн утгаар мөнгөн гүйлгээ хийсэн баримт /8хх101-102/,
хохирогч Н М-ын “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Цагаан хуаран хотхоны ертөнцийн зүгээр хойд талд байх хогийн цэгийн хажуу талын шороон зогсоолд хүргэн ахын нэр дээр байдаг, өөрийн эзэмшлийн ..... БНХ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээ баруунаас зүүн тийш чиглэлтэй байршуулсан. Ингээд өглөө 06 цаг 40 минутад ..... гэсэн дугаараас залган машины хоёр дугуй хулгайд алдагдсан байна гэж хэлсний дагуу гарч шалгахад, 2 дугуй байхгүй машин элгээрээ хэвтсэн байсан. ..." /2хх114-115/,
хохирогч Г.Б-ийн “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхоны зүүн талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн ..... УАХ улсын дугаартай ногоон өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслээ байрлуулаад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цагийн орчимд тээврийн хэрэгсэл дээрээ ирэхэд тээврийн хэрэгслийн хоёр дугуй хулгайд алдагдсан. Зүүн урд талын дугуйг авах гэж байгаад гуферийн дээд талын кирлаг цөмлөж гэмтээсэн байсан. ...Мөн тээврийн хэрэгслийнхээ карлаг 400.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /7хх182-184/,
хохирогч Г.Б-ийн “........ УБМ улсын дугаартай цагаан өнгийн приус-30 машиныг өчигдөр 22 цагийн үед шороон зогсоол дээр байрлуулсан. Өнөөдөр өглөө 08 цаг 40 минутын үед 4 ширхэг дугуй алдагдсан байсан гэсэн мессеж ирсэн байхаар нь гарч ирээд үзтэл миний приус-30 машины жи сток 17-той обудтай урд талын 2 дугуйны пабрешик нь халцарсан 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. ...” /7хх76/,
дахин өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гансэлэмээс хулгайд алдсан 4 ширхэг обудтай дугуйгаа хүлээн авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /23хх46/,
гэрч Г.Б-ийн “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ..... гэсэн дугаараас надтай холбогдоод приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 17-той жсток авах уу? гэж надад хэлэхэд уулзаад үнэ тохируул авъя гээд бид 2 уулзахаар болсон. ...4 ширхэг обуд дугуйг үзээд би 500.000 төгрөгөөр авахаар тохироод 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 09:54 минутад Б- гэсэн эзэмшигчтэй ..... тоот Хаан банкны данс руу 500.000 төгрөг утга дээр нь “obud” гэж шилжүүлсэн. ...Мөн адил 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бас над руу утсаар холбогдож 4 ширхэг дугуй байна ахаа авах уу гээд би уулзахаар болоод 15:00 цагийн орчим 7 буудал өгсөөд Дарь-Эх Дамба руу эргэдэг замаар салаад дараагийн уулзвараар баруун эргээд эхний автобусны буудал дээр уулзахад хар өнгийн приус-41 маркийн хэрэгсэлтэй өмнө обуд худалдан авахад ирсэн 3 залуу хамт ирсэн байсан. Тэгээд 4 ширхэг 17-той жсток обуд дугуйг үзээд 450.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 15 цаг 31 минутад Б- гэсэн эзэмшигчтэй ..... тоот Хаан банкны данс руу 400.000 төгрөг утга дээр нь 8981 гэж тэмдэглэн шилжүүлсэн. ...” /7хх79-81/,
хохирогч Б.Б-ийн “...би 2023 жоны 04 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөл хус” хотхоны гадна зам дагуу бордуур давуулж тавиад өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагт гарч ирээд хартал миний машины жолооч талын 2 ширхэг сток обудтай дугуй байхгүй байсан. ...Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр машинтайгаа хамт худалдаж авч байсан 17 хэмжээтэй “ж сток” обудтай 2 ширхэг дугуй байсан. ..." /8хх67-68/ зэрэг нотлох баримтуудаар,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх88-90, 91-95, 166-169/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх187-190, 6хх73-75, 76- 78/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Одбаярын илтгэх хуудас /5хх192/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх57-64/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх70-71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх91-99/, "Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ- 923/5475 дугаартай “...Нийт үнэ 270.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /5хх127-129/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ- 923-6185 дугаартай “...нийт үнэ 480.000 төгрөг...” шинжээчийн дүгнэлт /5хх217-219/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 773 дугаартай “...нийт үнэ 530.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /5хх227-228/, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн СБ1-23-270 дугаартай “...үнэлгээний дүн 260.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /6хх57-64/,
хохирогч Э.О-ийн "...2022 оны 12 дугаар сарын 27-ны орой ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо,'“....” хороолол 805-3-104 тоотын гадна талын зогсоолд 23 цагийн үед байршуулсан. ...2022 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагийн үед гэрээсээ гараад иртэл 806 дугаар байрны урд байх дундын зогсоол дээр тавьсан байсан .... УАВ улсын дугаартай хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын арын 1 ширхэг дугуй алга болсон. ...” /5хх105/,
хохирогч С.А-ий "...2022 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цаг 30 минутын үед өөрийн .... УНН улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны зогсоол дээр байршуулж гэр рүүгээ орж амраад, маргааш өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ очиход машины зүүн талын 2 ширхэг обуд дугуй тайлаад авсан байдалтай байсан. ..." /5хх179-180/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх218/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-22-785 дугаартай “...Үнэлгээний дүн 200.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /4хх241-242/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД2-22-910 дугаартай “...Үнэлгээний дүн 959.200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /4хх244-245/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гүйлгээний баримтууд /5хх2-9/,
насанд хүрээгүй хохирогч Д.М-н "...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах 57 дугаар сургуулийн сагсны талбай дээр сагс тоглож байгаад турникийн хажууд байсан гар утсаа харсан байхгүй байсан. ...huawei росо x3 pro маркийн гар утас..." /4хх224/,
насанд хүрээгүй хохирогч Г.У-ын "...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах 57 дугаар сургуулийн сагсны талбай дээр сагс тоглож байгаад найз М-н цүнхэнд өөрийн шар алаг өнгийн Самсунг А-10 загварын гар утсаа хийсэн байсан. Тэгээд тоглож байгаад харсан чинь М-н цүнх алга болсон байсан. ...Самсунг А10 загварын гар утас. ..." /4хх228- 229/,
гэрч Б.Т-гийн "...Би тухайн өдөр найз Н-, дүү Энхсайхан нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 57 дугаар сургуулийн сагсны талбай дээр сагс тоглож байсан. Тэгээд байж байсан чинь бид 3 дээр 3 өндөр залуу ирээд хамт сагс тоглоё гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт сагс тоглоод байж байсан чинь манай найз Н- гэнэт алга болсон. Тэгээд байж байсан чинь нөгөө 3 залуугийн нэг нь миний утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь наад утсыг чинь мэдэхгүй гээд одоо бид хоёр явлаа гэж хэлсэн. ...Н- би тэр утсыг чинь аваад машинаар сольсон гэж хэлсэн. ..." /4хх235-236/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх183/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх186-187/, Номин бизнес клуб баруун бүс ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №22/12-28 албан тоот /2хх238/, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдаж буй дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 6.249.980 төгрөг байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх202-204/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх207/,
хохирогч П.Б-ы “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутад цайндаа орох гээд явсан юм. Тэгээд 01 цаг 15 минутад ажил дээрээ ирэхэд манай гарах шалганы ажилтан О- нь "Ахлахаа цахилгаан барааны тасгаас Асег маркийн 2 ширхэг нөүтбүүк хулгайд алдсан байна" гэж хэлсэн. Би тухайн алдсан гэх 2 ширхэг нөүтбүүк байсан хэсгийг харсан хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 20-25 орчим насны 3 эрэгтэй хүн алдагдсан гэх эд зүйлийг цүнхэнд хийгээд орох хаалгаар гарч явсан дүрс бичлэг бичигдсэн байсан. ...Алдсан гэх нөүтбүүк нь гадна тал нь хар өнгөтэй ба дотор тал нь саарал өнгөтэй “Асег 17” буюу 04СТАС513-73ҮЕ /4710886416555/ гэсэн кодтой 3.799.990 төгрөгийн үнэтэй байсан. Харин нөгөө нөүтбүүк нь мөн адил гадна тал нь хар өнгөтэй ба дотор тал нь саарал өнгөтэй Асег15 буюу 04СТАС514-56U7 15 /4710886265757/ гэсэн кодтой 2.449.990 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан шинэ 2 ширхэг нөүтбүүк байсан. ...Хяналтын камерын дүрс бичлэг дээрх гурван залууг харахад 20-25 орчим насны 165-180 см орчим өндөр нуруутай, туранхай биетэй залуучууд байсан. Тухайн бичлэгт хар өнгийн ханцуйтай nike логотой цамц, бор шаргал өнгийн өмдтэй, богино халмаг үстэй, үсээ хажуу тийш нь самнасан, цэнхэр өнгийн амны хаалттай 180 см өндөртэй залуу, мөн цагаан өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын хослолтой, хар өнгийн пүүзтэй, саравчтай малгайтай 170 см орчим өндөр нуруутай залуу, мөн цагаан цайвар өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, үүргэвчтэй хар цүнхтэй гурван залуу байсан. Дээрх хүмүүсийг би танихгүй ба өмнө нь манай худалдааны төвөөр үйлчлүүлж байгаагүй байх гэж бодож байна. Урьд өмнө огт хараагүй залуучууд байсан. ...” /2хх190/,
гэрч Б.О- “...Тухайн өдөр тооцооны хэсэгт ажил үүргээ гүйцэтгэж байхад электрон барааны борлуулагч Т- хажууд ирээд "Хяналтын камер шүүх гэсэн юм" гэж хэлсэн. Тэгээд би “яасан бэ юу болов” гэж лавлаж асуутал “нөүтбүүк худалдаалдаг хэсгийн камерыг шүүж үзэх хэрэгтэй байна, өглөө худалдаалагдаж байсан нөүтбүүк бүгд бүрэн байсан гэж санаж байна, тэгтэл 2 нөүтбүүк байхгүй болчихсон байна” гэж хэлсэн юм. Тэгээд тухайн хэсгийг харуулсан хяналтын камерыг шүүж үзэхэд 12 цаг 51 минутаас 12 цаг 55 минутын хооронд 25-30 орчим насны гурван залуу орж ирээд хар өнгөтэй 2 ширхэг нөүтбүүкийг нэг үүргэвчтэй цүнхэнд хийгээд орж ирсэн талаараа буюу орох хэсгээр буцаж гарч явсан байсан. ...” /2хх192/,
Г.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр санагдаж байна. Б-, С- нарын хамтаар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу амрахаар Б-ийн машинтай явсан. Тэгээд Дарханд очоод шууд Номин худалдааны төвөөр хэсэж яваад цахилгаан барааны тасаг руу ороод явж байхад С- ах тавиур дээр байсан 2 ширхэг нөүтбүүкний дэлгэцийг хаагаад тавьсан. Тэгтэл хажуугаас Б- надад хандаж наад нөүтбүүкээ миний цүнхэнд хийчих гэхээр нь би худалдагчид нь мэдэгдэхгүйгээр аваад Б-ийн үүрч явсан цүнхэнд хийсэн. ...Б- таньдаг ахтайгаа холбогдож байгаад тухайн 2 ширхэг нөүтбүүкийг 2-3 сая төгрөгөөр зарах шиг болсон. Тэр мөнгөнөөс би огт аваагүй бөгөөд мөнгийг нь Б-, С- ах нар мэдэж байгаа. ...” /2хх222/,
З.Б-ийн яллагдагчаар “...2022 оны 09 дүгээр сарын дундуур И.С-, Г.Г- нарын хамтаар миний өөрийн эзэмшлийн машинтай газар үзэж аялахаар Дархан, Эрдэнэтийн зүг гарсан. Тэгээд Дарханд очсон хойноо ус ундаа авах санаатай Номин гэдэг нэртэй худалдааны төв рүү гурвуулаа орсон. Тэгээд худалдааны төв дотор хэсэж явж байгаад цахилгаан барааны хэсэг рүү ороод явж байхад тавиур дээр зарж байсан 2 ширхэг нөүтбүүк байхаар нь С- ах тоглоом шоглоом хийгээд тэр хоёр нөүтбүүкийг хаагаад давхарлаж тавихаар нь Г- бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тухайн нөүтбүүкийг хулгайлж аваад миний үүрч явсан цүнхэнд хийсэн. Тэгээд Номингоос гараад шууд Улаанбаатар хот руу миний машинтай явсан бөгөөд Улаанбаатар хотод ирээд манайд шууд очсон. ...Тэгээд би миний танил хүн болох Мөнгөөтэй утсаар холбогдоод уулзаж тухайн 2 ширхэг нөүтбүүкийг 2.8 сая орчим төгрөгөөр зарсан. ...” /2хх215/ зэрэг нотлох баримтуудаар,
хохирогч Ц.М-гийн “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С- дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М-" ломбардыг 18 цагийн үед хаагаад төмөр рамтай хаалгыг түлхүүрээр нь түгжээд гараад явсан. Манай байгууллагын хажуу талын оёдол, үсчин, гуталчин нээлттэй үйл ажиллагаа явуулаад үлдсэн. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 11 цаг 30 минутын үед ломбард дээрээ очиход бусад үйлчилгээний байгууллагууд нээгээгүй байсан, би гадна талын 2 давхар хаалгыг түлхүүрээр нь нээгээд дотор талын 2 хаалгыг мөн түлхүүрээр нээж ороход цонх лангуу дээр сейфэнд байсан 2 ширхэг хайрцгийн таг лангуу дээр, ард талын цонх онгорхой байсан, сейфээ очиж харахад сейф онгорхой камерын хард байхгүй байсан. Би гарахдаа сейфийг ил болон далд цоожоор түгжээд орхисон байсан нь хөшөөд онгойлгоод дотроос нь бусдаас барьцаанд авсан алт, монетан эдлэл, мөнгөн аяга, мөнгөн цогц, мөнгөн бүс, хөөргүүд, бэлэн 100.000 орчим төгрөг алга болсон байсан үлдсэн эд зүйл нь гэвэл 5 ширхэг эмээл, 2 ширхэг гуулин цар 1 ширхэг гаанс л үлдсэн байсан, бусад эд зүйлс бүгд алга болсон байна. Цонхны дэргэд төмөр байсан бөгөөд тэр төмрөөр сейфийг хөшиж онгойлгосон байх, би нөхөр рүү ярьж хэлчхээд шууд цагдаа дуудсан. ...Манай ломбардад байсан эд зүйлсийн үнэлгээ нь нийт 100.000.000 орчим төгрөг болно. Гэхдээ энэ үнэлгээ нь зөвхөн манай байгууллага үнэлж авсан үнэлгээ. Ломбардад байсан эд зүйлсийн төрөл тоог ломбардын бүртгэлийн дэвтэр дээрээс харж болно. Мөн тооцоогоо хийчхээд эд зүйлээ аваагүй 1-2 хүн байгаа. ...Манай ломбард орохоос өмнө ломбард байсан бөгөөд анх ороход л байсан хаалт, тухайн өрөөнд үйл ажиллагаа явуулж эхлээд 3-4 жил болж байна. ...Би өөрөө байнга суудаг.
...Тухайн үед миний ажиллуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт нийт 84 иргэний барьцаанд тавьсан 90 орчим төрлийн үнэт эдлэлүүд алдагдсан байсан. Зээлийн гэрээ болон хохирол тооцсон хүснэгтэд нэг бүрчлэн бичсэн байгаа. Мөн манай компанийн эзэмшлийн 20 гаруй эд хөрөнгүүд байсан юм. ...Тус барьцаалан зээлдүүлэх гэрээнд зээлдүүлэгч байгууллага зах зээлийн үнээр үйлчлүүлэгчийг хохиролгүй болгоно гэж заасан байдаг. Ингэж заасны дагуу нийт 32 хохирогчид үнэлгээгээр тогтоосон 26.124.500 хохирлыг төлж барагдуулахад одоогийн зах зээлийн ханшаар тооцож 36.742.500 төгрөгийг төлж барагдуулсан. ...үүнээс 45.295.000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан. ...” /10хх229-230, 23хх49/,
гэрч Г.Г-ын “...2023 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө такси үйлчилгээнд гадуур явж байсан. Шөнө 03 цагийн орчимд байх хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал орчмоос 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь очоод зогсоод авсан. Тухайн 2 эрэгтэй 5 буудал Өнөбар руу хүргүүлье гэж хэлсэн. Ингээд явсаар Өнөбарын орчимд очиход Өнөбарын арын гудамжаар зүүн эргээрэй гээд эргүүлсэн. Тэгээд тэр гудамжаар нь ороод 100 метр орчим явсан байх нэг ацтай шонгийн орчимд за энд зогсчих гээд хэлсэн. ...Тухайн хоёр эрэгтэй нь насны хувьд нэг нь 30 гаран насны гэж хэлэхээр, нөгөөдөх нь 20 гаран насны гэж хэлэхээр 2 эрэгтэй хүн байсан. Цагаан куртиктэй дунд зэргийн нуруутай нь нүүрэн хар өнгийн нүд гарсан масктай, машин дотор юм ярихгүй чимээгүй явсан. Хамт явсан бор өнгийн куртиктэй эрэгтэй нь арай хөгшин, уудаг байрын царайтай эрэгтэй хүн байсан. Тухай хоёр эрэгтэй хоорондоо юм яриагүй. Тортой зүйл барьж явсан, тэрийг нь сайн анзаарч хараагүй. Тэгээд буулгасных нь дараа миний шалан доор нэг хуучны паспорт унагаасан байсан. Үүнийг цагдаагийн алба хаагчид хэлээд хүлээлгэж өгсөн. ...Би урд орой буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд таксинд гарсан. Таксинд үйлчлүүлсэн хүмүүс төлбөрөө бэлнээр болон дансаар хийгээд байсан. ...” /10хх232/,
гэрч Т.А-гийн “...Г.Г- нь машин янзалдаг, тэрнээс яг тогтсон ажил байхгүй дээрх өдөр хаана байсныг нь мэдэхгүй байна. Учир нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бид 2 маргалдаж муудалцаад би тэр өдөр 2 хүүхдээ аваад найз охиныдоо байж байгаад 12 дугаар сарын 01-ны орой гэртээ ирсэн. ...Энэ пүүзийг Г- 12 дугаар сарын 01- ний өдөр гэртээ ирэхдээ өмсөж ирсэн бодвол нэг найзынхан нь байх гэж бодож байна. ..." /10хх240-241/,
гэрч Ч.Э-ийн "...2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой миний гар утас руу "монет авах уу" гээд залгасан /би дугаарын мэдэхгүй байна/ би тухайн хүнд "авна өгөх бол Хар хорин худалдааны төв дээр хүрээд ирээ" гэж хэлээд тасалсан. Удалгүй тухайн хүмүүс нь ирчихлээ гээд над руу залгасан ба тухайн хүмүүстэй хар хорин захын замын урд талын автобусны буудал дээр уулзсан. Уулзах үед 2 залуу байсан ба эхлээд 2-3 ширхэг бөгж үзүүлсэн ба би тэрийн граммлаад байж байтал нь тухайн залуучууд нь халааснаасаа алт монет нэмж гаргаж ирээд байсан ба тухайн гаргасан зүйлийн бүгдийг нь жинлэж үзээд тухайн үеийн ханшаар нь бодоод авахад монетан эдлэл нь 8.500.000 төгрөг болсон, алтан эдлэл нь 2.000.000 сая төгрөг болсон. Би тухайн эд зүйлийг авахдаа монет эдлэлийн 1 граммыг нь 110.000 төгрөгөөр, алтан эдлэлийн 1 граммын 180.000 төгрөгөөр бодож авсан. Би уг мөнгөө дүү болох О-ын данснаас 10.000.000 авч өөрийн ........ гэх данснаасаа 500.000 төгрөг авч бэлнээр гарган өгсөн. Тухайн үед миний данс их хэмжээний мөнгө гардаггүй учир бэр болох О-ыг дуудаж гаргуулсан. ...Би тухайн залуучуудаас эд зүйл авахдаа тэдэн ээмэг, тэдэн бөгж гэж тоолоогүй ба тухайн өгсөн эд зүйлийн алт, монет гэж ялгаад жинлээд авсан ба 80 орчим грамм монет, алтан эд 11 орчим грамм болсон. Тухайн эд зүйлүүд нь ихэнх хэлбэр дүрсээ алдсан байсан ганц нэг ширхэг нь зүгээр байсан. ...Олон юм хэлээгүй ба монет авах уу гэсэн ямар учиртай яасан ийсэн талаараа хэлээгүй ба би ч асуугаагүй ээ. ..." /10хх243-244/,
гэрч Б.Д-н "...Би 2023 оны 11 дүгээр 28-ны өдөр Дарь-Эхэд гэртээ байж байхад хуучин хамт засварт ажиллаж байсан найз болох Г- над руу залгаж "андаа чи хаана байгаа юм, хүрээд ирээч заал авъя" гэж 17 дугаар сургуулийн тэнд дуудсан бөгөөд намайг очиход Г-, Ганзориг, Н-, Б- нар байсан ба Г- надад хандаж "андаа чи маньдаа машин түрээслээд өгөөч" гэж гуйсан. Тэгээд тэнд байсан хүмүүс дунд би ганцаараа жолооны үнэмлэхтэй нь байсан тул миний нэр дээр машин түрээсэлж авсан. Тэгээд Г- "андаа 5-н буудлын тэндээс манай нэг ахыг аваадахъя гэж хэлээд таван буудлын тэндээс М- гэх ахыг аваад доошоо уруудаж явж байхдаа замдаа хальт зогсоцгоож тамхилахаар бууцгаасан бөгөөд Ганзориг бид 2 хамт тамхи татах гэтэл "та 2 түр сууж бай" гэхээр нь Г- бид машинд суугаад хүлээж байтал тэр хэд орж ирээд "за хөдөлцгөөе" гэж хэлээд Хүнсний 4-өөс зүүн эргэж багшийн дээд явах зам дагуу зогсож тэр хэд буугаад явцгаасан, би Г-ийн хамт 3-р сургуулийн тэнд байдаг "game force" нэртэй писи тоглоомын газарт очиж тоглоцгоосон бөгөөд үүрийн 5 өнгөрч байхад над руу Г- залгаж "андаа 5 буудалд хүрээд ирээч" гэж дуудахаар нь яваад очтол тэр хэд 5н буудлын тэнд байх нэг гудамжнаас бөөндөө гарч ирээд машинд сууцгааж "за харьцгаая" гэж хэлхээр нь би М-ийг гэрийнх нь гадаа буулгаж өгсөн тэндээсээ жолоо бариад шууд өөрийнхөө гэрийн гадаа очсон ба тэндээс цааш Г-, Н-, Б-, Г- нар машин аваад явцгаасан бөгөөд би гэртээ ороод амарсан. ..." /10хх246-248/,
Г.Г-ийн сэжигтнээр өгсөн “...М- ах нэг лапатак нуучихсан байгаа гэсэн боловч тэрийг нь хайгаад олоогүй. Тухайн ломбардын ойр орчмоор нэлээн алхаж байгаад шууд орохоор болсон. Ингээд М- ах бид С- дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талаар нь хашааны нарийн гудамж дагаад тухайн ломбардын орцны хажуу талын төмөр решотактай цонхоор орсон. Ингэхдээ эргүүлдэг домкратаар решотканд завсар гаргаж байгаад бид хоёр орсон. Бид хоёрыг ороход 03:00 цаг орчим болж байсан байх. Ороод камерын хар хайрцгийг салгасан. Намайг орсны дараа М- ах урт төмөр цонхоор өргөөд миний араас өөрөө орж ирсэн. Тэгээд тэр төмрөөр тэр сейфийн цоожийг хөшиж онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг тэнд байсан уут торонд хийгээд гараад явсан ...Мөнгөн аяганууд, хөөрөг, хэт хутга, бүс, алт, монетон ээмэг, бөгж, гинж байсан. Алт монетыг Хархорин захын гадаа зогсдог эмэгтэйд ойролцоогоор 40-50 ширхэг байх тэрнээс их байж магадгүй нийт 10.050.000 төгрөгөөр өгөөд хувааж авсан. ...” /11хх94-95/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /12хх2-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх6-11/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх43-46/, эд зүйл мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /12хх51, 96, 135, 23хх41/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЧД-1-23-623 дугаартай шинжээчийн дүгнэлт /12хх122-128/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЧД-1-23-774 дугаартай “...үнэлгээ нийт 23.471.200 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /12хх138-145/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх132- 133/, хохирлын тооцоо нийлсэн баримт /15хх129-130/,
хохирогч Б.Б-ын “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Теди” худалдааны төвийн зүүн талд “Фоне центр” гэх гар утас болон дагалдах хэрэгсэл сэлбэг худалдаалдаг дэлгүүрийг 2022 оны 10 дугаар сараас хойш ажиллуулж байна. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай дэлгүүр ажиллаад 20 цаг 20 минут гээд би дэлгүүрээ өөрөө хаагаад цоожлоод гарсан. ...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Төгсжаргал 11 цаг 16 минутад над руу залгаад "Ааваа манай дэлгүүрт хулгай орсон байна. Хамаг юм далан задгай газраар нэг тарсан байна. Та хурдан хүрээд ирээ" гэхээр нь би ажил дээр яваад очтол манай дэлгүүрийн зүүн тал руу харсан хойд талын решотиктой цонх хаасан шилэн лангуутай цонхыг решотикийг нь хөшөөд цонхны нээлтийг мөн хөшиж онгойлгоод хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс алга болсон зүйл нь “Самсунг” загварын 5 ширхэг /загварыг нь одоогоор санахгүй байна/. “Хуавей” загварын 2 ширхэг, “Айфоне 13 про макс” 1 ширхэг “Айфоне ХЗ” загварын гар утас 1 ширхэг /энэ хоёр гар утсыг хүмүүс засуулахаар өгөөд түүнийг засаад хүнд нь өгөхөөр бэлдэж лангуун дор шүүгээнд хийсэн байсан. Харин “Самсунг” болон “Хуйвей” гар утаснуудыг зарахаар шилэн лангуундаа байрлуулсан байсан. “Айфоне” загварын гар утасны шинэ дэлгэцүүд, “Айфоне” гар утасны утасгүй чихэвч 1 ширхэг, гээд одоо яг миний мэдэж байгаа зүйлс ийм байна. Алдагдсан эд зүйлийн загвар, тоо ширхэг зэргийг яг тодорхой болгоод дахин мэдүүлэг өгье.
...redmi 9a, Huawei p20, Huawei y7, iphone xs gold, 13pro max, Samsung a7, a12, wide2, a31 тус бүр 1 ширхэг хуучин утаснууд байсан. мөн утасны дэлгэцүүд болох gx12 pro max-18, gx 12, gx11 pro max-10, gx11 pro-6, gx-x6, gx rx-14, gx11-20, copy 8 plus, copy 7 plus-15, copy 8-10, copy7-3, copy 6, plus-12, copy 6-37 цавуутай шил iphone 12 pro max-1, iphone 12 pro-2, iphone11 pro-22, iphone 11-4, iphone xs-2 ширхгийг алдсан...”
“...phone center-д лангуу түрээсэлж ажиллуулдаг байсан ба 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний лангуунаас гар утасны эд зүйлс алдагдан бөгөөд тухайн алдагдсан эд зүйлсийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хохирлын тооцоотой танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 8.210.000 төгрөгийн эд зүйлс буцааж хүлээж авлаа. ...” /12хх20, 98, 23хх40/,
гэрч Т.С-гийн “...Тухайн өдрөөс 3-4 хоногийн өмнө, 08 сарын 01-ний өдөр гэж санаж байна. М- цагдан хоригдож байх үед нь эргэлтээр оччихоод ажил дээрээ буцаад иртэл ажил дээр хайрцагтай зүйл үлдээсэн байсан. Хэн үлдээснийг нь мэдээгүй. Нэг залуу намайг асууж байгаад, манай лангуун дээр үлдээгээд явсан гэсэн. М-тай уулзахад "Миний хулгайлсан дэлгэцүүд байгаа. Хүнд хадгалуулчихсан байсан. Чамд аваачиж өгнө. Тэрийг аваад байцаагчид өгөөрэй" гэж хэлж байсан. Хайрцгийг нь нээж үзэхэд дан гар утасны шинэ дэлгэцүүд байсан. Тэгээд мөрдөгчтэй холбогдоод хүлээлгэж өгч байсан. Би хайрцагтай зүйлсийг тэр чигт нь л мөрдөгчид авч ирж өгсөн. Дотроос нь бараа материал сольсон зүйл байхгүй. Энэ дэлгэцүүд нь хаана байсан талаар мэдэхгүй байна. М-ийг хориотой байхад нь уулзахад, чамд дэлгэцүүд аваачиж өгнө чи тоолоод мөрдөгчид аваачаад өгөөрэй л гэж хэлсэн. ...” /12хх238/,
гэрч Д.С-гийн “...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найз Мөнгөө над руу залгаад намайг эгчийнд хүргээд өгөөч ээ. Таксины мөнгө алга байна гэхээр би өөрөө аргалаад яваач гээд тасалсан. Тэгээд Мөнгөө байн байн залгаад намайг гараад ир хамт ууя гээд байхаар нь би үгүй гарахгүй гээд тасалсан. Тэгээд шөнө хэдийн үед залгасныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гэгээ орсон байсан. Тэгээд Мөнгөө залгаад намайг 32 дугаар тойргийн сансар худалдааны төвийн гаднаас ирээд аваач эгчийнд хүргээд өгөөч гээд ярьсан. Тэгээд би гэрээсээ гараад Мөнгөөгийн зааж егсөн газар ирэхэд Мөнгөө ганцаараа байсан. Тэгээд миний машинд ямар зүйл хийснийг сайн санахгүй байна. Машины арын суудал дээр суусан. Тэгээд би өөрөө өөр хүнтэй утсаар яриад явж байсан болохоор Мөнгөөгийн юу ярьж байгааг анзаараагүй. Мөнгөө замаа заагаад одоо ийшээ одоо тийшээ гээд хэлээд яваад байсан. Тэгээд Мөнгөө эгчийнхээ хашааны гадаа ирээд буугаад үлдсэн. ...“ /12хх41/,
О.Н- яллагдагчаар өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 19-ний орой ажлаасаа тараад байж байхад М- над руу залгаад гараад ирээч уулзаа байна гэсэн гараад очиход нэг шил архи авчихсан байсныг хувааж уугаад М- надад хэлэхдээ хөгшин нь мөнгө төгрөгийн асуудалтай болчихсон ойрын хугацаанд мөнгө олох хэрэгтэй байна гэсэн. ...Шөнө 02 цагийн үед над руу залгаад гараад ирээ гэсэн. Тэгэхээр нь би эхнэртээ М- ирчихсэн байна нэг шил юм уучхаад машиндаа унтчихна гэж хэлээд 32 тойргийн тийшээ шинэ замаар уруудаад Сөүл эмнэлэгт уулзсан. Удалгүй М- бүдүүнээ гэдэг нэг хүүхнийг дуудаад Тэнгис дээр уулзаад бүдүүнээгийн машинд суугаад owl нэртэй пабын хажууд зогсож байгаад М- надад чи теди төвийн урд байх phone center гэх дэлгүүрийн хойд талын цонхыг зааж өгөөд болохоор байна уу хараад ир гэсэн. Би очоод харсан цонхны гадна талын төмөр тор нь хадаасаар хадсан татвал суларчих байсан болохоор би эргэж очоод М-т орж болмоор юм байна гэж хэлсэн. М- бид хоёр нөгөө цонхон дээр очоод би татсан чинь арай дийлэхгүй байсан тэгэхээр нь домкратаар хөшиж байгаад хамтдаа татсан. ...Би цонхоор нь ороод юу авахаа мэдэхгүй М-аас энд чинь авах юм байхгүй юм биш үү лангуун дотор нь хэдхэн утас байна ш дээ гэхэд М- хөгшөөн чи хойшоо хараа ард талд чинь цагаан хайрцагтай зүйл байгаа биз дээ наадуул чинь утасны дэлгэц байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тэд нарыг аваад бид хоёр цуг явж болохгүй гээд салаад М- бүх авсан зүйлсийг аваад такси барьсан. ...” /12хх93-94/,
О.Н-ын сэжигтнээр мэдүүлсэн “...Би очоод цонхных нь төмөр торыг татсан чинь хөдлөхгүй байсан. Тэр үед Х- хүн хараад зогсож байсан. Тэгэхээр нь би завсар нь машины домократ хийж байгаад өргөсөн. Тэгэхэд хадаас нь мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь би ганцаараа татсан чинь дийлэхгүй болохоор нь Х-тай нийлж татаад хүн багтах зайтай болгоод цонхыг нь доод булангаас нь голоос нь түлхээд онгойлгосон. Вакум цонх ер нь тэгж түлхэхээр онгойчихдог юм. Тэгээд Х- намайг орчих гээд хаана юу байгааг нь зааж өгсөн. Одоо санаж байгаагаар ард талын лангуун дээр нь хайрцагтай дэлгэцүүд байгаа гэж хэлж байсан. Тэгээд би ороод хэлснээр нь хайрцагтай дэлгэцүүд аваад арын лангуун дээр цөөхөн хэдэн утасны дэлгэцүүд урд лангуун дотор нь хэдэн утас /5 билүү 6 ширхэг утас байсан/ аваад цонхон дээр тавиад өгсөн чинь Х- цаанаас нь авсан. Араас нь би гарсан. ...” /12хх54-55/,
Н.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр найз Н-той Ард кино театрын орчим уулзаад 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад дараа нь үргэлжлүүлэн уусан. 20-ны үүрээр 03 цагийн үед бид 2 юм ярилцаж байгаад Н- надад эхнэр эмнэлэгт хэвтсэн мөнгөний хэрэг байна гэхээр би надад ч бас мөнгөний хэрэг байна гэж ярилцаад би хоёулаа ганц юм хийе гэсэн Н- зөвшөөрөөд хаанаас юу авах талаараа ярилцаад гадуур алхаж явсан ба Теди төвийн урд талд байх iphone center-ийн ард талаар явж байхад дотор талын вакум цонх нь онгорхой гадна төмөр тор нь доод буландаа ангайсан байсныг Н- анзаараад надад хэлсэн ба би наадах чинь гар утасны засварын газар ба мөн дэлгэц зардаг гэж хэлсэн. Н- дотогшоо ороод 5-6 минут болсон ба цонхоор нь хайрцагтай юм болон 1 хар ууттай зүйл өгсөн би аваад цаашаа байшингийн буланд тавьж байхад араас Н- ирсэн. ...” /12хх110/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухайн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл /14хх82/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14хх83-84, 85-87/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...хяналтын камер 09-07- 2023 03:05:04 огноог заах үед хар өнгөтэй саравчтай малгай, хар бараан өнгийн куртик, хар савхин бээлий, бараан өнгийн өмд, бараан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн жижиг гар чийдэн тусган орж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа...хаалгыг нээж байгаа дүрс бичлэг...хяналтын камер 03 цаг 26 минут 19 секунд огноог заах үед гэмт этгээд нь хар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гутал, цайвар өнгийн амны хаалт зүүсэн, эрэгтэй хүний хамтаар буцан ирж алдагдсан эд зүйлийг авч явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа. ...” /14хх104-106/, “Дамно" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЧД1-23-982 дугаартай “...үнэлгээ нийт 25.417.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /14хх129-133/,
хохирогч Б.П-гийн “...Би Хишиг төвийн В1 давхарт агуулах түрээсэлдэг. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны орой 17-18 цагийн хооронд өөрийн хөтөлдөг дансны дэвтэртэйгээ бараагаа тулгахад яг таарч байсан тэгээд хаагаад явсан. 06-ны өдөр нь би бүтэн амарсан тул ирээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед өөрийн хүү Улаанааг тамхи аваад ир гээд агуулах руу явуулахад над руу залгаад ээжээ манай агуулахад хулгай орсон байна гэхээр нь яваад очтол В1 давхрын төмөр хаалгыг юмаар хөшөөд том онгойлгосон миний бараагаа хадгалдаг шилэн хаалгатай өрөөний цоожийг эвдээд дотор байсан бараанууд эмх цэгцгүй газраар нэг тараасан байсан тэгэхээр нь би манаачтай уулзаж хэлэхэд өө тийм үү би мэдээгүй шүү дээ 5-ны өглөө ээлж хүлээлцэхдээ би шалгаж аваагүй, 6-ны өдөр бол хулгай орсон зүйл мэдэгдээгүй магадгүй 5-ны өдөр хулгай орсон байх гэж хэлсэн ба би цагдаа дуудсан. ...Миний түрээсэлдэг агуулахад тамхи, цай кофе, печень, чипс зэрэг зүйлс байдаг. Хулгай ороод цагдаа нар явсны дараа би эд зүйлсээ шалгаад өөрийн хар дэвтэртэйгээ тулгаж үзэхэд улаан эссэ тамхи 23 блок 11 блок 10 ширхэг/, Сигар тамхи 2 авдаг /1 авдарт 50 блок/, бора тамхи 50 блок, дундын кастер тамхи 100 блок, клаб элди тамхи 50 блок, дундын майлд тамхи 4 авдар, дундын парламент 1 авдар, Хамле эссэ 30 блок, нарын парламент 30 блок, нарын кастер 1 авдар, гаатай дабле лис тамхи 14 блок, майлд сэвэн 1 авдар, рич тамхи 4 блок алдсан байна. ...” /14хх91/,
гэрч Д.Б-ы “...Би 2022 оны сүүлээр Хишиг төв гэх газарт харуулаар ажилд орсон. ...манайд өмнө нь хулгай гарч байгаагүй. ...00 цагаас хойш 01 цаг хүртэл 2 хаалгаа шалгаж байж байгаад 01 цаг гээд нойр хүрээд байхаар нь В1 давхарт үйлчлэгч нарын өрөөнд амарсан. Өглөө 06 цагт сэрээд нэг давхрын заал цэвэрлээд 06.50 гээд эхний ажилтан ирээд 2 хаалгаа онгойлгосон чинь бараа авах гэж байгаа хүн хулгай орсон байна гэж хэлээд очиж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. В1 давхрын хаалга гаднаас эвдээд, бүргэд хаалганы дээд хэсгийг хөшөөд орсон байсан. Доод давхар болохоор би өглөө анзаараагүй ажилтан хэлээд л мэдсэн. Миний жижүүрийн ээлжтэй байх үед гаднаас хүн бол ирдэггүй. Нөгөө ээлжийн хүмүүс хэрхэн хонодог гэдгийг мэдэхгүй байна. ...” /14хх94-95/,
гэрч Б.Б-ы “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үүрийн 04 цаг 15 минутын орчимд гэрээсээ гарч 21 дүгээр хороолол руу явсан. Учир нь “....” ХХК-ийн автобусны жолоочдыг авч Улаанхуаран болон Дамбадаржаад байрлах баазуудад нь хүргэж өгдөг. Ингээд уг жолоочдыг хүргэж өгчхөөд буцаад явж байх үедээ Дарь-Эхээс 2 залуу гараа өргөөд байж байхаар нь авах үед Улсын их дэлгүүр орно гэж явж байгаад болиод Модны 2 орохоор боллоо гэсэн. Ингээд Модны 2-ын CU орчимд нэг эрүүл залуу нь буугаад 20 орчим минутын дараа буцаж гарч ирээд Бөмбөгөр орно гээд явсан. Урт цагааны баруун урд талын уулзвараас бага зэрэг баруун талаар нь урагш эргэж байрны гол руу оруулаад их явалгүй байрны үзүүр дээр зогсоосон. Зогсох үед согтуу залуу нь таны багажид байгаа зүйлсийг зайчилж байгаад хайрцагтай тамхи хийчихье. Түгээлтийн тамхи байгаа юм. Дараа нь хар хорин зах орно. Тэгээд таны мөнгийг асуудалгүй өгнө гэсэн. Ингээд уг хайрцагтай зүйлсээ багажид хийлгүй хойд талын сандал дээр тавиад урд талын сандал дээр давхралдаад суусан. Тэндээсээ хөдлөөд чигээрээ явж байгаад Урт цагааны уулзвараас Улсын их дэлгүүр рүү явах замтай нийлж Улсын их дэлгүүрийн зүүн хойд хэсэгт согтуу залуу нь бууж үлдээд эрүүл байсан залуутай хамт цааш Хар хорин зах руу явсан. Уг хүний хамтаар Улсын их дэлгүүрийн урд талын төв замаас Хар хорин зах хүртэл төв замаасаа салаагүй. Хар хорин захын орчимд ирээд 19 дүгээр байрны автобусны буудал өнгөрөөд хойш эргэж “Титэм” нэртэй зочид буудал гэж санаж байна. Эхний эргэлтээр зүүн гар тал руугаа явж чигээрээ хэсэг явж байгаад дахин зүүн гар тал руугаа эргэж баруун зүгт харсан бор өнгөтэй төмөр хаалга агуулах гэмээр газрын гадаа зогсоогоод нэг хүн рүү залгаж барааг нь аваад ирлээ буулгах уу гэж яриад байсан. Ингээд уг хүнийг гарч ирэхээс нь өмнө миний машинд байсан эд зүйлсээ аваад буусан. Хэд гарсан бэ гэж надаас асуухаар нь би 30.000 төгрөг болсон гэж хэлэх үед бэлэн 30.000 төгрөг өгөөд буучихсан. ...Эхний залуу эрүүл байсан бөгөөд амны хаалт зүүсэн. Юүдэнтэй малгайтай цамц өмссөн. 170 см орчим өндөртэй, туранхай биетэй бор царайтай залуу байсан. Хоёр дахь нь согтуу байсан бөгөөд бараан өнгийн хувцастай байсан. ...” /147хх97-98/,
О.Н-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө би Урт цагаан орчим явж байгаад миний бие өвдөөд байхаар нь Хишиг төвийн хажууд суугаад эмээ уучхаад байж байсан. Тэгээд хажуу тийшээ, доошоо харсан чинь 2 хаалга байхаар нь ертөнцийн зүгээр зүүн талынх нь хаалгыг арматур төмрөөр хөшиж онгойлгоод, голоор нь нугалаад орхисон. Яваад орсон чинь дотроо 2 шилэн хаалгатай өрөө байсан. 2 шилэн хаалганы урд талд нь байрласан шилэн хаалгыг нь эвдээд дотогш орсон. Дотор нь орсон чинь тамхи гэж харагдахаар дөрвөлжин хайрцгууд байсан. Би хаалгаар ороод голоос нь 3-н хайрцаг тамхи авсан. Нэг хайрцаг нь кастер, нэг хайрцаг нь парламент, нэг хайрцаг нь майлд нэртэй тамхи байсан. Тэндээс гараад хайрцгаа шат нь дээр гаргаж тавиад урагшаа зөөж авч явсан. Нэг сургуулийн тийшээ л аваачаад, шат нь доор нуугаад үлдээсэн. Тэндээсээ би М- руу залгасан чинь Сансарын энд явж байна гэхээр нь Улсын Их дэлгүүрийн орчмоос такси аваад Сансарын тунел ороод М-тай уулзсан. Би М-т “Би 3 хайрцаг тамхитай явж байна. Чи нэг газар дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн...” /14хх127-128/,
Н.М-ийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэл өдөр бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч авдаг байсан. Тухайн өдөр хүүхдүүдээ хүргэж өгчхөөд ажил дээрээ 10 цагийн орчим ирээд 16 цаг орчим болтол байж байгаад 24 дүгээр цэцэрлэгээс өөрийн охин Нандинхүслэнг аваад дараа нь 115 дугаар сургуулиас том охин Нандинхолбоог аваад гэр рүүгээ 18 цагийн орчимд ороод хоол ундаа хийж байх үед эхнэр 20 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн өдөр гэрээсээ гараагүй гэртээ хоносон. ...Тухайн өдөр Н-той огт уулзаагүй. ...” /14хх103/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /13хх4, 104, 158, 225, 14хх27, 142, 15хх7, 46/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13хх137, 208-210, 14хх3-4, 49-51, 15хх76-78/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13хх59-162/, мөрдөгчийн тэмдэглэл /14хх5/, Хаан банк дахь Д.О-гийн эзэмшлийн ...... дугаар дансны хуулга /14хх164-173/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /14хх158-159, 175/
“Ашид Б-” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-023/7594 дугаартай “...Нийт үнэ 4.000.000 төгрөг...” гэх д шинжээчийн дүгнэлт /13хх25-28/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13хх35-37/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт “...iphone 11 рго... 1.250.000, ...iphone 11 ...1.000.000...” гэх дүгнэлт /13хх116-117/, Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1507 дугаартай “...Релми жи ти мастер ...нийт үнэ 500.000 төгрөг”, “...Самсунг А20 ...нийт үнэ 350.000 төгрөг ...нийт үнэ төгрөг 850.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /13хх 201/, “Кости-эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...нэгжийн үнэ 4.000.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /13хх242-244/, Ашид Б- ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-723/7737 дугаартай “...iphone 14...2.500.000...” гэх шинжээчийн дүгнэлт /14хх53-57/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн СБ1-23-1389 дугаартай “...эмч сувилагч нарын өмсдөг эмнэлгийн хувцас ...1 ширхэг нь 60.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /14хх150-154/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24-391 дугаартай “...үнэлгээ нийт 150.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /24хх93-96/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...үнэлгээ нийт 2.475.000...” /15хх13-14/, “Ашид Б-" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ- 023/8238 дугаартай "...нийт эд зүйлийн үнэлгээ 3.850.000 төгрөг..." гэх шинжээчийн дүгнэлт /15хх64-66/,
хохирогч А.Б-ын "... 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найзуудын хамт шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "...." нэртэй баар орсон, улмаар тэндээсээ 04 цагийн үед гарч ирээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул машиндаа унтахаар болоод манай Жаргалсайханы эзэмшлийн "Тоёота Приус-30" маркийн тээврийн хэрэгсэл нь "Мөнгөн заяа" дэлгүүрийн урд байрлах зогсоол дээр байсан тул машинд орж Ж- А- бид гурав унтсан. Би тухайн үед жолоочийн эсрэг талд унтсан манай хоёр найз хойд суудал дээр унтсан юм. Би 07 цагийн үед сэрээд гар утас байхгүй байхыг анзаараад 07 цаг 08 минутад өөрийн ...... дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...128гб багтаамжтай, ягаан өнгийн "Айфоне 14 про" маркийн гар утас байсан. ..." /12хх13-14/,
хохирогч С.Б-ын “...2023 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед найз Бтэй хорооллын "Б-" биллиард дээр уулзаад тэндээ тоглож байгаад 2023 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 30 минутын үед тэндээсээ гараад "s_a" баар ороод үйлчлүүлж байхад манай найз М- ирсэн. ...бид 3 тэндээ байж байгаад үүрийн 04 цаг 30 минутын үед гараад тамхилж байж байгаад 05 цагийн үед "Б-" биллиардын урд талын зогсоол дээр байрлуулсан машиндаа орсон. Тэгээд би өөрийнхөө 2 ширхэг гар утсыг машиныхаа голын хайрцаг дээр тавиад унтаад өгсөн. Өглөө 09 цаг өнгөрөөгөөд сэрэхэд миний гар утас байхгүй байсан. ...миний гар утас "Айфон 11", "Айфоне 11 Про" загварын 2 гар утас байсан. ...би машиндаа унтахдаа машиныхаа хаалгыг түгжээгүй унтсан. ..." /13хх113-114/,
гэрч Б.М-ийн “...Би энэ өдөр Баянхошуунд найзууд болох Б, Б- нартай уулзаад хорооллын “Алтан төгрөг”-ийн эсрэг талын бааранд орж үйлчлүүлж байгаад тэндээсээ 04 цаг өнгөрөөгөөд “Алтан төгрөг” дэлгүүрийн хажуу талд байрлуулсан байсан машин дээр очсон. Тэгээд бид 3 уусан байсан болохоор машиндаа унтсан. Тэгээд өглөө сэрэхэд манай найз Б-ын утас алга болсон байсан. ...манай найз Б- нь 2 ширхэг, “айфоне 11”, “айфоне 11 про” загварын утас байсан” гэх мэдүүлэг (13 дахь хавтаст хэргийн 133- 134 дэх тал),
хохирогч А.Б-ий “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод найз охинтойгоо уулзаад Э-, Д-, Т- нарын хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо "Байгаль эх"-ийн хажуу талын автомашин зам дээр өөрийн эзэмшлийн .... УБП улсын дугаартай саарал өнгийн “приус 30” маркийн тэврийн хэрэгслийг байрлуулсан. Маргааш нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 08 цагт бид хэд машиндаа унтсан, 09 цагийн үед сэрэхэд гар утас байхгүй байсан, би машинаа цоожлоогүй, 4 цонх онгорхой байсан. ...” /13хх187-188/,
хохирогч З.Т-ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 08 цагаас 09 цагийн хооронд Москва дэлгүүрийн хөшөөний хажууд байрлах зогсоол дээр машин дотроо унтаж байсан тэгээд сэрэхэд машины хойд талын сандал дээр тавьсан байсан миний утас алга болсон байсан. ...” /13хх195/,
хохирогч Р.Ш-ийн "...2023 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед хороололд байдаг Э-ын гэрт очсон. Тэгээд тэндээ бид 2 пиво ууж байгаад 2023 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 04 цаг өнгөрөөгөөд гэрээс нь гараад машинаа байрлуулсан Баянгол дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах парадоксын автобусны буудлын хажуу талын зогсоол дээр байсан машиндаа ирээд машиндаа унтсан тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд миний гар утас алга болсон байсан ...Миний гар утас “айфоне-14 про макс” загварын гар утас байсан. ..." /13хх234-235/,
хохирогч Б.Б-ийн “...2023 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Ачлал их дэлгүүрийн урд 06-08 цагийн хооронд машин дотроо унтаж байгаад айфон 14 загварын гар утсаа алдсан. ...” /14хх33-34/,
хохирогч С.Б-ийн “...2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд С- дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14а байрны гадна талын ил зогсоол дээр өөрийн цагаан өнгийн приус 41 загварын .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулаад маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр машин дээрээ ирсэн чинь жолоочийн урд талын жижиг гурвалжин цонхыг хагалж, тээврийн хэрэгсэл дотор байсан эмч сувилагч нарын өмсдөг эмнэлгийн ажилтны хувцсыг аваад явсан байна. ...Нийт 428 хувцас байсан одоо хэд байгааг мэдэхгүй байна. ...Цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд дараа нь машиндаа эмнэлгийн үлдэгдэл хувцсыг тоолоход нийт 428 ширхгээс 296 ширхэг эмнэлгийн хувцас үлдсэн байсан. Тэгэхээр нийт 428 эмнэлгийн хувцаснаас 132 ширхэг эмнэлгийн хувцас байсан. ..." /14хх145-146, 23хх43/,
гэрч Д.О-гийн “...Би 05 дугаар сарын 28-ны өдөр таксинд явж байсан бөгөөд үл таних эрэгтэй хүнийг Баянбүрдээс авсан. Тэгээд тэр залуу эхлээд офицер орно гэсэн ба офицер өгсөөд зогсоод нэг хүн шуудайтай юм тэр залууд өгсөн бөгөөд тэр шуудайтай юмыг машины багажид хийсэн. Тэгээд надад 2-лаа Багануур орчхоод ирмээр байна. Би танд мөнгө төгрөг хангалттай өгнө гэсэн. Би зөвшөөрөөд Багануур явсан. Тэгээд би замдаа явж байхдаа энэ юун хувцас яах гэж байгаа юм бэ гэж асуухад, Багануурт эмнэлэгт аваачиж өгнө гэсэн. Тэгээд Багануур ороод эмнэлэг дээр очоод хүнтэй уулзана гээд эмнэлэг рүү ороод эмнэлгийн нэг хүнтэй гарч ирсэн бөгөөд өгнө гэсэн хувцсаа зараад эхэлсэн. Тэгээд тэр эмнэлэг дээрээ бүх хувцсаа зараад бид 2 буцаад хот руу орсон. Тэр хүн офицер дээр буусан. Тэгээд тэр хүн надад явсан хөлс гээд эхлээд 250.000 төгрөг бэлэн өгсөн. Дараа нь дахиад 250.000 бэлэн өгсөн. Тэгээд тэр хүн тэр хувцаснууд зарахдаа мөнгөө миний Хаан банкны ...... дугаарын дансаар авч байсан. Мөн бэлнээр ч авч байсан. ...” /14хх62-163/,
хохирогч Т.Т-гийн “...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найзуудтайгаа нэрийг нь сайн мэдэхгүй байх хотын төвд байрлах биллиардын төвд тоглож байгаад 2023 оны 09 дүгээр сарын 18-нд шилжих шөнө буюу 00:30 цагийн орчим биллиардын төвөөс гараад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв дээр байрлах “в-” гэх нэртэй караокед найзуудтайгаа хамт орсон. Тэгээд тэнд үйлчлүүлж байгаад караоке хаах үеэр буюу 04:00 цагийн орчим “ви” караокеноос гарсан. Бид нар нэлээн согтсон байсан тул найзынхаа .... УБҮ улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хонохоор болж машинд нь ороод унтацгаасан. Би машины ард суугаад унтаж байсан. Өглөө нь буюу 09 цагийн орчимд сэрээд өмднийхөө баруун талын халаасанд байсан гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. ...Ай фоне 14 про макс маркийн гар утас. ...” /15хх10/,
хохирогч А.Б-гийн “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цахир сумаас цагаан сарын үзэсгэлэн худалдаанд өөрийн хувиараа хийж зардаг ааруулаа зарах гэж охин Э-ийн гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо .... байранд очсон. Тэгээд өдөр болгон тухайн үзэсгэлэнд очиж ааруулаа зарж байсан. Сүүлд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн орчим үзэсгэлэнгээсээ ирээд охиныхоо байрны гадаа машинаа тавиад орж амарсан. Маргааш өглөө нь босоод хамт ирсэн эмэгтэй болон эхнэрийн хамт Ялалтын талбай дээр очоод машинаас цагаан идээгээ гаргаж байхад миний 1 хайрцаг хэвийн ааруул, 1 хайрцаг хорхой ааруул, хамт явсан эмэгтэйн 1 хайрцаг дээжийн ааруул, 1 хайрцаг хорхой ааруул, 2 хайрцаг хэвийн ааруул нийт 6 хайрцаг ааруул байхгүй байхаар нь гайхаад машиныхаа цонхыг шалгахад гадна талын нэг түгжээ хугарчихсан байсан. Би шууд охин руугаа залгахад цагдаад дуудлага өгсөн. Охины байрны гадна талын хяналтын камерын бичлэгт үзэхэд ойролцоогоор шөнийн 05 цагийн орчим машины хажуугаар нэг хүн явж байгаад машины цонхоор өнгийж харж байгаад буцаж ирээд хойд талын цонхыг онгойлгоод 1 шуудай цагаан идээ аваад гарч байгаа нь бичигдсэн байна. ..." /15хх56-57/,
...би машин дотроосоо 6-7 хайрцагтай тавгийн идээний ааруул, дугуй хэвийн ааруулууд хулгайд алдсан. Мөн надтай хамт явсан Б- гэдэг хүний ааруулууд хулгайд алдагдсан. ...Би надтай хамт явсан Б- гэдэг хүний хулгайд алдсан ааруулын хохирол болох 2.640.000 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгосон. ..." /15хх52-53/,
гэрч Д.Э-ийн "... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай аав ээж хоёр цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож цагаан идээ худалдан борлуулах зорилгоор Архангай аймгаас манай гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо Хапдо хотхоны .... байранд ирсэн байсан. 2023 оны 2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай аав ээж хоёр машинаа манай байрны зүүн хойд буланд .... АРА улсын дугаартай саарал өнгийн Истана маркийн машинаа байрлуулаад орой 22:00 цагийн орчимд бид нар үзэсгэлэн худалдаанаас тараад гэртээ ирсэн. Маргааш өглөө нь аав ээж хоёр 12 цагийн үед үзэсгэлэн худалдаан дээр очоод тус ааруулуудаа байхгүйг мэдээд над руу залгаж хэлсэн. ..." /15хх60-61/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /15хх140, 16хх17, 20хх66/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15хх150-155, 16хх22-24, 20хх91-93/, “Дамно Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД1-24-115 дугаартай "... үнэлгээ нийт 3.150.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /15хх158-159/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “...нийт үнэ 2.100.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /20хх97-99/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЧД1-24-116 дугаартай “...үнэлгээ нийт 1.575.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /16хх27-29/,
хохирогч Д.С-ын “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Жи Мобайл” ХХК-ийн төв байрны яг урдхан талд явж байхад миний утасны чихэвч тасалдаад эхлэхээр нь халаасандаа гараа хийсэн чинь гар утас маань алга болчихсон байсан. Би уг нь гар утсаа өмсөж явсан куртикнийхээ баруун талын халаасанд хийчихсэн байсан юм. Тэгээд утасны чихэвч тасалдаад эхлэхээр нь эргээд харсан чинь ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд тэр хавиар унагаачихсан юм байхдаа гээд хайсан чинь олдоогүй. Тэгэхээр нь тэр дор нь утас руу залгаж үзсэн чинь миний утас унтарчихсан байсан. ...Миний алдсан гар утас айфоне 14 про макс загварын хар хөх өнгийн гар утас байсан. ..." /15хх149/,
насанд хүрээгүй хохирогч Т.Ө-гийн “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо модны 2-ын автобусны буудал орчимд ертөнцийн хойноос урагш чигт утасгүй чихэвчээрээ дуу сонсоод явж байтал сонсож байсан дуу тасалдаад байхаар нь өөрийн баруун халаасанд байсан “Ай-фоне 13 про” макс загварын гар утсаа шалгатал байхгүй байсан. ..." /20хх73-74/,
насанд хүрээгүй хохирогч О.М-ийн “...Би өчигдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ...дэлгүүрээс гарахдаа би өөрийн Ай Фоне 13 загварын гар утсаа өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасанд хийсэн байсан юм. Тэгээд дэлгүүрээс дөнгөж гараад шатны хэсэгт нь явж байхад миний халааснаас карт унах шиг болсон. Тэгэхээр нь эргэж хараад газар унасан байсан картаа аваад халаасандаа хийгээд утсаа үзсэн чинь миний утас алга болчихсон байсан. Яг тэр үед миний ард 17-20 орчим насны гэмээр эрэгтэй хүүхэд зогсож байсан. Тэр хүүхдээс утас алга болчихлоо харсан уу, авсан уу гэж асуусан чинь үгүй ээ тийм юм байхгүй гэж байснаа яваад өгсөн. Тэр хүүхэд 165-170см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, бордуу царайтай, батганы гэмээр гүн сорвитой хүүхэд байсан, би тэр хүүхдийг дахиж харвал танина. ...Миний алдсан гар утас айфон 13 загварын гар утас байсан. ...” /16хх21/,
М.М- яллагдагчаар өгсөн “...өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...” /16хх95/,
түүний сэжигтнээр өгсөн “...өөрийн найз О-тай хамт Пеасе молл худалдааны төвөөр үйлчлүүлж байгаад тухайн газраас О-ын хамт гараад үүд хэсэгт байх шилэнд өөрсдийгөө хараад зогсож байхад 2 эмэгтэй хүн гадны шатны булан хэсэгт зогсож байсан бөгөөд О- эргэж хараад суугаад тухайн 2 эмэгтэй хүний нэг эмэгтэйгээс гар утас хулгайлан авсан. ...Ингээд би О-тай хамт Чингэлтэй 1 дүгээр хороо “Жи мобайл” ХХК-ийн ойролцоо явж байгаад нэрийг нь мэдэхгүй нэг цахилгаан барааны дэлгүүр ороод буцаад би такси аваад явах гэж байхад хамт явж байсан О- нь тухайн дэлгүүрээс гараад өөр тийш гараад алхсан. Тэгэхээр нь би гайхаад сууж байсан таксинаас буугаад араас очих үед О- нь 40 гаран насны эрэгтэй хүний халааснаас гар утас авч байсан. ...О- бид хоёр нэг таксинд суугаад явж байгаад Дэнжийн 1000-н цагаан байран дээр буугаад хоолонд орох үедээ фейсбүүкээр зар хараад дагуу ирсэн хүнд 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Олсон мөнгөөрөө нийлээд 1хbet-ээр өөрсдийн аккаунтаа цэнэглээд тоглосоор байгаад үрээд дууссан. ...” /15хх215-217/,
Б.О- яллагдагчаар өгсөн “...сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Тухайн үед өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. ...” /15хх249-250/,
түүний сэжигтнээр өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь яг тэдэн гэж хэлж мэдэхгүй байна/ найз М-ын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Пис молл” худалдааны төвийн 5 давхрын хүзүүний гинж зардаг лангуунаас хүзүүний гинж авч зүүх санаатай явж байсан юм. ...Өдөр 13 билүү 14 цагийн үед явж байсан юм. Тэгээд яг “Пис молл” төв рүү орох гээд үүдний шатны хэсэгт нь ирэхэд урдаас 17-20 орчим насны 2 охин ирж байсан. Гэтэл тэр хоёр охины баруун талд явж байсан хүүхдийн өмсөж явсан куртикний зүүн талын халаасанд нь утас нь цухуйчихсан байсан хүүхдийн өмсөж явсан куртикний зүүн талын халаасанд утас нь цухуйчихсан харагдсан. Тэгэхээр нь араас нь сэмээрхэн гэтэж очоод халааснаас нь утсыг нь авчихсан. Тэгээд тэр охин эргэж харахаас өмнө шатаар уруудаад “Пис молл” төвийн урд талын гарцаар зам хөндлөн гараад Монтел худалдааны төвийг чиглэн алхсан. Тэгтэл М- араас гүйж ирээд юу юм гэж асуухаар нь 13 байна гэж хэлсэн. Миний тэр охиноос хулгай хийсэн гар утас энгийн айфон 13 загварын цагаан өнгийн гар утас байсан. Тэгээд М-ыг дагуулаад Монтел гар утас худалдааны төв орох гээд Цэцэг төвийн арын гарцан дээр явж байх үед Цэцэг төвийн арын гэрлэн дохионы гарцаар 40-50, орчим насны гэмээр хар өнгийн урт өвлийн куртик, хар өнгийн цүнх үүрсэн куртикнийхээ малгайг өмсчихсөн ах “Жи Мобайл” төвийг чиглээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь араас нь дагаж явж байгаад яг Жи мобайл төвийн үүдний хэсэгт ирэх үед нь куртикнийх нь баруун талын халааснаас гар утсыг нь хулгайлж авсан. Тэр ахын гар утас iphone 14 рго тах загварын хар хөх өнгийн утас байсан. Тэгээд утсыг нь аваад буцаж Ард кинотеатрыг чиглэн гүйж байхад урдаас М- ирж байснаа намайг хараад дагаад зугтаасан. Бид хоёр шууд Ард кинотеатрын хойшоо явдаг автобусны буудлаас такси бариад С- дүүргийн 32-ийн тойрог чиглээд явсан. ...” /15хх162-163/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11хх178, 218, 16хх114, 235, 17хх27, 62, 107, 124, 18хх95, 173, 19хх12, 51, 192, 19хх181, 185, 20хх15/,
“Дамно" ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ЧД1-24-238 дугаартай “...үнэлгээ нийт 975.000...” гэх шинжээчийн дүгнэлт /16хх130-131/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЧД1-24-188 дугаартай “...үнэлгээ нийт 891.960 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /16хх249-250, 17хх1-2/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЧД1-24-232 “...үнэлгээ нийт 575.000 төгрөг...” дугаартай шинжээчийн дүгнэлт /17хх44-47, 87-89/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн ЧД1-24-312 дугаартай “...үнэлгээ нийт 3.915.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт 17хх70-73/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ХУ2-24-386 дугаартай “...үнэлгээ нийт 519.750 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /24хх76-8/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ХУ2-24-387 дугаартай “...үнэлгээ нийт 975.000 төгрөг...” гэх шинжэчийн /24хх68-73/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ц-669 дугаартай “...үнэлгээний дүн 375.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /17хх188-190/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД1-23-1090 дугаартай “...үнэлгээ нийт 1.092.500 төгрөг..." гэх шинжээчийн дүгнэлт /18хх134-136/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД1-23-1074 дугаартай үнэлгээ “...640.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /18хх200-202/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-23-1220 дугаартай “...үнэлгээ нийт 687.200” гэх шинжээчийн дүгнэлт /19хх24-29/, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Х-00037 дугаартай “...Үнэлгээний дүн 330.000 төгрөг...” шинжээчийн дүгнэлт /19хх192-193/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн СБ1-23-3088 дугаартай “...үнэлгээ нийт 1.950.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /11хх232-233/,
Хаан банк дахь Б.Б-ын эзэмшлийн ...... тоот дансны хуулга /17хх186-187/, Хаан банк дахь Б.Б-ын эзэмшлийн ...... тоот дансны хуулга /17хх186-187/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ц-672 “...үнэлгээний дүн 380.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /17хх246-247/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн СБ1-24-888 дугаартай “...үнэлгээ нийт 510.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /19хх141-144/, "Ашид Б- ХХК"-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-924/9616 дугаартай “...нйит үнэ 2.250.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /20хх39-42/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн СБ1-23- 2430 дугаартай "...Үнэлгээ нийт 525.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /11хх188-189/,
хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх195-196, 236-237, 16хх134-136, 246-247, 17хх38-40, 18хх116-129, 185-197, 19хх18-20, 132-134, 182-183, 20хх33-35, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20хх24-30/, Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /16хх137-138/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /17хх116, 133/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /17хх119, 136/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /18хх130-131/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /18хх203-204/,
насанд хүрээгүй хохирогч Б.А- мэдүүлсэн “...Улсын их дэлгүүр рүү орж өндөг буюу хүнсний зүйл авах гээд урд талын хаалган дээр ирэх үед миний халаас хөнгөн оргисон бөгөөд эргээд харахад саарал өнгийн куртиктэй эрэгтэй хүн гүйж байсан. Би араас нь гүйхэд Мөнгөнзавъяа дэлгүүрийн ард тал руу байрны голоор ороод Явуухулангийн цэцэрлэг рүү зүглээд гүйсэн. Би араас нь гүйгээд гүйцээгүй. ...” /16хх120-122/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2024 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна. Тухайн өдөр би ард кино театрын ойролцоогоос Чингэлтэй дүүрэгт байрлах Улсын их дэлгүүр хүртэл алхаад явж байсан энэ үед миний урд талд хоёр эмэгтэй хүүхэд алхаад явж байсан бөгөөд нэг хүүхдийн халаасанд гар утас нь харагдсан тийм учраас араас нь дагаж алхаж байгаад Улсын их дэлгүүрээр орох үед би халааснаас нь гар утсыг нь хулгайлан аваад шууд эргэж хараад буцаад алхаж байгаад Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн орчимд очоод гүйгээд явсан. ...Монтел гэх газарт гадаа зогсож байсан эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. ...” /16хх150/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ын “...Ард кино театрын хойд талд байх CU нэртэй дэлгүүр ороод гарсан бөгөөд гарахад миний гар утас зүүн гар талын халаасанд байсан. ...гараад 23 дугаар сургууль орсон. Ороод 4 давхарт гараад гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Би тухайн үед нэг ангийн найзууд болох Х-, Н.М-, О- нарын хамт явж байсан бөгөөд найзуудаасаа гар утсаа асуухад хараагүй сайн анзаараагүй гэж байсан. ...” /16хх239-240/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц- мэдүүлсэн “...2023 оны 07 дугаар сарын сүүлээр Мобикомоос 1.500.000 төгрөгөөр А54 Самсунг маркийн цагаан өнгийн утас авч өгч байсан. ...” /21хх140/,
М.М-ын яллагдагчаар өгсөн “...23 дугаар сургуулийн ард талд 2 сурагч охин явж байсан. Гэтэл 1 охины куртикнийх нь зүүн талын кармагаас урт утасны зүүлт унжсан байсан. Тэгэхээр нь би яг араас нь дагаж явж байгаад сургууль руу ордог гадна хашааны хаалганы хажууд тухайн охины кармагаас унжсан утасны зүүлтээс барьж дээш өргөөд утсыг мэдэгдэлгүйгээр халааснаас нь авчихсан. ...” /17хх20/,
хохирогч С.Н-гийн “...их дэлгүүр рүү явсан. Тэгээд ороод тэндээс цэцэг, ном аваад гарсан. Яг цэцэг авсан тооцоогоо хийгээд дуусахад 15 цаг 01 минут болж байсан. Тэгээд улсын их дэлгүүрийн урд талын төв гарцаар гарсан. Гарцаар гарахын өмнө яг гарцын хэсэгт гараа халаасандаа хийхэд миний гар утас байсан. Тэгээд гарцаар гараад арай дуусаагүй 75-80% тай явж байхдаа хүмүүс гараа өргөөд такси зогсохгүй байхаар нь би “ub cub” дуудах гээд гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. ...” /17хх32-33/,
М.М- яллагдагчаар өгсөн “...Тэгээд би тэр эмэгтэйн араас дагаж яваад их дэлгүүрийн пантам руу зам гардаг явган хүний гарцын яг дунд машин зам дээр тэр эмэгтэйн куртикний баруун талын кармагаас арын таг нь хагархай улаан өнгөтэй гар утсыг мэдэгдэлгүйгээр авчихсан. Тэгээд би Монтел дээр очоод нэг танихгүй ченжид 70.000-80.000 хавьцаа зараад мөнгийг нь яаж авснаа санахгүй байгаа. ...” /17хх58/,
хохирогч Н.Ш-ийн “...2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ...Тайван төвийн орчимд куртикэнд байсан Айфоне 15 про макс загварын гар утсаа ашиглаад буцаагаад куртикний халаасанд хийчхээд ертөнцийн зүгээр хойшоо буюу явган хүний гарцаар Найман шарга валют арилжааны төв рүү чиглэлтэй гараад халаасанд байсан гар утсаа шалгаж үзэхэд алга болчихсон байсан. ...айфоне 15 про макс загварын гар утас байсан. ...” /17хх65/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед би Бөмбөгөр худалдааны төв орох гээд алхаад явж байсан. Тэгээд хуучин урт цагааны машины зогсоол дундуур ганцаараа алхаад явж байтал 45-50 орчим настай ах, эгч 2 алхаж явсан. Гэтэл эмэгтэйгийнх нь куртикний баруун кармагаас гар утас цухуйж харагдсан. Тэгэхээр нь би тэр утсыг халааснаас нь мэдэгдэлгүйгээр авчихсан чинь өөдөөс ирж байсан танихгүй залуу намайг утас авсныг мэдээд намайг барьж аваад 2 удаа цохисон. Тэгэнгүүт би утас хулгайлаагүй гээд зугтаачихсан. ...утсыг Монтел дээр аваачиж танихгүй ченжид 800.000 төгрөгөөр зарчихсан шиг санагдаж байна. ...” /17хх104/,
Насанд хүрээгүй хохирогч А.А-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг 50 минутын орчимд сургууль руугаа явж байхдаа замаараа хүнсний нэгдүгээр дэлгүүрийн зүүн талд байх автобусны буудлын хажуу талд дэлгүүр ороод гарсан бөгөөд гарах үедээ гар утсаа үзэхэд байсан тэгээд сургууль руугаа яваад 5 дугаар сургуулийн үүдний хэсэгт очоод хаалгаар орох гэж байхдаа баруун гар талын халаасанд хийсэн байсан гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан ...Самсунг галакси куантум 3 маркийн гар утас байсан. ...” /17хх 112-113/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би 5 дугаар сургуулийн урд талд ганцаараа алхаад явж байхаар нь хартал баруун халааснаас нь гар утас нь цухуйсан байдалтай байхаар нь би хажууд нь зогсож байгаад халааснаас нь утсыг нь мэдэгдэлгүйгээр авчихсан. Тэгээд цагдаад баригдаад тухайн утсыг хураалгачихсан. ...” /17хх144/,
насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай сургууль дээр хөгжөөн дэмжигчийн тэмцээн болж байсан болохоор найзуудын хамт сургууль дээр явж байгаад тэр үед би гар утсаа нэг удаа гаргаж ирж үзээд цаг харж байсан. Тэгээд би найзуудаасаа салаад сургуулиас гараад Тэнгис орох санаатай автобусанд суусан автобусан дотор явж байхдаа Гандангийн автобусны буудал өнгөрөөд гэрлэн дохио гараад явж байхдаа би хүнтэй утсаар ярих гээд гар утсаа гаргаж ирэх гээд үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй, гар утсаа алга болгосон талаар аав ээждээ хэлээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...айфоне 11 про макс маркийн гар утас байгаа. ...” /17хх129-130/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Модны 2-н голын замаас хойшоо 96 дугаар сургуулийн хажууд ганцаараа алхаад явж байсан. Гэтэл миний өөдөөс 7-8 дугаар ангийн охидууд алхаад ирж байсан. Тэгтэл тэр охидууд 96 дугаар сургуулийн хашаа руу орохоор би араас нь дагаж ороод тэр хэдэн охидуудаас арай өндөр охиных нь жилетикны зүүн талын халааснаас 1 утас цухуйсан байхаар нь мэдэгдэлгүйгээр аваад явсан. ...” /17хх41/,
хохирогч Н.М-ын “...2023 оны 08 дугаар сарын 25-ны 21 цаг 45 минутад 34а байр урд талын буланд өөрийн эзэмшлийн ....УНС улсын дугаартай Приус-30 маркийн машинаа байрлуулаад 2023 оны 8 дугаар сарын 26-ны 07 цагийн орчимд автомашинаа шалгахад миний автомашины зүүн хойд талын дугуй обудтайгаа алдагдсан байсан. ...” /17хх173-174/,
гэрч Б.Б-ын “...2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад үл таних дугаараас эрэгтэй хүн холбогдоод түрээслүүлэх автомашин байна уу гэж асуухаар нь би байгаа гэхэд очиж уулзаад авъя гэхээр нь би Баянхошуунд байрлах Жанцан худалдааны төвийн Хаан банк дээр ирээд залгаарай гэсэн. 22 цаг 30 минутын орчимд үл таних эрэгтэй ирчихлээ гэж залгахаар нь гарч уулзсан. Саарал өнгийн .... УБЦ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 120.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэхэд тухайн залуу зөвшөөрөөд надад бэлнээр 220.000 төгрөг өгсөн. Тэгээд саарал өнгийн .... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд саарал өнгийн .... УБЦ улсын дугаартай автомашиныг түрээслүүлсэн залуу холбогдож 2 хоногоор сунгалт хийе гээд миний Хаан банкны ...... тоот дугаартай данс руу .... тоот дугаартай М- гэх нэртэй данснаас 260.000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 27-ны орой 16 цагаас миний түрээслүүлсэн автомашин огт хөдлөхгүй Баянбүрдийн тойргийн хойно 22 цаг болсон ба миний түрээслүүлсэн автомашин Чингэлтэй дүүргийн журмын хашаанд орсон байсан. Би автомашинаа 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр журмын хашаанаас авсан. ...” /17хх177-178/,
М.М- яллагдагчаар өгсөн“...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ...Цайз орж найзуудтайгаа уулзаж байгаад орой 20 цагийн орчимд фейсбүүкээр автомашин түрээсэлнэ гэсэн зар хайж байгаад приус-30 маркийн автомашин түрээсэлнэ гэсэн зарын дагуу холбогдоход Баянхошууны эцэст түрээслэх автомашин байна хоногийн 120.000 төгрөг барьцаа барьцаа 100.000 төгрөг гэхээр нь түрээслэхээр болоод бэлэн 220.000 төгрөг өгөөд түрээслээд хэсэг гадуур явж байгаад 2023 оны 8 дугаар сарын 26-ны 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны гаднаас цагаан өнгийн приус-30 маркийн автомашины зүүн хойд талын дугуйг обудын хамт тайлж авсан. ...” /17хх203-204/,
хохирогч Э.У-ын “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд 32 дугаар орцны урд талд өөрийн эзэмшлийн .... УБГ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашинаа байрлуулаад 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд автомашинаа шалгахад миний автомашины зүүн хойд талын дугуй обудтайгаа алдагдсан байсан. ...” /17хх231-232/,
гэрч Б.Б-а мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж хуваарийн дагуу автомашин түрээсэлж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байтал үл таних дугаараас залгаад машин түрээслэх үү гэсэн. Баянхошууд байрлах Жанцан худалдааны төвийн Хаан банк дээр ирээд залгаарай гэсэн. Тэгээд 22 цаг 30 минутын орчим үл таних эрэгтэй хүн ирчихлээ гээд залгахаар нь гарч уулзсан. Саарал өнгийн .... УБЦ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хоногийн 120.000 төгрөгөөр барьцаа 100.000 аваал тухайн залууд түрээсэлсэн. ...2 хоногийн дараа сунгалт хийе гээд миний Хаан банкны ...... тоот данс руу .... тоот данснаас М- гэх нэртэй түрээсийн мөнгө шилжүүлсэн. ...” /17хх177-178/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны хогийн пункерний хажууд байсан саарал өнгийн приус 30 маркийн автомашины зүүн хойд талын дугуйг тайлж аваад тээшний хэсэгт хийгээд явсан. ...” /17хх203-204/,
хохирогч Б.Г-ийн “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны гадна хогийн бункерийн хажууд өөрийн .... УАК улсын дугаартай приус 30 загварын мөнгөлөг саарал өнгийн автомашинаа байрлуулаад үлдээгээд найзынхаа хуримд яваад 2023 оны 08 дугаар сарын 26-ны 02 цаг 30 минутын орчимд ирээд автомашиндаа цүнхээ үлдээхдээ анзаараагүй. Тэгээд 40 дүгээр байранд байдаг эгчийндээ ороод унтсан. Өглөө 08 цаг орчимд үл таних дугаараас залгаад автомашины чинь дугуй байхгүй байна гэхээр нь гараад харахад миний автомашины зүүн хойд талын дугуй алдагдсан байсан. ...” /18хх 38-39/,
насанд хүрээгүй хохирогч А.А-ийн “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд хичээлээ тараад найзуудын хамт явж байгаад Ард кинотеатрын урд талд байдаг “Си Юу” сүлжээ дэлгүүр рүү орсон. “Си Юу” дэлгүүр рүү би орохдоо өөрийнхөө гар утсыг гартаа барьчихсан явж байсан. Тэгээд дэлгүүрт орж ирээд өмсөж явсан куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн. Тэгээд дэлгүүрийн ундааны тавиур дээрээс очиж ундаа авчхаад касс дээр очиж бичүүлэх үед миний утас байсан. Тэгээд “Си Юу” дэлгүүрээс 13 цаг 17 минутын орчимд гараад халааснаасаа утсаа авах гэсэн чинь миний утас алга болчихсон байсан. Тэгээд сүүлд нь аавтайгаа хамт “Си Юу” дэлгүүрийн хяналтын камерынх бичлэгийг шүүж үзэхэд намайг уг дэлгүүрээс яг гарч байхад 20 орчим насны эрэгтэй хүүхэд миний араас ирээд халааснаас авч байгаа бичлэг байсан. Ингээд гар утсаа алдсан байна гэдгийг мэдсэн. ...Өнөөдөр би уг алдсан гар утсаа яг байсан байдлаар нь хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /18хх99, 101/,
гэрч Т.Б-ын “...”Си Юу” сүлжээ дэлгүүр рүү орсон чинь цонхны хажуу талын сандал дээр урд өмнө 1 удаа Монтел худалдааны төвийн гадаа харж байсан залуу сууж байсан. Би тэр залууг сайн танихгүй, зөвхөн зүс мэдэх болохоор танимхайраад "за юу байна" гээд очиж мэнд мэдээд ойр зуур юм ярьсан. Тэгсэн чинь залуу цүнхнээсээ “Ай Фоне Экс эс” загварын цагаан өнгөтэй гар утас гаргаж ирээд "...ахаа энэ утсыг сая олсон юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юм. Та аваач" гэхээр нь би сэлбэгт авчихъя гэж бодоод 50.000 төгрөгөөр авсан. Тэгсэн чинь нөгөө залуу "за баярлалаа ах" гээд надаас түрүүлээд яараад гараад явсан. Тэгээд би “Си Юу” дэлгүүрийн худалдагч дээр очиж халуун кофе, бэлэн хоол авч халаалгаад тэнд нь идчихээд гараад 5-10 орчим минутын дараа гарсан. Тэгээд “Монтел” худалдааны төв рүү явж байсан чинь Ард кинотеатрын автобусны буудлын гарцаар гарах гэж байтал нөгөө “Си Юу” дотор таарсан хүүхэд араас гүйж ирээд "... ахаа надад дахиад 1 ийм утас байгаа юмаа, энийгээ зарвал хэд хүрэх бол, яаралтай мөнгөний хэрэг болоод байгаа болохоор нэг мөсөн зарчихдаг юм уу" гээд Самсунг Эс 21 утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би утсыг нь харчхаад надад 200.000 төгрөг л байна ш дээ, тэгээд өгөх юм уу" гэсэн чинь "за ав ав" гэхээр нь би тэр утсыг нь авсан юм. Тэгээд тэр залуу надаас 200.000 төгрөг аваад салаад явсан. Би ажил руугаа явсан. Ажил дээр ирсэн хойноо нөгөө авсан 2 утсаа харсан чинь их цэвэрхэн эдэлж хэрэглэсэн утас байхаар нь энэ ер нь хулгайн утас байж магадгүй гэж бодоод өөртөө байлгаж байгаа. Ай Фоне Экс эс загварын гар утас болон Самсунг Эс 21 ултра загварын гар утаснууд одоо надад байгаа.
...Надад харуулсан зургуудын харлаа. Надад тухайн өдөр Ай фоне Экс Эс болон Самсунг Эс 21 ултра загварын гар утсыг зарсан хүн яг мөн байна. Би гэрэл зургийг нь хараад таниж байна...надад ямар нэгэн санал байхгүй ээ. Өөрөө буруу хүнээс утас авсан болохоор надад хэн нэгэн хүнийг буруутгаад байх зүйл байхгүй. Би энэ хүүхдээс 2 утсыг 300.000 төгрөгөөр л авсан...надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ...” /18хх103, 105/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...cu сүлжээ дэлгүүрээс яг гарах гэж байхад урд нэг охин халаасандаа утсаа хийж харагдахаар халааснаас нь хулгайлсан. ...Батка гээд утас зарсан ах гараад ирэхээр нь ахаа нээрээ дахиад нэг ийм утас байгаа юм аа бас зарчихдаг юм уу, мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа юм гээд нөгөө сүүлд авсан гар утсаа үзүүлсэн. Сүүлд cu дэлгүүрийн үүдэнд 1 охиноос авсан утас Самсунг Эс-21 загварын утас байсан. ...” /18хх153/,
насанд хүрээгүй хохирогч А.Э-гийн “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12:40 цагийн үед би сургуулийнхаа урд талын талбай дээр ирсэн юм. Ингээд сургуулийн өмнө байх талбай дээр ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад найзуудтайгаа тоглох гээд цүнхээ сургуулийн урд талын талбайн сандал дээр тавьсан юм. Ингэж цүнхээ үлдээхдээ гар утсаа цүнхэнд хийсэн юм. Тэгээд 13 цаг 10 минут хүртэл тоглож байгаад хичээлдээ ороод эхний цагийн хичээл орох гээл цүнхнээсээ дэвтрээ гаргаж ирэхдээ гар утсаа байхгүй байгааг мэдсэн юм. ...Би өнгөрсөн 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар сургуулийн гадна талбай дээр цүнхнээсээ “Ай Фоне Экс Эс” загварын гар утсаа алдсан гэж цагдаагийн байгууллагад хандаж байсан юм. Өнөөдөр өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /18хх176, 178/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...яг 5 дугаар сургуулийн урд очиход талбай дээр нь хичээл орох гээд хүүхдүүд ихээр цугласан сургуулийн урд талбай дундуур явж байгаад 12-13 насны гэмээр нэг эмэгтэй хүүхэд цүнхэндээ гар утсаа хийж байхыг харсан юм. ...Тэгэхээр нь нөгөө хүүхдийн цүнхээ үлдээсэн сандал дээр очиж хажууд нь сууж байгаад цүнхийг нь ухаад гар утсыг нь авчихсан юм. ...” /18хх153/,
хохирогч Э.Е-ын “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед С- дүүргийн 35 дугаар сургуулиас гараад гэр рүүгээ явах замдаа С- дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 17 дугаар сургуулийн 4-н замын уулзварын зүүн хойд талд байдаг “Жи Эс 25”-ийн салбар дэлгүүр рүү орсон. Би тэр үед өөрийнхөө “Самсунг А-23” загварын гар утсаараа яриад байсан бөгөөд тус салбар дэлгүүр рүү орохдоо гадна талд утсаа салгаад тухайн үед өмсөж явж байсан хар өнгийн куртикнийхээ баруун талын гадна халаасандаа өмсөж байсан бээлийтэйгээ хамт хийсэн. Тухайн үед миний ард хоёр эрэгтэй явж байсан. Зам хөндлөн гараад ирж байсан. Тэгээд тэр дэлгүүр рүү ороод тооцоогоо хийх гээд утсаа үзтэл байхгүй алдагдсан байсан. ...миний алдагдсан гар утас Самсунг А-23 загварын цайвар шаргал өнгөтэй. ...” /19хх16/,
насанд хүрээгүй хохирогч Б.Т-ын “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд С- дүүргийн 11 дүгээр хороо 502 дугаар байрны гадна гэрийнхээ орц руугаа орох гээд алхаж байх үед миний ард нэг үл таних хүн тулж алхаад байсан. Би зогсоод эргээд харсан чинь тэр хүн зугтаад явчихсан байсан. 2-3 минутын дараа халаасаа шалгаж үзсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. ...” /19хх56/,
М.М- яллагдагчаар өгсөн “...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. ...” /19хх110/,
М.М- сэжигтнээр өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээсээ гарч яваад С- дүүрэг шинэ замын автобусны буудал дээр өөрийн найз О-тай уулзаж бид хоёр Хангай хотхон руу алхаж яваад Хангай хотхоны орон сууцны байран дунд би ганцаараа ороод алхаж байтал 18-20 орчим насны эмэгтэй хүүхэд урд алхаж байсан бөгөөд түүний өмссөн куртикний зүүн халааснаас гар утас нь цухуйж байхаар нь араас нь очиж сэм хулгайлж аваад эргэж байран дундуур орж явсан. ...” /19хх59-60/,
насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С- дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд өдрийн 12 цагийн орчимд аав Банзрагчаар хүргүүлсэн бөгөөд сургуулийн хашаагаар ороод ангийнхаа хүүхдүүдтэй тойроод юм ярилцаад зогсож байх үед манай ангийн Э-, Э- гэх 2 охин дөхөж ирээд сая чиний гар утсыг авчих шиг боллоо гэж хэлэхээр нь би халаасаа үзэхэд миний гар утас алга болсон байсан. ...” /19хх127/,
насанд хүрээгүй хохирогч Б.И-гийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 52 дугаар сургуулийн гадна 18 цаг өнгөрч байх үед хичээлээ тараад найзуудын хамт байж байгаад куртикнээсээ утсаа гаргаж ирэх гэхэд утас байхгүй байсан. Тэр үед хар өнгийн куртиктэй маск зүүсэн тэр хавиар явж байхаар нь тэр хүнийг авсан гэж мэдээд найзынхаа утсаар ээждээ хэлсэн. ...” /19хх191/,
М.М- яллагдагчаар өгсөн “...Өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” /19хх201- 202/,
М.М-ын сэжигтнээр өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19-н үйлчилгээний төвийн орчим хүнээс юм авах гэж очсон. Тэгээд үйлчилгээний төвийн ойролцоо явж байгаад сургуулиас гарч явж байсан 4 орчим хүүхдүүд явж байхаар нь ардаас нь дагаад нэг хүүхдийнх нь баруун талын халааснаас гар утас авсан. ...” /19хх198-199/,
хохирогч Э.Т-ийн "...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтан төгрөг их дэлгүүрийн урдуур найзтайгаа явж байх үедээ өөрийн гар утсаа халааснаасаа алдсан. Миний хүрэм халаас их богинохон болохоор утсаа хийхээр үзүүр нь илүү гараад байдаг юм. Тэгээд явж байсан чинь миний утастай халаас гэнэт хөнгөхөн оргиод явчихаар нь халаасаа шалгаж үзтэл миний утас алга байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ..." /20хх10-11/,
гэрч Б.С-гийн “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн багын найз Э.Т-тэй хамт 14 цагийн үед уулзаад Баянгол дүүргийн 19 дүгээр хороо КФС сүлжээ хоолны газарт хоол идчихээд гараад Баруун дөрвөн замын чиглэлд зүүн тийш алхаж явсан. Бид хоёр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Алтан төгрөг дэлгүүрийн урдуур явж байх үед манай найз Э.Т- гэнэтхэн миний гар утас алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд хартал олон хүн байсан бид хоёр аль хүнийг нь авсан гэдгийг хэлж мэдэхгүй байсан. ...” /20хх21-22/,
насанд хүрээгүй хохирогч Н.Э-ын "... 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...Их дэлгүүрийн урд байрлах усан оргилуурын хажуугаар явж Хаан бууз нэртэй хоолны газрын хажуугаар явж Улсын Их дэлгүүрийн урд байрлах явган хүний гарцаар гарсан юм. Гарцаар гарч байх үед урдаас ирж байсан эмэгтэй надад хандаж саарал куртиктэй хүн чиний гар утсыг аваад зугтаачихлаа гэсэн. ...цагаан өнгийн Самсунг А33 загварын гар утас байсан. ..." /11хх183-185/,
гэрч Г.А-ийн "...Энэ эрэгтэй М- гэдэг эрэгтэй хүн байна. ...М- нь хулгай хийдэг. М- нь хулгайлсан утсаа Монтел дээр очиж зардаг. ...” /11хх187/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз болох С-тэй уулзах гээд их дэлгүүрийн гарцаар С- дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах пантом чиглэлтэй зам гараад пантомын зүг алхаж байх үед хажуугаар зөрж өнгөрсөн үл таних эмэгтэйг дагаж явж байгаад их дэлгүүрийн явган хүний гарцаар гарах үед нь зүүн талын халаасанд байсан Самсунг А33 маркийн гар утсыг авсан. ...” /11хх170-171/,
хохирогч С.Н-ын “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ...Их дэлгүүр явах замдаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд гар утсаа Улаанбаатар их дэлгүүрээс гарахдаа оролдоод куртикнийхээ баруун халаасандаа гараа хийхэд миний гар утас байхгүй байсан. ...iphone13 рго загварын ногоон өнгөтэй гар утсыг 2022 оны хавар 3.300.000 төгрөгөөр авч байсан. ...” /11хх221/,
М.М- яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар их дэлгүүр орох зам гарч байх үед миний урд үл таних эмэгтэй явж байсан. Тэгээд би тухайн эмэгтэйг дагаж явж байгаад баруун талын халаасанд нь байсан айфон 13 про маркийн гар утсыг авсан. ..." /11хх210-211/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /21хх214/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /21хх216-217/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх218-220/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /21хх222/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /21хх225/, “Эко кар рент” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот /22хх26/, Авто машин түрээслүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний хуулбар /22хх30/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ийн “...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн замд 2024 оны 2 дугаар сарын 04-ний орой 23 цаг 30 минутын орчим “Toyota prius 30 ” маркийн .... УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний зам дээр миний хүү Ц-ийн Б-ийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухай ослоос хойш миний хүүгийн биеийн байдал хүнд ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байгаа. ...” /21хх231/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ээс гаргасан "...эмчилгээ болон оршуулгын зардалд нийтдээ 12.664.391 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэх хүсэлт, хавсралтын хамт /21хх232-249, 22хх3-24/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр приус 30 маркийн .... УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А- гэх хүнд түрээсэлж өгсөн. Хоногийн 80.000 мянган төгрөгөөр түрээсэлсэн. Барьцаа 100.000 мянган төгрөг авсан. Өдөр өдрөөр сунгалтаа хийж явсан 2024 оны 02 дугаар сарын 06-нд найзаас нь ослын талаар мэдсэн. ...миний хувьд эвдэрсэн деталиудаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” /22хх26/,
иргэний хариуцагч Д.Г-гийн “...тухайн осол гаргасан жолооч нь өөрөө хохирол төлбөрөө төлнө. ...” /22хх34/,
гэрч О.Э-ийн “...2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед ажлаа тараад ...М-тай уулзсан тэр үед М- .... УЕУ улсын дугаартай автомашинтай ирсэн. ...23 цаг 40 минутын үед хөдлөөд гэртээ харихаар явсан. Тэр үед шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ганц худгийн буудлын орчим машин гэнэт жолоодлогогүй болоод шарваад эхэлсэн. Арын дугуй хэсэг нь гулгаад замын хажуу талын хашааг мөргөөд зогссон. Тэгээд манай найз машинаасаа буугаад анх шарваж эхэлсэн зүг рүү гүйгээд явсан. Би араас нь буугаад очих гэхэд М- буцаж ирээд надаас гар утсаа өгч бай гэж хэлээд эмнэлэг цагдаа дуудсан. ...” /22хх47-48/,
гэрч Д.А-ын “...Би Э- гэх найзаараа дамжуулж М- гэдэг залуутай танилцсан ойр дотно найзууд биш танилцаад 2-оос 3 удаа уулзсан. 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр над руу залгаад машин хэрэг болчихлоо чи мандаа түрээсээр машин аваад өгөөч гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би хаанаас яаж түрээсээр машин авдаг юм бэ гэж асуусан чинь намайг дагуулаад хорооллын модны хоёрын ойролцоо очиж .... УЕУ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр хоногийн 80,000 төгрөгөөр түрээсэлж авсан. Би тухайн өдрөөс хойш 2 удаа уулзсан бөгөөд ослын талаар машин түрээсийн эзэн над руу залгаж мэдэгдсэн. ...Надтай анх уулзаж байх үедээ М- жолооны үнэмлэхтэй “Е-Монголиа” руу орж болохгүй байна гээд надад хэлж байсан. ...” /22хх50/,
хохирогч Г.О-ийн "...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчимд манай ангийн уулзалт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын Москва ресторанд болсон. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 04 цагийн орчимд тухайн ресторанаас ганцаараа гарч ирээд тус үйлчилгээний төвийн үүдэнд зогсож байсан мөнгөлөг саарал өнгөтэй .... УБМ гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очоод таксигаар явах уу? гэж асуухад тэгье гэж хэлэхээр нь би Яармаг хүртэл 10.000 төгрөгөөр тохироод явж болох уу? гэж дахин асуусан юм. Тухайн үед тус таксины жолооч надад хандан тэг тэг суучих гэж хэлсэн учраас би машинд ороод суусан юм. Таксинд суусны дараа би удалгүй өөрийн эзэмшлийн .... дугаартай Хаан банкны данснаас тухайн таксины жолоочийн .... дугаартай С- гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу 10.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн гүүр дөнгөж гараад тухайн таксины жолооч надад хандан “төлсөн мөнгө чинь энд хүрээд дуусчихлаа, одоо буу" гэж надад хэлэхээр нь би "тохиролцсон биз дээ юу яриад байгаа юм бэ?" гэж асуухад урдаас төмөр шиг зүйл бариад "тохиролцоно гэж юм байдаггүй юм за юу" гэх мэт зүйл ярихаар нь би "за тэгвэл буучихъя” гэж хэлээд машинаас нь буусан юм. Тэгээд машины ар талын дугаарыг нь тонгойгоод харчихсан чинь машинаасаа бууж ирээд чи машины дугаар хараад яах гэж байгаа юм бэ? гэж хэлээд миний хамар руу нэг удаа цохисон. Цохиулсны улмаас миний хамраас цус гарч эхэлсэн бөгөөд би тухайн хүнтэй барилцаж аваагүй юм. Тухайн хүн намайг цохиж гэмтээчхээд буцаад машиндаа суугаад шууд яваад өгсөн. Би тухайн хүнийг машинтайгаа хөдлөх үед машины дугаарыг нь харж тогтоож авсан юм. Улмаар болсон явдлыг мэдэгдэх гээд утсаа шалгахад байхгүй байсан бөгөөд би машинд суух үедээ төлбөрийг өөрийн интернэт банк ашиглан хийчхээд өмсөж явсан куртикнийхээ зүүн халаасанд хийсэн байсан боловч байхгүй болсон байсан. Би шууд гэртээ очоод эхнэрийн утаснаас өөрийн дугаар руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй болсон байсан учраас цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн юм. ...Миний биед намайг цохисон таксины жолоочоос өөр хэн нэгэн халдаагүй. ...” /5хх32-33/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /16хх67, 20хх195, 21хх100, "Дамно үнэлгээ" ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ЧД1-24-495 дугаартай "... үнэлгээ нийт 2.175.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /16хх207-210/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЧД1-24-513 дугаартай “...үнэлгээ нийт 2.950.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /20хх145-148/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ1- 24-100 дугаартай “...үнэлгээ нийт 3.100.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /20хх217-220/, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн Х-00044 дугаартай “...Үнэлгээний дүн 2.400.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /21хх78-79/, “Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 5 дүгээр сарын 15-ны өдрийн БГ1-24-121 дугаартай “...үнэлгээ нийт 800.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /21хх114-117/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16хх188-193, 20хх158-159, 202-203, 21хх64-65, 21хх109-112, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 66-68/,
хохирогч Н.Т-гийн “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд ...Драгон руу очих М1 чиглэлийн улаан өнгийн автобус ирээд зогсохоор нь буудлын саравчны араас гүйж ороод бэлэн 500 төгрөг өгөөд суусан. Тэгээд суудалд дөнгөж суугаад миний гар утас байхгүй болохыг мэдээд зогсож байсан газрынхаа доогуур хараад байхгүй байсан. ...миний гар утас iphone 13 рго mах загвартай. ..." /16хх171-172/,
гэрч Ц.Г-ын "...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...Яг Мөнгөн завьяа дээр явж байсан чинь О- хажууд алхаж байгаад гэнэт байхгүй болчихоор нь гайхаад зогсож байсан чинь О- хойно үлдчихсэн. Тэгээд эргээд харсан чинь намайг нааш ир гэхээр эргээд очсон чинь О- би сая нэг хүн утас автобусанд суух гэж байхад нь шахаад авчихлаа гээд шууд буцаад “Пис молл” зүг рүү алхаад явахаар нь би дагаад явсан. ...О- эргэж ирэхдээ 300.000 төгрөгтэй ирсэн. Тэгээр тэр мөнгийг О- аваад явсан. ..." /16хх175-176/,
Б.О- сэжигтнээр өгсөн ”...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цаг орчимд ...найз Г- руу уулзах уу гээд асуусан чинь уулзъя гэхээр нь бид хоёр их дэлгүүрийн урд байрлах пантом дээр уулзсан юм. Тэгээд тэндээ сандал дээр суугаад бид хоёр бараг 14 цаг хүртэл юм яриад суусан ба тэндээсээ Мөнгөн завьяагийн автобусны буудал руу намайг автобусанд суулгаж өгөх гээд Г- бид хоёр алхсан. Тэгээд бид хоёр Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр ирэхэд 20-25 настай 175-180 см орчим өндөртэй нэг залуу баруун талын халаасандаа гар утсаа хийж байхаар нь би араас нь шахаж ороод яг автобусанд суух гэж байхад нь авчихсан. Тухайн авсан утсаа би ганцаараа явж байгаад зарчихсан. ...” /16хх179-180/,
хохирогч Б.О-ын “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн үед найз Б-гийн хамтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүр гэр ахуйн ойр зуурын юм аваад гэр рүүгээ харихаар болж дэлгүүрээс гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруун зүгт найзын хамтаар алхаж байгаад 100 орчим метр яваад гар утсаа шалгахад миний гар утас халаасанд маань байгаагүй. ...Миний гар утас Ай-фоне 14 про макс загварын гар утас байсан. ...” /20хх132-133/,
гэрч Э.Энх-Эрдэнийн “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ганцаараа БГД-17 дугаар хороо 34-67 тоот гэрээсээ гараад баруун 4 зам дээр Г- найзтайгаа уулзахаар яриад баруун 4 зам дээр 18 цагийн орчимд уулзаад бид хоёр “Пис молл” орох гээд явж байхад О-тай баруун 4 замын гэрлэн дохио дээр таараад хамт бид 4 “Пис молл” руу алхаж байхад Голомт банк өнгөрөөд алхаж явахад О- гэнэт эргэж хараад алхсан би эргэж хараад араас нь яасан андаа гээд асуухад О- доошоо суугаад хоёр эмэгтэй эгч явж байхад нь баруун талын эмэгтэй хүний баруун талын гадуур хувцасны халааснаас нь Ай-фоне 14 про макс загварын гар утсыг доошоо тонгойж суугаад хулгайлж авсан. Би гар утасны өнгийг санахгүй байна найз Г- бид хоёр “Пис молл”-руу орсон О- салаад найз нь явлаа гээд хулгайлсан гар утсаа аваад явсан. ...” /20хх140/,
Б.О- сэжигтнээр өгсөн “...би ганцаараа төв гандан хийдээс доошоо уруудаад алхаж явж байгаад баруун 4 замын орчимд найз Энх- Эрдэнэ, Г- хоёртой уулзаад бид 3 Голомт банк өнгөрөөд “Пис молл” орохоор замын хойд талаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү алхаж явахад 2 эмэгтэй хүн баруун зүг рүү алхаж хажуугаар зөрж өнгөрсөн бөгөөд би 2 эмэгтэй хүний баруун талын эмэгтэйн баруун талын халаасанд нь утасны тал хэсэг нь ил харагдаж байхаар нь буцаж эргээд араас нь дагаад тухайн 2 эмэгтэй хүний баруун талын эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас iphone 14 рго mах загварын ягаан өнгийн гар утсыг хулгайлсан. ...” /20хх143-144/,
хохирогч Б.Н-жингийн ”...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...ЦэрэнС-, А- бид 3 нэг нэг пиво ууж, сууж байгаад бүжиглэхээр болоод бүжиглэж байгаад цагаа харахад 23 цаг 56 минут болсон байхаар нь би нойл ороод ирье гарахдаа бэлдэж байгаарай гээд нойлд байхад ЦэрэнС- орж ирээд сая 2 залуу татаж чангаагаад танилцъя гээд байна. Гялс гаръя гээд ширээн дээр очиход утас алга болсон байсан. ...Тухайн үед Ай-фоне 13 про макс 3.000.000 төгрөг худалдан авч байсан. ...” /20хх209-210/,
гэрч Л.А-ын “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Н-жингийн найзын ажилладаг гэх Баянгол дүүргийн 19 дүгээр хорооллын бааранд орсон ...ЦэрэнС- бид 2 дээр 3 залуу ирээд танилцъя гэж яриа өдөж байгаад яваад өгөхөд, харсан чинь Н-жингийн утас байгаагүй. Тэгээд утсаа алдсан гэдгээ баарны ажилчдад хэлээд камер шүүе гэтэл менежер гэх эмэгтэй нь бичлэг үзүүлж байгаад “таних юм байна, энэ залууг ээж, аав нь болон цагдаад хэлэхгүй гэвэл олоод өгье 400.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд тэр дотор байсан нэг ажилтан нь “энэ О- байна” гээд таниад байсан. ...” /20хх213-214/,
хохирогч Т.Б-тулгын “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төвийн 1 давхрын каскны урд талд байдаг хоолны газраар 18 цаг 40 минутад хоол идэж сууж байгаад 18 цаг 50 минутын орчим тэндээсээ И-март худалдааны төвийн хойд талын төв хаалгаар гарч байхад хойноос ямар нэг зүйл татаж байгаа мэдрэмж төрхөөр нь хартал хойно нэг залуу явж байсан. Би тухайн залуу дээр очоод утсаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би тухайн залуугаас миний гар утсыг аваагүй юм бол нэгжүүлчих гэж хэлсэн. Тэгсэн чинь хүний эрх гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би бас хүн гүтгээд байгаа юм болов уу гэж бодоод сууж байсан ширээ рүүгээ очоод өөрийн гар утсаа хайхад байхгүй байсан. Тэгээд ширээн дээр байхдаа би өөрийн гар утсаараа хүнтэй чаталчихаад өөрийн баруун талын халаасандаа хийсэн талаараа гэнэт санасан. Тэгээд и-мартын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хаалган дээр зогсож байсан миний сэжиглэж байсан залуу миний ардаас дагаад халаасанд байсан гар утсыг маань авч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгэхээр нь иргэж и-мартаас гараад тухайн залуучуудыг хайхад байхгүй байсан. ...Миний халааснаас гар утас хулгайлсан залуу хар энгийн хувцастай, үүргэвчтэй цүнх үүргэвчтэй, халимаг үстэй 20-25 насны миний үеийн залуу байсан. Хамт явж байсан залуу нь арай өндөр цагаан пүүзтэй, үүргэвчтэй залуу байсан. Миний гар утсыг хулгайлсан залууг дахин харвал таних болно. Нимгэн уруултай, онигор нүдтэй шар залуу байсан. ...Миний алдсан гар утас iphone 14 рго маркийн, хар өнгөтэй их биетэй, шилэн наалттай, өнгөтэй тунгалаг гэртэй гар утас байсан...Би гар утсаа 2023 оны 06-р. сард АНУ-с 999 ам.доллароор захиж авч байсан. Одоо зах зээлийн ханшаар нь үнэлж байна. ...” /21хх76-77/,
хохирогч М.Г-ийн “...2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтан төгрөг худалдааны төвийн ойролцоо алхаж байгаад халааснаасаа гар утсаа алдсан. Хажуугаар нэг цэнхэр куртиктай залуу өнгөрсөн. Тэгээд халаасаа үзтэл миний гар утас халаасанд байхгүй байсан...” /21хх104-105/ зэрэг нотлох баримтуудаар,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /20хх242/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 28-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2625 дугаартай “...Э.Э-гийн биед зүүн хацарт мэдрэл гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /21хх22-23/,
насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед найз М-ийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Универсал политехникийн коллежоос гараад гандангийн замын урд байдаг “Си Юу” дэлгүүрт орчхоод гараад явж байсан чинь үүдэнд үл таних 2 залуутай тааралдсан. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь намайг чи яаж хараад байгаа юм бэ, муухай хараад байна уу гэж асуусан тэгэхээр нь би үгүй хэлчхээд найз М-ийн хамт зам гараад сургууль руугаа орсон. Тэгээд сургууль дээрээ хэсэг байж байгаад 14 цагийн үед ангийнхаа М-э, Б-, С- нартай дөрвүүлээ сургуулиасаа гараад ардын хоршооны автобусны хажуугийн ТҮЦ-ийн урд өмнө нь тааралдаад намайг муухай хараад байна уу гэж асуусан залуу найзынхаа хамт зогсож байснаа нааш ир гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь юу ч ярилгүй куртикнийхээ карманаасаа гараа гаргаж ирээд миний зүүн хацар руу цохисон чинь шууд хацраас цус гараад эхэлсэн. Тэгээд гар руу нь харсан чинь жижиг оёдлын утас тастагч хайч гартаа атгачихсан байсан. Тэрүүгээр миний зүүн хацар руу дүрсэн. Тэгээд нэг цагдаа ирээд намайг хайчаар хатгасан залууг барьж аваад байлгаж байсан чинь манай ангийн багш Дашзэвэг бид нар дээр ирсэн чинь нөгөө залууг барьж байсан цагдаа яваад өгсөн. Тэгээд тэр цагдааг явсны дараа та нарыг бүгдийг чинь ална шүү, нүдийг чинь ухна, амьд байгаадаа баярлаарай гэж хаана сурдгийг чинь мэдэж байгаа шүү, ганц ганцаараа чинь явуулахгүй шүү гэж сүрдүүлж байгаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд ангийн багш цагдаад дуудлага өгсөн. ...Би тухайн хүнийг танихгүй. Би тэр хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Өмнө таарахдаа муухай хараад байна уу ална шүү гэж хэлэхээр нь үгүй гэж хэлчхээд шууд явсан өөр юм болоогүй.Намайг хүлээж байгаад сургуулиас гараад ирэхэд дуудсан. ...” /21хх1/,
насанд хүрээгүй гэрч Б.С-ын “...Тэр өдөр би Б-, М-э, Э- бид 4 хичээлийн дундуур дэлгүүр орохоор сургуулиасаа гараад гандангийн арын ардын хоршооны автобусны буудал дээр явж байсан чинь автобусны буудал дээр байдаг түүний хажууд танихгүй 2 ах зогсож байснаа нэг ах нь Э-г дуудсанаа гараа кармагаасаа гаргаад зүүн хацар руу нь цохитол Э-гийн хацраас цус гараад эхэлсэн. Тэгээд тэр ах Э-г нүүрийг чинь сийчнэ шүү ...гээд бид нарын өөдөөс инээгээд гартаа оёдлын жижиг хавчдаг хайч барьчихсан юм ярьж байснаа цаашаа эргээд алхаад яваад өгсөн. ...” /21хх5-6/,
насанд хүрээгүй гэрч Ү.Б-ын “...Тэгээд бид 4 хамт сургууль руугаа орж байж байгаад дахиад дэлгүүр орохоор гараад Ардын хоршооны автобусны буудал дээр явж байсан чинь автобусны буудал дээр нь Э-г дуудсанаа кармагаасаа нэг юм гаргаж ирснээ зүүн хацар руу нь цохичихсон. Тэгсэн Э-гийн хацраас цус гараад тэгээд бид хэдийг араа мэдэж яваарай ганцаар чинь явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд Э- руу харснаа ахын дүү ийм үлдсэндээ баярлаарай гэж хэлээд шоолж инээгээд байсан. ...” /21хх9-10/,
насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “...баруун талын түүний хажууд өмнө нь Э- бид хоёрыг муухай харлаа ална шүү гээд байсан 2 хүн зогсож байснаа нэг нь Э-г дуудсанаа хармаанаасаа нэг юм гаргаж ирснээ зүүн хацар руу нь цохичихсон. Тэгсэн Э-гийн хацраас цус гараад тэгээд та нарыг ганцааранг чинь явуулахгүй нүдийг чинь ухна гээд байсан. Тэгээд Э- руу харснаа чи ийм үлдсэндээ баярлаарай амьд үлдсэндээ баярлаарай гэж хэлээд Э-г шоолж инээгээд байсан. ...” /21хх13-15/,
насанд хүрээгүй гэрч Т.М-ийн “...би сургуулийнхаа Э-г бусдад зодуулсан асуудлыг хараагүй, би ангийнхаа найзуудтайгаа биллиард тоглож байгаад сургууль руугаа орох гээд явж байсан чинь автобусны буудал дээр тааралдсан юм. Тэгэхэд Э-гийн нүүр рүү хутга зоосон гэж байсан. Тэр зоосон хүүхэд нь миний сурч байсан ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд сурч байсан О- гэж дууддаг ах байсан. Би О- ахтай мэндлээд өнгөрсөн. ...” /21хх18-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч, гэрч нарын хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хохирогч нарт учирсан хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын хэн нь ямар гэмт хэргийг хэрхэн үйлдсэн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх бодитой тогтоож чаджээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч И.С-ыг бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч Ж.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч С.С-ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч З.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч Н.М-ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч О.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн,
шүүгдэгч М.М-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн гүйцэтгэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн тээврийн хэрэгслийн жолооч хөД-ий аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.О-ын дангаараа болон бусадтай бүлэглэн гүйцэтгэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нөхцөл байдал тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийж, түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгох” хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх, шүүгдэгч Н.М-т холбогдох эрүүгийн хэргүүдээс 2311018561478 дугаартай О.Н-той бүлэглэн гүйцэтгэсэн гэх 2023 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хишиг төв”-ийн Б1 давхраас 25.417.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан үйлдэл, холбогдлыг,
шүүгдэгч М.М-ад холбогдох эрүүгийн хэргүүдээс 2022 оны 12 дугаар сарын 21-28-ны өдрийн хооронд шүүгдэгч С.С-, Ж.Н- нартай бүлэглэн гүйцэтгэсэн гэх 2311003240295 дугаартай Чингэлтэй дүүргийн 10 хороо, .... хорооллын 806, 807 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Э.О-ийн .... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хулгайлсан, 2311001970475 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 хороо, 30 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч С.А-гийн .... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуй, Чингэлтэй дүүргийн 5 хороо, 20 дугаар байрны хойд талд байрлах автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.У-ын .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуй хулгайлсан, 2309003060360 дугаартай С- дүүргийн 8 хороо, 11 хороолол, 2 байрны автозогсоолд байрлуулсан байсан хохирогч Ч.Б-ын .... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 2 ширхэг дугуй хулгайлсан үйлдэл, холбогдлыг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, тухайн цаг хугацаанд М.М- өөр газар байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч З.Б-ийн бусдын орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайн үйлдэлд 2 жил хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт 1 сар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч И.С-ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд 1 жил хорих ял, шүүгдэгч Ж.Н-ын тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2 жил хорих ял, шүүгдэгч С.С-ийн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2 жил хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт 1 сар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Н.М-ийн бусдын орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хулгайн үйлдэлд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Н-ын бусдын орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хулгайн үйлдэлд 7 жил хорих ял, шүүгдэгч М.М-ын тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 4 жил хорих ял, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон үйлдэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч С.С- “...Би уг хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн төлж барагдуулсан. ...Иймд хохирол төлбөр барагдуулсан, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг маань харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Г.Цолмон “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний хувийн байдал, бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч И.С- “...Би уг хэргийн гэм буруугийн асуудал болоод хэрэгт учирсан хохирол төлбөр дээр ямар нэгэн байдлаар хэргийн бүх шатанд маргаагүй, ...миний бие нь эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай, эмч эмнэлгийн байгууллагын хяналтад байх шаардлагатай 50 хувийн хөдөлмөрийн чадамжгүй болсон. ...мөн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх бүрэн боломжтой байхад эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэн ...ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч З.Б- “...Миний бие анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа бөгөөд эрүүгийн хэрэгт үүссэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мөн уг гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг “...ам бүл 4, эх, өсвөрийн насны 2 охин дүүгээ тэжээн тэтгэж, асран хамгаалдаг, ...бусдад хутгалуулж уушиг, зүрхэндээ хүнд гэмтэл авсны улмаас мэс засалд орж, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас биеийн хүчний хүнд ажил хийх боломжгүй болсон иймд З.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч О.Н- “...тамхи хулгайлж хохирогч П-д 25.417.000 төгрөгийн хохирол учруулсан. ...уг хэргийг 2-лаа үйлдэж байхад тус хэргийг хамтран үйлдсэн этгээдийг илрүүлэхгүйгээр надад ял оногдуулж яллаж байгаад гомдолтой байна. Иймд тус хэргийг хамтран үйлдсэн Аагий гэгчийг олж хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Н.М- “...Би барьцаалан зээлдэх газарт нэвтэрч Ц.М-д 85.388.537 төгрөгийн хохирол учруулсан. Би дээрх гэмт хэргийг 3-н хамтрагчийн хамтаар 4-лээ үйлдсэн ...гэтэл 2-лаа үйлдсэн гэж үзэж хохирлыг 2-лаа төлөхөөр болж, 3 жил 6 сарын ялыг оногдуулсанд гомдолтой байна. ...” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- “...Миний хүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох М.М- гэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдаж амь нас нь хохирсон. Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тус этгээдийг авто машинаар хангасан этгээдээс гаргуулж, мөн тухайн этгээдэд хариуцлага тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгч О.Н- “...тамхи хулгайлсан хэргийг А- буюу А- гэдэг хүнтэй 2-лаа үйлдсэн...” гэсэн байх боловч хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хяналтын камер 09-07-2023 03:05:04 огноог заах үед хар өнгөтэй саравчтай малгай, хар бараан өнгийн куртик, хар савхин бээлий, бараан өнгийн өмд, бараан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн жижиг гар чийдэн тусган орж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байлаа. ...” /14хх104-106/, “Дамно" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ЧД1-23-982 дугаартай “...үнэлгээ нийт 25.417.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /14хх129-133/, гэрч Д.Б-ы “...06.50 гээд эхний ажилтан ирээд 2 хаалгаа онгойлгосон чинь бараа авах гэж байгаа хүн хулгай орсон байна гэж хэлээд очиж үзээд цагдА-н байгууллагад хандсан. В1 давхрын хаалга гаднаас эвдээд, бүргэд хаалганы дээд хэсгийг хөшөөд орсон байсан. ...” /14хх94-95/, гэрч Б.Б-ы “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үүрийн 4 цаг 15 минутын орчимд гэрээсээ гарч 21 дүгээр хороолол руу явсан. Ингээд жолоочдыг хүргэж өгчхөөд буцаад явж байх үедээ Дарь-Эхээс 2 залуу гараа өргөөд байж байхаар нь авах үед Улсын их дэлгүүр орно гэж явж байгаад болиод Модны 2 орохоор боллоо гэсэн. Ингээд Модны 2-ын CU орчимд нэг эрүүл залуу нь буугаад 20 орчим минутын дараа буцаж гарч ирээд Бөмбөгөр орно гээд явсан. Урт цагааны баруун урд талын уулзвараас бага зэрэг баруун талаар нь урагш эргэж байрны гол руу оруулаад их явалгүй байрны үзүүр дээр зогсоосон. Зогсох үед согтуу залуу нь таны багажид байгаа зүйлсийг зайчилж байгаад хайрцагтай тамхи хийчихье. Түгээлтийн тамхи байгаа юм. Дараа нь Хархорин зах орно. Тэгээд таны мөнгийг асуудалгүй өгнө гэсэн. Ингээд уг хайрцагтай зүйлсээ багажид хийлгүй хойд талын сандал дээр тавиад урд талын сандал дээр давхралдаад суусан. Тэндээсээ хөдлөөд чигээрээ явж байгаад Урт цагааны уулзвараас Улсын Их дэлгүүр рүү явах замтай нийлж Улсын их дэлгүүрийн зүүн хойд хэсэгт согтуу залуу нь бууж үлдээд эрүүл байсан залуутай хамт цааш Хархорин зах руу явсан. Уг хүний хамтаар Улсын Их дэлгүүрийн урд талын төв замаас Хархорин зах хүртэл төв замаасаа салаагүй. Хархорин захын орчимд ирээд 19 дүгээр байрны автобусны буудал өнгөрөөд хойш эргэж “Титэм” нэртэй зочид буудал гэж санаж байна. Эхний эргэлтээр зүүн гар тал руугаа явж чигээрээ хэсэг явж байгаад дахин зүүн гар тал руугаа эргэж баруун зүгт харсан бор өнгөтэй төмөр хаалга агуулах гэмээр газрын гадаа зогсоогоод нэг хүн рүү залгаж барааг нь аваад ирлээ буулгах уу гэж яриад байсан. Ингээд уг хүнийг гарч ирэхээс нь өмнө миний машинд байсан эд зүйлсээ аваад буусан. ...Эхний залуу эрүүл байсан бөгөөд амны хаалт зүүсэн. Юүдэнтэй малгайтай цамц өмссөн. 170 см орчим өндөртэй, туранхай биетэй бор царайтай залуу байсан. Хоёр дахь нь согтуу байсан бөгөөд бараан өнгийн хувцастай байсан...” /14хх97-98/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр О.Н-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө би Урт цагаан орчим явж байгаад миний бие өвдөөд байхаар нь Хишиг төвийн хажууд суугаад эмээ уучхаад байж байсан. Тэгээд хажуу тийшээ, доошоо харсан чинь 2 хаалга байхаар нь ертөнцийн зүгээр зүүн талынх нь хаалгыг арматур төмрөөр хөшиж онгойлгоод, голоор нь нугалаад орхисон. Яваад орсон чинь дотроо 2 шилэн хаалгатай өрөө байсан. 2 шилэн хаалганы урд талд нь байрласан шилэн хаалгыг нь эвдээд дотогш орсон. Дотор нь орсон чинь тамхи гэж харагдахаар дөрвөлжин хайрцгууд байсан. Би хаалгаар ороод голоос нь 3-н хайрцаг тамхи авсан. Нэг хайрцаг нь кастер, нэг хайрцаг нь парламент, нэг хайрцаг нь майлд нэртэй тамхи байсан. Тэндээс гараад хайрцгаа шат нь дээр гаргаж тавиад урагшаа зөөж авч явсан. Нэг сургуулийн тийшээ л аваачаад, шат нь доор нуугаад үлдээсэн. Тэндээсээ би М- руу залгасан чинь Сансарын энд явж байна гэхээр нь Улсын Их дэлгүүрийн орчмоос такси аваад Сансарын тунел ороод М-тай уулзсан. Би М-т “Би 3 хайрцаг тамхитай явж байна. Чи нэг газар дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ такси аваад, тамхи дээр ирсэн. Нөгөө 3 хайрцаг тамхиа Сансараас барьж ирсэн таксиныхаа багажинд ачаад, хөдөлж яваад эхлээд М-ийг Улсын Их дэлгүүрийн орчим буулгаад би өөрөө цаашаа такситайгаа явсан. Таксиныхаа жолоочид би “хүргэлтийн хүн, түгээлт хийдэг” гэж хэлсэн. Би 1 дүгээр хороололд Хархорингоос доошоо гүүрний хажуугаар ороод байрны голоор ил тавьчихсан байж байгаад дараа нь хуучин нураасан байсан гараж дотор оруулж задалж байгаад өглөө зах онгойхоор нь ширхэглээд бага багаар нь 5-10-аар нь зарчихсан. Заримыг нь бас дэлгүүрүүдээр зараад дуусгасан. Нийт 3-4 сая төгрөг болсон. ...” /14хх127-128/ зэрэг баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд,
шүүгдэгч О.Н- нь “Хишиг” төвд буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах орон байранд ганцаараа шөнө 3 цаг 05 минутын орчим хууль бусаар нэвтэрсэн буюу хаалгыг эвдэн орж, бараа хадгалдаг агуулахаас бусдын 25.417.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг авч, гадагш зөөж гарган нуусан, улмаар хулгайн гэмт хэрэг төгссөний дараа буюу үүрээр таксигаар хүнтэй хамт ирээд тухайн тамхийг авч, хамт явсан хүнээ Их дэлгүүр дээр буулгаад цааш Хархорин зах, 1 хороолол орчимд тамхиа авч буусан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-ыг тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Н.М- нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар тогтвортой мэдүүлж ирснээс гадна камерын бичлэг дээрх этгээд мөн болохыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, шүүгдэгч О.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.М-тай хамт үйлдсэн гэдэг боловч анхан шатны шүүх хуралдааны үед худлаа мэдүүлэг өгсөн, Н.М- энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд А- гэгч этгээдтэй үйлдсэн гэж өөр өөрөөр мэдүүлж байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн шүүгдэгч Н.М- “Би барьцаалан зээлдэх газарт нэвтэрч Ц.М-д 85.388.537 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг дөрвүүлээ үйлдсэн” гэж давж заалдах гомдол гаргасан байх хэдий ч хэрэгт авагдсан гэрч Г.Г-ын “...2023 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө такси үйлчилгээнд гадуур явж байсан. Шөнө 03 цагийн орчимд байх хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал орчмоос 2 залуу гараа өргөөд зогсож байхаар нь очоод зогсоод авсан. Тухайн 2 эрэгтэй 5 буудал Өнөбар руу хүргүүлье гэж хэлсэн. ...Тухайн хоёр эрэгтэй нь насны хувьд нэг нь 30 гаран насны гэж хэлэхээр, нөгөөдөх нь 20 гаран насны гэж хэлэхээр 2 эрэгтэй хүн байсан. Цагаан куртиктэй дунд зэргийн нуруутай нь нүүрэн хар өнгийн нүд гарсан масктай, машин дотор юм ярихгүй чимээгүй явсан. Тэгээд буулгасных нь дараа миний шалан доор нэг хуучны паспорт унагаасан байсан. Үүнийг цагдА-н албан хаагчид хүлээлгэж өгсөн...” /10хх232/,
гэрч Ч.Э-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой миний гар утас руу "монет авах уу" гээд залгасан /би дугаарын мэдэхгүй байна/ би тухайн хүнд "авна өгөх бол Хар хорин худалдааны төв дээр хүрээд ирээ" гэж хэлээд тасалсан. Удалгүй тухайн хүмүүс нь ирчихлээ гээд над руу залгасан ба хар хорин захын замын урд талын автобусны буудал дээр уулзсан. Уулзах үед 2 залуу байсан ба эхлээд 2-3 ширхэг бөгж үзүүлсэн ...тухайн залуучууд нь халааснаасаа алт монет нэмж гаргаж ирээд байсан ...тухайн үеийн ханшаар нь бодоод авахад монетан эдлэл нь 8.500.000 төгрөг болсон, алтан эдлэл нь 2.000.000 сая төгрөг болсон. ..." /10хх243-244/,
гэрч Б.Д-н "...Г- "андаа 5-н буудлын тэндээс манай нэг ахыг аваадахъя гэж хэлээд таван буудлын тэндээс М- гэх ахыг аваад доошоо уруудаж явж байхдаа замдаа хальт зогсоцгоож тамхилахаар бууцгаасан бөгөөд Г- бид 2 хамт тамхи татах гэтэл "та 2 түр сууж бай" гэхээр нь Г- бид машинд суугаад хүлээж байтал тэр хэд орж ирээд "за хөдөлцгөөе" гэж хэлээд Хүнсний 4-өөс зүүн эргэж багшийн дээд явах зам дагуу зогсож тэр хэд буугаад явцгаасан, би Г-ийн хамт 3-р сургуулийн тэнд байдаг "game force" нэртэй писи тоглоомын газарт очиж тоглоцгоосон. Үүрийн 5 өнгөрч байхад над руу Г- залгаж "андаа 5 буудалд хүрээд ирээч" гэж дуудахаар нь яваад очтол тэр хэд 5 буудлын тэнд байх нэг гудамжнаас бөөндөө гарч ирээд машинд сууцгааж "за харьцгаая" гэж хэлсэн. ..." /10хх246-248/,
Г.Г-ийн сэжигтнээр өгсөн “...М- ах бид С- дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талаар нь хашааны нарийн гудамж дагаад тухайн ломбардын орцны хажуу талын төмөр решотактай цонхоор орсон. Ингэхдээ эргүүлдэг домкратаар решотканд завсар гаргаж байгаад бид хоёр орсон. Бид хоёрыг ороход 03:00 цаг орчим болж байсан байх. Ороод камерын хар хайрцгийг салгасан. Намайг орсны дараа М- ах урт төмөр цонхоор өргөөд миний араас өөрөө орж ирсэн. Тэгээд тэр төмрөөр тэр сейфийн цоожийг хөшиж онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг тэнд байсан уут торонд хийгээд гараад явсан. ...” /11хх94-95/ зэрэг баримтууд нь бие биеэ харилцан дэмжиж нотолсон байх ба эдгээр баримтыг үгүйсгэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.М-, Г.Г- нарын барьцаалан зээлдэх газарт нэвтэрч хохирогч Ц.М-д 85.388.537 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь зөв байна.
Түүнчлэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч И.С-ад С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/427 дугаартай магадлалаар өөрчилж хорих ялын хугацааг багасган 2 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг шүүгдэгч И.С-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй. Учир нь, нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдлээгүй бол үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь эрүүгийн эрх зүйн онол, практикт тогтсон ойлголт тул анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Мөн, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-, З.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хуульд заасан ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш тул шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Үүнээс гадна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- “...иргэний хариуцагч буюу шүүгдэгч М.М-ыг машинаар хангасан этгээдээс хохирлыг гаргуулах...” гэсэн давж заалдах гомдол гарсан байх бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудын хүрээнд хохирлыг хэн хэрхэн хариуцах хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой ойлгомжтой дүгнэлт хийж, шүүгдэгч М.М-аас хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардлыг 12.664.391 төгрөгөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 99.000.000 / 660.000*150/ төгрөгөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.
Мөн гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.М- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлбөл зохих хохирол төлбөрийн асуудалд маргаагүй байх тул хохирол, хор уршгийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч, хохирогч нарын эрх ашигт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон байхаас гадна хохирогч нарын хууль ёсны эрх, ашгийг хамгаалж гаргуулбал зохих хохирлыг зөв тогтоож шийдвэрлэжээ.
Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Н- нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Шүүхийн зөвшөөрөлгүй” 2 хоног /6хх142/, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 170 хоног, /6хх145-147, 152-154, 156-157, 8хх35-37, 9хх68-70, 8хх139-141, 23хх29/, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 20 хоног /26хх239-246, 27хх24-29/ нийт 192 хоног цагдан хоригдсон байхад 180 хоног гэж,
шүүгдэгч Н.М- нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “шүүхийн зөвшөөрөлгүй 1 өдөр” цагдан хоригдсон /12хх67/, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 30 хоног цагдан хоригдсон. /12хх585-86, 12хх104-107/, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 120 хоног цагдан хоригдсон /11хх109-110, 10хх32, 11хх32-33/, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 201 хоног цагдан хоригдсон /26хх39/ ба нийт 351 хоног цагдан хоригдсон байхад 346 хоног цагдан хоригдсон гэж,
шүүгдэгч М.М- нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 151 хоног цагдан хоригдсон /6хх200-203, 207-209, 211-212, 9хх80-81, 8хх149-151/, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног” цагдан хоригдсон /15хх24/, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 398 хоног цагдан хоригдсон /16хх2-4, 162-164, 21хх167-168, 24хх206-210, 25хх66-74, 145-159/ ба нийт 551 хоног цагдан хоригдсон байхад 544 хоног цагдан хоригдсон гэж,
шүүгдэгч О.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 121 хоног цагдан хоригдсон /12хх164-166, 174-176, 14хх232-234, 9хх221-222, 228-229, 26хх3-4/, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 201 хоног цагдан хоригдсон /26хх39/ ба нийт 322 хоног цагдан хоригдсон байхад 315 хоног гэж тус тус анхан шатны шүүхээс тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг тооцохдоо буруу тооцсон байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч нарын болон өмгөөлөгч Г.Цолмон, Ш.Бадмаараг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3360 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Г-д холбогдох хэргийг тусгаарласан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.М-, О.Н-, Н.М-, З.Б-, С.С-, И.С-, Ж.Н- нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш тус бүр цагдан хоригдсон 133 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
12 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 322 хоног, шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 351 хоног, шүүгдэгч С.С-ийн цагдан хоригдсон 140 хоног, шүүгдэгч И.С-ын цагдан хоригдсон 287 хоног, шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 551 хоног, шүүгдэгч З.Б-ийн цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 192 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, шүүгдэгч И.С-, О.Н-, С.С-, Н.М-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-, О.Н-, Н.М-, З.Б-, С.С-, И.С-, Ж.Н- нарын цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА