| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/00459/И |
| Дугаар | 192/ШШ2026/01190 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/01190
2026 01 27 192/ШШ2026/01190
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,
Хариуцагч: С******************дүүрэг, 41 дүгээр хороо, Зэ******************3А тоот хаягт оршин суух Л**************овогт П********* Н*********** /РД:СЕ*****************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,207,300.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х********************ХК-ийн нэхэмжлэлтэй, П.Н********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,207,300.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Н********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,220,730 төгрөгөөр, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны 2,220,730.78 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,987 төгрөгийн 50 хувь болох 134,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 134,494 төгрөгийг, хариуцагч П.Н********* 134,494 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х*************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ