Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Шүүгдэгч Н.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оготор Иөншөбү овогт Н.Жт холбогдох эрүүгийн 1809031620719 дугаартай хэргийг 2018 оны 8 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварын механикч мэргэжилтэй, “Ланд Ровер” авто завсарын газарт хөдөлгүүрийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

 

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Н.Ж,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 1-185 тоот гэрт хамтран амьдрагч Г.Уянгатай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1809031620719 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Уянгаа над руу уурлаж дайраад байхаар нь би уурлаж бачуураад Уянгаагийн хоолойноос боогоод унагаагаад цохьсон.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2018 оны 7 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө манай нөхөр Жүгдэр нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 1-125 тоотод шөнө орж ирэхээр нь “хаана хэнтэй явж байгаад ирж байгаа юм маргааш би ажилтай эртхэн унт цаашаа хэвт, цаашаа зайл” гэж хэлсэн чинь босож ирээд намайг зодоод үсдээд хоолой гараараа боогоод гал тогооны өрөө ороод хүүхдүүдийнхээ хажууд хутга бариад миний хоолой дээр тулгаад тэгэхээр нь би утсаа аваад дуудлага өгсөн чинь миний утсыг шүүрч аваад намайг цохиж унагаачихаад гараад зугтаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

           

Насанд хүрээгүй гэрч Э.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Гоомарал бид хоёр унтаж байхад Жүгдэр ах Уянгаа эгч хоёр маргалдаж байсан. Жүгдэр ах Уянгаа эгчийг хараагаад орилоод байсан. Жоохон байж байснаа хүчтэй дуу чимээ гарсан. Жүгдэр ах Уянгаа эгчийг цохиод байх шиг байсан. Хоёр хүүхдүүд нь бас уйлаад орилолдоод байсан. Жүгдэр ах Уянгаа эгчийг нилээн зодоод байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьтын 1-185 тоотод миний охин Уянга над руу гар утсаараа залгаад “би нөхөртөө зодуулчихлаа та хурдан ирээч” гэж хэлсэн. Би үүнийг сонсоод гэрт нь очсон чинь Уянгаагийн нүүр ам болон хоолой нь улаан эрээн шархтай болчихсон байсан. Энэ үед цагдаагийнхан ирчихсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8594 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Г.Уянгын биед хамар ясны хугарал , хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хүзүү, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/,  

 

Н.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 1-185 тоот гэртээ хамтран амьдрагч Г.Уянгатай гэр бүлийн харилцаанаас болж маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хүзүү, баруун, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Уянгын мэдүүлэг, гэрч Н.Ганбаатар, насанд хүрээгүй гэрч Э.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8594 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын биед хүч хэрэглэн зодсон үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар Н.Жийн үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч Н.Жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч хохирогч хоёр хамтран амьдардаг, гэр бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдох ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт хамаарахаар байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Н.Жт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Г.Уянгаас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.