| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2026/01079/И |
| Дугаар | 192/ШШ2026/00625 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00625
2026 01 14 192/ШШ2026/00625
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ......... би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,443,437 төгрөг гаргуулах тухай ........... ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2026.02.25-2027.02.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,703,619.75 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,167 төгрөгөөс 130,083.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 130,083.5 төгрөгийг, хариуцагч........... 130,083.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ .................