Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1290

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч Д.Уянга,

          Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Манлайжав /ҮД:1527/,

          Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч М.Идэрхангай /ҮД:0487/,    

          Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/,

          Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайжав /ҮД:1527/,

          Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид /ҮД:0578/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт холбогдох 1806 00000 1273 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Оргих таван хан” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 11 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Оргих овогт Гансүхийн Мэдхүү /РД:УП98060553/,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 12 дугаар сарын 04-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгад ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 45 дугаар гудамжны 5-10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овогт Дуламцэрэнгийн Сайханбилэг /РД:УЗ99120418/,

3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 9 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Тугчин овогт Эрдэнэчимэгийн Буяндэлгэр /РД:УП98100351/,

4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 12 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жонон дээд сургуульд 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 45 дугаар гудамжны 4-19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигин овогт Цогбаатарын Түшиг /РД:УП98121451/,

5. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 10 дугаар сарын 31-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 30 дугаар гудамжны 6-407 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овогт Наранцэцэгийн Ганбаяр /РД:У397103173/,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины засварын газарт байсан иргэн А.Бат-Өлзий, М.Жанлав, Ц.Энхжаргал нарт хүч хэрэглэн довтолж, түрийвчтэй мөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.2-5/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.8/,

          Эд зүйл бичиг баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.7, 9/,

          Гэрч Б.Мөнх-Оргилоор хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.1.10-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Жанлавын өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины засварын газарт өөрийн найз Мөнх-Оргилоор автомашинаа засуулах гэж ирсэн юм... 23 цагийн үед засварын газрын хашаанд байдаг жижиг өрөөнд Энхээ Өлзий гэж 2 залуутай хөзөр тоглосон юм. Тэгээд хөзрөө тоглож байтал шөнийн 00 цаг 20 минутын үед гаднаас нүүрэндээ эмэгтэй хүний биений өнгөтэй шилэн трико углаж нүүрээ халхалсан, 2 нь саравчтай малгайтай, 2 залуу нь юүдэнтэй цамцныхаа малгайг давхарлаж өмссөн байсан. Эхэлж орж ирсэн бүдүүн биетэй залуу нь шууд Энхээгийн нүүр лүү нь цохиод, бид 3-г тонгой, хөдлөх юм бол ална шүү, байгаа мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гарт байсан 10,000 төгрөгний хүрэн өнгийн эрэгтэй түрийвчээ өгсөн ба дотор нь иргэний үнэмлэх, гадаад паспорт, Хаан банкны виза карт, Моби болон Юнителийн симний үүр, бэлэн 8,000 төгрөг байсан. Доошоо тонгойчихсон байхдаа царай төрх болон биеийн байгаа байдлыг хальт харсан чинь сүүлд орж ирсэн 2 залуу нь насаар бага байсан ба тэр 4 хүн барагцаагаар 20-30 орчим настай байсан... Уг асуудал барагцаагаар 10-аад минут орчим болсон ба өрөөнөөс гараад явахдаа босох юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 айгаад босоогүй ба тэр 4-г хаашаа явж байгааг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх.1.19-20, 21-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бат-Өлзийн өгсөн: “... Энхээ болон Жанлав гэж хүнтэй 3-лаа хөзөр тоглож байсан чинь гаднаас нүүрэндээ эмэгтэй хүний биений өнгөтэй шилэн трико углаж нүүрээ халхалсан, 2 нь саравчтай малгайтай, 2 нь юүдэнтэй цамцныхаа малгай давхарлаж өмссөн 4 залуу орж ирсэн. Гэхдээ эхлээд том биетэй залуу орж ирээд Энхээг цохиж авсан, бас намайг цохисон. Тэр залуу нь нэг гартаа түлхүүр атгасан байсан... Тэр 2-ын өмнөөс жоохон хэрэлдсэн чинь доошоо тонгой, хөдлөх юм бол ална шүү лалруудаа гээд байсан. Тэгэхээр нь тонгойсон ба сүүлд нь 2 залуу нэмэгдэж орж ирсэн... Миний хар өнгийн 15,000 төгрөгийн үнэтэй түрийвч ... дотор нь 2 ширхэг гар утасны сим, автобусны карт болон 78,000-79,000 орчим төгрөг байсан... Тэд нар гараад явахдаа хаалгыг минь гаднаас цоожлоод явсан ба би дотроос нь өшиглөж онгойлгоод ардаас нь гарсан чинь тэр 4 залуу засварын газрын хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ яваад зам дээр байсан нэг цагаан өнгийн Хьюндай верна маркийн автомашинд суугаад явсан. Уг автомашины ард талын номер байхгүй байсан... намайг нэг удаа цохисон, гэхдээ гэмтэл, бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх.1.24-25/,

          “... Тэр 4-г гараад явахаар нь би гүйж гарсан ба ... Сүүлд замын урд талын камерын бичлэг үзэж байгаад 4-лээ биш 5-лаа байсныг мэдсэн ба эхэлж нэг залуу нь орж ирээд автомашин засуупна гэж ярьж байгаад буцаж гараад нөгөө 4-өө оруулсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхжаргалын өгсөн: “... Бат-Өлзий болон Жанлав гэж хүнтэй 3-лаа хөзөр тоглож байсан чинь гаднаас нүүрэндээ эмэгтэй хүний биений өнгөтэй шилэн трико углаж нүүрээ халхалсан, 2 нь саравчтай малгайтай, 2 нь юүдэнтэй цамцныхаа малгайг давхарлаж өмссөн 4 залуу орж ирсэн. Гэхдээ эхлээд том биетэй залуу орж ирээд шууд миний нүүр лүү нэг удаа гараараа цохиод, гар утас түрийвч, бэлэн мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Мөн доошоо бол хөдлөх юм бол ална шүү гэж хэлсэн. Эхэлж орж ирсэн том биетэй махлаг залуу нь баруун гартаа нэг зүйл атгаж барьсан байсан... Гэхдээ би бол эд зүйлээ гаргаж өгөөгүй ба манай 2 түрийвчээ өгсөн... намайг нэг удаа цохисон. Гэхдээ гэмтэл, бэртэл учраагүй” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,

          “... намайг эхэлж орж ирсэн том биетэй, бүдүүн биетэй залуу нь цохисон юм. Тэр залуу нь юм яриад, хамт явж байсан хүмүүсийг удирдаад, тэрийг ав, энийг ав гээд байсан ба хоёрт орж ирсэн хүн нь эхэлж орж ирсэн залуугийнхаа үгээр энд тэнд байсан эд зүйлсийг аваад байсан мөн дээр нь намайг тэмтэрч үзсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31-33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Оргилын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 08 сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед ... гаднаас 20 орчим насны, цагаан царайтай, цэнхэр өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд өмчихсөн залуу орж ирээд “би автомашин засуулах гэсэн юм гэхээр нь би ямар автомашин засуулах гэсэн юм бэ гэтэл Соната 7 маркийн автомашин ардаас мөргөсөн юм, арын крыло гэж хэлсэн... гаднаас нөгөө залуу дахин орж ирээд нөгөө автомашин маань ирэхгүй байна, та дугаараа өгчих, би ярья гэж хэлэхээр нь дугаараа өгсөн юм. Үүний дараа тэр залуу яваад өгсөн бөгөөд би буцаж ороод автомашин янзалж байсан чинь гэнэт М.Жанлав хашгирахаар нь гарч ирсэн чинь дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн... тухайн үед би анзаараагүй ба маргааш нь уг залуу их сэжигтэй санагдахаар нь утсаа үзтэл 94712222 гэсэн дугаар дохигдсон байсан бөгөөд уг дугаарыг Фейсбүүкээр хайж үзсэн чинь Сайханбилэг гэх хүний тавьсан зарууд байсан... ингээд Сайханбилэг гэгч залууг гэмтэлийн урд талын автомашин угаалгын газраас цагдаа нартай явж барьсан. Ингээд тэр залуугаас дээрэм хийсэн болохыг мэдсэн ба нөгөө хэдийг нь цагдаа нар явж барьсан...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мгийн гэрчээр өгсөн: “... найз Буяндэлгэр, Түшиг, Ганбаяр, Сайханбилэг нарын хамт Сайханаагийн ажил дээр байж байгаад, тэгээд тэндээсээ гараад явж байгаад цайзын тэнд байдаг Вьетнам засварын газар орсон, тэгсэн чинь 3 хүн хөзөр тоглоод архи уучихсан сууж байсан... оронгуутаа битгийн босоорой гэсэн, ороход босох гээд байхаар нь тэр гэзэгтэй ахыг нь нэг удаа нүүр рүү нь гараараа алгадсан, тэгсэн тэр 3-н ах май энийг аваад явчих гээд түрийвчээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.36-37/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гын гэрчээр өгсөн: “... Түшигийн машинтай Мэдхүү бид 3 хөдлөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз 16 ороод Вьетнам ажилтантай машин засварын газар хайсан боловч зарим нь хаасан, зарим нь онгорхой байсан... бүгд өөрсдийнхөө толгойд Буянаагийн гэрээс авсан эмэгтэй хүний триконуудаа толгойдоо углаж нүүрээ далдлаад хамгийн түрүүнд Мэдхүү ороод араас нь Буяндэлгэр, Мягмарцэрэн хоёр орсон. Түшиг засварын газрын хаалганы гадаа зогсож байсан. Би хашааны гадна хүн хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.38-39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн сэжигтэнээр өгсөн: “... Мэдхүү Вьетнам дээрэмдье гэсэн ба бид нар ярилцаж байгаад зөвшөөрсөн юм... Тухайн үед Сайханбилэг цагаан өнгиин Верна маркийн автомашинтай байсан юм. Тэндээсээ бид нар хөдлөөд Вьеатнам засвар хайсан боловч олдохгүй байсан ба цайзын тийшээ Вьетнам засвар байдаг гэж Сайханбилэг хэлэхээр нь бид нар тийшээ явсан юм. Ингээд их засаг Их сургууль өнгөрөөд явж байгаад замынхаа хойно байдаг цэнхэр өнгийн хашаатай Вьетнам засвар гэсэн бичигтэй хашааны гадна талд замын урд автомашинаа тавиад бөөнөөрөө буугаад уг засварын газрын үүдэнд очсон. Намайг гэрт байхад Мэдхүү утсаар яриад орой Вьетнам дээрэмдэх болно, трико олоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь чадахгүй шүү гэж хэлсэн чинь, олоорой ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг хашаанд байдаг ээжийнхээ эгч болох Алтанцэцэгээс трико гуйсан ба надад 2 ширхэг трико өгсөн юм. Би триког аваад хашаан дотор урж 4-н тусдаа болгосон юм. Үүний дараа Мэдхүү ирсэн. Тэгээд бид нар явсан юм. Мөн уг Вьетнам засварын газрын хаалганы үүдэн дээр очсоны дараа Мэдхүү эхлээд Сайханбилэг бид 2-ыг хамт оръё гэхээр нь бид 2 орохгүй гэсэн чинь ална шүү, хамт явъя гээд намайг чирээд хашаан дотор байсан жижиг өрөөний үүдэн дээр аваачсан. Тэр үед бид нар бүгд трикогоо толгойдоо угласан байсан. Уг өрөө рүү эхэлж Мэдхүү ороод үүдэнд байсан нэг залууг алгадаж авсан. Тэгсэнээ чимээгүй байгаарай ална шүү гэж хэлсэн ба ардаас нь би орсон бөгөөд миний ардаас Сайханбилэг орсон юм. Мэдхүү тэнд уг өрөөний буйдан дээр байсан түрийвчийг намайг ав гэхээр нь би авсан. Тэр үед Мэдхүү бид нарыг дээрэм хийхэд оролцохгүй байж магадгүй гээд Сайханбилэгийн автомашины түлхүүрийг гартаа барьчихсан байсан ба тэрийгээ уг өрөөнд байхдаа Сайханбилэгт өгөөд гарч бай гэж хэлсэн. Уг өрөөний үүдэн дээр Ганбаяр, Түшиг 2 байсан. Түшиг бол толгойдоо трико угласан байсан. Харин Ганбаярыг трико өмссөн байсан эсэхийг анзаараагүй. Бид нар гарч гүйгээд автомашиндаа суугаад зүүн тийшээ зугатаасан ба би авсан түрийвчээ өрөөн дотор байхдаа Мэдхүүд өгсөн юм. Мөн уг өрөөнд байхад намайг түрийвч авсаны дараа Мэдхүү орон дээр байсан хөзөртэй холилдсон байсан мөнгийг базаж авсан. Би яг хэдэн төгрөгийг авсаныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сийн сэжигтэнээр өгсөн: “... Тэгээд бүгд машинаас буугаад Вьетнам засвар руугаа алхсан, тэр үед Мэдхүү надаас машины түлхүүр авсан. Тэгээд Вьетнам засварын урд тал нэг хөлний шилэн оймснуудаа өмссөн. Тэгээд түрүүлээд Мэдхүү ороод ардаас нь Буяндэлгэр ороод би орсон. Тухайн үед гурван хүн хөзөр тоглоод пиво уугаад орон дээр сууж байсан. Тэгээд Мэдхүү наад талд байсан нэгийг нь цохиод цаана нь байсан 2,000 байна уу 3,000 төгрөгииг аваад түрүүвчийг нь авсан. Тэгээд цаана сууж байсан нэг хүн нь босож ирэх гэтэл Мэдхүү суу гэж хэлээд түлхээд гарсан. Гарч ирээд би Мэдхүүгээс түлхүүрээ авсан, намайг түлхүүрээ авахад Мэдхүү түлхүүрийг зүүн гар талдаа барьсан баруун гар талдаа ажлын шар бээлий өмссөн байсан. Үүдэнд Түшиг, Ганбаяр хоёр зогсож байсан. Тэгээд бүгдээрээ машин руугаа ороод суусан би тухайн үед тиркогоо ваад хаясан...” гэх мэдүүлэг /хх.1.108-109/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Тийн гэрчээр өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай ажил дээр найз Мэдхүү Буяндэлгэр, Ганбаяр гурав Мягмарцэрэн бид хоёртой уулзах гэж ирсэн. Бид тав манай ажлын гадаа Мягмарцэрэн буюу Сайхнаагийн машин дотор юм ярьж байхдаа фейсбүүкээр даяар монголчууд масктай Вьетнам улсын иргэдийг дарамталж байгааг хараад дээрх зүйлсийг дуураймаар санагдаад хоорондоо ярилцаад салсан юм. Орой бид нар 23 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар сургуулийн гадна уулзаад Сайханаагийн машинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз 16 дээр ирсэн. 16 хавиар онгорхой Вьетнам засварын газар хайж явсаар байгаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх машин засварын харалдаа замын эсрэг талд машинаа үлдээгээд тавуулаа буугаад уг засварын газар луу орох үедээ Буянаагийн авчирсан эмэгтэй хүний триконуудыг толгойдоо углаад хамгийн түрүүнд Мэдхүү орсон араас нь Буянаа, Сайханаа хоёр хамт ороод би хашааны хажууд байсан путикны хажууд зогсоод Ганбаяр хаалганых нь тэнд зогсож байсан юм... бид нар бүгд ярилцаж бэйгаад бөөнөөрөө ийм санаа гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх.1.189-190/,

          “Дамно” ХХК-й үнэлгээ 20,000 төгрөг /хх.1.200-201/,

          Хохирогч нарын гомдолүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд /хх.1.212-214/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Отгондаваагийн өгсөн мэдүүлэг /хх.1.44-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх.1.46-47/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.1.56-57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнххүслэнгийн өгсөн мэдүүлэг /хх.1.58-59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Уянгын өгсөн мэдүүлэг /хх.1.62-63/,

          Иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.132-133, 152-159, 163-164, 184-185/,

          Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх. 1.137-151, 165-183, 229-230/

          Засаг даргын болон сургуулийн тодорхойлолтууд, эмнэлгийн магадлагаа зэрэг шинээр гаргаж өгсөн 6 хуудас баримт болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины засварын газарт байсан иргэн А.Бат-Өлзий, М.Жанлав, Ц.Энхжаргал нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, А.Бат-Өлзийд 88,000 төгрөгийн хохирол, М.Жанлавт 18,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2-5/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.8/,

          Эд зүйл бичиг баримт хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.7, 9/,

          Гэрч Б.Мөнх-Оргилоор хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.10-17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Жанлавын өгсөн: “... Тэгээд хөзрөө тоглож байтал шөнийн 00 цаг 20 минутын үед гаднаас нүүрэндээ эмэгтэй хүний биений өнгөтэй шилэн трико углаж нүүрээ халхалсан, 2 нь саравчтай малгайтай, 2 залуу нь юүдэнтэй цамцныхаа малгайг давхарлаж өмссөн байсан. Эхэлж орж ирсэн бүдүүн биетэй залуу нь шууд Энхээгийн нүүр лүү нь цохиод, бид 3-г тонгой, хөдлөх юм бол ална шүү, байгаа мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гарт байсан 10,000 төгрөгний хүрэн өнгийн эрэгтэй түрийвчээ өгсөн ба дотор нь иргэний үнэмлэх, гадаад паспорт, Хаан банкны виза карт, Моби болон Юнителийн симний үүр, бэлэн 8,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20, 21-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бат-Өлзийн өгсөн: “... Тэр 2-ын өмнөөс жоохон хэрэлдсэн чинь доошоо тонгой, хөдлөх юм бол ална шүү лалруудаа гээд байсан. Тэгэхээр нь тонгойсон ба сүүлд нь 2 залуу нэмэгдэж орж ирсэн... Миний хар өнгийн 15,000 төгрөгийн үнэтэй түрийвч ... дотор нь 2 ширхэг гар утасны сим, автобусны карт болон 78,000-79,000 орчим төгрөг байсан... Тэд нар гараад явахдаа хаалгыг минь гаднаас цоожлоод явсан ба би дотроос нь өшиглөж онгойлгоод ардаас нь гарсан чинь тэр 4 залуу засварын газрын хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ яваад зам дээр байсан нэг цагаан өнгийн Хьюндай верна маркийн автомашинд суугаад явсан. Уг автомашины ард талын номер байхгүй байсан... намайг нэг удаа цохисон, гэхдээ гэмтэл, бэртэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

          “... Тэр 4-г гараад явахаар нь би гүйж гарсан ба ... Сүүлд замын урд талын камерын бичлэг үзэж байгаад 4-лээ биш 5-лаа байсныг мэдсэн ба эхэлж нэг залуу нь орж ирээд автомашин засуупна гэж ярьж байгаад буцаж гараад нөгөө 4-өө оруулсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхжаргалын өгсөн: “... эхлээд том биетэй залуу орж ирээд шууд миний нүүр лүү нэг удаа гараараа цохиод, гар утас түрийвч, бэлэн мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Мөн доошоо бол хөдлөх юм бол ална шүү гэж хэлсэн. Эхэлж орж ирсэн том биетэй махлаг залуу нь баруун гартаа нэг зүйл атгаж барьсан байсан... Гэхдээ би бол эд зүйлээ гаргаж өгөөгүй ба манай 2 түрийвчээ өгсөн... намайг нэг удаа цохисон. Гэхдээ гэмтэл, бэртэл учраагүй” гэх мэдүүлэг /хх.29-30/,

          “... намайг эхэлж орж ирсэн том биетэй, бүдүүн биетэй залуу нь цохисон юм. Тэр залуу нь юм яриад, хамт явж байсан хүмүүсийг удирдаад, тэрийг ав, энийг ав гээд байсан ба хоёрт орж ирсэн хүн нь эхэлж орж ирсэн залуугийнхаа үгээр энд тэнд байсан эд зүйлсийг аваад байсан мөн дээр нь намайг тэмтэрч үзсэн...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Оргилын өгсөн: “... гаднаас 20 орчим насны, цагаан царайтай, цэнхэр өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд өмчихсөн залуу орж ирээд “би автомашин засуулах гэсэн юм гэхээр нь би ямар автомашин засуулах гэсэн юм бэ гэтэл Соната 7 маркийн автомашин ардаас мөргөсөн юм, арын крыло гэж хэлсэн... гаднаас нөгөө залуу дахин орж ирээд нөгөө автомашин маань ирэхгүй байна, та дугаараа өгчих, би ярья гэж хэлэхээр нь дугаараа өгсөн юм. Үүний дараа тэр залуу яваад өгсөн бөгөөд би буцаж ороод автомашин янзалж байсан чинь гэнэт М.Жанлав хашгирахаар нь гарч ирсэн чинь дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн... тухайн үед би анзаараагүй ба маргааш нь уг залуу их сэжигтэй санагдахаар нь утсаа үзтэл 94712222 гэсэн дугаар дохигдсон байсан бөгөөд уг дугаарыг Фейсбүүкээр хайж үзсэн чинь Сайханбилэг гэх хүний тавьсан зарууд байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

           Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

          “Дамно” ХХК-й үнэлгээ 20,000 төгрөг /хх.200-201/,

          Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч А.Бат-Өлзий, М.Жанлав, Ц.Энхжаргал нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нар нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.                       

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.С, Э.Б нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т, Н.Г нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Г.М, Д.С, Э.Б нарын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцсон болно.

          Шүүгдэгч Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

          Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан боловч 21 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Мд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 2 сарын хугацаагаар, Д.С, Э.Б нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 1 сарын хугацаагаар,  Ц.Т, Н.Г нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг шүүгдэгч нарт сануулж байна.

          Н.Г, Ц.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Оргих овогт Гансүхийн Мэдхүү, Боржигон овогт Дуламцэрэнгийн Сайханбилэг, Тугчин овогт Эрдэнэчимэгийн Буяндэлгэр, Боржигин овогт Цогбаатарын Түшиг, Боржигон овогт Наранцэцэгийн Ганбаяр, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.С, Э.Б нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Т, Н.Г нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Мд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.С, Э.Б нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Т, Н.Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Б, Г.М, Д.С нарын урьд нь цагдан хоригдсон 31 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Мд 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 2 сарын хугацаагаар, Д.С, Э.Б нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 1 сарын хугацаагаар,  Ц.Т, Н.Г нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг шүүгдэгч нарт сануулсугай.

          8. Ц.Т, Н.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Бат-Өлзий, М.Жанлав, Ц.Энхжаргал нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Д.С, Э.Б, Ц.Т, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР