2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/шш2026/01028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 192/ШЗ2026/01028

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: *******,*******,*******,,*******, нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 39,531,676.46 төгрөг, нотариатын зардал 61,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарийн итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ,, нар нь банктай 2023.9.14-ний өдөр ӨХЗГ/23/221 тоот Зээлийн гэрээ, БГ/5401 тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ӨХЗГ/23/221 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож -н өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, ,,*******,*******, талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй. Зээлдэгч нь 2025.11.10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,494,680.56, үндсэн хүү 1,151,096.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,371.12 төгрөг, нийт 20,706,148.27 төгрөг. Зээлдэгч, нар нь банктай 2024.9.03-ны өдөр ЗГ-8190005552 тоот Зээлийн гэрээ, БГ/8190005552 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь ЗГ-8190005552 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн Баталгаа болгож -н өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, ,,*******,*******, талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ сайн дураар биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 2025 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 15,687,483.90 төгрөг, үндсэн хүү 3,020,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,566.29 төгрөг, нийт 18,764,028.19 төгрөг болно.

Иймд зээлдэгч ,, нараас 2023.9.14-ний өдрийн ӨХЗГ/23/221 тоот зээлийн гэрээний үүрэгт 20,706,148.27 төгрөг, 2024.9.03.-ны өдрийн ЗГ-8190005550 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,764,028.19 төгрөг, нотариатын зардал 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиололд ӨХЗГ/23/221 тоот, ЗГ-8190005552 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, Баянгол дүүргийн*******,******* /16095/,*******,*******, 02 тоот хаягт байршилтай 62.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19,494,680.56 төгрөг, хүү 1,151,096.59 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,687,483.90 төгрөг, хүү 3,020,978 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 61,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ӨХЗГ/23/221, ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний нэмэгдүүлсэн хүү 60,371.12 төгрөг, 55,566.29 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ, БГ-8190005552 дугаартай Барьцааны гэрээ, хавсралт 1, Дараачийн барьцааны гэрээний нөхцөл, ын өмчлөлийн Ү-2205085068 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, БГ/5401 дугаартай Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, дараачийн барьцааны гэрээний нөхцөл, Барьцаалбар 11-2535168, Зээл, зээлийн хүүний тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч ,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,470,176.5 төгрөг, нотариатын зардал 61,500 төгрөг, нийт 39,531,676.46 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19,494,680.56 төгрөг, хүү 1,151,096.59 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,687,483.90 төгрөг, хүү 3,020,978 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 61,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ӨХЗГ/23/221, ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний нэмэгдүүлсэн хүү 60,371.12 төгрөг, 55,566.29 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ,, нартай ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, нартай ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус олгосон болох нь харилцагчийн дансны хуулга, зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна /ХХ 21-25, 9-12 тал/.

 

7. Дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн*******,******* /16095/,*******,*******, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн БГ/5401 дугаартай Барьцааны гэрээ, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн БГ-8190005552 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Дараачийн барьцааны гэрээний нөхцөл, барьцаалбар, Барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ /ХХ 26-32, 13-20 тал/.

 

8. Хариуцагч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 19,494,680.56 төгрөг, хүү 1,151,096.59 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,687,483.90 төгрөг, хүү 3,020,978 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 61,500 төгрөгийг хүлээн зөвшөөрчээ.

 

9. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ,, нартай ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, нартай ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-г тус тус бичгээр байгуулж, гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн ба талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр үйлдэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

10. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч нийт 70,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

11. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч нар гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.

 

12. Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нь хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хоёр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн хүү тодорхойгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Хэрэгт авагдсан, талуудын байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.3.-т ...эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол гэрээний зөрчил гэж тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл болно. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр нь төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тохиролцжээ. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

 

14. Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч нараас нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал болох 61,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

15. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ,, нараас 20,706,148.27 төгрөг,, нараас 18,764,028.19 төгрөг, хариуцагч нараас нотариатын зардал 61,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэв.

 

16. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

17. болон нар давхар барьцааны гэрээ байгуулж, ӨХЗГ/23/221 болон ЗГ-8190005552 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

18. Иймд хариуцагч ,, нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн*******,******* /16095/,*******,*******, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 355,608 төгрөг, хариуцагч аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ,, нараас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ӨХЗГ/23/221 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 20,706,148.27 төгрөг,, нараас 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-8190005552 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт 18,764,028.19 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч ,, нараас нотариатын зардал 61,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

 

3.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205085068 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн*******,******* /16095/,*******,*******, 2 тоот хаягт байршилтай, 62.68 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,, нараас 355,608 төгрөг, хариуцагч аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АМАРТҮВШИН