2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/00078

 

 

 

 

 

 

 

 

2025 12 24

192/ШШ2026/00078

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байр хаягт оршин суух, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар /рд:9090142/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б........ ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул оролцов

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б........ ХХК /рд:5........ /, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б........ овогт Д........ Б........ /рд:Х........ /-г эрэн сурвалжилсугай.

2.Б........ ХХК, болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Батсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар рд:9090412, утас:9........ , 7........ /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсүүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.УРАНЗУЛ