Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Д ид холбогдох эрүүгийн 1806 0618 11540 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Д , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны Тарвилан хотхоны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Н г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эхнэр маань Булган аймаг руу амралтанд явчихсан байсан юм. Би гэртээ гэрийнхээ түлхүүрийг цоожилчихоод 48г байрны 13 давтарт унтаж байхад тэр байрны жижүүр гэх залуу “юун хүн унтаж байна аа” гэхээр нь би учраа хэлэхэд эргээд явчихсан юм. 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед байрныхаа гадна сандал тавьчихаад сууж байтал нөгөө залуу ирээд “ахаа хоёулаа уулзъя” гэж хэлсэн. Намайг Ромео Жульета байрны зүүн хойд талын мухар хэсэг рүү дагуулж ороод “та яахаараа орцонд хоноод байгаа юм” гэж асуухаар нь “ах нь үнэнгээ хэлсэн шүү дээ” гэтэл эргэж хараад зүүн нүд рүү гараа зангидаж байгаад цохисон. Цамцны захаар боож байгаад газар унагаад өшиглөсөн. Би хэсэг ухаан алдаад сэртэл эхнэр маань ирчихсэн, би гэмтлийн эмнэлэг дээр үзүүлээд явж байсан” гэх мэдүүлэг. /хэргийн 4-7, 37-38 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 22:20 цагийн үед гэртээ орох гэж байхад байрны арын хогийн цэгийн орчим хүн орилсон. Тэгэхээр нь би “энд юу болоод байна” гэсэн чинь нэг хүү гартаа 2 чулуу барьсан гарч ирээд зугтаасан. Би өөрийн утсаар 102, 103 дугаарт дуудлага өгч зодуулсан хүн дээр очиход манай нөхөр Нэргүй байсан” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹9111 дүгнэлтэд “Ц.Н н биед зүүн хацар ясны хугарал, зүүн зовхи, хацар, шанаа, чих, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүү, цээж, баруун даланд цус хуралт, баруун шуунд өнгө шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 07 дугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны Тарвилан хотхоны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Н г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Д ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Д ид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.