| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/07614/И |
| Дугаар | 192/ШШ2025/10392 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/10392
| 2025 оны өдөр | 12 сар 1103 р 192/ШШ2025/10392 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:****
Хариуцагч: ****
Гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт төлсөн 26,406,680 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***й, нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Эхнэртээ автомашин авч өгөх гээд цагаан сарын өмнө хэд хэдэн автомашин үзүүлж өөрөөр нь сонгуулсан. Хэд хоногийн дараа **** цирк дээр уулзаж, автомашинаа авъя гэж тохирсон.*****а нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад орж ирсэн дугаараа аваагүй Тоёота Сиента машиныг ****с 24,000,000 төгрөгөөр худалдан аваад удаагүй байтал баруун урдаа дуу их болохоор нь засварт үзүүлэхэд баруун урд амортизаторыг Хятад амортизатороор сольж, цап гулзайсан байхад том боолт чихэж торгоосон, баруун 2 хаалга чихэгдсэнийг зассан сэвтэй, баруун урд их гэрлийн сэнжнүүдийг наасан болохыг мэдсэн болно. Тухайн үедээ Smartcar.mn-ээс орж ирсэн үеийн зургийг харахад машины баруун урд хэсэг гэмтэлгүй мэт байсан боловч сайтар харвал баруун талаас авсан фото зургийг сольсон болох нь илэрхий байсан. 2 билүү 3 хоногийн дараа очиход хаалганы замаск ховхорч унааад болохгүй байгаа талаах ***аргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Гэрээнээс татгалзаж байгаа тул автомашины төлбөрт өгсөн 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, мөн хариуцагчид автомашиныг буцаан өгөх хүсэлтэй байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д*** нь тухайн автомашиныг өмчилдөг байсан ба тус автомашиныг /***а өөрөө болон гэр бүлийн хамтаар ирж үзэж тус автомашиныг худалдан авсан. Одоо ****нь тус автомашины өмчлөгч тул тухайн автомашины үнийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн гэдэгт талууд маргахгүй байгаа. Биет байдлын буюу зарим нэг эд ангийн доголдлоос шалтгаалаад автомашиныг буцаан өгөх шаардлага тавьж байгаа нь хуульд нийцэхгүй, бид хуучин автомашин худалдсаныг нэхэмжлэгч мэдэж байсан, доголдлыг тухайн үед мэдэх боломжтой байсан, мөн унаж явах үедээ гаргасан гэмтлүүд ч байх боломжтой, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, фото зураг, зарлагын баримт,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 0081 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 24,000,000 төгрөг, засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг, нийт 26,406,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн автомашиныг засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Д**** нь 2025 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагч ***** амаар хэлэлцэн тохирч түүний өмчлөлийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2024 оны 12 дугаар сарын 11-нд импортлогдсон, **** улсын дугаартай, Toyota, Sienta маркийн автомашиныг 24.000.000 төгрөгөөр худалдан авчээ.
Хариуцагч автомашиныг худалдсан, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн, мөнгийг өөрийн хүлээн авсан тухайд маргахгүй, харин хуучин автомашин худалдсан тул зарим нэг эд анги доголдолтой байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж маргасан.
2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэх, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлсөн, харин худалдагчийн шилжүүлсэн хөрөнгө /автомашин/ биет байдлын буюу чанарын доголдолтой байсан гэх үндэслэл талуудын тайлбар, доголдолтой хэсгийн гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ****д 24,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, эзэмшилд нь шилжүүлсэн өгчээ. /хх-ийн 29-31/
Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаасаа хойш хариуцагчид хандан автомашины доголдолтой эд ангийн тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд хариуцагч эдгээр гэмтлүүд засах боломжтой, бага зэргийн эвдрэлтэй учир хямдруулж худалдсан гэж тайлбарлаж байгаа ч дээр дурдсан баримтаар үгүйсгэгдэж байна
3. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь худалдан авсан автомашиныг засварлахад цаашид улам их зардал гарах, эвдрэл нь хүлээн авах үед мэдэх боломжгүй байсан, мөн бүрэн хэмжээгээр доголдол арилахгүй гэж үзэж гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан өгч, төлбөрт шилжүүлсэн 24,000,000 төгрөгийг буцаан авахаар шаардсан нь үндэслэлтэй.
4. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар заажээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч****с 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь автомашиныг засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****4,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ автомашиныг засварлахад гарсан зардал 2,406,680 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,983 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ