2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/шш2026/00902

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 20*******2/ШШ2026/00902

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, өөрийн байранд үйл ажиллагаа явуулах******* ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,507,604.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь*******-тай 2024.8.23-ны өдөр 0435/037401/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хоронгийн барьцааны гэрээ-г байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 1,65 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 226 дугаар зүйлийн 226.1.д заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2025.10.23-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 16,491,712.23 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,936,292.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,600.41 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 16,000 төгрөг. Талуудын хооронд байгуулагдсан 0435/037401/2024 Цалингийн зээлийн гэрээ-г цуцалж тухайн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын нийт зардалд 18,507,604.86 төгрөгийг гаргуулж,*******-д олгож өгнө үү гэжээ

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...зээлийн гэрээний үүрэгт 18,507,604.86 төгрөг гаргуулахыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 3,084,600.81 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХК нь ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,507,604.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 18,507,604.86 төгрөг гаргуулах******* ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 3,084,600.81 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.3.-т заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  -ийн нэхэмжлэлтэй ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 18,507,604.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 3,084,600.81 төгрөгийг тус тус нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахыг харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,488 төгрөгөөс 125,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 125,244 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 125,244 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.  Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АМАРТҮВШИН