| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000546 |
| Дугаар | 2025/ДШМ/78 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/78
*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******-******* өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нарыг оролцуулан
Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******-******* холбогдох 251000000546 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй,
Шүүгдэгч *******-******* нь Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЗШ/1395 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 07 дугаар сарын 31 -ний өдөр 10 цагийн орчимд Дархан- аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-41 маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Дархан- аймгийн Прокурорын газраас: *******-******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан- аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн - овогт -******* холбогдох эрүүгийн 251000000546 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******- цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-******* холбогдох эрүүгийн 251000000546 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үйлдсэн байх бөгөөд хуульд заасан тайлбараар "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэдэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тодорхойлсон. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 2-д ”Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.4-т "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол 'зэврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно" гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2325 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ЗШ/1395 дугаартай шийтгэврээр *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан /хх 42-44/ байх ба уг шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-т зааснаар уншиж сонсгосноор хүчинтэй болсон мөн тухайн шийтгэвэрт эрх бүхий этгээдүүд гомдол, эсэргүүцэл гаргаагүй байна.
Яллагдагч *******-******* нь мөрдөн байцаалтын явцад “би тухайн шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан бөгөөд шийдвэрийг зөвшөөрсөн юм...” гэж мэдүүлдэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдсээр байж дахин энэ зөрчлийг гаргаж байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн субьектив талын шинжийг хангасан байна. Хэрэгт авагдсан баримтаар *******-******* нь дээрх шийтгэвэр хүчинтэй болсны дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байх ба тухайн цаг хугацаанд *******-******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу хассан буюу жолоодох эрх нь дуусгавар болсон байсан гэж үзэхээр байна.
Мөн хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан. Уг хуультай хамт өргөн мэдүүлж баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, зарим өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэмж оруулахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нийгэмд ихээр үйлдэгдэж байгаа учраас зөрчлийн хэргийг эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилсан билээ.
Нөгөөтээгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 10-т “Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө”, 12-т “Шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар заасны дагуу оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичнэ” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны эд бичгээр гаргана." гэж хуульчилсан. Дээрх хуульд зааснаар зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр 19 хоногт хуулийн н төгөлдөр болохоор байх бөгөөд шүүгдэгч эрх хасуулах шийтгэлээс хойш 27 хоногийн дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй дүгнэлт хийж, үгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан зөвхөн ийн шийдвэрийг гардуулан өгөх зохицуулалтаар хязгаарлаж, гэмт хэргийн шинжгүй үзэж илтэд хууль бусаар шүүгдэгчийг цагаатгаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх й хуулийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Дархан- аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 ар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шийтгэврээр шийтгэл хүлээсэн. Энэ өдрөөс хойш дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгчийг эрх нь хасагдаагүй байсан үед эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж оруулан шийдвэрлүүлэх гэсэн нь үндэслэлгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан тул эсэргүүцэл бичих болсон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 10-т зааснаар шийтгэврийг ажлын 5 хоногийн дотор гардуулах ёстой байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруу ашиглаж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа: *******-******* нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1395 дугаартай шийтгэврээр шийтгэл оногдуулдаг ч тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байдаг. Шийтгэвэр хүчин төгөлдөр болоогүй байтал дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тэгэхдээ шийтгэвэр нь хүчин төгөлдөр болж эрх хасах шийтгэл нь бүрэн хэрэгжээгүй үед тээврийн хэрэгсэл жолоодсон учир анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, шинжлэн судалсан нотлох баримт болон тэдний санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч *******-******* холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******- Дархан- аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1395 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан /хх42-43/ байхад 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт *******-26 улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь заалтын хуульчлагдсан тайлбарт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж хуульчилсан нь тухайн үйлдэл хийсэн жолоочийн хувьд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай эрх бүхий албан тушаалтны эсхүл шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу албан ёсоор гарч, хүчин төгөлдөр болсон байхыг нэгэн зэрэг илэрхийлнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал: “Зөрчлийн тухай хуулийн 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6., 7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч өөрт нь харьяалуулсан зөрчлийн хэргүүдийг хянан шалгаж, шийдвэр гаргах буюу эрх хасах болон бусад шийтгэл оногдуулах эрхтэй, түүнчлэн Эрүүгийн хэргийн шүүх нь хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх буюу эрх хасаж, баривчлах зэрэг шийтгэл оногдуулах эрхтэй байхаас гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг үндэслэл, журмын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зохих процессын хэлбэр, дарааллын дагуу хэрэгжиж, улмаар эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлд оролцогч гомдол, прокурор дүгнэлт бичих, мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэвэрт оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих зэргээр эрүүгийн хэргийн шүүхэд давхар хяналтын процесс ажиллагаа явагдах, эсхүл хуулиар тогтоосон хугацааны дотор эрх бүхий этгээдээс гомдол, дүгнэлт, эсэргүүцэл бичигдээгүй тохиолдолд зөрчил үйлдсэн холбогдогчид оногдуулсан шийдвэр нь эцсийнх буюу хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болох зэргийг нарийвчлан зохицуулсан байдаг.
Дархан- аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1395 дугаартай шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-д зааснаар уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг хуулиар баталгаажуулжээ.
Гэвч *******-******* нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардаж аваагүй хэдий ч шүүгчийн шийтгэврийн хүлээн зөвшөөрч торгох шийтгэлийг биелүүлсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна./хх92/
Өөрөөр хэлбэл холбогдогч -******* шийтгэврийг биечлэн гардаж аваагүй хэдий ч өөрийн үйлдлээр хүлээн зөвшөөрч, торгох шийтгэлийг эдэлснээр шүүгчийн шийтгэвэр хүчин хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч *******-******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зөрчлийн арга хэмжээ авхуулж, жолоодох эрхээ хасуулсан гэдгээ ухамсарлаж байгаа атлаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах ноцтой аюул заналхийлэхээс гадна хэн нэгний амьд явах эрхийг зөрчих хүртэлх хэмжээний хор уршиг ихтэй хууль бус үйлдэл юм.
Хууль тогтоогчоос дээрх нийгмийн аюулыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцдог, Эрүүгийн хууль нь тодорхой зохицуулалттай ба шууд хэрэглэгдэх үйлчлэл бүхий имперавтив хэм хэмжээ учраас тус хуулийг төсөөтэй хэрэглэх буюу үзэл бодол, төсөөлөх байдлаар тайлбарлахыг хориглодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, тус зүйл дэх аутентик тайлбар нь бүхэлдээ хууль зүйн шалгуурын хувьд ойлгомжтой, хоёрдмол утгагүй хуульчлагдсан байх ба тухайн аутентик тайлбар нь зорилго, утга агуулгаараа тухайн 27.10 дугаар зүйлийн 5 хэсгийн бичвэрийн утга агуулга, хэрэглэх нөхцөлийг шууд тодорхойлж, баталгаажуулсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******- “шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй, шуудангаар хүргүүлснээс 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй, шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй” гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.
Цагаатгах тогтоолд *******-******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар тусгагдаагүй, түүнийг яллагдагч, шүүгдэгч гэх байдлаар бичсэн байгааг анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
З.ТӨМӨРХҮҮ