2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01193

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 192/ШШ2026/01193

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С************р дүүрэг, 2 дугаар хороо, *******************тоот хаягт байрлах К**************ХК /РД:2***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б**************дүүрэг, 1************* хороо, А************** хашаа гудамж, 0 тоот хаягт оршин суух Б*********** овогт У*********Г****** /РД:УС************/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 52,688,444 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******** хариуцагч У.Г**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К***********-ийн нэхэмжлэлтэй, У.Г*****************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,688,444 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч У.Г***********р нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6,086,056 төгрөгөөр, 2027 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 6,086,052 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 421,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Г*************** 210,696 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К***************** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ