2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/01461

 

2026 02 02

*******2/ШШ2026/0*******61

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******А байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, ******* тауэр, -р байр, тоот хаягт байрлах, ХХК /РД:/,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

Нэхэмжлэгч Т.*******ын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч Ц.Сайн-Амгалангийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.

Үүнд: Т.******* миний бид ХХК-тай 2020 оны -р сарын 06-ны өдрийн 20/5-1/10 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр орон сууц худалдан авагч тал болох Захиалагч Т.******* нь гэрээнд заасны дагуу Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын " ресиденс" хотхоны Б-1 блок байрны давхрын С сууц буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тооцож, нийт 40,000,000 төгрөгийг 2020 оны -р сарын 04-ний өдөр буюу гэрээ баталгаажуулахаас өмнө харилцан тохирч өөрийн Хаан банкны 5151022606 дугаартай данснаас "ноён Цэрэннадмид Сайн-Амгалан" нэртэй ХААН банкны NM03000500 5036410 дугаартай дансанд "******* ******* ******* 40 м2 байрны үнэ" гэсэн утгатайгаар шилжүүлж, захиалгын гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Дээрх гэрээний дагуу баригдсан орон сууц баригдаж дуусан ашиглалтад бүрэн орсон боловч миний бие орон сууцаа хүлээн аваагүй, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага үүсээд байна. Иймд Нэхэмжлэгч, Хариуцагч нарын хооронд 2020 оны -р сарын 06-ны өдрийн 20/5-1/10 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын " ресиденс" хотхоны блок байрны давхрын С сууц байрлалтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ц.Сайн-Амгалангаас нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар тайлбар шүүхэд гаргаагүй.

3.Зохигч талуудаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-нэхэмжлэгчээс: /хх-1-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4-12/ Орон сууц захиалгын гэрээ, /хх-13-*******/ гэрэл зураг, /хх-15/ шилжүүлгийн баримт, /хх-16/ Т.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас: /хх-31-32/ ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар нотлох баримт цуглуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын " ресиденс" хотхоны блок байрны давхрын С сууц байрлалтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ц.Сайн-Амгалангаас нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар тайлбар шүүхэд гаргаагүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Т.*******, ХХК нар нь 2020 оны -р сарын 06-ны өдөр 20/Б-1/10 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн -р хороо 22-р хороолол, 7-р бичил хороолол орчмын нутаг дэвсгэрт баригдах дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын Б-1 блок байрны давхар, С сууц, 40,0м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг 1м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр, нийт 40,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон,

4.2.Т.******* нь дээрх гэрээнд заасан орон сууцны үнэд 40,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн /хх-15/,

4.3. ХХК нь Баянгол дүүргийн -р хороо 22-р хороолол, 7-р бичил хороолол орчмын нутаг дэвсгэрт баригдах дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын Б-1 блок байрны давхар, С сууц, 40,0м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо. Талууд энэ талаар маргаагүй.

5.Орон сууц, авто зогсоолын захиалгын гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч баригдаж буй барилга буюу орон сууцнаас тодорхой давхар, өрөөний тоо, талбай бүхий орон сууцны үнийг төлж шилжүүлэн авах, хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Т.******* шаардах эрхтэй.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцлүүд байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн нэхэмжлэгч Т.******* нь орон сууцны төлбөрийг ХХК-ийн төлөөлөгч Ц.Сайн-Амгалангийн эзэмшлийн Хаан банкны 5036410 дугаартай дансанд "******* ******* ******* 40 м2 байрны үнэ" гэсэн утгатайгаар шилжүүлсэн, хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй, маргаагүй тул талуудын тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

6.Учир нь Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд л үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

-мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлд дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.

7.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд Т.*******ыг Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын " ресиденс" хотхоны блок байрны давхрын С сууц байрлалтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Т.*******ыг тогтоосон урьдчилан тэмдэглэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

.Энэхүү шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ыг Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын " ресиденс" хотхоны блок байрны давхрын С сууц байрлалтай, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр Т.*******ыг тогтоосон урьдчилан тэмдэглэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН