Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмааргарав,                                                                   

Улсын яллагч З.Энхжаргал,     

Шүүгдэгч Г.Б/өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 1809001430106 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “TTJVO” ХХК-нд хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, Г.Б

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 12-05 тоотод хохирогч Д.Чанцалдуламтай хамт архи ууж байгаад “та нар хөлсөлсөн өрөөг суллаж өгөөрэй” гэж хэлсэн асуудлаас маргалдан зүүн хөлөн дээр нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1809001430106 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Бмөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Надтай хамт архи ууж байх үедээ Чанцалдулам эгч өрөөндөө ороод хэвтэж байхад нь Чанцалдулам эгчийн зүүн хөл дээр гишгэсэн. Чанцалдуламын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Энэ асуудал болсны дараа Чанцалдулам эгч бид хоёр уулзаад гомдол саналгүй болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Чанцалдулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой манай хажуу өрөөг хөлсөлж суудаг Оюунаа эгчийн хүү Батсүх нь гаднаас согтуу орж ирээд гарахгүй “1 шил архи ууя” гээд байсан. Тэгэхээр нь би Оюунаа, Батсүх нартай хамт 1 шил 0.5 грамм “Хараа” архи ууж дуусаад би унтах гээд хэвтэж байтал Оюунаа эгч охин Гэрэлцэцэгт агсам тавиад орилоод байсан. Би сүүлдээ тэсэхгүй “та нар чимээгүй бай л даа Оюунаа эгчээ” гэсэн чинь “чи зайл” гэж орилоод “би тэсэхгүй та нар маргааш өрөө суллаж өгөөрэй гээд” хэлсэн. Оюунаа эгчийн хүүхэд нь тэсэхээ болиод цагдаа дуудсан. Тэгээд ирээд яагаачгүй яваад өгсөн. Цагдаа гараад явсны дараа Оюунаа эгч дахиад агсам тавиад эхлэхээр нь би тэсэхгүй “та нар яг одоо яв” гэсэн чинь хүү Батсүх нь гарч ирээд миний зүүн талын хөлөн дээр дэвсээд, “өглөө гэхэд яваарай” гэж хэлээд унтаад өгсөн. Хөлөөрөө миний хөлөн дээр 2 удаа гишгэсэн. Агсам тавиад байхаар нь би “яв” гэж хэлсэн, хүрч ирээд миний хөлөн дээр дэвссэн ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би ээж Оюунгэрэлийн хамт Чанцалдулам эгчийн шэрийн нэг өрөөг түрээсэлж амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ах Батсүх ирээд ээж Чанцалдулам, ээж тэр гурав архи уусан. Чанцалдулам эгч өрөөндөө орсон удаагүй манай ах араас нь ортол Чанцалдулам эгч орилох шиг болсон. Би яваад ортол ах газар унасан, Чанцалдулам эгч миний хөл дээр гишгэчихлээ...”

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹829 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Б.Чанцалдуламын биед бүсэлхий, баруун, зүүн бугалга, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/,       

 

Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газар Архивын мэдээлэл  /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирогч  Б.Чанцалдулмын хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Бнь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 12-05 тоотод хохирогч Д.Чанцалдуламтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “амгалан тайван байлгасангүй, та нар хөлсөлсөн өрөөг суллаж өгөөрэй” гэж хэлсэн асуудлаас болж маргалдан улмаар зүүн хөлөн дээр нь 2 удаа дэвсэж гишгэн хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “бүсэлхий, баруун, зүүн бугалга, шилбэ, зүүн тавхайд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Чанцалдуламын мэдүүлэг, гэрч Г.Гэрэлцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №829 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө мэдүүлсэн, хохирогч, гэрчээс хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Г.Бд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Д.Чанцалдуламаас “...ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 81/ гаргасан байх тул шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.