| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/02315/И |
| Дугаар | 312/ШШ2025/01866 |
| Огноо | 2025-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/01866
2025 10 09 312/ШШ2025/01866
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** хаягт байрлах, “******* банк” ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 16,319,608.35 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-11-29-нд 6000386242 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 16,020,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000386242 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 135 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000386242 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-05-25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000386242 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,759,068. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,513,161.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 23,379 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 16,319,608.35 төгрөгийг зээлдэгч ******* *******эс гаргуулна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие ******* ******* нь ******* банкнаас 2024 оны 11 сарын 29-нд 16,020,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаандаа төлөлтөө хийгээгүй болно. Одоо үлдэгдэл зээлээ 2025 оны 11 сарын 01-ний өдөр төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээж авна уу. Нийт нэхэмжилж буй 16,319,608.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,319,608.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 16,319,608.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,548 төгрөгийн 50 хувь болох 119,774 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 119,774 төгрөгийг, хариуцагч Д.*******эс 119,774 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 16,319,608.35 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,548 төгрөгөөс 119,774 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 119,774 төгрөгийг, хариуцагч Д.*******эс 119,774 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА