Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнО.Ут холбогдох эрүүгийн 1806 0405 61476 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,О.У, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Унь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Да хүрээ зах дотор иргэн Ц.Тмаргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Мөөгий намайг харчихаад хад руу хүрч ирээд заамдаад бариад авахаар нь би мөн адил заамдалцсан. Тэгсэн нэг мэдсэн гэдэсний хавьцаа нил цус болсон байсан. Мөөгий бид 2-ийг заамдалцсан байхад Баатараатай маргалдаж заасдалцсан байсан залуу Мөөгий бид 2-ийн дундуур дайраад орж ирсний дараа миний гэдэс хавьцааснаас цус гарсан юм. Тэнд байсан хүмүүс Мөөгийтэй хамт явсан залуу намайг шилээр зүссэн гэж хэлж байсан. …Мөөгийтэй хамт явсан залуу бид 2-ийн дундуур дайрч орж ирсний дараа ийм асуудал болсон болохоор би тэр Мөөгийтэй хамт явсан залуу надад гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч Ж.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд байсан хүмүүс тэр залуусыг бариад надаас салгасан. Тэгсэн Тэмүүжингийн гэдэснээс цус гарсан, толгойны баруун талаас нь цус гарч байсан. Тэгээд би гэдсийг нь өмсөж байсан подволкоороо боогоод цагдаа дуудсан. …Би зодуулчихаад газраас босч ирэх үедТ гэдэс болон толгойны баруун чихний араас нь цус гарч байсан юм. Гэдсийг нь харахад хоёр, гурав хэсэг зүсэгдсэн, баруун чихний араас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/,

Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Мгэдэг залуу өшиглөсөн чинь босож ирээд барьцалдаж авсан, хэдэн залуу хэдэн залуу хүрч ирээд буцигналдаан болсон. Тухайн үед Мөнх-Эрдэнэтэй хамт явсан биен дээрээ шивээстэй залуу хүрч ирээд өмнө нь ял эдэлсэн, харамсах юм байхгүй лалруудаа гэж хэлээд хашааны буланд байсан шилийг авч хагалаад Тэмүүжингийн араас хоолойг нь боож байгаад цээжин хэсгээс гэдэс хүртэл 4-н удаа зүсэхээр нь би очиж, гартаа барьсан байсан шлийг өшиглөж унагаад салгасан чинь тэнд байсан зүс танихгүй залуус ирээд болиулсан. …Т гэдсийг зүссэн залуу цээжин биеээрээ саарал өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, саравчтай хөх өнгийн малгайтай, махлагдуу бор царайтай, 168 см орчим өндөр нуруутай залуу байсан. Мгэдэг залуу Т зууралдаад зогсож байхад нөгөө бор царайтай залуу араас татаж боогоод архины шилийг хагалаад араас нь Т цээж хэсгийг хэд хэдэн удаа зүссэн. Тэр залуугийн нэрийг Ууганбаяр гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн ¹5915 дүгнэлтэд “Т биед хэвлий, бүсэлхий, баруун чихэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн олог удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадьар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Унь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.У прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч О.У эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Т нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “гомдолгүй, хохирлын 900.000 төгрөгийг авсан” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.