| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512001650161 |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “зорчих эрх хязгаардах ял” гэсний дараа “оногдуулж” гэж нэмж, мөн зүйлийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан” гэж нэмж, “1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Шүүгдэгч У.Ут оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж, 4 дэх заалтыг “Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уын анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын найман цагаар тооцож, нийт цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА