2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/00104

 

 

 

 

 

 

 

      2025            12              25                                           192/ШШ2026/00104

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ...... би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1..................... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 77,156,731.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ..................-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ................. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 77,156,731.69 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эргэн төлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,656,731.69 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 69,500,000 төгрөгийг тус тус ............... ХК-ийн  ................тоот дансанд төлөх бөгөөд дээрх хуваарийн дагуу төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд ................. тоот зээлийн гэрээний үүргийг................. тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан ................ нарын өмчлөлийн ................. ХУД, 2-р хороо, ...................... тоот хаягт байршилтай, 44 мкв талбайтай, 4 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гаргуулан төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613,934 төгрөгөөс 306,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 306,967 төгрөгийг, ............... нараас 306,967 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............. банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

          

                     ШҮҮГЧ                             .............