2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00688

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор бүрэн гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлыг актаар хүлээн авсан өдрөө *тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллагаас авахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь ажлыг актаар хүлээн авснаас хойш * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 4.3, 6.1 дүгээр зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаанд баталгаа шаардах, баталгаат хугацаанд гарсан зөрчил, доголдлыг хариуцагчаас шаардан үнэ төлбөргүйгээр арилгуулах эрхтэй болохыг баталгаажуулж байна. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүхэд хүлээлгэн өгсний дараа гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй байхаар харилцан тохиролцож, талууд хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгчийн захирамжид заасан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хүлээн авах үед төлнө.-өөр харилцан тохиролцсон байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,057,950 төгрөгөөс 528,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 528,975 төгрөгийг, хариуцагчаас 528,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН