Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1298

 

2025          11             13                                                                                        2025/ДШМ/1298

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дашням, 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мандхай,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүний даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 2508022641366 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Б-ийн Б-, ..............,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /PД: ....../.

.........................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/808 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Б.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ОДОНЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                          Н.БААСАНБАТ