Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 669

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

Хохирогч Г.Буяннэмэх, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр /0619/,    

Шүүгдэгч Т.А түүний өмгөөлөгч Н.Болормаа /0201/, Д.Дэлгэрцэцэг /0976/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхийнхөн овогт Түвшинсайханы Азжаргалд холбогдох эрүүгийн 201725020909 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт  ял шийтгэгдэж байгаагүй, Т.А / РД:УУ90033057/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадам ээж, хохирогч Н.Мөнхзулын 0600 УБК улсын дугаартай Тоёота Марк Икс маркийн тээврийн хэрэгслийг “солиод сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авч залилж, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхийг “хамтран амьдаръя, хамт Япон улс руу явъя” гэж итгэл төрүүлэн улмаар “машин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5598097608 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,   

 

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд би хүн хутгалчихлаа, шүүх хурал болоод
шоронд орох гээд байна, хохирогчийнхоо гомдлыг барагдуулбал шоронд орохгүй,
чи  надад туслаач хэмээн Д.Өлзийбадрахыг хохирогчийн ах гэж итгүүлэн автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух
замаар төөрөгдөлд оруупж, Г .Буяннэмэхийн 8246 УНЧ улсын дугаартай тоёота рав 4 маркийн автомашиныг Д.Өлзийбадрахад худалдаж залилж, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,     

 

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “чи надад унаж яваа автомашинаа өгчих, би машин сольж авч цааш нь зараад хоёр машины чинь мөнгийг чамд буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхиин 0130 УБЕ улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг З.Давхарбаярт шилжүүлэн залилж, 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                 

 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.                          

Хохирогч Г.Буяннэмэх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Т.А надаас машин авах гээд мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 2.000.000 төгрөг авсан. Дараа нь хүн хутгалаад хүн амины хэрэгт холбогдчихлоо гэхээр нь Рав-4 маркийн автомашинаа өгсөн. Мөн надаас Тоёота хариер маркийн автомашин авсан. Нийт 37.000.000 төгрөгийн хохирол учирснаас 3.300.000 төгрөг авсан. Одоо 33.700.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. 33.700.000 төгрөгийн хохирлыг Т.Ааас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Гомдолтой байна...” гэв.            

Эрүүгийн 201725020909 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Т.А нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд бусадтай маргалдан отверткаар бусдад гэмтэл учруулсан гэж худлаа ярьсан юм аа. Анхнаасаа худлаа ярьж Буяннэмэхээс Рав-4 машиныг нь аваад Да хүрээгийн ченж Өлзийбадрахад зарсан. Өлзийбадрахыг Буяннэмэхэд хэлэхдээ нөгөө хутгалсан хүн гээд худлаа хэлчихсэн, ... хадам ээж Н.Мөнхзулын Тоёота Марк икс маркийн автомашиныг зараад мөнгийг нь хадам ээждээ өгөх байсан, эсвэл Кровн машин авч өгөх байсан боловч тэгэлгүйгээр өөр машин чөлөөлөөд тэгээд үрээд дуусчихсан, ...би дээрх хэргийг хийсэндээ гэмшиж байна, гэхдээ хохирлыг ямар ч байсан бүрэн төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/,

            Хохирогч Г.Буяннэмэх нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Т.А нь хувиараа машины наймаа хийдэг юм. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “би нэг хүнээс машин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа авах хүн нь бол бэлэн 2 сая төгрөг өгчихөөч” гэж хэлээд өөрийнхөө 5598097608 дугаарын хаан банкныхаа дансаар авсан. Тэгсэнээ хэсэг алга болчихсон. 7-8 хоногийн дараа фэйсбүүкээр холбогдоход “намайг хэсэг хүмүүс бүлэглээд зодоод байхаар нь нэг залууг нь хутгалчихсан чинь хэрэгт холбогдчихоод нөгөө хүмүүс нь 80 сая төгрөг нэхэмжлээд одоо би мөнгө хайгаад хэцүү байна, юун гадагшаагаа явах чамд мөнгөний бололцоо байна уу” гэхээр нь би түүнд итгээд “за чи яахав миний машиныг аваад наад асуудлаа шийдчих, үүний дараа болно биз дээ” наад асуудлаа шийдчих, мөнгийг нь тэгж байгаад би 16 сая төгрөгөнд зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Т.А 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөгөө хутгалсан хүнийх нь ах гээд Өлзийбадрах гэдэг хүнийг дагуулж ирээд авто машин худалдах худалдан авах гэрээ хийгээд миний автомашиныг аваад явсан. Тэгээд энэ үеэс бас алга болсон... 2016 оны 8 дугаар сард Т.А ээж маань өвчтэй ээжийгээ сувилалд эмчлүүлмээр байна гэж хэлсэн ба уулзахдаа “манай найз ВМW автомашин зарах гээд байна, чи энэ машиныг аваад зөрүү мөнгийг нь өгчих” гэсэн тэгэхээр нь би “үгүй ээ би машин мэдэхгүй худалдаж авахгүй” гэсэн тэгтэл “чи зөрүүнд нь унаж байгаа приус-30 машинаа өгчих, Рав-4 машины чинь мөнгийг нэмээд тэр ВМW- г чамд өгье” гэхээр нь би “үгүй ээ машин авахгүй, би чамд ажлынхаа Харьер маркийн автомашиныг 11 сая төгрөгөөр тооцож өгье чи уг автомашиныг аваад тэр ВМW машинаа аваад зараад миний хоёр машины мөнгийг өгчих” гэж хэлээд 2016 оны 10 сард 0130-УБЕ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн автомашиныг найз Давхарбаяр гэдэг залууд нь шилжүүлж өгсөн. Тэгээд би 2016 оны 12 сард сургалтаар гадагшаа явж ирчихээд холбоо барих гэтэл фэйсбүүкээрээ намайг блок хийчихсэн тэгээд Т.А гар утасгүй учраас холбоо барьж чадахгүй болчихсон. Тэгэхээр нь би өөрийнхөө найз Ренчинхандаараа фэйсбүүкээрээ нь мессэж бичүүлэхэд тэр найзыг маань блок хийчихсэн. Тэгээд би хайгаад нөгөө найз Т.Аын үеэл Уянга дээр очиход Уянга Т.А хэрэгт холбогдоогүй ээжийнх нь бие ч муудаагүй, Т.А нь эхнэртэй, эхнэртэйгээ байгаа, Өлзийбадрах гэдэг хүн бол зүгээр ченж хүн гэж хэлсэн. Тэгээд би Уянгаагаар дуудуулаад 2017 оны 3 дугаар сарын 01-нд Т.Атай уулзсан. Уулзахдаа би “чиний бүх юм худлаа байна, хоёулаа энэ асуудлаа дуусгая чи надад миний машины мөнгийг өг” гэж хэлэхэд “би чиний мөнгийг чинь өгнө” гэж хэлээд гараараа бичсэн зүйл дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд би тэр хүнд залилуулсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Твин товер” барилгын 8 давхарт байхдаа өөрийнхөө утсаараа Т.Аын данс руу нь 2016 оны 02 дугаар 20-ний өдөр шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Тоёота рав – 4” маркийн машиныг Т.А Өлзийбадрах гэдэг хүнтэй миний ажил болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооо Твин товер барилгын үүднээс ирээд аваад явсан. Түүний дараа 2016 оны 10 сард Тоёота харьер маркийн автомашинийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Твин товер барилгын үүднээс л мөн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 145 дугаар хуудас/,

 

            Хохирогч Н.Мөнхзул нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... манай охин Азжаргалын нөхөр болох Азжаргал 2017 оны 3 дугаар сарын 04-ний орой дахиад залгаад “машинаа Мурана гэдэг машинаар солихгүй юм уу” гэж хэлсэн тэгэхээр нь би “сайн мэдэхгүй байна ямаршуу машин юм болоо” гэсэн чинь “зүгээрээ ээж би тань руу зургийг нь явуулъя” гэж хэлсэн тэгээд фэйсбүүкээр зургийг нь явуулсан би тэгээд ахиж яриагүй орой нь охинтой орж ирээд “Мурана” гэдэг машин зүгээр ш дээ гэж хэлж байгаад унтаж амарч байгаад маргааш нь “би болъё” гэж хэлээд ажилдаа гараад явсан юм. Намайг ажил дээр байж байхад хүү Азжаргал ахиад ярихаар нь “болъё” гэдгээ хэлсэн чинь “за за” гээд утсаа тасалсан би эргэлзээд охинтойгоо ярихад манай охин Азжаргал “та одоо яагаад байгаа юм энд хүнтэй яриад тохирцон байхад та одоо яачаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “хүмүүстэй яриад тохиролцсон юм бол одоо яахав дээ” гээд охиныхоо үгэнд итгээд хүргэн Азжаргал ажлын гадаа ирээд залгахаар нь 15 цагийн үед өгч явуулсан... 2017 оны 4 дүгээр сарын эхээр Азжаргал сураггүй алга болсон юм залгахаар утас нь холбогдохгүй байгаа юм тэгээд манай гэрт Тэмүүлэн гэх цагдаа ирээд Азжаргалын талаар асуухаар нь байхгүй байгаа сар гаран болж байна гэсэн маргааш нь Мөнхсонор цагдаатай ирж уулзаарай гэсэн маргааш нь Мөнхсонортой уулзахад “та өргөдөлөө өг” гэж хэлсэн тэгж хэлсэнээс хойш 14 хоногийн дараа хүргэн Азжаргалыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болсон юм...Би Т.Аын ааваас 5 сая төгрөгийг зээлж аваагүй, 4 сая төгрөгийг зээлж авсан. Би уг мөнгөний оронд “Тоёота Марк Икс” маркийн автомашиныг тооцож өгсөн зүйл байхгүй. Түвшинсайхан бол хүүхдийнхээ төлөө л тэгж хэлж байгаа байх. Одоо нэгэнт ингэж байгаа бол 4 сая төгрөгийг миний автомашиныг үнэлсэн үнэлгээний дагуу хасч тооцож зөрүү мөнгийг нэхэмжилж гаргуулж авмааар байна. Би Т.Ад маш их гомдолтой тул хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би Т.Ааас 2.5 сая төгрөгийг авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109, 150 дугаар хуудас/,

            Гэрч Д.Өлзийбадрах нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би Да хүрээ зах дээр өөрийн дугаарыг нь яг санахгүй байна, асфальтан саарал өнгөтэй Тоёота Клугер маркийн машиныг худалдаж авъя, гэхдээ Рав-4 маркийн автомашиныг үзээд солъж зөрүү мөнгө авъя, Клугер маркийн автомашин хэрэгтэй байна, Рав-4-өө манай эхнэрийн машин байгаа юм, 2-3 өдөр гуйгаад би тэр Рав-4 машиныг үзээд 6.000.000 төгрөгийн зөрүү мөнгө өгөөд өөрийн Клугер машинаа 8.000.000 төгрөгөнд тооцож өгөхөөр болсон. Өөрийн Клугер маркийн автомашины нэрийг Да хүрээ зах дээр Т.Ад шилжүүлж өгөөд, Т.Аын эхнэрийнх нь ажил дээр 1 дүгээр сургуулийн ойролцоо очоод хажуу талынх нь нотариат дээр гэрээ байгуулаад тэгээд би өөрөө нэрээ шижлүүлсэн. ...Т.А гэмт хэрэгт холбогдсон талаар надад огт хэлээгүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна.Угаасаа би Т.А гэдэг хүнийг танихгүй мэдэхгүй...” /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Азжаргал  нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...үгүй ээ Т.А нь 2.5 сая төгрөгийг манай ээжид авчирч өгсөн зүйл байхгүй. Хэрвээ 2.5 сая төгрөг өгсөн бол би мэдэх байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151 дүгээр хуудас/

 

Гэрч З.Давхарбаяр нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2016 оны 8 сард Т.А “би чамд Соната-6, Соната-5 өөр нэг машин нийт 3 машин өгье, чи надад ВМW -7 сери маркийн автомашинаа сольчих” гэж хэлсэн тэгэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 10 дугаар сард Азжаргал “Тоёота Харьер” маркийн автомашин уначихсан хүрч ирээд “энэ машинаар чиний машиныг солъё” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд сольсон... Тэгээд “Тоёота Харьер” маркийн автомашиныг миний нэр рүү шилжүүлсэн... Тэгээд байж байтал Азжаргал “энэ машиныхаа нэрийг шилжүүлж өг” гээд шаардаж эхэлсэн би Цэндээгээс шаардсан. Тэгээд байж байтал Азжаргал уг ВМW- 7 сери маркийн машиныг Холбоо гэдэг залууд зарах гэж өгсөн байсан. Тэгсэн чинь Энхжаргал гэдэг хүн нь “Цэндээ мөнгөө өгөөгүй” гээд тэр машиныг нь авсан байсан, Цэндээ бүр сүүлдээ Азжаргалтай уулзаж энэ асуудлыг шийдье гээд бид гурав хамтдаа уулзсан. Тэгээд Цэндээ болохоор би ВМW -7 сери маркийн автомашины мөнгийг нь Энхжаргалд өгч чадаагүй байгаа, би чамд оронд нь “Бенз СЛК” маркийн автомашиныг өгөөд нэмээд 2 сая төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхэд Азжаргал зөвшөөрөөд ВМW -7 сери маркийн машиныг Цэндээд өгөөд тэр “Бенз СЛК” маркийн автомашиныг унаад явсан. Цэндээ 2 сая төгрөгийг Азжаргалд цувуулаад өгч дуусгасан байсан. Тэгээд тэрнээс хойш Азжаргалтай огт уулзаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Цэнд-Аюуш нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Азжаргалд Бенз СЛК маркийн хоёр хаалгатай машин, машин, дээрээс нь нэмээд ойролцоогоор яг санахгүй байна 2 сая орчим төгрөг өгсөн. Тэгээд энэ асуудал дууссан, ... машины хувьд бичиг баримтгүй машин байсан шууд өгчихсөн. Бичиг баримтгүй машин байсан гэж би Азжаргалд хэлсэн боловч өөрөө хамаагүй гээд авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Дамно” ХХК-аар “Тоёота харьер” маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 17.000.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 113 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Дамно” ХХК-аар “Тоёота Рав-4” маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 18.000.000 төгрөг …” гэжээ /хх-ийн 114 дүгээр хуудас/,    

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Дамно” ХХК-аар “Тоёота Марк Икс” маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.500.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 118 дугаар хуудас/,     

 

Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /хх-ийн 85-86, 139-140 дүгээр хуудас/,

 

Т.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, хохирол төлж барагдуулах төлбөрийн чадвартай болохоо нотолж шүүхэд гаргаж өгсөн 13 хуудас баримт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч Т.А нь:

2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мөнхзул / хадам эх /-д ойрын харилцаа, холбоотой байдлыг далимдуулан итгэл төрүүлж түүний өмчлөлийн 0600 УБК улсын дугаартай “Тоёота Марк Икс” маркийн тээврийн хэрэгслийг “солиод сайжруулаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар уг  автомашиныг өөртөө шилжүүлэн авч залилж, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхийг “хамтран амьдаръя, хамт Япон улс руу явъя” дотно харилцаа холбоотой байх талаар хэлж итгэл төрүүлэн улмаар “автомашин авч үнэтэй зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн, Хаан банкны 5598097608 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,   

 

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны
нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “би хүн хутгалчихлаа, шүүх хурал болоод
шоронд орох гээд байна, хохирогчийнхоо гомдлыг барагдуулвал шоронд орохгүй,
чи надад туслаач” хэмээн үгээр хэлж “Д.Өлзийбадрахыг хохирогчийн ах” гэж худал хэлж итгүүлэн Г.Буяннэмэхийг Д.Өлзийбадрахтай  автомашин худалдах худалдан авах гэрээ хийлгэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхийн өмчлөлийн 8246 УНЧ улсын дугаартай “Тоёота рав 4” маркийн автомашиныг Д.Өлзийбадрахад худалдаж залилан, 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,     

 

2016 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Буяннэмэхэд “чи надад унаж яваа автомашинаа өгчих, би машин сольж авч цааш нь зараад хоёр машины чинь мөнгийг чамд буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Г.Буяннэмэхиин 0130 УБЕ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн автомашиныг З.Давхарбаярт шилжүүлэн залилж, 17.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Буяннэмэх, Н.Мөнхзул нарын мэдүүлэг, гэрч Д.Өлзийбадрах, З.Давхарбаяр, Б.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, тээврийн хэрэгслийн лавлагаанууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчээс хохирогч нартай ойр дотны харилцаа холбоотой байдлаа далимдуулан хохирогч нарт “автомашинуудыг сайжруулж өгнө, худалдаж өгнө, надад асуудал үүслээ мөнгөн тусламж үзүүлээч” гэх зэргээр үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, Г.Буяннэмэх, Н.Мөнхзул нарын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө авч захиран зарцуулсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.   

 

 Шүүгдэгч Т.А нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох үндэслэлтэй ба прокуророос шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд ялласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулж болох эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас дээрдүүлсэн зохицуулалттай гэж үзэхээр байна.

 

          Иймд шүүх шүүгдэгч Т.Аыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 45.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, өөрт ашигтай байдлыг далимдуулж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

          Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдлаа.

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.Буяннэмэхээс “...надад учирсан 37.000.000 төгрөгийн хохирлоос Азжаргал 3.300.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл хохирлыг гаргуулж өгнө үү ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба шүүгдэгчээс төлөгдөөгүй 33.700.000 төгрөгийн хохирлыг гаргуулж Г.Буяннэмэхэд олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогч Г.Буяннэмэх нь Т.Атай иргэд хоорондийн гэрээ хэлцлийн дагуу хийсэн 29 сая төгрөгөөр хохирлыг гаргуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь шүүгдэгч Т.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Буяннэмэх нь өөрт учирсан хохирлын талаар үндэслэл бүхий тодорхой тайлбар мэдүүлгээ өгсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн бодит байдлаар хөрөнгийн үнэлгээг тогтоосон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үндэслэн шүүх шийдвэрлэсэн болно.

Хохирогч Н.Мөнхзулаас шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Мөнхзул би Т.Аыг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж байгаа тул миний бие уг хэрэгт ямар нэг гомдол саналгүй болно...” гэсэн /хх-ийн 207/ хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүхээс шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Г.Буяннэмэхэд учирсан төлөгдөөгүй хохирол болох 33.700.000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж дуусгах хугацааг тогтоож, хэрэв уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэсэн үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.