| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2213 00282 0283 |
| Дугаар | 2025/ДШМ/1304 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/1304
2025 11 19 2025/ДШМ/1304
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2213 00282 0283 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овогт Б-ийн М-, ........,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:......../.
Шүүгдэгч Б.М- нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.Н-аас 280,000 төгрөг, Х.Ж-аас 200,000 төгрөг, Ц.М-аас 45,000 төгрөг, Б.Н-аас 45,000 төгрөг, Ц.Х-ээс 200,000 төгрөг, Г.Б-аас 300,000 төгрөг, Э.О-ээс 110,000 төгрөг, Я.А-гаас 110,000 төгрөг, Г.Б-гээс 45,000 төгрөг, Л.У-ас 45,000 төгрөг, Б.Б-гээс 45,000 төгрөг, А.Г-гээс 45,000 төгрөг, Б.М-ээс 365,000 төгрөг, М.С-эс 50,000 төгрөг, Б.А-ээс 50,000 төгрөг, Х.М-ээс 100,000 төгрөг, Э.Ү-аас 95,000 төгрөг, З.Ц-аас 50,000 төгрөг, М.Т-аас 120,000 төгрөг, Б.Т-өөс 110,000 төгрөг, Г.Н-гаас 360,000 төгрөг, Б.Б-эс 120,000 төгрөг, З.А-ээс 402,000 төгрөг, Т.Н-гээс 175,000 төгрөг, Д.Н-аас 180,000 төгрөг, Б.Б-аас 716,000 төгрөг, Т.Г-ээс 130,000 төгрөг, Э.А-ас 100,000 төгрөг, Б.А-ас 50,000 төгрөг, М.Ц-гаас 120,000 төгрөг, М.Х-гаас 95,000 төгрөг, М.А-ээс 25,000 төгрөг, Н.З-ээс 140,000 төгрөг, П.З-гаас 120,000 төгрөг, Ц.ЯвууХ-гаас 250,000 төгрөг, Д.М-аас 300,000 төгрөг, Н.Т-гоос 139,000 төгрөг, Б.З-ээс 23,000 төгрөг, У.О-ээс 80,000 төгрөг, Ц.Э-аас 540,000 төгрөг, Д.Э-ээс 45,000 төгрөг, Н.М-ээс 25,000 төгрөг, Ц.Г-аас 90,000 төгрөг, Б.Э-ээс 120,000 төгрөг, Д.С-ос 13,000 төгрөг, Ж.Б-гээс 13,000 төгрөг, Б.О-гаас 58,000 төгрөг, Б.Н-гаас 80,000 төгрөг, Г.Г-ээс 571,000 төгрөг, Р.Г-аас 205,000 төгрөг, Я.У-аас 310,000 төгрөг, Б.С-эс 800,000 төгрөг, Ж.Т-ээс 40,000 төгрөг, С.С-аас 150,000 төгрөг, Б.Г-наас 205,000 төгрөг, Б.С-аас 150,000 төгрөг, Ц.А-аас 100,000 төгрөг, Б.Э-ээс 100,000 төгрөг, О.М-гаас 5 удаагийн үйлдлээр нийт 1,000,000 төгрөг, Г.О-аас 70,000 төгрөг, Э.Х-гээс 385,000 төгрөг, Д.Э-өөс 80,000 төгрөг, С.М-ээс 350,000 төгрөг, Д.Б-ээс 150,000 төгрөг, Б.З-гаас 250,000 төгрөг, Э.М-аас 195,000 төгрөг, З.П-аас 230,000 төгрөг, Ж.А-ээс 180,000 төгрөг, Б.А-аас 150,000 төгрөг, Ц.Б-ээс 172,000 төгрөг, Д.Э-аас 250,000 төгрөг, М.Э-аас 100,000 төгрөг, Э.Ц-оос 272,000 төгрөг, Ц.Д-гээс 60,000 төгрөг, Х.Э-ээс 90,000 төгрөг, Б.Х-аас 150,000 төгрөг, Б.Н-аас 125,000 төгрөг, Э.Б-гаас 200,000 төгрөг, Д.Э-ээс 100,000 төгрөг, Б.А-аас 520,000 төгрөг, Э.Б-ээс 120,000 төгрөг, Э.М-гаас 155,000 төгрөг, Н.У-гаас 150,000 төгрөг, Ц.Э-ээс 150,000 төгрөг, С.Б-иас 100,000 төгрөг, Б.Т-аас 40,000 төгрөг, Г.Ц-оос 180,000 төгрөг, А.М-гаас 56,000 төгрөг, Э.М-гаас 150,000 төгрөг, Ш.Н-аас 200,000 төгрөг, Б.О-ээс 100,000 төгрөг, Б.Ө-аас 200,000 төгрөг, Д.Х-гаас 700,000 төгрөг, А.А-аас 200,000 төгрөг, Н.О-аас 150,000 төгрөг, Д.Н-гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
мөн Б.С-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны ........ тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг, С.Т-аас 2,491,000 төгрөг, Д.О-ээс 400,000 төгрөг, Г.Г-ээс 75,000 төгрөг, А.Б-аас 750,000 төгрөг, Д.Г-ээс 350,000 төгрөг, Д.Н-аас 300,000 төгрөг, Г.С-эс 400,000 төгрөг, Э.Б-оос 150,000 төгрөг, Э.М-эс 500,000 төгрөг, Г.Э-ээс 607,000 төгрөг, Л.Б-эс 800,000 төгрөг, З.Б-гаас 150,000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдад итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.М-гийн цагдан хоригдсон 329 /гурван зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-гаас нийт 25,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-д 280,000 төгрөг, Х.Ж-ад 200,000 төгрөг, Ц.М-д 45,000 төгрөг, Б.Н-т 45,000 төгрөг, Н.Х-т 200,000 төгрөг, Г.Б-д 300,000 төгрөг, Э.О-т 110,000 төгрөг, Я.А-д 110,000 төгрөг, Г.Б-д 45,000 төгрөг, Л.У-д 45,000 төгрөг, Б.Б-д 45,000 төгрөг, А.Г-д 45,000 төгрөг, М.С-д 50,000 төгрөг, Б.А-эд 50,000 төгрөг, Х.М-т 100,000 төгрөг, З.Ц-д 50,000 төгрөг, М.Т-д 120,000 төгрөг, Б.Т-т 110,000 төгрөг, Г.Н-д 360,000 төгрөг, Б.Б-д 120,000 төгрөг, З.А-ьд 402,000 төгрөг, Т.Н-д 175,000 төгрөг, Д.Н-ад 180,000 төгрөг, Б.Б-д 716,000 төгрөг, Т.Г-т 130,000 төгрөг, Э.А-д 100,000 төгрөг, Б.А-д 50,000 төгрөг, М.Ц-д 120,000 төгрөг, М.Х-д 95,000 төгрөг, М.А-эд 25,000 төгрөг, Н.З-д 140,000 төгрөг, П.З-д 120,000 төгрөг, Ц.ЯвууХ-д 250,000 төгрөг, Д.М-д 300,000 төгрөг, Н.Т-д 139,000 төгрөг, Б.З-т 23,000 төгрөг, У.О-д 80,000 төгрөг, Ц.Э-д 540,000 төгрөг, Д.Э-т 45,000 төгрөг, Н.М-т 25,000 төгрөг, Ц.Г-д 90,000 төгрөг, Б.Э-т 120,000 төгрөг, Д.С-д 13,000 төгрөг, Ж.Б-д 13,000 төгрөг, Б.О-д 58,000 төгрөг, Б.Н-д 80,000 төгрөг, Г.Г-т 271,000 төгрөг, Р.Г-арт 205,000 төгрөг, Я.У-ад 310,000 төгрөг, Б.С-д 700,000 төгрөг, Ж.Т-д 40,000 төгрөг, С.С-д 150,000 төгрөг, Б.Г-нд 150,000 төгрөг, Б.С-т 150,000 төгрөг, Б.Э-т 100,000 төгрөг, О.М-д 1,000,000 төгрөг, Э.Х-д 385,000 төгрөг, Д.Э-өд 80,000 төгрөг, С.М-т 350,000 төгрөг, Д.Б-эд 150,000 төгрөг, Б.З-д 250,000 төгрөг, Э.М-д 195,000 төгрөг, З.П-д 230,000 төгрөг, Ж.А-т 180,000 төгрөг, Б.А-ад 150,000 төгрөг, Ц.Б-т 172,000 төгрөг, Д.Э-ад 250,000 төгрөг, М.Э-т 100,000 төгрөг, Э.Ц- 272,000 төгрөг, Ц.Д-д 60,000 төгрөг, Х.Э-т 90,000 төгрөг, Б.Х-д 150,000 төгрөг, Б.С-т 1,600,000 төгрөг, Э.Б-д 200,000 төгрөг, Д.Э-т 100,000 төгрөг, Б.А-т 520,000 төгрөг, Э.Б-т 120,000 төгрөг, Э.М-д 155,000 төгрөг, Н.У-д 150,000 төгрөг, Ц.Э-д 150,000 төгрөг, С.Б-ьд 100,000 төгрөг, Б.Т-т 40,000 төгрөг, Г.Ц-т 180,000 төгрөг, А.М-д 56,000 төгрөг, Э.М-д 150,000 төгрөг, Б.О-т 100,000 төгрөг, Б.Ө-д 200,000 төгрөг, Д.Х-д 700,000 төгрөг, А.А-д 200,000 төгрөг, Н.О-д 150,000 төгрөг, Д.Н-д 720,000 төгрөг, С.Т-т 2,491,000 төгрөг, Д.О-т 400,000 төгрөг, Г.Г-т 75,000 төгрөг, А.Б-т 750,000 төгрөг, Д.Г-т 350,000 төгрөг, Д.Н-д 300,000 төгрөг, Г.С-д 400,000 төгрөг, Э.Б-од 150,000 төгрөг, Э.М-д 500,000 төгрөг, Г.Э-т 607,000 төгрөг, Л.Б-д 800,000 төгрөг, З.Б-д 150,000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны ... тоотод оршин суух шүүгдэгч Н-н овогт Б-ийн М-а /РД:......../-ийн төрсөн хүүхдүүд болох М.М- /РД:...../, Э.У- /РД:У-/, Э.Ө- /РД:Ө-/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалаахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Б- овогтой М-д холбогдох эрүүгийн 2213002820283 дугаартай хэрэгт Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ял хүлээсэн. Миний бие цагдан хоригдоод 359 хонож байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Гэхдээ хохирлын дүн болоод шийтгүүлсэн ялын хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 1. Хохирлыг тооцохдоо дан нэг талыг барьсан буюу хохирол үнэлсэн буюу хохирол төлсөн бүх хүнээс мэдүүлэг аваагүй цөөхөн хүнээс авсан нь хохирлын тооцоог буруу гаргасан. Удаа дараа хэлсэн боловч авч хэлэлцэж, мөрдөн байцаалт дутуу хийсэн нь эрх зүйн байдлыг минь дордуулж байна. 2. Анхны хэлэлцүүлгийг өмгөөлөгчгүй авсан ба би мэдүүлэгтээ өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэсэн боловч дахин байцаалт аваагүй. 3. Зүйл анги мөн амьдралын их үүсвэр гэсэн нь хэт нэг талыг барьсан. Учир нь тухайн үеийн учруулсан хохирол маань их хэмжээний биш бага хэмжээний буюу 26.000.000 төгрөг байдаг бөгөөд тухайн мөнгөөр ах, дүү, хамаатан садан тэжээх, хувьдаа хөрөнгө босгоогүй байхад ийм зүйл ангиар шийтгэсэн нь миний хувьд хүнд байна. Тухайн үеийн эдийн засгийн уналттай холбоотой захиалгын ажил маань уналтад орсон гэдгийг харж үзэхийг хүсэж байна. 4. Хэдийгээр миний буруу боловч намайг нотлох хүмүүсээс болон хохирол төлсөн бусад хүмүүсээс мэдүүлэг огт аваагүй учир тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авч, хохирлыг багасгаж, эрх зүйн байдлаа дээрдүүлмээр байна. 5. Энэ хугацаанд сэтгэл зүйн цочролд орж, бага насны 3 хүүхдээ орхиод хамгийн бага хүүхдээ 2 сартай нялх байхад нь орхин хоригдож, 1 жил болж байна. Энэ байдлыг маань харгалзан үзэж өгөхийг хүсэж байна. Иймд хохирлыг минь үнэн бодит тооцож, бага насны хүүхэд хоригдсон хугацааг анхаарч, мөрдөн байцаалтад дахин буцааж өгнө үү. Магад шийдэхээр бол учруулсан хохирлын хэмжээг бодож, зүйл анги багасган, бага насны хүүхдүүд болон хоригдсон хугацааг маань анхаарч, хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг хүсэж байна...”,
“...2023, 2024 оны үйлдлүүд үлдсэн байна гээд өчигдөр надаас мэдүүлэг авсан. Тиймээс өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлж хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь тус тусдаа яллах дүгнэлт үйлдсэн хэрэг байсан учраас давж заалдах шатны шүүхээс хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Б.М-атай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа эсэх талаар лавлагаа авсан боловч гарч ирээгүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болсны дараа нэгтгэгдээгүй үлдсэн хэрэг гарч ирсэн буюу Баянхонгор аймгийн прокурорын даалгаврын дагуу сэжигтнээр мэдүүлэг авч, яллагдагчаар татах гэж байгаа хэрэг байна. Мөн өчигдөр Дорноговь аймгаас хэрэг ирсэн байгаа. Хэт олон үйлдэл учраас шүүгдэгч санахгүй, шалгуулахаар мэдээллийн санд байхгүй гээд хэргүүд үйлдээд байгаа. Үүнтэй холбоотой манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүссэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан өмнөх онуудын үйлдэл байгаа учраас дахин хэргүүдийг нэгтгэх боломж олгож өгнө үү гэсэн үндэслэлээр 2 тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авна уу...” гэв.
Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Б.М- нь 2022 оны 6 дугаар сараас эхлэн гэмт хэрэг үйлдэж, прокурорын зүгээс 2022, 2023 оны 56 үйлдлийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмж нэгтгүүлэх үндэслэлээр анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дагуу хэргийг нэмж нэгтгэсэн. Мөн энэ хугацаанд цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагуудаас лавлагаа авч байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан 2 үйлдэл нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан гэж байна. Прокурорын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.М-ад яллах дүгнэлт гардуулсан бөгөөд цаг хугацааны хувьд яллах дүгнэлт гардаж авсны дараа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.М- нь хохирол төлбөрөө төлнө, хохирогч Б.С-ээс 1.500.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хохирол төлбөр төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлөөгүй. 2022 оноос нэр бүхий 109 хохирогч хохирсон хэвээр байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхээс Б.М-агийн нөхцөл байдлыг харгалзан хэргүүдийг нь нэгтгэж байгаа. Одоо хэрэг нь 19 хавтаст хэрэг болсон бөгөөд хэзээ дуусна гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан үйлдлүүд нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдоогүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М- нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын хооронд хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:
Хохирогч Х.Н-ийн “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Ээжүүдийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүкт “........” гэх хаягнаас байршуулсан “hiildeg togloom boondono naadmaar togluulj bolno 9x5 hemjeetei mash goy awah hvmvvs chat” гэсэн зарын дагуу холбогдсон... ........ гэсэн дугаараас над руу эмэгтэй хүн холбогдсон ба........... гэсэн дансыг өгсөн. Би 280.000 төгрөг шилжүүлсэн... Хэсэг хугацааны дараа чатаар “чиний барааг явууллаа” гээд код явуулсан. Би өгсөн кодыг нь Монгол шуудангаас асуухад “тийм ачаа байхгүй” гэж хариу хэлсэн...” /1 хх 24-25/,
хохирогч Х.Ж-ын “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк цахим хуудаст худалдах эмэгтэй хүний бэлэн хувцас сонирхсон. Тэгтэл “Бөөний барааны хамгийн том нэгдсэн групп” гэх пейж хуудаст эмэгтэй хүний зуны өмдний зургийг байршуулан “бөөндөнө, унаанд тавьж өгнө” гэх газрын “........” гэх хаягаар байршуулсан байсан... Түүнээс 14 ширхэг эмэгтэй хүний зуны өмд, 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон... Би түүн рүү залгаж асуухад “шууд мөнгө явуулж бай, бараа бэлэн, би яг одоо гараад унаанд тавьж явуулна” гэхээр нь итгээд 200.000 төгрөг шилжүүлсэн. ...Надад Төрийн банкны ........ дугаартай данс явуулсан...” /1 хх 112/,
хохирогч Ц.М-ын “...Би фейсбүүк цахим худалдаанаас “........” гэх хаягтай чатаар холбогдоод 45.000 төгрөгийн өмд захиалгаар авахаар болсон. Тэгээд ........ дугаарын данс руу өмдний төлбөр болгож 45.000 төгрөгийг, гүйлгээний утган дээр нь утасны дугаар, овог нэрээ бичээд шилжүүлсэн. ...дараа нь ........ дугаарын утсаар холбогдож ярихад эмэгтэй хүн байсан...” /1 хх 159-160/,
хохирогч Б.Н-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн ........ гэх дугаарын дансанд байсан 45,000 төгрөгийг годон гутал зарна гэх зарын дагуу холбогдож байгаад Төрийн банкны ........ дугаарын дансанд шилжүүлж залилуулсан...” /1хх 185-186/,
хохирогч Н.Х-ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Бөөний бараа гэсэн групп дээрээс харж байгаад өмд захиалсан. Нийт 10 ширхэг өмд захиалсан ба 200.000 төгрөг шилжүүлсэн...” /1 хх 200-204/,
хохирогч Г.Б-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Бөөний барааны хамгийн том нэгдсэн группэд “Туркээс өмд бөөндөнө” гээд зар байршуулсны дагуу чат бичсэн. Тэгээд 15 ширхгийг худалдаж авахаар тохиролцоод Төрийн банкны ........ дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Нэг ширхэг өмдийг 22.000 төгрөгөөр бодож фэйсбүүкээр захиалсан...” /1 хх 227-229/,
хохирогч Э.О-ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк дээр “эмэгтэй хүний өмд зарна” гэсэн зарын дагуу өмд захиалан ........ дугаарын данс руу 110.000 төгрөгийг “........, Э- О-” гэх утгаар шилжүүлсэн. Тэгтэл уг захиалга авсан хүн нь “удахгүй явуулна, маргааш явуулна, өнөөдөр явуулна” гээд чатаа блоклоод алга болсон...” /2 хх-ийн 8/,
хохирогч Я.А-гийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэг фейсбүүк хаягаас бараа захиалаад залилуулсан. Над руу ........ дугаартай данс өгөөд энэ данс руу 110.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд надад хэлэхдээ миний захиалсан зүйлийг унаанд хийгээд явуулна гэж хэлсэн. Утга дээр нь ээжийнхээ дугаарыг бичсэн ба нимгэн өмд 5 ширхэг захиалсан...” /2 хх 23-24/,
хохирогч Г.Б-гийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн охин Б.Н-гийн ........ гэх дугаарын дансанд байсан 45,000 төгрөгийг годон гутал зарна гэх зарын дагуу холбогдож байгаад Төрийн банкны ........ дугаарын дансанд шилжүүлж залилуулсан. ...Данс эзэмшигч нь М- Б-ь гэх нэртэй хүний данс байсан...” /2 хх 41-42/,
хохирогч Л.У-ын “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цахим фейсбүүк орчинд “өмд зарж байна” гэсэн зарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн ....... дугаартай дансаар өмдний мөнгө болох 45.000 төгрөгийг ........ дугаарын дансанд шилжүүлсэн юм. Уг өмд зарсан хүн мөнгөний урьдчилгаа аваад, дараа нь бараагаа явуулдаг, хүргэлтээр өгдөг гэж ярихаар нь би мөнгө шилжүүлсэн юм. ...Б.М- гэсэн хүний дансанд мөнгө шилжүүлж хохирсон...” /2 хх 58-59/,
хохирогч Б.Б-гийн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн фейсбүүкээр орж байгаад “өмд зарна” гэх зар оруулсан фейсбүүк чатаар холбогдож байгаад эмэгтэй хүний 1 ширхэг өмд авахаар болсон. Тухайн хүн нь “унаанд тавьчихна” гэж хэлээд надад Төрийн банзны ........ дансыг өгөөд 45.000 төгрөг авсан. Тухайн барааг хүлээж аваагүй...” /2 хх 74-75/,
хохирогч А.Г-гийн “...Тухайн фейсбүүк хуудсанд “даашинз захиалгаар авч ирнэ” гэсэн зар байсан. Тэр нь одоо бэлэн байна, бэлэн зураг нь энэ байна гээд тавьчихсан байсан. Тэгээд хувь чатаар нь холбогдоод ягаан өнгийн даашинз авахаар болоод өөрийн Хаан банкны ....... дугаарын данснаас 45.000 төгрөг шилжүүлсэн... Тэгтэл нөгөө захиалсан хүнээс даашинз ирээгүй...” /2 хх 96-97/,
хохирогч Б.М-ийн “...2022 оны 07 дугаар сарын 04-ний орой Бөөний зарын групп дээр “.......” гэх фейсбүүк хаягтай хүн хүүхдийн хөөс, аяга бөөндөнө гэх зарын дагуу би өөрийн Б.М- фейсбүүк хаягнаас холбогдож 1 хайрцаг буюу 96 ширхэг хүүхдийн хөөс, 1 хайрцаг буюу 1000 ширхэг коланы аяга худалдаж авахаар захиалга өгсөн... Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны орой Төрийн банкны ........ Б-ь гэх нэртэй тоот дансанд 365.000 төгрөг шилжүүлсэн... Тэгээд тухайн өдрийнхөө орой 22 цаг 30 минутын үед ачаагаа авах гээд очтол бараа маань ирээгүй байсан. Дараа нь нөгөө хүн рүүгээ ........ гэх утасны дугаар луу нь залгатал дуудаад аваагүй... Би тухайн М- гэх хүнтэй холбогдож өөрийн шилжүүлсэн мөнгөө 2 хувааж буцааж авсан. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 260,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 105,000 төгрөгийг буцаан авсан...” /2 хх 124-129/,
хохирогч М.С-ийн “...Би фейсбүүкээс “хийлдэг гудас хямд зарна” гэсэн зарын дагуу утасны дугаараар нь залгаж захиалсан. Тухайн үед “манайх албан байгууллага юм, төлбөрөө урьдчилж авдаг” гээд би 50,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гүйлгээ амжилттай болсны дараа хүргэж өгдөг гэж байсан ба би 50,000 төгрөг шилжүүлээд 3 хоног хүлээгээд ирээгүй...” /2 хх 208/,
хохирогч Б.А-ийн “...2022 оны 07 дугаар сард фейсбүүкээр машины хийлдэг гудастай, яаралтай хямдхан зарна гээд утасны дугаар байсан. Тухайн үед зар дээр байсан дугаар луу холбогдох үед 30 гаран насны залуу эмэгтэй утас аваад “хүргэлт хийгээд явж байна, та Төрийн банкны ........ данс руу 50,000 төгрөг шилжүүлчих, хүргээд өгнө” гэсэн. Тэгээд би шууд өөрийн ....... гэсэн данснаас мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй, намайг залилаад алга болчихсон...” /2 хх 214-215/,
хохирогч Х.М-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ........ дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би 1 ширхэг тогоо болон 1 ширхэг аяны гудасыг худалдаж авахаар 100.000 төгрөг шилжүүлсэн... Тухайн үед “.......” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн байсан. ........ гэсэн гар утасны дугаартай байсан...” /2 хх 225-226/,
хохирогч Э.Ү-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээр зарын дагуу хийлдэг буйдан, газ авах гэж ........ дугаарын данс руу 95.000 төгрөг шилжүүлсэн... Тухайн өдөр 2 цаг хүлээгээд ирээгүй...” /2 хх 244-245/,
хохирогч З.Ц-ын “...2022 оны 07 дугаар сард хөдөө Дундговь явах гээд машинд дэвсэх гудас хэрэгтэй болсон. Тэгээд фейсбүүк зарын дагуу доор нь өөрийн гар утасны дугаараа тавьсан. Тэр үед нэг хүн холбогдоод гудас зарж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед 50.000 төгрөг гэсэн. ...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны ....... дугаартай данснаас Б.М- гэх хүний Төрийн банкны ........ дугаартай данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн...” /3 хх 17-18/,
хохирогч М.Т-ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өглөө 08 цаг хүртэл ээлжид гарсан. Тэгэхдээ “Бүх төрлийн барааг бөөнөөр, бөөний үнээр зарах нээлттэй групп” гэсэн групп руу ороод “хийлдэг гудас бөөндөнө” гэсэн зарын дагуу “Mariusya Torbold” гэсэн хүнтэй холбогдож ........ гэсэн утасны дугаарыг нь авсан. Ярихад эмэгтэй хүн авсан ба “өнөөдөр амарч байгаа, гэхдээ унаанд тавиад өгье” гэсэн. Тэгээд ........ гэсэн Төрийн банкны данс руу гүйлгээний утга дээр нь “Т- ......., 2ш аяны гудас” гэж бичээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн...” /3 хх 26-27/,
хохирогч Б.Т-ийн “...Фейсбүүк дээр “давсан цэцэг зарна” гэсэн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдсон. Тэгээд захиалахаар болж ........ дугаарын данс руу 110.000 төгрөгөөр “....... .......” гэх утгаар шилжүүлсэн. Би нийт 10 ширхэг давсан цэцгийг 110.000 төгрөгөөр захиалж авахаар болсон...” /3 хх-ийн 51-52/,
хохирогч Г.Н-гийн “...Би 20 ширхэг 18.000 төгрөгийн хүүхдийн хослол бөөндөж авах гэж.......... гэсэн фейсбүүк хаягтай чатаар харилцсан ба ........ гэх утсаар холбогдсон. Фейсбүүк чатаар холбогдож захиалга өгсөн ба захиалсан бараагаа хүлээн аваагүй. Би Хаан банкны ....... тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний Ховд аймгийн Алтай сумаас Хаан банкны интернэт банкаар “М- Б-ь” гэсэн нэртэй данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн...” /3 хх 70-71/,
хохирогч Б.Б-ийн “...Фейсбүүк зар дээр “хүүхдийн хувцас зарна” гэсэн зарын дагуу дугаар луу нь залгасан. Тэгэхэд “та захиалгаа баталгаажуулах мөнгө 100% хийчих, манай Төв аймагт байдаг юм, хотоор явж тараадаг” гэж байсан. Тэгэхэд Б- гэж Англиар бичсэн фейсбүүк хаягтай байсан. Тэр өдөр бараагаа хүргэж ирээгүй, очиж бараагаа харья гэхэд “манай хүргэлтээр гардаг” гэж байсан. Би 120.000 төгрөгийн 5 ширхэг хүүхдийн хувцас захиалсан...” /3 хх 88-89/,
хохирогч З.А-ийн “...Би хүүхдийн хувцас бөөндөж худалдан авахаар фейсбүүкийн бөөний барааны группт “хүүхдийн хувцас бөөндөж зарна” гэсэн зарын дагуу холбогдсон... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн трико болон гадуур хувцас авахаар 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш нэмж бараа авахаар нийт 402.000 төгрөг шилжүүлсэн. ...Мөнгөө буцааж авсан зүйл байхгүй...” /3 хх 104/,
хохирогч Т.Н-н “...Тухайн үед фейсбүүкээр “Бөөний бараа” группэд “цацагтай оймс зарна” гэсэн зарын дагуу чатаар холбогдож 175.000 төгрөг шилжүүлсэн...” /3 хх 107/,
хохирогч Д.Н-ын “...Фейсбүүк цахим орчинд “Бөөнөө бараа зарна” гэсэн нэгдсэн групп дотор “Б-” гэсэн хаягтай хүнээс “оймс, тирко бөөнөөр зарна” гэсэн зарын дагуу холбогдсон. Над руу ........ дугаараас холбогдоод “хүргэлтэд гарах гэж байна, та тооцоогоо хийчих” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Төрийн банкны ........ дугаарын Б-ь М- гэсэн данс руу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 180.000 төгрөг шилжүүлэн хохирсон...” /3 хх 121-125/,
хохирогч Б.Б-ийн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк хаягаар зар үзээд байж байхад “Б-” гэх нэртэй фейсбүүк хаягаар хаягаар “хүүхдийн хувцас зарна” гэсэн зар байсан. ...Холбогдоход 30 орчим насны эмэгтэй хүн байсан ба “захиалгын дагуу хүргэж өгнө, барааны урьдчилгаа 150.000 төгрөгийг Төрийн банкны ........ тоот данс руу шилжүүл” гэхээр нь уг данс руу хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Данс эзэмшигч нь М- гэсэн нэртэй данс байсан. Маргааш нь уг дугаар луу залгаад “өчигдөрийн бараа яасан бэ” гэхэд “одоо хүргэж өгнө, нэмээд хүүхдийн хувцас байна, авах уу” гэсэн. Тэгээд нэмж авахаар болоод 566.000 төгрөгийг өмнө нь шилжүүлж байсан. Нийт 716.000 төгрөг болсон...” /3 хх 161-162/,
хохирогч Т.Г-ийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ...фейсбүүк зараар “Б-” гэсэн нэртэй хэрэглэгч “тирко зарна” гээд бараа бүтээгдэхүүний зурагтай пост оруулсан байсан. Тэгээд чатаар харилцаж түүний өгсөн Төрийн банкны ........ тоот дансанд 130.000 төгрөгийг өөрийн Хаан банкны Б- тоот данснаас “...... BARAA” гэсэн гүйлгээний утгаар 19 цаг 04 минутанд шилжүүлсэн. Би 20 ширхэг тирко авахаар тохиролцож мөнгө шилжүүлсэн...” /3 хх 243-244/,
хохирогч Э.А-йн “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ...фейсбүүк хаягаар дэлгүүр дотор бараа зарах зорилгоор лайв хийж байгаа бичлэг гарч ирсэн... Тэгээд тус хүний зарах гэж байгаа бараанууд нь надад таалагдсан тул би чатаар холбогдож бичсэн... Тэгээд Төрийн банкны ........ тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би 10 ширхэг хүүхдийн хувцсыг нийт 100.000 төгрөгөөр захиалахаар тохиролцсон...” /4 хх 20/,
хохирогч Б.А-йн “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ...фейсбүүк үзэж байгаад “хүүхдийн гутал зарна” гэсэн зар байхад нь зарын дагуу холбогдож чатласан. ...Тэгээд ........ тоот данс руу өөрийнхөө ...... данснаасаа 50.000 төгрөг шилжүүлсэн. ...Tolgoldor Buynnemeh гэсэн нэртэй фейсбүүк хаяг байсан...” /4 хх 45/,
хохирогч М.Ц-гийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ...фейсбүүк үзэж байгаад хүүхдийн гутал зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдсон. Тэгээд 3 ширхэг хүүхдийн гутал захиалахаар болж ........ тоот данс руу өөрийнхөө ...... тоот данснаасаа төлбөр болох 120.000 төгрөгийг 12.000 төгрөг, дараа нь 108.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн...” /4 хх 49/,
....................
Амьдралын эх үүсвэр болгож гэмт хэрэг байнга үйлдэх ойлголт нь тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортойгоор давтан үйлдэж дадал зуршил болсон, гэмт этгээд өөр орлого ололгүйгээр дан ганц уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдэл байх ёстой.
Гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо гэр бүлийн нийт гишүүдийн амьдрахад зарцуулагдах бүх төрлийн санхүүгийн эх үүсвэр болгоход чиглэсэн байдлыг харгалзан үздэг.
Дээр дурдсан гэмт хэргийн хүндрүүлэх утга бүхий шинжүүд бүгд цогцлон нэгдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж төгс хангагддаг болно.
Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн байдал нь цаг хугацааны хувьд тогтвортой, удаан хугацаанд үргэлжилсэн, олон удаагийн давтамжтайгаар үйлдэгдсэн хэдий ч 2022 оны 06 сараас 2023 оны 03 сарын хооронд бусдыг залилж 26.518.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тухайн гэм буруутай этгээдийн амьдралын эх үүсвэр болсон эсэх, уг мөнгөөр амьдралын хэрэглээгээ хангаж, өөр орлогын эх үүсвэр байгаагүй гэдгийг бодитой тогтоосон баримт байхгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгө нь түүний гэр бүлийн тухайн цаг хугацаан дахь амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэж байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, амьдралын эх үүсвэр болгож байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгчийн залилах үйлдлийн тоо, давтамжид голлон анхаарч гэмт этгээд залилах үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн бол шууд “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэх нь буруу бөгөөд шүүгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд амьдралын өөр эх үүсвэртэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргээс өөр аргаар орлого олж байсан эсэх, гэмт хэргийн замаар олсон орлогыг өөрийн ахуй амьдрал, амьжиргаандаа хэрхэн зарцуулсан зэрэг “амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж болох бүхий л шинжийг харгалзан дүгнэлт хийх ёстой.
Шүүгдэгчийн нөхөр болох Б.Э- нь “Би Төв аймгийн Эрдэнэ суманд эгчийндээ очиж мал маллаж мөнгө авдаг юм...” хэмээх мэдүүлэг өгсөн байх ба гэрчийн мэдүүлэг нь хууль зүйн үр дагаварыг тайлбарласны үндсэн дээр авсан үнэн зөв мэдүүлэг тул тухайн гэр бүлийн амьдралын хэрэгцээ нь уг орлогоос хангагдаж байсныг үгүйсгэхгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ амьдралын эх үүсвэр болгосон болох нь нотлогдоогүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.М-гаас “...миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү, мөн хохирогч Б.С-, С.Т- нараас мөнгө аваагүй, залилсан үйлдэл байхгүй” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Хохирогч Б.С-ийн “Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Хаан” банкны ATM орж, өөрийн ....... дугаартай данснаас 100,000 төгрөгийг зүс таних М-д зээлүүлэх зорилгоор Саярай гэх нэртэй ....... тоот дугаарын данс руу шилжүүлсэн. ...Эхлээд 1,500,000 төгрөгийг манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь өрөвдөөд өгсөн. Дараа нь нөхрийнхөө бөөгийн хуяг, дуулгыг өөр айлд тавьчхаад надаас залилж авсан.”, гэрч Б.Бын “...Б.М- нь манай хашаанд байхдаа миний дансыг ашиглаж болох уу, надад данс байдаггүй, ах дүү хамаатан саднаасаа мөнгө, төгрөг авч байгаа юм гээд үе үе миний ..... тоот дансыг ашиглаад миний картыг авч байсан. Би ч ямар нэгэн юм бодолгүй, хүнд тус болж байна гээд ашиглуулж байсан. Надаас карт авахаараа л дараа нь хоол унд аваад байдаг юм. Би бол М-д ах дүү нар нь туслаад мөнгө явуулаад байна гэж ойлгосон. М- нь надад мөнгө өгч байсан удаа огт байхгүй. Харин манай эхнэр С-ээс 1,300,000 төгрөг бэлнээр авч байсан. Тэр мөнгийг нөхөр нь бөө тул бөөгийн эд зүйл авна гэхээр нь эхнэр бид 2 ярилцаад тус болж өгсөн. Авна гэсэн юмаа аваагүйгээс болж бидний дунд хэрүүл маргаан үүссэн. Нөхөр нь бөө юм байна гэж гэрт нь хэнгэрэг юм байхаар нь мэдсэн. Манай эхнэр С-ээс бас 100,000 төгрөг авсан. Тэрнийгээ надад өгсөн гээд гүрийгээд байдаг юм. Би тэр хүнээс юу ч авч байгаагүй...” гэх мэдүүлгүүдийг өгсөн ба шүүгдэгчийн Б.С-ээс мөнгө аваагүй гэх гомдлын үндэслэл хэрэгт авагдсан өөр бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Хохирогч С.Т-ын “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.М- нь холбогдож “Манай эгчийн бие муу байгаа юм хагалгаанд орох ёстой чамд боломж байвал тэтгэврийн зээл дараад өгөөч буцаагаад мөнгө нэмж зээл аваад мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би Налайх дүүрэгт ирж М-тай уулзаж интернэт банкаар З.Саярай гэх хүний зээлийг 2,491,000 төгрөгөөр төлж хаасан. Тэгээд шууд буцаагаад зээл авах гэсэн чинь зээл гарах боломжгүй гээд маргааш нь зээл авахаар болсон учраас би М-гийн гэрийг нь мэдэж аваад хот руу явсан. Гэтэл тэр өдрөөс хойш утсаа огт аваагүй алга болсон...” гэж мэдүүлсэн, ба шүүгдэгч Б.М- нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2.491.000 төгрөгийг Саярай Залил гэх ........ тоот данс руу шилжүүлж авсан нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлоос “нэр бүхий хохирогч нараас мөнгө аваагүй, хохирлыг багасгах”, “хорихоос өөр төрлийн ял оноох”, “мөрдөн байцаалтад буцаах” гэх утга бүхий хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож, “зүйл анги багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...шийтгэх тогтоол гарсаны дараагаар өөр 2 удаагийн үйлдэлд яллагдагчаар татах тогтоол танилцуулж, мэдүүлэг авсан байгаа байдлыг шийдвэрлүүлэх...” гэсэн агуулга бүхий тайлбар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтойг үгүйсгэхгүй боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн нэгэн хүн гомдол гаргаагүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийг шалган илрүүлэх хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хөнгөрүүлэх, чөлөөлөх болон дээрхийн адил бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ.
Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно.” гэсэн Улсын дээд шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 314 дүгээр тогтоолд зааснаар үгүйсгэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.М- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-гийн гаргасан гомдлын агуулгын хүрээнд хүлээн авч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Н-н овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг,
“...Шүүгдэгч Н-н овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ