| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/10451/И |
| Дугаар | 192/ШШ2026/00725 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00725
| 2026 оны өдөр | 01сар 1115 р 192/ШШ2026/00725 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т****
Хариуцагч: Н*
Хариуцагч: Н**
53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани нь Нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлах ажлын тендерт шалгарч, Нийслэлийн тамгын газартай 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр НХААГ/202208618 тоот цэцэрлэгийн засварын гэрээ байгуулан ***ар цэцэрлэгийн барилгын ажлыг 78,974,610 төгрөгөөр 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар тохиролцсон. *ар цэц***эрлэгийн зүгээс нэмэлтээр цэцэрлэгийн дотор халаалтын магистраль шугам болон халуун хүйтэн усны шугамыг солиулах зайлшгүй шаардлагатай байгаа мэдэгдэж, барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2362/2022 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан тус ажлын төсөв өртөгт 132,633,495 төгрөг болж батлагдсан. Уг төсөвт заагдсан ажлыг манай компаниас хийж гүйцэтгэсэн ба 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс ажиллуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулсан. Манай компани нь гэрээт ажлыг зохих түвшинд чанартай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба захиалагч талаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй болно.
Гэрээний дагуу хөлсөнд ажлын хөлсний зарим хэсгийг шилжүүлэн авсан ба үлдэгдэл хөлс төлбөр 53,658,885 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар Нийслэлийн тамгын газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хандан мэдэгдсэн боловч шилжүүлж өгөөгүй байна. Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон зургийн компани, нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон манай компанийн зүгээс хамтарсан хуралдаан зохион байгуулж 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлээр ажлын хөлсний үлдэгдэл 53,658,885 төгрөгийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч мөн л шилжүүлэхгүй байх тул шүүхэд хандаж байна. Уг төлбөрийг шилжүүлэх талаар удаа дараа хариуцагч нарт мэдэгдсэн боловч шийдвэрлээгүй байна. Тиймээс хариуцагч нараас 53,658,885 төгрөгийг гаргуулж өгнө үү
2.Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Түмэн наяд хайрхан ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НХААГ/202208618 дугаартай 78,974,610 төгрөгийн үнийн дүнтэй цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэг***ч *ХХК-тай байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн ЗТ-003/2023 дугаартай комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан. 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрээний үнийн дүн болох 78,974,610 төгрөгийн нийт 100 хувийн санхүүжилтийг олгосон байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хувьд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллаж байна. Иймд ****т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн засаг даргын 2022 оны А/1029 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх, ачаалал өндөр байршилд байгаа цэцэрлэгүүдийн засварын ажлын жагсаалтыг баталж худалдан авах ажиллагааны эрхийг *** дарга ****д шилжүүлсэн байна. Тс захирамжийн 3 дугаар хавсралтаар**** дугаар цэцэрлэгийн засварын ажлын төсөв нь 80,000,000 төгрөгөөр батлагдсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар тус арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байна. Тус төсөл арга хэмжээнд Түмэн наяд хайрхан ХХК нь шалгарч НХААГ/202208618 дугаартай цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан байна. Тус гэрээний батлагдсан үнийн дүн нь 78,974,610 төгрөг болно. Гэрээний тусгай нөхцөлийн 5.2 дахь заалтад гэрээний үнийн тохируулга хийж болохгүй тогтмол байна гэсэн зохицуулалт тусгагдсан. Гүйцэтгэгч компани нь гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон. Сонгинохайрхан дүүрэг, 112 цэцэрлэгийн зүгээс нэмэлтээр цэцэрлэгийн дотор халаалтын магистралын шугам болон халуун хүйтэн усны шугамыг солиулах шаардлагатай байгаа талаар мэдэгдэж уг ажлыг гүйцэтгэсэн тул гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөгийг олгож өгөхийг нэхэмжлэлдээ дурджээ. Тус ажлыг гүйцэтгүүлэхээр захиалагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан хүсэлт холбогдох бичиг байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4 нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж нэмэлт гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэх боломжтой байдаг. Гэтэл тус компани нь нэмэлт гэрээ байгуулаагүй, захиалагч байгууллагын хүсэлт, батлагдсан төсөв холбогдох шийдвэргүйгээр нэмэлт ажлыг гүйцэтгэсэн байна. Иймд төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглон мөн Засгийн газрын 278 дугаар тогтоолын 4.8.31-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэхгүй гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн НХААГ/202208618 дугаар цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн ЗТ-003/2023 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/1876 дугаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын албан бичиг, Түмэн наяд хайрхан ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 25/35 дугаар албан бичиг, 2024 оны 8 дугаар 30-ны өдрийн 24/219 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2362/2022 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбар, дүгнэлтийн хавсралт,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 25/92 дугаар тогтоол, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн хуулбар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн НХААГ/202208618 дугаар цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, цэцэрлэгийн засварын ажилд захиалагчийн хяналт хийсэн тайлангийн хуулбар, цалингийн нэгтгэлийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч*****н ХХК нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ***дугаар цэцэрлэгийн засварын ажлыг захиалагчтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ч хөлсийг дутуу төлсөн гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар татгалзлын үндэслэлээ гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь гэрээний тал биш, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын буюу захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан ажилласан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Түмэн наяд хайрхан ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр НХААГ/2022/08618 дугаартай Цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 78,974,610 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн ****эцэрлэгийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 37/
Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, төлбөрийг бүрэн авсан тухайд талууд маргаагүй, харин нэхэмжлэгч гэрээнд тусгагдаагүй ч зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой 53,658,885 /нийт 132,633,495 / төгрөгийн ажлыг захиалагчтай тохиролцон гүйцэтгэсэн боловч хөлсийг төлөөгүй гэж маргасан.
3. Талуудын хооронд байгуулсан НХААГ/2022/08618 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 5.2 дахь заалтад гэрээний үнийн тохируулга хийж болохгүй тогтмол байхаар заасан бөгөөд талуудын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, үе шатны хуваарь, захиалагчийн хяналт хийсэн тайлан, төсөвт өргийн нэгдсэн товчоо зэрэг баримтад нэхэмжлэгч Түмэн наяд хайрхан ХХК 53,658,885 төгрөгийн ажил, гүйцэтгэсэн, захиалагч хүлээн авсан тухай дурдаагүй байна. /хх-ийн 37-60/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх хэсэгт худалдан авах гэрээнд захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглохоор заажээ.
4. Нэхэмжлэгч ***ХХК нь захиалагчтай байгуулсан засварын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, анх байгуулсан гэрээ бүрэн хэрэгжиж, талууд гэрээг дүгнэн, захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, төлбөрийг төлсөн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243.2 дахь хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар зохицуулсан.
5. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх 53,658,885 төгрөгийн ажлыг захиалаагүй, талууд гэрээгээр тохиролцоогүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглохоор заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
6. Иймд нэхэмжлэгч //// ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч /// ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ