2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/10764

 

 

 

 

 

 

 

    2025               12             15                                   192/ШШ2025/10764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,*******,,-ийг оролцуулсан,

 

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

          Хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээл олгоно гэх зарын дагуу гуравдагч этгээд холбогдоход хариуцагч итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулаад барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих, данс руу чинь 6,000,000 төгрөг шилжүүлье гэсний дагуу итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслийг өгч явуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан байх тул хариуцагчид олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өөрт учирсан хохирол буюу тухайн тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч нь манай хамаатны ах болох гуравдагч этгээд ээс зээл авч, зээлийн барьцаанд улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан бөгөөд нь өөр газар байсан учир надад бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэл хийж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэгчээс т автомашиныг шилжүүлж өгөх зорилготой итгэмжлэл олгосон, нь тухайн үед өөрөө биечлэн авах боломжгүй байсан учраас өөрийн дүү ээ нэхэмжлэгчийн яриад байгаа хөрөнгө итгэмжлэх гэрээг бодитоор хэрэгжүүлчхэж байгаа буюу итгэмжлээд байгаа этгээд нь нэхэмжлэгч бус юм. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

2.2.Итгэмжлэлийн хугацаа дуусах гээд байсан учир нь автомашиныг энэ хүнд шилжүүл гэдэг үүрэг, даалгаврыг өгсний дагуу н.Маргадэрдэнэд шилжүүлээд буцаагаад Б.Билгүүн өөрийн нэр дээр шилжүүлсэн. Б.Билгүүн өөр лүүгээ болон рүү шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадалгүй тухайн автомашинаар зээлийг хаахаар тохиролцсон учир өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу гэх хүнд шилжүүлж, түүнээс буцаан шилжүүлэн авсан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа автомашины мөнгийг хариуцагч аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 30иа3/7804 дугаар албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийн 0116 дугаартай олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс Хаан банк дахь Б.Эрдэнэбат гэх эзэмшигчтэй дугаар данс руу “ 80119495”, “”, “80119495 uridchilgaa” гэх утгаар нийт 30,475,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт, Б.Эрдэнэбатад 2,525,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, Б.Цэлмэгээс “ sungalt”, “ 99049323” гэх гүйлгээний утгаар нийт 1,350,000 төгрөг, нэхэмжлэгчээс “ hummer” гэх гүйлгээний утгаар 750,000 төгрөгийг ийн данс руу шилжүүлсэн гүйлгээний баримтыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт хариу тайлбар, итгэмжлэл, Хаан банк дахь Б.Билгүүний эзэмшлийн , ийн эзэмшлийн дугаар дансны хуулгыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаар данс руу “niit 5m”, “Ариунбилэг-с”, “88849798 7,5” гэх утгаар нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт, Хаан банк дахь ийн эзэмшлийн дугаар дансны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулга, автомашины фото зураг, байршуулсан зарын зургийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хувийн хэргийг Автотээврийн үндэсний төвөөс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтыг Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс гаргуулж, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гуравдагч этгээд ээс зээл авч, барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих гэсний дагуу итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслийг өгсөн болохоос итгэмжлэлд дурдсанчлан бусдад худалдан борлуулах эрх олгох санаа зорилгогүй байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан байх тул хариуцагчид олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өөрт учирсан хохирол буюу тухайн тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс зээл авч, зээлийн барьцаанд тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлэх зорилгоор уг итгэмжлэлийг өөрөө үйлдсэн нэг талын хэлцэл итгэмжлэл хүчин төгөлдөр юм. Мөн гуравдагч этгээдийн даалгаснаар тухайн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн ба худалдан борлуулсны мөнгийг хариуцагч нь аваагүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1.2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банк дахь Б.Билгүүний эзэмшлийн дугаар данснаас “zeel” гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөг, Хаан банк дахь ийн эзэмшлийн дугаар данснаас “niit 5m”, “88849798 6m”, “88849798 7,5” гэх гүйлгээний утгаар нийт 4,500,000 төгрөгийг тус тус Хаан банк дахь Б.Болор-Эрдэнийн эзэмшлийн дугаар данс руу шилжүүлсэн. (хавтаст хэргийн 45-47 дахь тал)

5.2.Нэхэмжлэгчээс хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 3 сарын хугацаатай олгосон. (хавтаст хэргийн 12 дахь тал)

5.3.Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. (хавтаст хэргийн 124 дэх тал)

5.4.Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг Э.Маргад-Эрдэнийн өмчлөлд шилжүүлж, тухайн өдрөө өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. (хавтаст хэргийн 124 дэх тал)

5.5.Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг О.Дарханчулууны өмчлөлд 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. (хавтаст хэргийн 53-55 дахь тал)

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

 

6.1.Нэхэмжлэгчийн “…зээл олгоно гэх зарын дагуу гуравдагч этгээд холбогдоход хариуцагч итгэмжлэл олгож, нотариатчаар батлуулаад барьцаалах тээврийн хэрэгслээ өгөөд явуулчих, данс руу чинь 6,000,000 төгрөг шилжүүлье гэсний дагуу итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслийг өгч явуулсан...” гэх тайлбар, хариуцагчийн “...нэхэмжлэгч нь манай хамаатны ах болох гуравдагч этгээд ээс зээл авч, зээлийн барьцаанд улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан бөгөөд нь өөр газар байсан учир надад бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэл хийж өгсөн...” гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан “...надаас нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэ нь хүүтэй мөнгө зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд автомашинаа барьцаалсан... барьцаа машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч тухайн үед хол байсан болохоор дүү итгэмжлэл олгуулсан...” гэх тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Б.Билгүүн болон гуравдагч этгээд нараас нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнэ болон гуравдагч этгээд нарын хооронд нэг талаас 7,500,000 төгрөгийн зээл олгох, нөгөө талаас уг зээлийг эргэн төлөх, мөн уг зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын дугаартай Hummer H2 маркийн автомашинаар хангуулах гол нөхцөл бүхий гэрээ тус тус байгуулагдсан байна. (хавтаст хэргийн 1, 22, 44, 45-47 дахь тал)

 

6.2.Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (цаашид “фидуци” гэх) тус тус байгуулагдсан гэж үзнэ.

 

7.Нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан фидуцийн зүйл болох өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг фидуцийн нөгөө тал болох гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор гуравдагч этгээдийн хүсэлтээр хариуцагч тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгчийн “… итгэмжлэл олгож, тээврийн хэрэгслийг өгч явуулсан...” гэх тайлбар, хариуцагчийн “...зээлийн барьцаанд улсын дугаартай Hummer H2 маркийн автомашин барьцаалсан бөгөөд нь өөр газар байсан учир надад бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэл хийж өгсөн. ...нэхэмжлэгчээс т автомашиныг шилжүүлж өгөх зорилготой итгэмжлэл олгосон...” гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан “...барьцаа машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч тухайн үед хол байсан болохоор дүү итгэмжлэл олгуулсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

7.1.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь фидуцийн хүрээнд хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд хүлээлгэж өгсөн буюу нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх хэсэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7.2.Харин 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид “ улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх” бүрэн эрх олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан итгэмжлэл гэж үзэх ба уг итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч хариуцагч бодитоор тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх үүргийг хариуцагчид олгох зорилгогүй зөвхөн тээврийн хэрэгслийг фидуцийн нөгөө тал болох гуравдагч этгээд ийн өмчлөлд хүлээлгэж өгөх зорилготой байсан, үүнийг нь хариуцагч тухайн үед мэдэж байсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8.Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын дугаартай Hummer H2 маркийн тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг О.Дарханчулуун гэх иргэнтэй байгуулж, Хаан банк дахь ийн эзэмшлийн дугаар дансанд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5585436512 дугаар данснаас “машин худалдан авалт” гэх утгаар 18,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байгаагаас үзэхэд хариуцагчийн “...Г.Ариунбилиг харин эргээд наад машинаа энэ хүнд шилжүүл гэдэг үүрэг даалгаврыг өгдөг..., нэхэмжлэгчийн шаардаад байгаа автомашины мөнгийг аваагүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 53-55, 92 дахь тал)

 

8.1.Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.4 дэх хэсэгт “Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасны дагуу шаардах эрхгүй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын 33,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн харилцаатай холбоотой шаардлага гаргах эрхийг хөндөхгүй болно.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 406 дугаар зүйлийн 406.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хариуцагч олгосон 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0116 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын тээврийн хэрэгслийн үнэ 33,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Билгүүнээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД